Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.*******маа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б., түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2036000560110 дугаартай, 178/2020/0099/Э/ индекстэй хэргийг 2020 оны 05 сарын 04- ний өдөр хүлээн авч, 05 сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 15 оны 02 сарын 04 - ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 73-09 тоот хаяганд оршин суух хаягтай боловч одоо Ховд аймгийн ******* сумын ******* гол багт оршин суух, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого байхгүй, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын ******* / Туухай хочтой/ Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 02 сарын 12- ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн нутаг “Ботгоны ам” гэх газар - ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан... Жолооч хөдөлгөөнд саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 12.1-д заасан... Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаарлалтаас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Ж.*******ын амь насыг хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв. Хэргийн газар үзлэг хийсэн... Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн нутаг “Ботгоны ам” гэх газарт болсон байх ба Ховд аймгаас 121 км зайд үл хөдлөх цэгээр 121 км гэж заасан шонгоор авч төв цэгээр тэмдэглэв. Уг цэгээс баруун хойд зүгт засмал зам дагуу 500 метр зайд хэрэг учрал болсон ба засмал замаас зүүн тал руу шороон хашлага дагуу үерийн даланд осол гарсан. - ******* улсын дугаартай приус-10 маркын тээврийн хэрэгсэл байв. Үзлэг хийх үед харанхуй бүрий болсон байсан ба цаг агаар шуурга салхитай үзэгдэх орчин хязгаарлагдсан байв. Дээрхи тээврийн хэрэгсэл осол болсон замын асфалтын өргөн 7.10 м, нийт өргөн 11.10 метр зам байх ба осол гарсан замаас гарсан цэгийг нэгийн тоогоор баруун талын замаас гарсан тээврийн хэрэгсэлийн мөрийг 2-ын тоогоор тус тус тэмдэглэв. Машин осолдож унасан газрыг А цэгээр машин байгаа цэгийг 3- ын тоогоор тэмдэглэж, 1 дүгээр цэгээс А цэг хүртэл 18.6 м, 2- ын тоогоос А цэг хүртэл 17.60 м А цэгээс машин байгаа 3 - ын тоо хүртэл 7.10 метр байв. Уг машин нь үерийг зайлуулах хоолойд унасан байсан ба уг үерийн далангийн өргөн амсар хэсгээр 2.60 метр, далангийн усны өргөн нь 1.40 метр далангийн өндөр нь 50 см байв. Уг машин байх цэг нь шороон гадаргуу цасаар шуурч байсан тул зурагдсан тээврийн хэрэгсэлийн шар гэрэл нь ертөнцийн зүгээр зүүн урагш харсан байрлалтай, дөрвөн дугуйн дээрээ байрласан байв ... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 03- 05 дугаар хуудас/ Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... ******* - улсын дугаартай приус-10 маркийн усан цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл байх бөгөөд уг тээврийн хэрэгсэлийн салхины бүх шил нь хагарсан кабины орой хэсгээр чихэгдэж дотогш орсон, баруун зүүн хажуу хэсгээрээ ерөнхийдөө хонхойж хэлбэрээ алдсан. 4 хаалгыг онгойлгоход онгойж байсан боловч гажилттай, зүүн урд дугуй хагарсан, баруун толь унгиараа мултарч алга болсон. Зүүн толь хугарч цахилгааны утсан дээрээ дүүжлэгдсэн, ерөнхий байдлаараа гадна талдаа хэлбэр дүрсээ алдаж хонхойсон байв. Уг тээврийн хэрэгсэлийг асаах гэсэн боловч түлхүүр байгаагүй тул асаах боломжгүй байсан ба рулийн хүрд дээр гараагүй байсан ба дотор хэсэгт бүх зүйл эмх замбараагүй болсон байдалтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 09- 10 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Бадамын өгсөн... 2020 оны 02 сарын 12- ны өдөр ажил тараад явж байгаад аймаг явна гэсэн машин байхаар нь суусан. ******* сумаас 11 цаг 20 минутын үед гараад цаг гаран яваад Манхан сумын нутагт ороод Хавцал гарах гээд явж байтал машин гэнэт шарваад жолооч нөгөө тийшээ дараад унаад өгсөн. Би жолоочийн хажууд зүүн урд талд сууж явсан. Машин буруу рультэй байсан. Цас орсон зам халтиргаатай янзтай байсан. Бид жолоочийн хамт тавуулаа явж байсан. Жолооч архи дарс уудаагүй, эрүүл байсан. Надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 13-14 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баасангэрэлийн өгсөн... Өчигдөр аав Д.Бадамын хамт аймаг руу явах гээд жолооч Б.Нямтулгын машинаар аймаг явсан. Сумаас гараад цаг гаран яваад Манхан сумын нутагт орж ирээд Хавчигийн амаар гарах гэж яваад эргэлт дээр машинтайгаа унасан. Бид нар ард гурвуулаа сууж явсан. Урд манай аав суугаад явж байсан. Миний бодож байгаагаар 60-70 км/цагийн хурдтай явж байсан. Газар уруу байсан тул тормоз гишгээд явж байсан. Надад гомдол тэмцэл нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 16-17 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б*******гийн өгсөн ... Миний хүү Ж.******* нь 2020 оны 02 сарын 12- ны өдөр Ховд аймгийн ******* сумаас өөрийн машин эвдэрсэн байсан тул сэлбэгээ аваад аймаг явах замдаа зам тээврийн осолд орж хүнд гэмтэж эмчлүүлж байгаад нас барсан. Тухайн жолооч аймаг сум хоёрын хооронд байнга явж байж анхаарал алдаж, хүний амь насанд хүрсэн тул маш их гомдолтой байна. Би осол болдог өдөр ******* суманд байсан тул тухайн өдөр юу болсон талаар мэдэхгүй байна. Манайх 6 хүүхэдтэй, талийгаач Ж.******* нь манай хамгийн бага хүүхэд. Манай залуу эрүүл саруул хүүхэд байсан. Намайг ганц харж хандаж байсан хүү маань байсан. Маш их хэцүү байна. Бид хуулийн дагуу баримтаа бүрдүүлж хохирлоо авна гэж бодож байна ... гэх мэдүүлэг / хэргийн 18-19 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.ы өгсөн... Надад 2020 оны 02 сарын 12-ны өдөр аймаг явах ажил гараад зогсоол дээр иртэл Б.******* зогсож байсан. Тэгэхээр нь аймаг руу аваад яваарай гэж хэлээд гэртээ байж байтал 09 цагийн үед ирээд явъя гэхээр нь хамт явсан. Намайг суухад 3 хүн авсан байсан. Би суугаад жолоочийн хамт тавуулаа болоод аймаг явсан. Тэгээд аймаг руу явж байгаад хавцалын амны тэнд машин унасан. Би тухайн үед унтаж байсан бөгөөд машин нэг шарвах шиг болоод унасан. Би зүүн хойд талын арын суудалд суугаад явж байсан. Ж.******* жолоочийн ард талд захад суугаад явж байсан. Тэр үед цас орж байсан тул гулгаж унасан юм шиг байна лээ. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 24-25 дугаар хуудас/ Шинжээчийн 2020 оны 03 сарын 09-ний өдрийн 12 дугаартай ... Жолооч Б.******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Б.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан... Жолооч хөдөлгөөнд саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 12.1-д заасан... Жолооч хөдөлгөөний эрчим , тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгааралтаас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Жолооч Б.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт үаасан заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон... гэх дүгнэлт / хэргийн 39 дүгээр хуудас/ Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 67-68 дугаар хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 сарын 30- ны өдрийн 21 дугаартай ... Ж.*******ын цогцост хүзүүний С6 –р нугалмийн их бие хугарал, нугас дарагдалт, С6-р нугалмайн хажуугийн сэртэнгийн хугарал, 2 уушигний доод сегментүүдийг хамарсан, зүүн уушигны урд сегментэд цусан хураа, дагзны хэсэгт шарх, дагзны хэсэгт зулгаралтын сорви, хамар хэсэгт зулгаралтын сорви гэмтэл тогтоогдлоо. Ж.*******ын цогцост учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Ж.******* нь хүзүүний С6 –р нугалмайн их биеийн хугарлын улмаас нугас дарагдаж, олон эрхтэний цус эргэлтийн алдагдал, тэжээл хувирлын улмаас нас барсан байна. Ж.*******ын биед учирсан гэмтлүүд Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам – ын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт , гэрэл зураг / хэргийн71-76 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч / Ховд аймгийн ******* суманд 17 оны 03 сарын 29-ний өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар цэцэрлэгт багшийн ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 5-12 тоотоод оршин суух, дугаарын регистртэй / овгийн *******ын гийн өгсөн... 2020 оны 02 сарын 08-ны өдөр манай нөхөр аавынхаа гэрт очиж мал гаргаж ирэхээр явсан. Осол болдог өдөр 09 цагийн үед аймаг руу сумаас гараад явж байна гэж ярьсан. Би эмнэлэг дээр ажилтай явж байсан. 12 цагийн үед манай нөхрийн ах Алагсай залгаад “ Ж.*******ын сууж явсан машин “Ботгоны хавцал”-д унасан байна. Одоо бие нь гайгүй байна. Өөр машинд суугаад аймаг явж байна” гэхээр нь сандраад байж байтал 13 цагийн үед эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэгт ирээд хүзүүний зураг авахуулахад 4, 5 дугаар нугалам хугарсан, нугас бүрэн тасарсан гэж байсан. Тэгээд яаралтай хагалгаа хийлгэхээр хотоос эмч аваад нийт 12 эмч орж хагалгаа хийсэн. Хотоос ирсэн эмч “ энэ хүний амийг аварсан боловч цаашид тэргэнцэрт суусан хүн болох байх “ гэж байсан. Хагалгаа хийлгэсэн боловч бие нь сайжрахгүй байсаар байгаад нас барсан. Манай нөхөрт ямар нэгэн өвчин зовиур байхгүй эрүүл байсан. Бид хоёр 2010 онд гэр бүл болсон. 3 хүүхэдтэй, том нь 11 настай, бага нь 1 нас 7 сартай. Зүгээр байсан хүн гэнэт алга болсонд харамсалтай байна. Оршуулгын зардал болон эмчилгээний зардалд зэрэгт 16640000 төгрөг гарсан. Б.******* нь 1600000 төгрөгний хохирол төлсөн. Одоо 15014000 төгрөгийг төлж өгөхөөр хүлээн зөвшөөрсөн. Би тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон байгаа. Нөхөр Ж.******* нь урьд ажил хийж байсан боловч нас барах үедээ ажил хийж байгаагүй. Би хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн зөрүүг нэхэмжилнэ. Ял шийтгэлийн хувьд хэлэх санал байхгүй байна... гэх мэдүүлэг Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нямтулгын хэргээ хүлээн мэдүүлсэн... Би 2020 оны 02 сарын 12- ны өдөр ******* сумаас 4 хүн аваад өөрийн - ******* улсын дугаартай Приус-10 маркын машинтай Ховд аймгийн чиглэлд гарсан. Сумаас гараад цаг орчим яваад Ховд аймгийн Манхан сумын Ботгоны хавцалаас гарах гэж яваад эргэлтэн дээр машин унасан. Энэ машин миний машин. Тухайн үед цас ороод халтиргаатай байсан тул гулсаад унасан. Би 2018 онд 4500000 төгрөгөөр худалдаж авсан. Би өөрөө хотын үнэмлэхтэй байсан тул өөрийн найз Мөнгөндаваагийн нэрэн дээр авсан байсан. Миний мөрний яс хугарсан. Би 50-60 км/цагийн хурдтай явж байсан. Би 2017 онд жолоочийн үнэмлэх авсан. Түүнээс хойш жижиг машин барьж байгаа. Би эрүүл байсан. Ховд аймаг болон ******* сумын хооронд хөлсөөр тээвэрт яваад 5 жил болж байна.Тухайн замаар байнга явж байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчидтэй хохирол төлөх талаар тохиролцож, гэрээ байгуулсан. Хохирлоо гэрээнийхээ дагуу төлнө. Гэмт хэрэг үйлдсэн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг мөн төлнө. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү ... гэх мэдүүлэг зэрэг болно. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд: Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн ******* сум болон Ховд аймгийн Жаргалант сумын хооронд хөлсөөр тээвэр хийдэг байсан ба 2020 оны 02 сарын 12- ны өдөр Ховд аймгийн ******* сумаас Ховд аймгийн төв рүү хөлсөөр тээвэр хийж, Манхан сумын Ботгон багийн нутаг “Ботгоны ам” гэх газар - ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан... Жолооч хөдөлгөөнд саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 12.1-д заасан... Жолооч хөдөлгөөний эрчим , тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгааралтаас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Ж.*******ын биед хүзүүний С6 –р нугалмайн их биеийн хугарал, нугас дарагдалт, С6 –р нугалмайн хажуугийн сэртэнгийн хугарал, 2 уушигны доод сегментүүдийн хамарсан, зүүн уушигны урд сегментэд цусан хураа, дагзны ар хэсэгт зулгаралтын сорив, хамар хэсэгт зулгаралт гэх хүнд гэмтэл учирсан ба уг гэмтлийн улмаас Ховд аймгийн БОЭТ-д 2020 оны 02 сарын 12- ны өдрөөс эмчлэгдэж байгаад 2020 оны 03 сарын 15-ны өдөр нас барсан хэргийн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна. Шүүгдэгч Б.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан... Жолооч хөдөлгөөнд саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 12.1-д заасан... Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаарлалтаас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтуудыг зөрчиж, түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь замын хажуу уруу унаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Ж.*******ын эрүүл мэндэд ... хүзүүний С6 –р нугалмайн их биеийн хугарал, нугас дарагдалт, С6 –р нугалмайн хажуугийн сэртэнгийн хугарал ... гэх хүнд зэргийн гэмтэл учирч улмаас эмчлэгдэж байгаад нас барсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ. Шүүгдэгч Б.Нямтулгын ******* - дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан... Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон ... гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. нь хохирогч нас барсанаас учирсан хохиролд 16640000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад 1600000 төгрөгийг шүүгдэгч Б.******* төлсөн, үлдэх 15014000 төгрөгийг 1.2020 оны 05 сарын 20- ны өдөр 5000000 төгрөг 2. 2020 оны сарын 20- ны өдөр 5000000 төгрөг 3. 2020 оны 09 сарын 20- ны өдөр 5014000 төгрөгийг / *******ын гийн ХААН банкны 5845464400 дугаарын дансанд шилжүүлэхээр тохиролцож, гомдол саналгүй, шүүгдэгчид тэнсэн харгалзах ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нь тухайн цаг хугацаа бүрт хохирлыг төлөхөөр тохиролцсон байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг 2020 оны 03 сарын 23-ны өдөр 282000 төгрөгөөр тогтоолгосон ба хохирогч Ж.******* нь хөдөлмөр эрхэлдэггүй байсан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, цалин тэтгэвэрийн зөрүүг нэхэмжилсэн тул шүүгдэгч Б.******* нь цалин, тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг зөрүүг төлөхөөр хүлээн зөвшөөрч байгаа болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 3-т зааснаар ... нас барагчид өөрт нь болон түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дундажаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг хасна... мөн Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 1-д ... хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө... Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 2-т ... гэм хор учрах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй... гэснийг үндэслэн хохирогч Ж.******* нь хөдөлмөр эрхэлдэггүй байсан тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2, 508 дугаар зүйл, 509 дүгээр зүйлийн 509.1-д зааснаар шүүгдэгч Б.*******ас тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүүгээр тооцож, хөдөлмөр эрхэлж буй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оногдох хэсгийг хасаж, / хохирогч Ж.*******ын Төгөлдөр 2009 оны 11 сарын 09-ний өдөр төрсөн, дугаарын регистртэй, *******ын 2012 оны 05 сарын 10-ны өдөр төрсөн, дугаарын регистртэй, *******ын - 2018 оны 08 сарын 24- ний өдөр төрсөн, ПЮ18282434 дугаарын регистртэй /нарт ногдох хэмжээгээр, арван зургаан нас хүртэл, суралцаж байгаа бол арван найман нас хүртэл сар бүр гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.д олгохоор тогтоов. Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 108-р/ тогтоогдож байна Шүүгдэгч Б.******* нь бага насны гурван хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг, зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь хэргийн 26-27 дугаар хуудас дахь гэрч С.Цэвээнпүрэвийн өгсөн... Би 6 хүүхэдтэй, Б.Нямтулгын ах нь нас барсан. Одоо таван хүүхэдтэй, Б.******* нь эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* суманд амьдарч байна. Эхнэр Б. нь ******* сумын ЭМТ-д сувилагч ажилтай, манай хүүхдэд 5 ханатай монгол гэрээс өөр хөрөнгө байхгүй. Манай хүүхэд олон жил машин барьж байгаа. Б.******* нь даруу төлөв зантай, ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Миний хүүгийн асуудлыг хуулийн дагуу хөнгөн ял оноож шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг, хэргийн 29-30 дугаар хуудас дах гэрч Б.ын өгсөн... Бид хоёр 2012 онд гэр бүл болсон. Гурван хүүхэдтэй. Нөхөр маань ажил эрхэлдэггүй, хувиараа тээвэр хийдэг байсан. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Бид таван ханатай гэрээс өөр хөрөнгө байхгүй ... гэх мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 сарын 21-ний өдрийн 195 дугаартай... Б.Нямтулгын биед гэмтэл тогтоогдлоо. Б.Нямтулгын биед зүүн эгэмний холбоосын салалт гэмтэл тогтоогдлоо. Б.Нямтулгын биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Б.Нямтулгын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарна. Б.Нямтулгын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам” ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэх дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Нямтулгыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Нямтулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нас барсанаас учирсан хохирлыг гэрээнийх дагуу төлүүлэх, цалин, тэтгэвэрийн зөрүүг гаргуулах, цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй гэх дүгнэлт, тайлбар гаргаж байна гэв. Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Б.******* нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа ба хохирлоо төлөхөө илэрхийлж, хугацаа тогтоон гэрээ байгуулсныг болон цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон тэтгэвэрийн зөрүү өөрчлөгдөх хэмжээгээр тогтоолд тусгуулж, сар бүр төлж байхаар шийдвэрлүүлэх дүгнэлт, тайлбар гаргав. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Б.Нямтулгын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна. Түүний эрүүл мэндийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын гэмт хэрэг үйлдсэн, бага насны гурван хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг, хохирогч нас барсанаас учирсан гэм хорын хохирлыг төлөхөөр хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү гэх дүгнэлт, тайлбар гаргав. Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нас барснаас учирсан хохирлын зарим хэсэг болох 1600000 төгрөгийг төлсөн, үлдэх 15014000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүхээс шүүгдэгч ******* овогт *******ын Нямтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Нямтулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д заасан ... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг журмыг ... шүүгдэгч Б.*******д тайлбарлан өгч, 2036000560110 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2, 508 дугаар зүйл, 509 дүгээр зүйлийн 509.1-д заснаар шүүгдэгч Б.*******ас тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн хэмжээ болон тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүүгээр тооцож, хөдөлмөр эрхэлж буй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оногдох хэсгийг хасаж, / *******ын Төгөлдөр 2009 оны 11 сарын 09-ний өдөр төрсөн, дугаарын регистртэй, *******ын 2012 оны 05 сарын 10-ны өдөр төрсөн, дугаарын регистртэй, *******ын - 2018 оны 08 сарын 24-ний өдөр төрсөн, ПЮ18282434 дугаарын регистртэй / нарт ногдох хэмжээгээр, арван зургаан нас хүртэл, суралцаж байгаа бол арван найман нас хүртэл сар бүр гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.д олгож, хохиролд 1600000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч нас барснаас учирсан зардал 15014000 төгрөгийг шүүгдэгч Б.******* нь 1.2020 оны 05 сарын 20- ны өдөр 5000000 төгрөг , 2. 2020 оны сарын 20- ны өдөр 5000000 төгрөг 3.2020 оны 09 сарын 20-ны өдөр 5014000 төгрөгийг *******ын гийн ХААН банкны 5845464400 дугаарын дансанд шилжүүлэхээр тохиролцсоныг дурдав. Шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2-1,2,4, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******ын Нямтулгыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын Нямтулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. 3.Эрүүгийн 2036000560110 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч Б.Нямтулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 5. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2, 508 дугаар зүйл, 509 дүгээр зүйлийн 509.1-д заснаар шүүгдэгч Б.*******ас тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн хэмжээ болон тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүүгээр тооцож, хөдөлмөр эрхэлж буй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оногдох хэсгийг хасаж, / *******ын Төгөлдөр 2009 оны 11 сарын 09-ний өдөр төрсөн, дугаарын регистртэй, *******ын 2012 оны 05 сарын 10-ны өдөр төрсөн, дугаарын регистртэй, *******ын - 2018 оны 08 сарын 24-ний өдөр төрсөн, ПЮ18282434 дугаарын регистртэй / нарт ногдох хэмжээгээр, арван зургаан нас хүртэл, суралцаж байгаа бол арван найман нас хүртэл сар бүр гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.д олгож, хохиролд 1600000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч нас барснаас учирсан зардал 15014000 төгрөгийг шүүгдэгч Б.******* нь 1.2020 оны 05 сарын 20- ны өдөр 5000000 төгрөг, 2. 2020 оны сарын 20- ны өдөр 5000000 төгрөг, 3. 2020 оны 09 сарын 20-ны өдөр 5014000 төгрөгийг *******ын гийн ХААН банкны 5845464400 дугаарын дансанд шилжүүлэхээр тохиролцсоныг дурдсугай. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д заасан “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг” шүүгдэгч Б.*******д тайлбарлан өгсүгэй. 7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА