| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0189/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/189 |
| Огноо | 2020-11-24 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа
Улсын яллагч Т.Өсөхболд,
Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2036000000237 дугаартай, 178/2020/0*******6/Э/ индекстэй хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Мон улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Ховд аймгийн Мөст сумын ******* багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс *******-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт иргэн Б.*******ий эзэмшлийн Samsung-А30 загварын гар утсыг “ утсаар яриад өгье” гэж хэлж, илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч иргэн Б.*******д 441000 төгрөгний хохирол учруулан дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хохирогч ******* овогт ын *******ий / *******91 оны 01 сарын 07-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, төлөөлөгчийн газарт эмч ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 10 дугаар сарын 18-ны орой найз Баянмөнхийн хамт “Х” бааранд пиво ууж байгаад Баянмөнхийн гэрт ирсэн. Тэднийхээс шөнө 00 цаг болж байхад гараад Итгэл бааранд ирэхэд хаачихсан байсан.Тэгээд буудал руу явж байтал баруун бүсийн төв захын доод талд нэг танихгүй залуу ирээд “ утсаараа яриулаач” гэхээр нь утсаа өгөхөд миний гар утсыг аваад зугтаачихсан. Би араас нь хөөгөөд гүйцээгүй, цагдаад мэдэгдсэн.Миний утас Samsung-А30 загварын гар утас байсан...гэх мэдүүлэг / хэргийн 9-10-р хуудас/
Эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн... Samsung-А30 загварын / хэрэглэж байсан/ гар утас-441000 төгрөг... гэх дүгнэлт / хэргийн 21-р хуудас/
Гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 44-47-р хуудас/
Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн... 2020 оны 10 дугаар сарын 18-ны шөнө явж байтал захын дээд талд байх ХААН банкны урд засмал замын д нэг хүн хэвтэж байхаар нь би очоод татаж босгосон. Тэр хүн сэрж ирээд намайг “ хэн бэ, Баагий юу” гэхээр нь би юм дуугараагүй.Тэгээд утаснаас нь таньдаг хүн рүү нь ярьж байгаад хэлчихье гэж бодоод утсаа өгч байгаач гэсэн чинь надад карманаасаа утсаа гаргаад кодыг нь тайлаад өгсөн. Би халааснаасаа өөрийнхөө утсыг гаргах гэж байгаад тэр залуугийн утсыг газарт унагаачихсан.Газраас аваад асаах гэтэл асаагүй, мөн дэлгэцний доод тал нь цуурчихсан байхаар нь “хүний үнэтэй утасны өрөнд орчихлоо” гэж бодоод тэр чигээрээ аваад зугтчихсан...гэх мэдүүлэг / хэргийн 31-32-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 18-*******-нд шилжих шөнө Б.*******тэй тааралдаж “ утсаараа яриулаач” гээд гар утсаа гаргаад өгөхөөр нь утсыг нь аваад зугтсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******гийн хохирогч Б.*******ийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдлыг далимдуулан хүч хэрэглэхгүйгээр гар утсыг нь авч зугтсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах зорилго агуулсан дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.*******ий... 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гар утсаа хүлээн авсан. Утсаа хүлээн авахад дэлгэцний баруун доод хэсэгт хагарсан байсан. Дэлгэц солиулах төлбөр болох 80000 төгрөгийг Б.*******гөөс авч хохирлоо барагдуулсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.../хэргийн 54-р/ гэх хүсэлтээр тогтоогдож байх тул хохирогчид учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн шүүгдэгч Б.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 26-р/ тогтоогдож байна
Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлын талаар гэрч Э.Надмидцэрэнгийн өгсөн...Б.******* нь эцэг эхээс тавуулаа, дээрээ 1 ах, дороо 3 дүүтэй.Зан аашийн хувьд шударга, тусч, найз нөхөрлөлдөө үнэнч, цайлган сэтгэлтэй залуу. Жаргалант сумын 6 дугаар сургуулийг төгсөөд Улаанбаатар төмөр замын дээд сургуулийн салбар коллежид илчит тэрэгний техникч мэргэжлээр төгссөн...гэх мэдүүлэг /хэргийн 12-13-р хуудас/,
Гэрч М.Будхүүгийн өгсөн...Б.******* нь архи болон тамхи хэрэглэж байхыг хараагүй.Одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа. Энэ зун Цементний үйлдвэрт туслах ажилчнаар ажиллаж байгаад хот явна гээд гарчихсан.... гэх мэдүүлэг / хэргийн 15-16-р хуудас/, Б.*******гийн төрсний бүртгэлийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг баримт хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******г 01 жил 06 сарын хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Б.******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хохирогчид хохирол төлбөрөө төлж барагдуулсан, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн. Улсын яллагчийн санал болгосон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ялыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлт, тайлбар гаргав.
Шүүхээс: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 01 жил 06 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6- 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******д 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч Б.*******д оногдуулсан 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хорих ялыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******д тайлбарласугай.
6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******г 01/нэг/ жилийн тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
7.Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form