Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2017/00366

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргаа III байранд оршин байрлах, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

            “”Лэйнайар” ХХК болон үүсгэн байгуулагч буюу захирал Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Zheng овогтой Kezhao нарыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуяа,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Цэвэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус татварын хэлтэст бүртгэлтэй 5899397 регистрийн дугаартай “Лэйнайар” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар 24,500 төгрөгийн өртэй бөгөөд өрийг барагдуулах талаар хуульд заасан ажиллагаа явуулахад тус компанийн захирал болон үүсгэн байгуулагч БНХАУ-ын иргэн Zheng овогтой Kezhao регистрийн дугаар  G22316785 татварын албан бүртгүүлсэн гэрийн хаяг Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 6 дугаар байрны 30 тоотод оршин суудаггүй. Мөн “Лэйнайар” ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас ирүүлсэн албан бичигт Монгол улсын хилээр гарсан тул тус шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно”-д заасныг үндэслэн Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Zheng овогтой Kezaho регистрийн дугаар G22316785 болон “Лэйнайар” ХХК /РД:5899397/-ийг тус тус эрэн сурвалжилж өгнө үү” гэв.

 

             Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                               

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс нь “Лэйнайар” ХХК болон үүсгэн байгуулагч буюу захирал Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Zheng овогтой Kezhao нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.

 

            Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Лэйнайар”  ХХК нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 6 дугаар байрны 30 тоот хаягт оршин байрладаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй, мөн үүсгэн байгуулагч захирал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Zheng овогт Kezhao нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 6 дугаар байрны 30 тоот хаягт оршин суудаггүй, одоо хаана оршин байрлаж байгаа болох нь тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Чингэлтэй дүүргийн дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.    

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу “Лэйнайар” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 5899397/ болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Zheng овогт Kezhao /G22316755/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т “Лэйнайар” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 5899397/ болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Zheng овогт Kezhao /G22316755/-г эрэн сурвалжилсугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар “Лэйнайар” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 5899397/ болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Zheng овогт Kezhao /G22316755/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. “Лэйнайар” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 5899397/ болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Zheng овогт Kezhao /G22316755/-г хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуяа /утас:311016, 99073378/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  И.АМАРТӨГС