Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 971

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Г.БилгүҮ-,

            Шүүгдэгч: О.Т-, Б.О-, Н.Б- нар өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Т-, Б.О-, Н.Б- нарт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005022361591 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Т-, .... тоот регистртэй,

     2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.О-, .... тоот регистртэй,

     3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Б-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч О.Т- нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны үүрийн 3-4 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудлын 404 тоот өрөөнд хохирогч З.Ү-г согтуурсан, биеэ хянах чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон,

Шүүгдэгч Б.О- нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны үүрийн 4-5 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудлын 404 тоот өрөөнд хохирогч З.Ү-г согтуурсан, биеэ хянах чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон,

Шүүгдэгч Н.Б- нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны үүрийн 5-6 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудлын 404 тоот өрөөнд хохирогч З.Ү-г согтуурсан, биеэ хянах чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Т- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Б.О- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Н.Б- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч З.Ү-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 24-ний орой ...Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 108 дугаар цэцэрлэгийн ойролцоо Камри нэртэй машинд суухад манай найз О- нь Б-, О-тай хамт машин дотроо пиво уугаад сууж байсан. Тэгээд тухайн үедээ хаанаас пиво авчихсан юм бэ гэхэд хорооллоос авсан гэж байсан. Тэгээд суугаад ууж байхад Б- нь их согтсон бөгөөд надтай хэрэлдэж маргалдаад байсан. Тэгээд тухтай сууцгаая гээд сууж байсан. ...О-ын дүү гээд Төрболд гэх залуу нь ирээд хамт суусан юм. Тэгээд би тухайн өдөр өглөө 05 цагаас хойш сонгуулийн ажилтай байсан болохоор орой их ядраад нэг их пиво уугаагүй юм. Тэгэхэд намайг чи яасан бага уудаг юм гээд байсан. Тэгж байгаад манай байрны ойролцоо байдаг зочид буудалд орох гэхэд согтуу гээд оруулахгүй байна гээд байсан, цааш яваад модны хоёрын дунд замд байдаг Амура зочид буудалд ороод манай найз О- нь нэг орон дээр нь байсан, би Төрболд, О- хоёртой хөзөр тоглоод инээлдэж байснаа санаж байна. Б- нь нэг хэсэг алга болчихсон байсан. Тэгээд би цаашаа юу болсныг нь санахгүй байна, би тасарчихсан унтаж байсан. Өглөө сэрэхэд Б- нь миний хажууд ямар ч хувцасгүй хэвтэж байсан. Би ч бас ямарч хувцасгүй байсан. Тэгээд миний бэлэг эрхтэнээс бэлгэвч гарч ирэхээр нь би уурандаа газар шидээд Б-ийг сэрээгээд “чи ямар балиар юм бэ” гээд утсаа хайхад миний утас олдохгүй байхаар нь цагдаа дуудна гэсэн чинь “байж бай л даа, утсыг чинь сайн хайгаадхъя, олдоно шүү дээ” гээд байсан. Тэгээд нилээн удаан орилоод ресепшин охиныг дуудаад, тусламж хүсч байхад цагдаа дуудаж өгөхгүй байхаар нь би зочид буудлаас гараад таксины жолоочийн утсаар дуудлага өгөөд буцаж орсон юм. Тэгэхэд Б- нь байгаагүй бөгөөд би өрөөндөө гар утсаа хайгаад явж байхад миний унтаж байсан орны дэрэн доороос машины түлхүүр гарч ирсэн бөгөөд удалгүй Б- нь орж ирэхээр нь асуухад Б-ийн түлхүүр гэж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад очиж байсан. ...Би 5 лааз Сэнгүр нэртэй пиво уусан. Хамгийн сүүлд жимстэй пиво ууж байснаа санаж байна. Би тухайн үед ядарсан, нойр муутай явж байсан учраас маш хурдан согтож тасарсан байсан. Би хамгийн сүүлд хөзөр тоглож байснаа санаж байна, тэгээд шууд унтсан. Түүнээс хойш юу ч санахгүй байна. ...О- нь манай найз байгаа юм. Б- нь О-ийн найз гэж байсан. О-, Төрболд хоёр нь Б-ийн найзууд гэж байсан. 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр анх удаа Б-, О-, Төрболд нартай танилцсан. Би амархан согтдог, согтоод тасарчихаараа шууд унтчихдаг юм. Тиймээс би тухайн үед шууд унтсан байх. ...Хэн нь намайг согтуу тасарсан байхыг далимдуулан бэлгийн харьцаанд орсон болохыг мэдмээр байна. ...Намайг согтуу тасарсан байхыг далимдуулан намайг хүчиндсэн хүнд хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. ...Тухайн явдал болсоноос хойш О-, Б- нар манай гэрийн гадаа ирээд байсан, мөн над руу залгаж, би хүүхдээ хардаг, уулзаж ярилцъя гээд мессеж бичээд байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 19-22, 28-29/,

Шинжээчийн 7381 тоот дүгнэлтэд: “...З.Ү--н биед гэмтэл тогтоогдсонгүй. З.Ү--н биеийн охин хальс 6 цагийн түвшинд хуучин урагдалтай байна. З.Ү- нь бэлгийн замын халдварт өвчингүй. З.Ү--н үтрээнээс эр бэлгийн эс илэрсэн. А/II/-ийн бүлгийн цустай байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 66-67/,

Шинжээчийн 4519 тоот дүгнэлтэд: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 7581 дугаартай үзлэг, шинжилгээгээр хохирогч З.Ү-гийн биеэс авсан биологийн 4190 дугаартай шинжилгээний объект болох арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсийн болон хучуур эсийн ДНХ-ийн тогтцыг тогтоов. Хохирогч З.Ү-гийн биеэс авсан гэх арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь биологийн 4098 дугаартай шинжилгээний объект болох Б.О-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх бэлгэвчний дотор талаас авсан дээжнээс илэрсэн эр бэлгийн ДНХ-ийн тогтоц нь Н.Б-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Дээрх бэлгэвчний гадна талаас авсан дээжнээс илэрсэн холимог ДНХ-ийн тогтоц нь Б.О-, Н.Б- нарын гэх цусны ДНХ-ийн тогтоц тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн даавууны хэсэг дээр илэрсэн холимог ДНХ-ийн тогтоц нь Б.О-, Н.Б- нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт /хх-н 109-110/,

Яллагдагчаар О.Т-ын мөрдөн  байцаалтад өгсөн: “...Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. З.Ү-гийн хохирлыг барагдуулсан. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй байхаа баталж байна. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 147-149/,

Яллагдагчаар Б.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн буудалд ороод эхлээд О-тэй хамт нэг оронд хэвтсэн бөгөөд бэлгийн харьцаанд ороогүй. Харин О-, Б-, Т-д нарыг явсаны дараа буюу 2020 оны 6 дугаар сарын 25-ны үүрийн 4-5 цагийн орчимд Ү-тэй бэлгийн харьцаанд орсон. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 157-159/,

Яллагдагчаар Н.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр үед О- Ү-г сэрээх оролдлого хийгээгүй, зүгээр л “би явлаа шүү” гэж хэлчихээд гарсан. Би О-г гэрт нь хүргэж өгөхөд “битгий очоорой, манай найз галзуу шүү, 2 дахь нь битгий байгаарай” гэх утгатай зүйл хэлсэн. Тэгээд би буцаад 5 цаг өнгөрч байхад Амура зочид буудалд ирэхэд Ү- ганцаараа хэвтэж байсан. Орон дээрээ зөвхөн дотуур хувцастайгаа унтчихсан юм. Тэгээд би Ү-тэй бэлгийн харьцаанд орсон. ...Би сүүлд О-ийг хүргэж өгчихөөд буцаад зочид буудалд ирэхэд З.Ү- орон дээрээ унтаж байсан учраас би бэлгэвч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон. ...Би буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ баталж байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 167-169/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 7-13/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 178-185/, шүүгдэгч Б.О-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 187-202, 239/, шүүгдэгч Н.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 204-212, 238/, шүүгдэгч Б.Төрболдын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 214-232, 237/, хохирогчийн хүсэлт /245/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Н.Б- нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны үүрийн 5-6 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудлын 404 тоот өрөөнд хохирогч З.Ү-г согтуурсан, биеэ хянах чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч З.Ү-гийн: “...Өглөө сэрэхэд Б- нь миний хажууд ямар ч хувцасгүй хэвтэж байсан. Би ч бас ямарч хувцасгүй байсан. Тэгээд миний бэлэг эрхтэнээс бэлгэвч гарч ирэхээр нь би уурандаа газар шидээд Б-ийг сэрээгээд “чи ямар балиар юм бэ” гээд утсаа хайхад миний утас олдохгүй байхаар нь цагдаа дуудна гэсэн чинь “байж бай л даа, утсыг чинь сайн хайгаадхъя, олдоно шүү дээ” гээд байсан. Тэгээд нилээн удаан орилоод ресепшин охиныг дуудаад, тусламж хүч байхад цагдаа дуудаж өгөхгүй байхаар нь би зочид буудлаас гараад таксины жолоочийн утсаар дуудлага өгөөд буцаж орсон юм. ...Намайг согтуу тасарсан байхыг далимдуулан Намайг хүчиндсэн хүнд хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-н 19-22, 28-29/, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Т-, Н.Б-, Б.О- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Т-, Н.Б-, Б.О- нар нь хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан /хх 1-н 245/, шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд хохирогчид тус тус 4.000.000 төгрөг нийт 12.000.000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн  байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч О.Т-, Н.Б-, Б.О- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх” саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч О.Т-, Н.Б-, Б.О- нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бэлгэвчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

   Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Т-, Б.О-, Н.Б- нарыг “Хохирогчийг согтуурсаны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-, Б.Орохтамир, Н.Б- нарыг хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-, Б.Орохтамир, Н.Б- нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Т-, Б.Орохтамир, Н.Б- нарт тус тус оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, 1 ширхэг бэлгэвчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устагасугай.
  6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т-, Б.О-, Н.Б- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-, Б.О-, Н.Б- нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.