| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1100/Э |
| Дугаар | 1984 |
| Огноо | 2020-12-01 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 1984
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч, хохирогч Г.М , түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
Шүүгдэгч, хохирогч Б.Ц , түүний өмгөөлөгч М.Батмөнх
Гэрч Ш.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.М , Б.Ц нарт холбогдох эрүүгийн 2006 03232 2612 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн нарын хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Г.М .
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн. 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 2, ахын хамт Баянзүрх тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Б.Ц .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Ц 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Бурхантын ам” гэх газар Г.М тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний булгарал, баруун
гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Г.М нь 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бурхантын ам гэх газар Б.Ц тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Ц мэдүүлэг/хх-16-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8970 дугаартай дүгнэлт /хх-63-64/, хохирогч Г.М ийн мэдүүлэг /хх-8-12/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8890 дугаартай дүгнэлт /хх-26-27/, гэрч Ш.Өлзийбаярын өгсөн мэдүүлэг /хх-20-22/, хохирогчоор тогтоох тухай /хх-7/, хохирлын баримт /хх-31-34/, Цагдаагийн 3 дугаар хэлтэс гаргасан өргөдөл /хх-40/, шүүгдэгч Г.М ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-95/, шүүгдэгч Б.Ц урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-96/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Ц 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бурхантын ам гэх газар Г.М тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний булгарал, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Г.М нь 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бурхантын ам гэх газар Б.Ц тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ц өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр би тухайн үед яаж байгаа бэ гээд холдуулсан гэтэл өндөр залуу миний толгой руу 2 удаа мөргөсөн, тэгээд сүүлд нь гараа хартал миний гаран дээр 2 шүдний ором гарсан байсан тэгсэн нөгөө залуу нэлээн сүүлд гэнэт шүд хугарчихлаа гээд орилоод байсан. Би тэр залууг чулуугаар цохиж зодоогүй харин Нямлхагвыг зодоод байхаар нь би салгаад холдуулсан намайг л зодсон.”/хх-16-19/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8970 дугаартай дүгнэлт:
1. Б.Ц биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд шарх, зөөлөн эдийн
няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр. хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалдант нөлөөлөхгүй.” /хх-63-64/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.М ийн өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Цэдэндамба нь намайг чулуу атгасан гараараа нэг удаа миний амруу цохисон. Үүнээс болоод миний үүдэн дээд хоёр шүд угаараа унасан. Миний дээд доод уруул язарсан. Толгой их өвдсөн, хоёр гарын шуу хэсэг улайж хөхөрсөн байсан. Гэхдээ одоо толгойнд өвдөлт байхгүй. Гарны хөхрөлт арилсан. Миний хоёр шүд угаараа унасан болохоор гомдолтой байгаа. Хоёр хиймэл шүд хийлгэж байгаа тухайн зардлыг нэхэмжпэх болно." /хх-8-12/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8890 дугаартай дүгнэлт:
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Өлзийбаярын өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр манай нөхөр гэрээс гараад 10 орчим минутын дараа харахад 1 хүн манай нөхрийн шилэн хүзүүнээс нь татаад унагасан. Тэгтэл жолооч нь архины шил бартчихсан бууж ирсэн. Тэгэхээр нь та нар юу болж байгаа юм, боль гэж хэлэхэд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь хажуу айлын залуу Дамгааг дуудсан. Тэгтэл нөгөө 2 залуугийн өндөр нь манай хажуу айлын Цэдэндамбыг мөргөөд унагаад дээрээс нь цохиод авсан.... Дамбааг хашаанаас гадна гаргачихсан зодож байсан. Нөгөө 2 залуу дээр нэмэгдээд 4 хүн ирсэн байсан. Тэднээс 2 эмэгтэй байсан. Тэр 2 салгах гээд байсан. Тэгээд Дамба зугтаахаар нөгөө өндөр залуу гэрийн үүдэн хэсэгт унагаад, манай хаалгыг нугасаар нь салгасан. Бас гэрт байсан манай 4 настай охиныг айлгаад байсан. Тэр өндөр залуу бас хутга бариад та нарыг алаад хаячихад надад харамсах зүйл байхгүй. Гэрийг чинь шатаана гээд орилоод байсан.”/хх-20-22/ гэх мэдүүлэг,
Хохирогчоор тогтоох тухай /хх-7/,
Хохирлын баримт /хх-31-34/,
Цагдаагийн 3 дугаар хэлтэс гаргасан өргөдөл /хх-40/,
Шүүгдэгч Г.М ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-95/,
Шүүгдэгч Б.Ц урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-96/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нар нь харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч нар нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогч бие биенийхээ эрүүл мэндэд эрүүл
мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Ц 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бурхантын ам гэх газар Г.М тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний булгарал, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл,
Шүүгдэгч Г.М нь 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бурхантын ам гэх газар Б.Ц тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ц , Г.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч Б.Ц , Г.М нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Ц , Г.М нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгэл оногдуулж биелүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ц , Г.М нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1,
38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.М , Б.Ц нарыг тус бүрийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Ц , Г.М нарт 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Б.Ц , Г.М нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Б.Ц ас 2.242.500 төгрөгийг гаргуулж хохирогч Г.М т олгосугай.
5. Хохирогч Г.М нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Б.Ц , Г.М нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Ц , Г.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг
дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ц , Г.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС