Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 834

 

    2020        10          23                                   2020/ШЦТ/834

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж, шүүгч П.Ариунболд, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Ц.Батбямба,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

шүүгдэгч Ц.Б , Ц.М , тэдгээрийн өмгөөлөгч Л.Данзанноров, С.Дэлгэрмаа,

шүүгдэгч Ц.М ын өмгөөлөгч Л.Даваасүрэн,

хохирогч Б.Х-, С.Э-, Б.Б- нарын өмгөөлөгч Л.Азжаргал,

хохирогч Т.Ж-,

иргэдийн төлөөлөгч Б.Цолмонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд  зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ц.Б ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ц.М  нарт холбогдох эрүүгийн 1811022300913 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Боржигон овгийн Ц.Б , 1981 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “....” компанид борлуулагч ажилтай, ам бүл 2, ахын хамт Сүхбаатар дүүрэг .. дугаар хороо, Дамбадаржаа .. дүгээр гудамж ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар,

Боржигон овгийн Ц.М , 1973 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зүтгүүрийн машинист мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын .. депод машинчин, ээлжийн ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн ... сумын ... дугаар баг, ....тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч Ц.Б  нь 2014 оны 02-03 дугаар сард Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны .. тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Х-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой руу нь гар утсаар цохиж, эрүүл мэндэд “баруун чамархайн урд хэсэгт 6 оёдол бүхий сорив” хөнгөн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, .. дүгээр гудамжны .. тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Х-ийг хардалтын улмаас зодож, бие махбодид нь зовиур шаналгаа үүсгэсэн,

2017 оны 03 дугаар сарын 15-17-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны .. тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Х-ийг хардалтын улмаас толгойн тус газар нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд “тархи доргилт, эрүү, зүүн нүдний доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан ,

2017 оны 08 дугаар сарын 08-ны шөнийн 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр гудамжны .. тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Х-ийг “цаашаа харж хэвтлээ” гэх шалтгаанаар толгойтой үснээс нь зулгааж, шал мөргүүлэн зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 08 дугаар сарын 15-ны шөнийн 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо,..... тоотод хадам эх болох ахмад настай С.Э-ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас нуруу, цээж, нүүр лүү цохиж, өшиглөн эрүүл мэндэд “дух баруун хацар, зүүн хацар, цээж, зүүн мөр, нуруу, бүсэлхийд зулгаралт, цээж, баруун хөх, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий” хөнгөн хохирол, мөн уг зодооныг таслан зогсоох гэсэн эхнэр Б.Х-ийг түлхэж унагаан, чирч эрүүл мэндэд “зүүн мөр, дал, баруун дал, баруун, зүүн тохой, зүүн шуу, баруун, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн шуу, сарвуунд цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 08 дугаар сарын 07-ны шөнийн 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ..... тоотод иргэн З.М-ийн байшин дотор болон хашааны гадна өөрийн эхнэр Б.Х-ийг өөрийн нь араас дагалаа гэх шалтгаанаар жалга руу авч шидэж, нүүр рүү нь цохиж, эрүүл мэндэд нь “хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун алимны салст цус хуралт, зүүн доод зовхинд шарх, баруун хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун хөмсөг, зүүн тохой, өвдөг, зүүн тохойд зулгаралт бүхий” хөнгөн хохирол тус тус учруулан байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлаасан,

2018 оны 08 дугаар сарын 07-ны шөнийн 06 цагийн орчим Чингэлтэй дүүрэг .. дугаар хороо, .... дугаар гудамжны .. тоотод хадам ах Б.Б-ийг гэртээ унтаж байхад нь хувийн таарамжгүй харилцааны улмаас заазуураар толгойд нь 1 удаа, зүүн даланд 2 удаа зүсэж, эрүүл мэндэд нь “зулайн зүүн хажуу хэсгийн хуйханд зүсэгдсэн шарх, уг шархны харалдаах зулай ясны цууралт, зүүн даланд 2 ширхэг зүсэгдсэн шарх, уруул, зүүн чихний дэлбэнд няцарсан шарх бүхий” хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Ц.Б , Ц.М нар бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 12-ны шөнө Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, ...... дүгээр гудамжны ... тоот хашааны үүдэнд хохирогч Т.Ж-ыг “таксины мөнгө нэмж авах гэлээ” гэх шалтгаанаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, тээврийн хэрэгслийн түлхүүрээр цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцгийн дарагдал, баруун уушгины бүрэн бус авчилт цээжний баруун хөндий хийн хураа, цээжин дэх хоёр ширхэг шарх, зовхинд цус хуралт, дал бугалга, тохой, шуу, гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий” хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Т.Ж-ыг зодсон гэх хэргийн талаар мэдүүлэг өгнө. 2016 оны цагаан сарын үеэр уг хэрэг болсон. 25 дугаар эмийн сангаас такси бариад гэрийн гадаа очиход 10 км гардаг. Т.Ж- надаас 16.000 төгрөг нэхэхээр нь би 10 км гардаг газар яагаад мөнгө нэмж авч байгаа юм бэ гэж хэлээд мөнгөө гаргаж өгөх гэтэл эргэж хараад “...чи ямар олон юм ярьдаг юм бэ...” гээд миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Миний гадуур өмсөж байсан хувцсыг аваад хоолой боосон. Машинаас гараад хойд хаалгаа онгойлгож намайг чирч унагаасан. Тэгээд бид хоёр харилцан зодолдсон. Т.Ж- намайг ямар овоо юм бэ гээд дээгүүр өмсөж байсан хувцсаа тайлаад цааш гүйхэд нь би машиных нь асаалттай байсан түлхүүрийг юм аа авъя гээд авсан. Бид хашааны гадаа удаан зодолдсон. Би амь тэмцэж хашаагаа нээгээд байшингийнхаа цонхийг нүдээд тусламж гуйсан. Манай ах /Ц.М / дотуур хувцастайгаа хаалга нээгээд юу болж байгааг асуугаад хашаанд яагаад танхайраад байгаа юм бэ гэж Т.Ж-т хэлэхэд Т.Ж- хашаан дотор гүйж яваад хашааны гэрэл ассан талын харанхуй хэсэгт очсон. Манай ах /Ц.М / гэрийн амбаарын хаалгаар гараад хашааны хаалга руу дөхөж очиход Т.Ж- гартаа барьж байсан чулуугаараа нэг цохиход манай ах газар унасан. Би яаж байгаа юм бэ гэж хэлээд Т.Ж-тай дахин барилцаж аваад зодолдож байхад манай аав хойд байшингаас гарч ирээд “...цагдаа дуудлаа шүү...” гэхэд Т.Ж- машинаа орхиод зугтсан. Хэсэг хугацааны дараа ахмад П-оор ахлуулсан цагдаагийн машин ирсэн. Т.Ж-ыг хайгаад ахмад П-той удаан явсан. Гэтэл Т.Ж- машинтай ирсэн. Т.Ж- би зодуулж хохирсон, миний хамрыг цөм цохисон. Би бүтэн гурван цаг гаран хагалгаанд орсон. Түүнд маш их гомдолтой байгаа. Гэр бүлийнхээ хэргийн тухайд өмнөх мэдүүлэгтээ тодорхой дурдсан...” гэв. 

Шүүгдэгч Ц.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн шөнө Цагаан сарын шөнийн гурван байсан санагдаж байна. Би хөдөөгөөс аавындаа шинэлэхээр ирээд байсан. 2016 оны 2 сарын 12-ны шөнө манай гэрийнхэн гэртээ амарч байхад дүү Ц.Б  нь 23 цаг 20 минутын орчимд цонх нүдээд тусламж гуйсан. Гэрлээ асаагаад харахад дүү Ц.Б  хүнтэй зодолдсон байдалтай байсан. Хохирогч Т.Ж- надаас нэлээн зайтай, бараг 14 орчим метрийн зайд байсан. Би Т.Ж-ыг хашаанаас гар гэхэд Т.Ж- харанхуй руу яваад орчихсон, тухайн үед би Т.Ж-ыг хаашаас гарсан гэж бодсон. Тэгээд би хашааны хаалга хаах гээд очтол Т.Ж- харанхуйгаас гэнэт гарч ирээд намайг цохисон. Би хэргийн материалтай сайн танилцсан. Үүнээс харахад хохирогч Т.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг худал байна. Түүний мэдүүлгээр “...Ц.М нүцгэн гарч ирээд үгийн зөрүүгүй цээж болон нүүр рүү 4-5 удаа хүчтэй цохиж үснээс зулгаан газар унаган цээж болон хэвлий, нүү рүү Ц.Б  болон Ц.М нар нийлж өшиглөсөн гэсэн мэдүүлэг дурдагдсан байна. Газар унасан хүнийг би яаж цохих вэ. Мөн гэрч Б.Н-н мэдүүлэгт “...Хэрэлдэх чимээгээр гэрээсээ гарахад 25-30 орчим насны залуу, хөрш айлын Ц.Б  нар гудамжинд зодолдож байсан...” гэдэг мэдүүлэг байна. Энэ үед би гудамжинд байгаагүй, гэртээ байсан. 40 орчим насны намхан залуу газар цээж хэсгийг нь доош нь харуулан хэвтүүлээд толгой хэсэг рүү нь гараараа цохиж байсан гэдэг мэдүүлэг авагдсан байна. Хэрэв би толгойн хэсэгт гараараа цохисон бол хохирогчийн цээжинд хэрхэн хүнд гэмтэл учруулах вэ. Би хүнд гэмтлийг учруулаагүй. Үйлдэл оролцоо байхгүй. Энэ хэргийн улмаас хамгийн их хохирсон тал манайх. Миний эцэг, эх өнгөрсөн. Би 14 хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтсэн. Миний дүү /Ц.Б / Т.Ж-т зодуулаад 3 цаг мэдээ алдуулагчтай маш хүнд хагалгаа хийлгэж, эмнэлэгт хэвтсэн. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие эмнэлгийн байгууллагын хүн биш боловч шинжээчийн дүгнэлттэй танилцахад эргэлзээ бүхий олон нөхцөл байдал байна. Хүний уушги няцарсан бол дотроо цус алдалт явагдах ёстой. Гэтэл хохирогчийн биед цус алдалт явагдаагүй, тухайн үед би дүүгээ тусламж гуйгаад сандраад цонх нүдэх үед гэрээсээ гарч ийм байдалд орсондоо харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв. 

Шүүгдэгч Т.Ж-  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны цагаан сарын шинийн гуравны шөнө Ц.Б  25 дугаар эмийн сангаас гараа өргөж суусан. Гэр хүртэл нь 10 километр гарсан. Ц.Б  машинд суухдаа согтуу, гартаа хагархай шар айргийн шил атгачихсан, хүмүүстэй муудалцаж, зодолдсон шинжтэй байсан бөгөөд намайг энүүгээр шаах гэж байна ш дээ, гээд ярьж байснаа шилээ цонхоор гаргаж шидсэн. Тэгээд унтаад өгсөн. Би Ц.Б гийн хэлсэн газар хүргээд таксины мөнгө 10.000 төгрөг боллоо гэж хэлэхэд Ц.Б  “...яахаараа 10.000 төгрөг байдаг юм бэ,  манай гудамж камертай би цагдаа шүү...”  гэж хэлээд танхайрсан. Намайг нүүр нүдгүй цохисон. Хашааны хаалгаа онгойлгоод поошгиноос шил аваад над руу дайрсан. Тэр хооронд би зугтахад миний машины түлхүүрийг авсан. Би араас нь ороод машины түлхүүрээ авъя гэхэд ах нь болон Ц.М дотуур хувцастайгаа гарч ирээд үгийн зөрүүгүй цохиж зодсон. Миний гар ардаа өчигдсөн байхад олон удаа намайг цохисон. Тухайн үеийн фото зураг байдаг. Гэрч Б.Н-н мэдүүлэг үнэн зөв бөгөөд болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Би зодуулаад зугтаагаад машинд суух гэхэд түлхүүрийг авсан байсан. Би түлхүүрээ авъя гэхэд “...би чиний түлхүүрээр яах юм...” гээд дахин зодсон. Ц.М ын эхнэр бүх үйл явдлыг харж байсан, миний цамц, гутал хоёрыг аваад над руу шидээд зугт гэж хэлж байсан. Би буцаад ирэхэд энэ хоёр нийлээд миний машиныг ухаад зогсож байсан, бүүр багажийг нь хүртэл онгойлгоод ухаж байсан. Тухайн үед миний машинд байсан 180.000 төгрөг хүртэл алга болсон байсан. Миний биед хүнд гэмтэл учирсан. Олон сарын дараа миний бие тэнхэрсэн. Одоо хүртэл миний гар гүйцэд тэнийдэггүй зовуурьтай байдаг. Энэ хоёр хоёулаа нийлээд намайг зодсон, би маш их гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлгүй...” гэв. 

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Х- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо..... тоотод ээж Э-ийн хамт зурагт үзээд хэвтэж байтал гаднаас манай нөхөр Б- халамцуу орж ирээд “миний ээж үхчхээд байхад танай ээж яахаараа байгаад байдаг юм. Би чамд өнчин байхын зовлонг мэдрүүлж өгье, ээжийг чинь ална” гээд манай ээжийн сууж бие засдаг суултууртай сандлаар манай ээжийг цохих гээд далайхад тааз цөм цохиод унахдаа ээжийн толгой руу цохисон. Тэгээд би хажууд нь очоод болиоч гэж гээд түлхтэл эргэж хараад гал тогооны өрөөний хутганы шүүгээг мулт татаж унагаагаад газарт унасан эрээн өнгийн иш нь хугарсан хутгыг аваад “ална” гээд босоод ирэхээр нь боль гээд ээжийн урд зогсоход ээж газарт унасан ганжин бариад Б-гийн хутгатай баруун гар луу нь цохитол хутга нь ширээний доогуур орсон. Тэгээд ээжийг аваад гэрийн хаалгаар гүйгээд гарах гэтэл ээжийн үснээс Б- татаад унагаасан. Гэрийн хаалганы хажууд ээжийг үстээд байхаар нь болиулах гэж баахан ноцолдсон. Тэгээд зууралдсан чигээрээ гэрээсээ гараад ээж бид хоёр “хүмүүсээ цагдаа дуудаад өгөөч амь авраад өгөөч ээ” гэж орилоход ээжийн амыг дараад хоолойг нь боогоод, чавганц минь алаад хаяна шүү гэж хэлж байсан. Тэгээд би хажуугаас нь орж гар хөлийг нь татаж байж гарыг нь тавиулаад хашааны үүд рүү зугтаатал үүдэн дээрээс ээжийн үснээс татаж савуулж унгаасан. Ээжийн дээрээс сууж байгаад хажуу талд нь байсан том чулууг авч тархийг нь бяц цохино гээд байхад нь би гарыг нь түлхтэл ээжийн зүүн шанааны хацар зулгарч чулуу газар унасан. Тэгээд чулуугаа цааш нь унагаачхаад баруун талын хацраас нь хазаад би Б-г ээжийн дээр суугаад зодоод байхаар нь түлхтэл хажуу тийшээ болсон. Тэгээд босож ирээд ээжийн нэг хөлөөс чирээд салтай руу нь өшиглөх гээд газар чирээд, ээжийн дээр сууж байгаад цээж рүү нь гараа зангидаж байгаад 1-2 удаа цохисон. Хөх цээж хэсгийн нь базаад байсан. Энэ хугацаанд би хүч хүрэхгүй татаад, зууралдаад, унаад ер нь хүч хүрэхгүй байсан. Сүүлдээ би Б-гаас гуйгаад одоо миний ээжийг алаач ээ би чамтай хамт гэрлүүгээ явъя гэтэл хэсэг гайгүй болоод ээж рүү би одоо эхнэрээ аваад явна. Та илүү дутуу юм яриад байвал хохино шүү гэж хэлээд тэгээд бид 3 гэрийн үүдэнд сууж байтал ус уумаар байна гэхээр нь гэрээс ус авч ирж ус уулгуулаад байж байтал арын айлын хүмүүс цагдаа дуудсан байсан болохоор цагдаа ирсэн.

2017 оны 08 дугаар сарын 08-ны орой ...Б- намайг чи яахаараа буруу харж хэвтдэг юм гэх хэлээд үснээс зулгаагаад шал руу мөргүүлээд дуугай байгаач гэж хэлсэн. Би орилоод болиочээ гэж орилсон чинь үснээс тавиад миний хөлийг барьж байгаад өөр рүүгээ эргүүлэх гээд байсан ба түүнээс болоод маргалдаад би маргааш нь гэртээ харьсан юм. Мөн тухайн үед Б- миний гарын шууг мушгиад унтаж байхад өөр рүүгээ эргүүлэх гээд байсан, Б- намайг 2014 оны 2 сард согтуугаар зодож өөрийнхөө гар утсыг над руу шидэж миний толгойг хагалсан. Үүний улмаас би Гэмтэл согог үндэсний төвд очиж толгойдоо 6 оёдол тавиулсан. 2016 оны 11 дүгээр сард өөрийн найз Бэхболдтой хардан зодож байсан. Гэхдээ би цагдаагийн байгууллагад хандаж байгүй. 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны .... тоотод байх гэртээ байж байхад гаднаас согтуу орж ирээд би цагдаагийн байгууллагад хандаж байсан. ...Удаа дараа зодож гэр бүлээр минь зодож байгаад нь гомдолтой байна. ...Би 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр найз О-ын хамт 100 айл орохоор явсан. ...та хоёр хаагуур юу хийж яваад ирсэн юм гэж уурлаж маргаан эхлүүлсэн. Тэгээд би нөхөртөө архи ууж идсэн юм бол аятайхан байхад яадаг юм яах гэж хүнтэй маргаан хийгээд байгаа юм хүний тогтоом шоглоом ойлгохгүй гэж хэлсэн. Тэгтэл Б- сууж байсан газраасаа босож ирээд заамдаж аваад нүүрэн тус газарт цохисон. Энэ үед Эрдэнэбилэг нөхөр бид хоёрын маргааныг хэсэг хугацаанд харж байгаад гарч явсан. Тэгээд би утсаар аав, ээж хоёрыг дуудсан... ...Би гарч явсан чинь Б- араас гарч ирээд гудамжинд намайг үснээс зулгааж, жалга руу авч шидсэн. Дараа хацар луу хэд хэдэн удаа цохисон. Тэр хооронд М- гарч ирж болиулаад, гэрт орж учраа ольё гээд гэр лүүгээ оруулсан. Гэрт ороод юм ярьж байхад Б- надад хандаж наадах чинь одоо нэгэнт цагдаад хэлэх юм чинь... нүүр нүдгүй зодсон...” гэх мэдүүлэг /4-р хх 139-147, 5-р хх 112-113, 6-р хх 72-74/,

Хохирогч С.Э- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо,..... тоотод байх манай гэрт орж ирсэн. Тухайн үед Б- нь хүмхийгээ зуугаад, гараа атгаад та нарыг ална пиздаанууд минь гээд пийшингийн ард байсан миний бие засдаг суултуурыг аваад далайтал тэр суултуур нь тааз цохиод  хүч нь сулраад буухдаа намайг цохиод би орон дээр унасан. Тэгээд Б- над руу чамайг гүйцээгээд ална гээд дайрсан. Б- гал тогооны өрөөнд ороод гал тогооны тавилгын шургуулгыг татаж унагаагаад дотор байсан хутгыг аваад над руу далайх үед нь миний хажууд байсан гурил элддэг модоор хутга барьсан байсан гар луу нь нэг удаа цохисон. Энэ үед Б-гийн гартаа барьж байсан хутга газар унасан. Манай охин Х-, Б-г болиулах гээд барьцалдаж авсан. Тэгээд барьцалдсан чигтээ бид гурав гэрээс гараад би амь авраарай гэж орилсон. Би 102 луу залгаж цагдаа дуудах гэсэн боловч охин бид хоёрын утсыг аваад шидчихсэн. Харин манай хөрш айлын хүн цагдаа дуудсан байсан...Б- урьд нь манай охиныг зөндөө зодож байсан...” гэх мэдүүлэг /4-р хх 134-137/,

Гэрч С.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 03 дугаар сард Х-ийн гэрт очиход Б- согтуу, Х- зодуулсан байдалтай бие нь хөхөрсөн байсан. ...2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр юу болсныг мэдэхгүй байна. Э- эгчийн гэрт очиход түргэний тэрэг ирчихсэн үзэж байсан. Тэгээд Х- болон Э- эгчийг аваад явсан...” гэх мэдүүлэг /4-р хх 155-156/,

Гэрч Н.Э- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн .... тоотод хүн зодоод аллаа хурдлаарай гэх дуудлагаар очиход нэг залуу цээж нүцгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. ...тэр хүн машинд суухгүй. Би Баянзүрх дүүргийн ахлах байна би цагдаа гээд шаардлага биелүүлэхгүй эсэргүүцэж байгаад утсаар яриад шээгээд ирье гээд зугтаасан. ...эхнэр, хадам ээж хоёр нь зодуулсан. ...урьд нь бас зодуулсан гээд байж байсан...” гэх мэдүүлэг /4-р хх 159/,

Гэрч Б.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...дуудлагаар очих үед байшингийн үүдэнд цээж нүцгэн залуу довжоон дээр сууж байсан. ...Хадам ээж нь өөдөөс нь хараад зогсож байсан. ...Тэр залуу өөрийгөө Баянзүрхийн ахлах байна та нар намайг ингэж авч явж болохгүй гээд эсэргүүцээд байсан...” гэх мэдүүлэг /4-р хх 160/,

Гэрч Ү.Ц- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Гэрийнхээ гадаа байж байхад урд айлын Э- эгчийнд Х- орилоод байхаар нь юу болж байгаа юм бол гэж бодоод хашаан дээгүүр хартал Б- нь Э-, Х- нарыг зодож байсан. Тэгээд цуг яв явахгүй бол ээжийг чинь ална гээд Э- эгчийн дээр гараад сэгсчээд орилоод, цохиод байсан. Х- эгч цагдаа дуудаад өгөөч гээд орилоод байхаар нь цагдаа дуудсан. ...Б- тэр хоёрыг өмнөө суулгаж байгаад аав шиг нь загнаад байсан. Х- өмдөндөө шээсэн байдалтай их айсан байсан. ...Б- урьд нь эхнэрээ зодож байхыг хараагүй, харин зодуулсан байхыг нь харсан. Гараараа толгой руу нь зөндөө олон удаа цохиод, дээр нь босоод хөлөөрөө 2-3 удаа дэвсээд, сэгсчээд байсан. ...Х-ийг унагаагаад дээрээс нь 5-6 удаа гэдэс, хөл рүү нь дэвсээд, үснээс нь зулгаагаад чирээд байсан...” гэх мэдүүлэг /4-р хх 165-167/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №10448 дугаар дүгнэлтэд: “...С.Э-ийн биед дух, баруун, зүүн хацар, хүзүү, цээж, зүүн мөр , нуруу, бүсэлхийд зулгаралт, цээж, баруун хөх, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэн байх боломжтой... гэх дүгнэлт /4-р хх 169/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №10456 дугаар дүгнэлтэд: “...Б.Х-ийн биед тархи доргилт, зүүн мөр, зүүн дал, баруун, зүүн тохой, зүүн шуу, баруун, зүүн өвдөг зулгаралт, зүүн шуу, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэн байх боломжтой... гэх дүгнэлт /4-р хх 171/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №3860 дугаар дүгнэлтэд:  “...Х-ийн биед тархи доргилт, эрүү, зүүн нүдний доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн гуя, нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /5-р хх 116/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №1835 дугаар дүгнэлтэд:  “...Б.Х-ийн биед зүүн зулайн урд гадна хэсэгт сорвитой байна. Баруун чамархайн  урд хэсэгт сорвитой байна. 2017 оны 08 дугаар сарын 16-ны Толгойн компьютер томографын шинжилгээнээс үзэхэд Б.Х-ийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдож байх ба тархи доргилт гэмтэл хэрэг болсон гэх 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс зүүн зулайн урд гадна хэсэг, баруун чамархайн урд хэсгийн сорив, тархи доргилт гэмтүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой... гэх дүгнэлт /7-р хх 40/,

Шүүгдэгч Ц.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хадам ээжийнхээ гэрт хүүхдүүдийн хичээл сургууль эхлэх дөхлөө, бэлтгэлийг хангая гэж эхнэртэйгээ ярилцахаар очиход хүү байхгүй хадам ээж эхнэр 2 байсан. Тэгэхэд намайг чи юу хийж явж байгаа юм бэ гээд хадам ээж дургүйцэхээр нь би хүүтэйгээ уулзъя, хаана байгаа юм бэ гэхэд манай эхнэр чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь би миний хүүхэд надаа яагаад хамаагүй болдог юм бэ гээд маргалдсан. Тэгсэн хадам ээж гал тогооныхоо шургуулгаас гурил элддэг гулууз мод авч ирээд намайг цээж толгой руу цохиод би гараараа хаасан чинь улам дургүйцэж толгой руу дахиж цохих гээд дайрахаар нь би хадмыг түлхтэл газар унасан. Тэгэхээр нь би гараад зугтсан чинь   хадам ээж, эхнэр хоёр араас хөөж ирээд үүдний довжоо руу надтай давхралдаад уначихсан. Тэр хоёр миний дээрээс унасан болохоор эхнэр намайг үстэж толгойг арагш татаад хадам ээж барьж байсан модоороо нүүр толгой руу хэд хэд цохисон юм. Тэгээд өөрөө хүмүүсээ хараарай, намайг манай хүргэн алах гэж байна. Нэрийг нь Б- гэдэг гээд орилоод бачуурахдаа өөрөө үсээ зулгааж, цээж хэнхэлдгээ маажаад байсан ба энэ үед эхнэр цагдаа дуудсан... ...Энхэр маань чи яасан тэнэг хүн бэ юу ярьж байгаагаа мэдээж байна уу гээд намайг нэг алгадсан. Гэтэл миний хамраас цус гарсан. Тэгээд би цусаа хараад уурлаж эхнэр Х-ийг алгадаж, заамдаж аваад толгойд нэг хоёр удаа цохисон. Гэтэл эхнэр маань гарч гүйсэн... ...25 дугаар эмийн сангийн замын урд талаас цагаан өнгийн /тухайн үед улсын дугаарыг харж амжаагүй/ суудлын авто машинд гар өргөн суугаад жолоочид нь  Дамбадаржаа орно гэж хэлээд хэсэг хугацаанд зүүрмэглээд унтчихсан байсан ба уг Дамбадаржаагийн Хан-Эрдэнэ дэлгүүрийн үүдэнд урд зам дээр явж байхаар нь би өөрийн гэрээ зааж өгсөн. Тэгээд манай гэр болох ......-184 тоот хашааны хаалганы үүдэнд ирээд уг жолооч машинаа хойд талд нь зогссон юм. Тэгээд би таксины жолоочоос хэд гарсан юм бэ гэж асуухад 16.000 төгрөг гарсан гэж хэлэхээр нь би яагаад 16.000 төгрөг гарч байгаа юм бэ 25 дугаар эмийн сангаас манай гэр хүртэл 10 км байдаг 800 төгрөгөөр явбал 8000 төгрөг гардаг юм гэж хэлсэн чинь уг жолооч би километрийг нь 1000 явж байгаа гэж хэлэхээр өө тэгүүл 1000 төгрөг гарах юм байна гэж хэлээд өмднийхөө халааснаас мөнгө гаргах гэтэл миний куртикний захаар боогоод миний нүүр хэсэг рүү 2-3 удаа гараараа цохихоор нь өөдөөс нь барьж авах гэтэл миний толгой эргээд хэсэг хугацаанд нүд харанхуйлаад ухаан алдах гээд шоконд орчихсон байсан. Тэгээд би ухаан ороход уг таксины жолооч намайг футболкноос татаад машинаас гаргаж чирээд жолоочийн хаалгыг онгойлгон явсан километрийг хар гэж хэлээд жолооны үрүүл рүү миний толгойг нэг удаа мөргүүлсэн. Тухайн үед би гадаа гарчихсан байсан болохоор ухаан санаа сэргээд гайгүй болж байсан ба таксины жолоочийн автомашинд зоолттой байсан түлхүүрийг миний толгой жолооны үрүүл мөргүүлж байх үед сугалаад авчихсан юм. Тэгээд би эргэж хараад чи уг жолоочид чи яагаад хүн зодож байгаа юм бэ би чамайг явуулахгүй гэж хэлээд заамдаад авсан чинь миний гарыг тавиулаад нөгөө жолооч гэх залуу дээгүүрээ өмсөж явсан хувцсаа тайлаад 2лаа үзье зайндаа гараад ир гэж хэлэхээр нь би уг залуугаас зайгаа барьж байгаад хашаа руугаа гүйгээд орох гэтэл хаалганы үүдэнд уг жолооч нь араас ирээд намайг хөлөөрөө газар дээшээ хараад унагаахад би газар дээшээ хараад унасан ба миний дээр нөгөө жолооч залуу суугаад миний нүүр хэсэг рүү 3-4 удаа гараараа цохихоор би өөдөөс нь гараараа  адилхан цохисон юм. Тэгээд би уг жолооч залууд хандан хоёулаа одоо болъё би миний мөнгийг өгье гэж хэлсэн чинь нөгөө жолооч залуу  чи яасан овоо юм бэ гэж хэлээд миний дээр суучхаад босохгүй байхаар нь би гараараа цээжин биеэр нь тэврээд өөрлүүгээ татаж боссон юм. Тухайн үед миний баруун гарт жолооч залуугийн автомашины түлхүүрийг барьчихсан байсан ба түлхүүртэй гараараа цээж хэсгийг нь тэврээд өөрлүүгээ татаад уг залууг эргүүлэн боссон юм... ...Би 1 хоноод маргааш нь цагдаа дээр өөрөө очсон. Тухайн үед Х-ийн нүүр лүү  2 удаа гараараа цохисон.  Х- өөрөө ирээд хэрүүл, маргаан  үүсгээд, хүнийг ална, тална гээд байхаар нь цохисон. Би Б-ийг заазуурдаагүй, гараараа 2 цохисон. Би Х-ийг зодсоноо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /4-р хх 180-181, 186-188, 5-р хх 119-120, 1-р хх 235-239, 86-88/,

Хохирогч Т.Ж- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Б- нь тухай үед миний асаалттай байсан машиныг унтраагаад түлхүүрийг нь аваад хашаа руугаа орсон ба би араас машиныхаа түлхүүрийг авахаар хашаа руу ороход Б- нь байшингийнхаа цонхыг тогшоод зогсож байсан юм. Тэгээд Б-д хандан түлхүүрээ авмаар байна гэхэд үгийн зөрүүгүй миний шанаа хэсэг рүү 1 удаа хүчтэй цохиход би ухаан балартаад хашаан дотор байрлаж байсан Портер машин налаад унасан ба байшингаас М- нь нүцгэн гарч ирээд үгийн зөрүүгүй миний цээж болон хэвлий, нүүр рүү 4-5 удаа цохиод шууд үснээс зулгааж газар унагаагаад миний цээж болон хэвлий, нүүр, хуруу хэсэг рүү Б-, М- нар нийлж өшиглөж гараараа цохисон...би шонгоос тулаад туслаарай, амь авраарай гэж хэлээд сууж байтал М- ирээд чи яасан баашилдаг юм, алнаа чамайг пизда минь гэж хэлээд дахин миний цээж рүү хөшиглөсөн ба миний зүүн гарыг М- ард даланд хүртэл  гараараа өчсөн ба тэр хооронд Б- миний цээж рүү өшиглөж, гараараа миний нүүр хэсэг рүү цохисон. Энэ үед би амьсгаа авч чадахаа больсон юм. Тухайн үед М- нь миний гарыг өчсөн байсан ба Б- тухайн үед сул байсан учир миний биед учирсан цээжний баруун далны хатгагдсан цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушгины бүрэн бус авчилт, баруун уушгины эдийн няцрал бүхий гэмтлийг  Б- учруулсан байх гэж бодож байна. Тухайн үед уг гэмтэл учрах үед Ц.М нь Б-д тусалж миний гарыг өчиж хамжсан...” гэх мэдүүлэг /1-р хх 165-168, 3-р хх 120/,

Гэрч Н.А- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...энд нэг эрэгтэй хүн зодуулчихсан байна. Та эмнэлэг хүргээд өгчхөөч гэж хэлэхээр за гэж хэлсэн чинь 30 гаран насны залуу дээгүүрээ цагаан өнгийн Монгол цамцтай, нүүр хэсэг нь шороо болчихсон, нуруу хэсгээс нь цус гарчихсан зодуулсан байдалтай сууж байсан. Тэгээд нөгөө залуу миний машинд суугаад намайг 2 хүн зодоод зугтаагаад машинаа гудамжинд үлдээгээд ирлээ гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүн надад гар утсаа өгөөч би ах руугаа залгах гэсэн юм гэж хэлээд миний гар утсаар ах руугаа залгасан мөн Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...машин дээр очиход нөгөө залуугийн машиныг 2 залуу тойрч гэрэл тусгаад байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 177-178/,

Гэрч Д.П- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...дуудлагын дагуу очиход 14-43 дугаартай суудлын жижиг тэрэг хаалга нь онгорхой зогсож байсан ба 2 хүн машиных нь жолооч болон эсрэг талын урд хоёр хаалгыг дэлгэж онгойлгосон байдалтай цээжин биеэ машин дотор оруулчихсан доторх эд зүйлийг нь ухаад зогсож байсан...Б- гэх залуу нь би сая 25-р эмийн сангаас такси бариад гэртээ ирэхэд надаас мөнгө нэхээд жолооч нь зодсон гэж байсан...тэгээд байж байтал таксины жолооч Ж- гэх залуу нүүр болон хувцас хэсэг нь нэлэнхийдээ шороо болчихсон, бие нь өвдсөн шинжтэй алхаж чадахгүй гуйваад буугаад ирэхээр нь очиж уулзан юу болсон талаар асуухад “би яг алуулах гэж байсан амьсгалж чадахгүй байна, уг хүмүүс намайг алах шахлаа би зугтаасан гэж хэлж байсан. Тэр залуугийн нуруу хэсгээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 179-180/,

Гэрч Л.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн үед төмөр хашааны хаалга дуу чимээ гарч гудамжнаас манай хашаа руу гэмт этгээдүүд уулгалан орж ирсэн чимээ гараад манай гэрт унтаж байсан бүх хүмүүс сэрсэн. Тэгээд би цонхоор харахад миний хүү Б- нь авраарай,  хүн байна уу, таксины жолооч намайг аллаа гэж орилж байсан...” гэх мэдүүлэг /1- р хх 182-184/,

Гэрч В.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...намайг гэртээ байж байхад шөнийн 00 цагаас 03 цагийн хооронд гадаа хүмүүс хэрэлдэх чимээнээр гэрээсээ гарахад суудлын автомашинтай 25-30 орчим насны залууг хажуу хөрш айлын залуу Б- барьцалдаж гудамжинд зогсож байсан ба удалгүй хөрш айлын хашаанд орилолдох чимээ гарахаар нь хашааны завсраар харахад нөгөө машины жолооч гэх 27 настай залууг 40 орчим насны махлаг намхан залуу газар цээж хэсгийг нь доош нь харуулаад хэвтүүлчихсэн, толгой хэсэг рүү нь гараараа цохиж байсан ба би тухайн үед та нар болиоч  хүн аллаа гэхэд Б- хүрч ирээд энэ таксины жолооч надаас илүү мөнгө нэхээд байсан юм гэж надад хэлсэн...тухайн таксины жолооч надаас эгчээ надад туслаач, би унадаг юм гээд орилж байсан...намайг харж байхад Б- нь таксины жолооч гэх залууг нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөж байх шиг харагдсан...тухайн үед махлаг залуу нь дотоожтой өөр хувцасгүй байсан. ...тухайн үед уг залуугийн биеийн байдал тааруухан дуу нь сулхнаар надаас тусламж гуйж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 191-192/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №2163 дугаар дүгнэлтэд: “...Т.Ж-ын биед цээжний баруун далны хатгагдсан, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушгины бүрэн бус авчилт, баруун уушгины эдийн няцрал, зовхинд цус хуралт, дал бугалга, тохой, шуу, гуянд зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /1-р хх 202/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2016 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн №525 дугаар дүгнэлт: “...хохирогч Т.Ж-ын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үзэж 2016 оны 02 дугаар  сарын 19-ний өдөр гаргасан шинжээч эмч Н.Т №2163 тоот дүгнэлтэд дурдсан Т.Ж-ын биед учирсан гэх дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /1-р хх 206-207/,

Гэрч С.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...өдөрт 30-50 хүн ирдэг учир сайн санахгүй байна. ...өвчний түүхээс харахад Ж- гэх хүний цээжээр эмзэглэлтэй амьсгалд туслах булчингууд цээжээр хатгуулж өвдөнө гэсэн байна...эмнэлэгт хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 94-95/,

Гэрч П.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Т.Ж- гэх залуу 2016 оны 02 дугаар сарын 12-ны шөнө Гэмтэл согог үндэсний төвийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед Ж- манай тасагт ирэхдээ биеийн байдал хүнд, баруун уушги бүрэн бус цээжний хөндийд хий ихтэй амьсгалын дутагдалтай ирсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 96-97/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны  09 дүгээр сарын 21-ний өдрийн №956 дугаар дүгнэлтэд: “...Т.Ж-ын биед цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцгийн дарагдал, баруун уушгины бүрэн бус авчилт, баруун уушгины эдийн няцрал, цээжин дэх 2 ширхэг шарх, зовхинд цус хуралт, дал бугалга, тохой, шуу гуянд зулгаралт цус хуралт гэмтэл учирчээ. Тухайн цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцгийн дарагдал, баруун уушгины бүрэн бус авчилт, баруун уушгины эдийн няцрал гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна...Ж-ын цээжний баруун далны хатгагдсан шарх нь цээжний хөндий рүү нэвтэрсэн нь батлагдахгүй байна...” гэх дүгнэлт /3-р хх 175-176/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №1296 дугаар дүгнэлтэд: “...Т.Ж-ын биед цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцгийн дарагдал, баруун уушгины бүрэн бус авчилт, цээжний баруун хөндий хийн хураа, цээжин дэх хоёр ширхэг шарх, зовхинд цус хуралт, дал бугалга, тохой, шуу, гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүдээс цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцгийн дарагдал, баруун уушгины авчилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т заасан хүнд гэмтэл, бусад гэмтэл нь 2.4.1-д заасан хөнгөн гэмтэлд хамаарна...дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой...шинжээчийн 2163 дугаартай дүгнэлтээс цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11- зааснаар”, гэсэн хэсгүүд, №525 дугаартай дүгнэлтийн 1 дүгээр хэсэг үндэслэлгүй байна. №956 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Цээжний хэнхэрцэг ясанд гэмтэлгүй, уушгинд голомтод өөрчлөлтгүй үед мохоо зүйлийн үйлчлэлээр баруун уушгинд авчилт гэмтэл үүсэж болно...Т.Ж-ын КТГ, рентген зурагнуудаас сүрьеэгийн хуучин сорвижилт байна Энэ өөрчлөлт нь дээрх гэмтэлтэй холбоогүй...дээрх гэмтлүүд нь өвчний улмаас үүсэхгүй...” гэх дүгнэлт /4-р хх 14-16/,

Хохирогч Б.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын  07-ны өглөө гэртээ унтаж байтал миний толгой руу маш хүчтэй зүйлээр цохисон. Сэрээд хартал хүргэн дүү Б- байсан. Тэгээд миний баруун талын хөл ил гарахад орноос татаж унагаагаад нүүр лүү 2-3 хөлөөрөө өшиглөсөн. Миний дал руу заазуураар зүссэнийг ухаан орсны дараа мэдсэн. Манай гэрт байсан хоолны  хэрэглээний заазуурыг Б-  гарахдаа авч гарсан байх...” гэх мэдүүлэг /1-р хх 30-31/,

Гэрч М.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 07-ны өглөө 06 цагийн орчим гэртээ унтаж байхад манай нөхрийг орны наагуур унтаж байхад Б- учир зүггүй цохиж аваад ширээн дээр байсан заазуурыг аваад далны зүүн талд 2 удаа, толгойн зүүн талд 1 удаа заазуураар зүсчихсэн. Намайг хөдлөх гэхээр хөдөлбөл ална шүү. ...Х-ийн нөхөр болох Б-г мэднэ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ их агсам талтай, их догшин авирладаг хүн байгаа юмаа... ...Б- манай гэрт орж ирээд  гэрт байсан хоол хийдэг заазуураар манай нөхрийг гэмтээсэн байсан бөгөөд  тэр заазуураа Б- аваад гараад явсан байсан. Тухайн хэрэг болох үед манай нөхөр Б-ийн толгой болон зүү дал орчмоос их хэмжээний цус гараад газар тунарсан...”  гэх мэдүүлэг гэх мэдүүлэг  /1-р хх 37-40, 6-р хх 191-194/,

Гэрч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би гэртээ өөрийн нөхөр Б-, хүүхдүүдийн хамт унтаж байхад өглөө үүрээр 6 цагийн үед манайх руу төрсөн ах Б-ийн эхнэр М- гадуураа хувцасгүй, дотуур хувцастайгаа их айсан шинжтэй орж ирээд намайг дуудаад Б-ийг Б- заазуурдаад алчихлаашдээ гэж хэлсэн. Сандраад Б- бид хоёр тэдний гэр лүү  гүйж орсон. Тэгэхэд гэр нь шалаар нэг цус болчихсон Б- ах ханан пийшин налаад ухаантай, ухаангүй хоёрын хооронд байж байсан. М- хэлэхдээ Б- орж ирээд заазуурдаад зодсон гэж хэлсэн бөгөөд өөрөө их айсан шинжтэй чичрээд юм ярьж чадахгүй байсан. Б- ахын толгой зүүн хэсэг язарсан, даланд 2 хоёр газар зүсэгдсэн, ярагдсан  шархтай, уруул нь сэтэрсэн, баруун чих сэтэрсэн, толгойноос  маш их хэмжээний цус  гарч нүүр лүү нь урсчихсан байсан...” гэх мэдүүлэг / 6-р хх 188-190/,

Гэрч Д.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 07-ны өглөө би гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт унтаж байсан. Өглөө 07 цагийн үед байх манай гэрт бэр эгч М.М- уйлаад, нэлээд айсан байдалтай дотуур хувцастайгаа гүйж орж ирсэн. Юу болсон талаар суухад уйлаад Б-  ирээд Б-ийг заазуурдаад  алчихлаа  ш дээ гээд орилоод байхаар нь би сандарч босоод өмдөө өмсөөд гарч хойд талын  байшинд ороход Б- ах ханан пийшин налаад суучихсан гадуураа ямар нэгэн хувцасгүй, дотуур  өмдтэйгөө байсан. Яг ухаан алдчихаагүй хэрнэ юм ярьж чадахгүй байсан. Хэрэг болох үед Б- ахын гэрт Б- ах, эхнэр  М-, 4 настай охин Э- нар байсан...” гэх мэдүүлэг /6-р хх 198-201/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №9690 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Б-ийн биед зулайн доод уруул, зүүн дал, баруун чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн хэд хэдэн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх 55/,  

Шинжээч эмч Ш.Ц- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Б.Б-ийн биед зүүн зулай ясны хугарал гэмтэл тогтоогдоогүй. Цууралт гэмтэл тогтоогдсон. Төрөлхийн зулайн цооролт, сорвижилт биш. Цууралт нь тухайн хэрэг болох үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл...” гэх мэдүүлэг /6-р хх 214-216/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй  2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 105 дугаар дүгнэлтэд: “...Б.Б-ийн биед зулайн зүүн хажуу хэсгийн хуйханд зүсэгдсэн шарх, уг шархны харалдаах зулай ясны цууралт, зүүн даланд 2 ширхэг зүсэгдсэн шарх, уруул, зүүн чихний дэлбэнд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Б.Б-ийн биед зулай ясны ил хугарал гэмтэл тогтоогдоогүй, харин зулай ясны цууралт гэмтэл тогтоогдсон болно. Дээрх зулайн зүүн хажуу хэсгийн хуйханд зүсэгдсэн шарх, уг шархны харалдаах зулай ясны цууралт, зүүн даланд 2 ширхэг зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба  уруул, зүүн чихний дэлбэнд няцарсан шарх гэмтэл мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Б-ийн биед учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /6-р хх 209-211/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй  2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 272 дугаар дүгнэлтэд: “...Б.Б-ийн биед зулайн зүүн хажуу хэсгийн хуйханд зүсэгдсэн шарх, уг шархны харалдаах зулай ясны цууралт, зүүн даланд 2 ширхэг зүсэгдсэн шарх, уруул, зүүн чихний дэлбэнд няцарсан шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Эмнэлгийн бичиг баримт болон 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн өмнөх комисс шинжээч эмч нарын хамтарсан үзлэгээр Б.Б-ийн биед тархи доргилт, цус харвалт үүссэн, ухаан алдсан, хэл ярианд саатал  үүссэн, гар, хөлд саажилт үүсэж мэдрэх чадвараа алдсан болон ой санамжид саатал үүссэн гэх шинж тэмдгүүд ирлээгүй байна. Б.Б-ийн биед зулай ясны хугарал гэмтэл тогтоогдоогүй байна. Б.Б-ийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр авхуулсан КТГ-н зургийг дахин уншсан дүрс оношилгооны эмчийн дүгнэлтээр зулай ясны зүүн хэсэгт гадна ялтас 2см орчим цуурсан, дотор ялтасны бүрэн бүтэн байдал алдагдаагүй, тэр хэсгийн хуйхан доор хий агуулсан өөрчлөлттэй /хаван/ гэсэн зулай ясны шинэ цууралт гэмтэл болохыг харуулж байна. Дээрх зулайн зүүн хажуу хэсгийн хуйханд зүсэгдсэн шарх, уг шархны харалдаах зулай ясны цууралт, зүүн даланд 2 ширхэг зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба  уруул, зүүн чихний дэлбэнд няцарсан шарх гэмтэл мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Б-ийн биед учирсан дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /7-р хх 65-68/,

Гэрч З.М- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би гүйгээд гараад очтол Б- эхнэр Х-ийн дээр нь гарчихсан, өмсөж явсан хувцасны нь энгэрээс заамдаад барьчихсан байсан. Б- уурлаад эхнэрийнхээ хөл гараас татаад цохих гээд дайраад, гар нь эхнэрийнхээ толгой хэсэг рүү цохиод авсан.Энэ үед манай хүүхэд нөгөө өрөөнөөс гарч ирээд Б-г барьж авсан. Би Х-ийг Б-гаас салгаад гэр лүүгээ авч ороход миний санаж байгаагаар Х-ийн баруун талын нүд  хацар хэсэг  хөхрөөд хавдаад овойгоод хавдсан байсан. Дараа нь Б- гэрт орж ирээд зүүн талын хацар  хэсэг рүү гараараа цохиж аваад  байсан... ...2018 оны 08 дугаар сарын 07-ны үдээс хойш 16 цагийн өнгөрч байх үед 9910-тай  дугаараас залгаад Б-гийн аав болох Ц- гэдэг настай эрэгтэй хүн, мөн өөрийн үеийн нэг хүнийг дагуулж ирээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Бэлх  захын хашаанд надтай уулзсан. Тэр хүн дагуулж ирсэн хүнээ өмгөөлөгч гээд надтай уулзуулсан. Тэр өмгөөлөгч надаар болсон асуудлыг яриулаад чи өөрөө хохирсон байна, эмнэлэгт үзүүлээд цагдаад  гомдол өг эгсэн.  Би хариуд нь ямар нэгэн зүйл хэлж амлалт өгөөгүй бөгөөд би ийм зүйлд оролцмооргүй байна гэж хэлсэн. Үүнээс 1-2 хоногийн дараа мөн аав нь залгахаар нь Б- хаана байгааг нь асуухад нь надад Б- гэртээ байна. Чи нэг хүрээд ирээч гэхээр нь Дамбадаржаад байх гэрт нь очиход Б- гэртээ аавтайгаа хамт байсан. Тэгээд Б- надад би одоо цагдаа дээр очиж байцаалт өгнө ...танайд байхад Х- цонхоор орж ирээд  чамайг надтай хардаад хутга бариад чам руу дайрахаар нь би салгаад түлхэхэд Х- шүүгээ мөргөөд уначихсан, нүд ам луу нь би цохиогүй гэж мэдүүлэг өгнө, чи надтай адилхан мэдүүлэг өгөөрэй гэж  хэлсэн. Тэгэхээр нь Б-д би тэгж худлаа ярьж чадахгүй гэж хэлсэн. Яг үнэндээ бол Х- хутга барьж дайрсан зүйл байхгүй. Б- эхнэрийнхээ нүд рүү гараараа цохиж, буйдан дээр сууж байхад нь хөлөөс нь татаж газар унагаад хөлөөс нь чирээд, хөлийг нь мушгиад зодсон. Х- хэрэг болдог өглөө манайд орж ирэхдээ нүд, нүүр нь гэмтээгүй зүгээр байсан” гэх мэдүүлэг /1-р хх 48-49, 51-52/,

Насанд хүрээгүй гэрч М.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Том өрөөнд орж харахад нэг ах эхнэрийнхээ хөлөөс хоёр гараараа татаад, нөгөө эгч нь газарт бөгсөөрөө  суусан, манай ээж нөгөө эрэгтэй хүнээс эхнэрийг нь салгаж, холдуулах гээд зууралдаж байсан. Би тэр эрэгтэйн араас нь тэвэрч аваад эхнэрээс нь холдуулахад эхнэр нь манай гэрээс гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /6-р хх 83-85/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн эмчийн №9726 дугаар дүгнэлт: “...Б.Х-ийн биед хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун алимны салст  цус хуралт, зүүн доод зовхинд шарх, баруун хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун хөмсөг, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /6-р хх 100/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй  2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1174 дүгээр дүгнэлтэд: “...Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 2163 тоот дүгнэлтийн 3 дугаар хариулт 3.1.11 Шүүх эмнэлгийн хавтас хэргийн материалын 525 дугаартай дүгнэлтийн 1 дүгээр хариулт үндэслэлгүй байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн хамтарсан давтан хоёр, гурав дахь удаагийн шинжилгээний №956, №1296 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. ...Ж-ын биед тогтоогдсон цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцгийн дарагдал, баруун уушгины бүрэн бус авчилт гэмтлийн үед өвчтөнд цээжээр өвдөх амьсгаадах, амьсгалд туслах булчингууд оролцох, амьсгал давчдах, бачуурах, хөхрөх, цаашлаад эмнэлгийн тусламж үзүүлээгүй тохиолдолд зүрхний цохилт ихсэх, цусны даралт буурах, амьсгалын дутагдалд орох зэрэг амь насанд аюултай байдалд хүргэдэг...” гэх дүгнэлт /7-р хх 223-229/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 91, 5-р хх 122/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 143, 145/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /2-р хх 54-65/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 10-14/, хохирогч Б.Б-ийн өвчний түүх / 1-р хх 17-26/, хохирогч Б.Б-ийн гаргаж өгсөн хохирлын баримт /1-р хх 32-33/, хохирогч Т.Ж-ын авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 147-152/, Хохирогч Б.Х-ийн гаргаж өгсөн 5 хуудас 19 кадр гэрэл зураг мөрдөгч хүлээн авсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /6-р хх 61-68/, Хохирогч Т.Ж-ын зодуулсны дараа цагдаагийн 203 тоот өрөөнд авсан гэрэл зургууд /2-р хх 8-12/, хохирогч Т.Ж-ын өвчний түүх /2-р хх 14-25/, Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 157-160/, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 161-162/, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо,..... тоотод оршин суух хохирогч Б.Б-ийн оршин суух байшин буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 11-14/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 157-160/, хохирогч Т.Ж-ын гаргаж өгсөн хохирлын баримт /2-р хх 26-29/, хохирогч С.Э-ийн гаргаж өгсөн хохирлын баримт /4-р хх 125-126/, хохирогч С.Э-т хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /4-р хх 130-131/, хохирогч Б.Х-ийн гаргаж өгсөн хохирлын тооцооны баримт /6-р хх 220-223/, Шүүхийн хохирлын дансанд хохирлын мөнгө байршуулсан баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах талын бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнээд, шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын гэм бурууг дараах байдлаар тодорхойлов.

Шүүгдэгч Ц.Б  нь:

1. 2017 оны 3 дугаар сарын 15-17-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр гудамжны ... тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Х-ийг хардалтын улмаас толгойн тус газар нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд “тархи доргилт, эрүү, зүүн нүдний доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 08 дугаар сарын 08-ны шөнийн 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр гудамжны .... тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Х-ийг “цаашаа харж хэвтлээ” гэх шалтгаанаар толгойтой үснээс нь зулгааж, шал мөргүүлэн зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 08 дугаар сарын 15-ны шөнийн 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо,..... тоотод эхнэр Б.Х-ийг түлхэж унагаан, чирж эрүүл мэндэд “зүүн мөр, дал, баруун дал, баруун, зүүн тохой, зүүн шуу, баруун, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн шуу, сарвуунд цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 08 дугаар сарын 07-ны шөнийн 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, ..... тоотод иргэн З.М-ийн байшин дотор болон хашааны гадна өөрийн эхнэр Б.Х-ийг өөрийнх нь араас дагалаа гэх шалтгаанаар жалга руу авч шидэж, нүүр рүү нь цохиж, эрүүл мэндэд нь “хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун алимны салст цус хуралт, зүүн доод зовхинд шарх, баруун хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун хөмсөг, зүүн тохой, өвдөг, зүүн тохойд зулгаралт бүхий” хөнгөн хохирол тус тус учруулан байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн,

2. 2017 оны 08 дугаар сарын 15-ны шөнийн 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо,..... тоотод хадам эх С.Э-ийг нуруу, цээж, нүүр лүү цохиж, өшиглөн эрүүл мэндэд “дух баруун хацар, зүүн хацар, цээж, зүүн мөр, нуруу, бүсэлхийд зулгаралт, цээж, баруун хөх, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 08 дугаар сарын 07-ны шөнийн 06 цагийн орчим Чингэлтэй дүүрэг ... дугаар хороо, .... дугаар гудамжны .. тоотод хадам ах Б.Б-ийг гэртээ унтаж байхад нь заазуураар толгойд нь 1 удаа, зүүн даланд 2 удаа зүсэж, эрүүл мэндэд нь “зулайн зүүн хажуу хэсгийн хуйханд зүсэгдсэн шарх, уг шархны харалдаах зулай ясны цууралт, зүүн даланд 2 ширхэг зүсэгдсэн шарх, уруул, зүүн чихний дэлбэнд няцарсан шарх бүхий” хөнгөн хохирол учруулж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

3. шүүгдэгч Ц.Б , Ц.М нар нь бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 12-ны шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, ...... дүгээр гудамжны 184 тоот хашааны үүдэнд хохирогч Т.Ж-ыг “таксины мөнгө нэмж авах гэлээ” гэх шалтгаанаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, тээврийн хэрэгслийн түлхүүрээр цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцэгийн дарагдал, баруун уушигны бүрэн бус авчилт цээжний баруун хөндий хийн хураа, цээжин дэх хоёр ширхэг шарх, зовхинд цус хуралт, дал бугалга, тохой, шуу, гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий” хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Х-ийн “...2017 оны 08 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо..... тоотод ээж Э-ийн хамт зурагт үзээд хэвтэж байтал гаднаас манай нөхөр Б- халамцуу орж ирээд “миний ээж үхчхээд байхад танай ээж яахаараа байгаад байдаг юм. Би чамд өнчин байхын зовлонг мэдрүүлж өгье, ээжийг чинь ална” гээд манай ээжийн сууж бие засдаг суултууртай сандлаар манай ээжийг цохих гээд далайхад тааз цөм цохиод унахдаа ээжийн толгой руу цохисон. Тэгээд би хажууд нь очоод болиоч гэж гээд түлхтэл эргэж хараад гал тогооны өрөөний хутганы шүүгээг мулт татаж унагаагаад газарт унасан эрээн өнгийн иш нь хугарсан хутгыг аваад “ална” гээд босоод ирэхээр нь боль гээд ээжийн урд зогсоход ээж газарт унасан ганжин бариад Б-гийн хутгатай баруун гар луу нь цохитол хутга нь ширээний доогуур орсон. Тэгээд ээжийг аваад гэрийн хаалгаар гүйгээд гарах гэтэл ээжийн үснээс Б- татаад унагаасан. Гэрийн хаалганы хажууд ээжийг үстээд байхаар нь болиулах гэж баахан ноцолдсон. Тэгээд зууралдсан чигээрээ гэрээсээ гараад ээж бид хоёр “хүмүүсээ цагдаа дуудаад өгөөч амь авраад өгөөч ээ” гэж орилоход ээжийн амыг дараад хоолойг нь боогоод, чавганц минь алаад хаяна шүү гэж хэлж байсан. Тэгээд би хажуугаас нь орж гар хөлийг нь татаж байж гарыг нь тавиулаад хашааны үүд рүү зугтаатал үүдэн дээрээс ээжийн үснээс татаж савуулж унгаасан. Ээжийн дээрээс сууж байгаад хажуу талд нь байсан том чулууг авч тархийг нь бяц цохино гээд байхад нь би гарыг нь түлхтэл ээжийн зүүн шанааны хацар зулгарч чулуу газар унасан. Тэгээд чулуугаа цааш нь унагаачхаад баруун талын хацраас нь хазаад би Б-г ээжийн дээр суугаад зодоод байхаар нь түлхтэл хажуу тийшээ болсон. Тэгээд босож ирээд ээжийн нэг хөлөөс чирээд салтай руу нь өшиглөх гээд газар чирээд, ээжийн дээр сууж байгаад цээж рүү нь гараа зангидаж байгаад 1-2 удаа цохисон. Хөх цээж хэсгийн нь базаад байсан. Энэ хугацаанд би хүч хүрэхгүй татаад, зууралдаад, унаад ер нь хүч хүрэхгүй байсан. Сүүлдээ би Б-гаас гуйгаад одоо миний ээжийг алаач ээ би чамтай хамт гэрлүүгээ явъя гэтэл хэсэг гайгүй болоод ээж рүү би одоо эхнэрээ аваад явна. Та илүү дутуу юм яриад байвал хохино шүү гэж хэлээд тэгээд бид 3 гэрийн үүдэнд сууж байтал ус уумаар байна гэхээр нь гэрээс ус авч ирж ус уулгуулаад байж байтал арын айлын хүмүүс цагдаа дуудсан байсан болохоор цагдаа ирсэн. 2017 оны 08 дугаар сарын 08-ны орой ...Б- намайг чи яахаараа буруу харж хэвтдэг юм гэх хэлээд үснээс зулгаагаад шал руу мөргүүлээд дуугай байгаач гэж хэлсэн. Би орилоод болиочээ гэж орилсон чинь үснээс тавиад миний хөлийг барьж байгаад өөр рүүгээ эргүүлэх гээд байсан ба түүнээс болоод маргалдаад би маргааш нь гэртээ харьсан юм. Мөн тухайн үед Б- миний гарын шууг мушгиад унтаж байхад өөр рүүгээ эргүүлэх гээд байсан, Б- намайг 2014 оны 2 сард согтуугаар зодож өөрийнхөө гар утсыг над руу шидэж миний толгойг хагалсан. Үүний улмаас би Гэмтэл согог үндэсний төвд очиж толгойдоо 6 оёдол тавиулсан. 2016 оны 11 дүгээр сард өөрийн найз Бэхболдтой хардан зодож байсан. Гэхдээ би цагдаагийн байгууллагад хандаж байгүй. 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны 21-184 тоотод байх гэртээ байж байхад гаднаас согтуу орж ирээд би цагдаагийн байгууллагад хандаж байсан. ...Удаа дараа зодож гэр бүлээр минь зодож байгаад нь гомдолтой байна. ...Би 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр найз О-ын хамт 100 айл орохоор явсан. ...та хоёр хаагуур юу хийж яваад ирсэн юм гэж уурлаж маргаан эхлүүлсэн. Тэгээд би нөхөртөө архи ууж идсэн юм бол аятайхан байхад яадаг юм яах гэж хүнтэй маргаан хийгээд байгаа юм хүний тогтоом шоглоом ойлгохгүй гэж хэлсэн. Тэгтэл Б- сууж байсан газраасаа босож ирээд заамдаж аваад нүүрэн тус газарт цохисон. Энэ үед Эрдэнэбилэг нөхөр бид хоёрын маргааныг хэсэг хугацаанд харж байгаад гарч явсан. Тэгээд би утсаар аав, ээж хоёрыг дуудсан... ...Би гарч явсан чинь Б- араас гарч ирээд гудамжинд намайг үснээс зулгааж, жалга руу авч шидсэн. Дараа хацар луу хэд хэдэн удаа цохисон. Тэр хооронд М- гарч ирж болиулаад, гэрт орж учраа ольё гээд гэр лүүгээ оруулсан. Гэрт ороод юм ярьж байхад Б- надад хандаж наадах чинь одоо нэгэнт цагдаад хэлэх юм чинь... нүүр нүдгүй зодсон...” гэх мэдүүлэг /4-р хх 139-147, 5-р хх 112-113, 6-р хх 72-74/, хохирогч С.Э-ийн “...2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо,..... тоотод байх манай гэрт орж ирсэн. Тухайн үед Б- нь хөмхийгээ зуугаад, гараа атгаад та нарыг ална пиздаанууд минь гээд пийшингийн ард байсан миний бие засдаг суултуурыг аваад далайтал тэр суултуур нь тааз цохиод  хүч нь сулраад буухдаа намайг цохиод би орон дээр унасан. Тэгээд Б- над руу чамайг гүйцээгээд ална гээд дайрсан. Б- гал тогооны өрөөнд ороод гал тогооны тавилгын шургуулгыг татаж унагаагаад дотор байсан хутгыг аваад над руу далайх үед нь миний хажууд байсан гурил элддэг модоор хутга барьсан байсан гар луу нь нэг удаа цохисон. Энэ үед Б-гийн гартаа барьж байсан хутга газар унасан. Манай охин Х-, Б-г болиулах гээд барьцалдаж авсан. Тэгээд барьцалдсан чигтээ бид гурав гэрээс гараад би амь авраарай гэж орилсон. Би 102 луу залгаж цагдаа дуудах гэсэн боловч охин бид хоёрын утсыг аваад шидчихсэн. Харин манай хөрш айлын хүн цагдаа дуудсан байсан...Б- урьд нь манай охиныг зөндөө зодож байсан...” гэх мэдүүлэг /4-р хх 134-137/, гэрч С.Тунгалгын  “...2017 оны 03 дугаар сард Х-ийн гэрт очиход Б- согтуу, Х- зодуулсан байдалтай бие нь хөхөрсөн байсан. ...2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр юу болсныг мэдэхгүй байна. Э- эгчийн гэрт очиход түргэний тэрэг ирчихсэн үзэж байсан. Тэгээд Х- болон Э- эгчийг аваад явсан...” гэх мэдүүлэг /4-р хх 155-156/, гэрч Н.Э-ий “...2017 оны 08 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн .... тоотод хүн зодоод аллаа хурдлаарай гэх дуудлагаар очиход нэг залуу цээж нүцгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. ...тэр хүн машинд суухгүй. Би Баянзүрх дүүргийн ахлах байна би цагдаа гээд шаардлага биелүүлэхгүй эсэргүүцэж байгаад утсаар яриад шээгээд ирье гээд зугтаасан. ...эхнэр, хадам ээж хоёр нь зодуулсан. ...урьд нь бас зодуулсан гээд байж байсан...” гэх мэдүүлэг /4-р хх 159/, гэрч Б.Б-ы “...дуудлагаар очих үед байшингийн үүдэнд цээж нүцгэн залуу довжоон дээр сууж байсан. ...Хадам ээж нь өөдөөс нь хараад зогсож байсан. ...Тэр залуу өөрийгөө Баянзүрхийн ахлах байна та нар намайг ингэж авч явж болохгүй гээд эсэргүүцээд байсан...” гэх мэдүүлэг /4-р хх 160/, гэрч Ү.Ц-ийн “...Гэрийнхээ гадаа байж байхад урд айлын Э- эгчийнд Х- орилоод байхаар нь юу болж байгаа юм бол гэж бодоод хашаан дээгүүр хартал Б- нь Э-, Х- нарыг зодож байсан. Тэгээд цуг яв явахгүй бол ээжийг чинь ална гээд Э- эгчийн дээр гараад сэгсчээд орилоод, цохиод байсан. Х- эгч цагдаа дуудаад өгөөч гээд орилоод байхаар нь цагдаа дуудсан. ...Б- тэр хоёрыг өмнөө суулгаж байгаад аав шиг нь загнаад байсан. Х- өмдөндөө шээсэн байдалтай их айсан байсан. ...Б- урьд нь эхнэрээ зодож байхыг хараагүй, харин зодуулсан байхыг нь харсан. Гараараа толгой руу нь зөндөө олон удаа цохиод, дээр нь босоод хөлөөрөө 2-3 удаа дэвсээд, сэгсчээд байсан. ...Х-ийг унагаагаад дээрээс нь 5-6 удаа гэдэс, хөл рүү нь дэвсээд, үснээс нь зулгаагаад чирээд байсан...” гэх мэдүүлэг /4-р хх 165-167/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №10448 дугаар “...С.Э-ийн биед дух, баруун, зүүн хацар, хүзүү, цээж, зүүн мөр , нуруу, бүсэлхийд зулгаралт, цээж, баруун хөх, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэн байх боломжтой... гэх дүгнэлт /4-р хх 169/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №10456 дугаар “...Б.Х-ийн биед тархи доргилт, зүүн мөр, зүүн дал, баруун, зүүн тохой, зүүн шуу, баруун, зүүн өвдөг зулгаралт, зүүн шуу, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэн байх боломжтой... гэх дүгнэлт /4-р хх 171/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №3860 дугаар “...Х-ийн биед тархи доргилт, эрүү, зүүн нүдний доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн гуя, нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /5-р хх 116/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №1835 дугаар “...Б.Х-ийн биед зүүн зулайн урд гадна хэсэгт сорвитой байна. Баруун чамархайн  урд хэсэгт сорвитой байна. 2017 оны 08 дугаар сарын 16-ны Толгойн компьютер томографын шинжилгээнээс үзэхэд Б.Х-ийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдож байх ба тархи доргилт гэмтэл хэрэг болсон гэх 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс зүүн зулайн урд гадна хэсэг, баруун чамархайн урд хэсгийн сорив, тархи доргилт гэмтүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой... гэх дүгнэлт /7-р хх 40/, шүүгдэгч Ц.Б гийн  “...Би 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хадам ээжийнхээ гэрт хүүхдүүдийн хичээл сургууль эхлэх дөхлөө, бэлтгэлийг хангая гэж эхнэртэйгээ ярилцахаар очиход хүү байхгүй хадам ээж эхнэр 2 байсан. Тэгэхэд намайг чи юу хийж явж байгаа юм бэ гээд хадам ээж дургүйцэхээр нь би хүүтэйгээ уулзъя, хаана байгаа юм бэ гэхэд манай эхнэр чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь би миний хүүхэд надаа яагаад хамаагүй болдог юм бэ гээд маргалдсан. Тэгсэн хадам ээж гал тогооныхоо шургуулгаас гурил элддэг гулууз мод авч ирээд намайг цээж толгой руу цохиод би гараараа хаасан чинь улам дургүйцэж толгой руу дахиж цохих гээд дайрахаар нь би хадмыг түлхтэл газар унасан. Тэгэхээр нь би гараад зугтсан чинь   хадам ээж, эхнэр хоёр араас хөөж ирээд үүдний довжоо руу надтай давхралдаад уначихсан. Тэр хоёр миний дээрээс унасан болохоор эхнэр намайг үстэж толгойг арагш татаад хадам ээж барьж байсан модоороо нүүр толгой руу хэд хэд цохисон юм. Тэгээд өөрөө хүмүүсээ хараарай, намайг манай хүргэн алах гэж байна. Нэрийг нь Б- гэдэг гээд орилоод бачуурахдаа өөрөө үсээ зулгааж, цээж хэнхэлдгээ маажаад байсан ба энэ үед эхнэр цагдаа дуудсан... ...Энхэр маань чи яасан тэнэг хүн бэ юу ярьж байгаагаа мэдээж байна уу гээд намайг нэг алгадсан. Гэтэл миний хамраас цус гарсан. Тэгээд би цусаа хараад уурлаж эхнэр Х-ийг алгадаж, заамдаж аваад толгойд нэг хоёр удаа цохисон. Гэтэл эхнэр маань гарч гүйсэн... ...25 дугаар эмийн сангийн замын урд талаас цагаан өнгийн /тухайн үед улсын дугаарыг харж амжаагүй/ суудлын авто машинд гар өргөн суугаад жолоочид нь  Дамбадаржаа орно гэж хэлээд хэсэг хугацаанд зүүрмэглээд унтчихсан байсан ба уг Дамбадаржаагийн Хан-Эрдэнэ дэлгүүрийн үүдэнд урд зам дээр явж байхаар нь би өөрийн гэрээ зааж өгсөн. Тэгээд манай гэр болох ......-184 тоот хашааны хаалганы үүдэнд ирээд уг жолооч машинаа хойд талд нь зогссон юм. Тэгээд би таксины жолоочоос хэд гарсан юм бэ гэж асуухад 16.000 төгрөг гарсан гэж хэлэхээр нь би яагаад 16.000 төгрөг гарч байгаа юм бэ 25 дугаар эмийн сангаас манай гэр хүртэл 10 км байдаг 800 төгрөгөөр явбал 8000 төгрөг гардаг юм гэж хэлсэн чинь уг жолооч би километрийг нь 1000 явж байгаа гэж хэлэхээр өө тэгүүл 1000 төгрөг гарах юм байна гэж хэлээд өмднийхөө халааснаас мөнгө гаргах гэтэл миний куртикний захаар боогоод миний нүүр хэсэг рүү 2-3 удаа гараараа цохихоор нь өөдөөс нь барьж авах гэтэл миний толгой эргээд хэсэг хугацаанд нүд харанхуйлаад ухаан алдах гээд шоконд орчихсон байсан. Тэгээд би ухаан ороход уг таксины жолооч намайг футболкноос татаад машинаас гаргаж чирээд жолоочийн хаалгыг онгойлгон явсан километрийг хар гэж хэлээд жолооны үрүүл рүү миний толгойг нэг удаа мөргүүлсэн. Тухайн үед би гадаа гарчихсан байсан болохоор ухаан санаа сэргээд гайгүй болж байсан ба таксины жолоочийн автомашинд зоолттой байсан түлхүүрийг миний толгой жолооны үрүүл мөргүүлж байх үед сугалаад авчихсан юм. Тэгээд би эргэж хараад чи уг жолоочид чи яагаад хүн зодож байгаа юм бэ би чамайг явуулахгүй гэж хэлээд заамдаад авсан чинь миний гарыг тавиулаад нөгөө жолооч гэх залуу дээгүүрээ өмсөж явсан хувцсаа тайлаад 2лаа үзье зайндаа гараад ир гэж хэлэхээр нь би уг залуугаас зайгаа барьж байгаад хашаа руугаа гүйгээд орох гэтэл хаалганы үүдэнд уг жолооч нь араас ирээд намайг хөлөөрөө газар дээшээ хараад унагаахад би газар дээшээ хараад унасан ба миний дээр нөгөө жолооч залуу суугаад миний нүүр хэсэг рүү 3-4 удаа гараараа цохихоор би өөдөөс нь гараараа  адилхан цохисон юм. Тэгээд би уг жолооч залууд хандан хоёулаа одоо болъё би миний мөнгийг өгье гэж хэлсэн чинь нөгөө жолооч залуу  чи яасан овоо юм бэ гэж хэлээд миний дээр суучхаад босохгүй байхаар нь би гараараа цээжин биеэр нь тэврээд өөрлүүгээ татаж боссон юм. Тухайн үед миний баруун гарт жолооч залуугийн автомашины түлхүүрийг барьчихсан байсан ба түлхүүртэй гараараа цээж хэсгийг нь тэврээд өөрлүүгээ татаад уг залууг эргүүлэн боссон юм... ...Би 1 хоноод маргааш нь цагдаа дээр өөрөө очсон. Тухайн үед Х-ийн нүүр лүү  2 удаа гараараа цохисон.  Х- өөрөө ирээд хэрүүл, маргаан  үүсгээд, хүнийг ална, тална гээд байхаар нь цохисон. Би Б-ийг заазуурдаагүй, гараараа 2 цохисон. Би Х-ийг зодсоноо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /4-р хх 180-181, 186-188, 5-р хх 119-120, 1-р хх 235-239, 86-88/, хохирогч Т.Ж-ын “...Б- нь тухай үед миний асаалттай байсан машиныг унтраагаад түлхүүрийг нь аваад хашаа руугаа орсон ба би араас машиныхаа түлхүүрийг авахаар хашаа руу ороход Б- нь байшингийнхаа цонхыг тогшоод зогсож байсан юм. Тэгээд Б-д хандан түлхүүрээ авмаар байна гэхэд үгийн зөрүүгүй миний шанаа хэсэг рүү 1 удаа хүчтэй цохиход би ухаан балартаад хашаан дотор байрлаж байсан Портер машин налаад унасан ба байшингаас М- нь нүцгэн гарч ирээд үгийн зөрүүгүй миний цээж болон хэвлий, нүүр рүү 4-5 удаа цохиод шууд үснээс зулгааж газар унагаагаад миний цээж болон хэвлий, нүүр, хуруу хэсэг рүү Б-, М- нар нийлж өшиглөж гараараа цохисон...би шонгоос тулаад туслаарай, амь авраарай гэж хэлээд сууж байтал М- ирээд чи яасан баашилдаг юм, алнаа чамайг пизда минь гэж хэлээд дахин миний цээж рүү хөшиглөсөн ба миний зүүн гарыг М- ард даланд хүртэл  гараараа өчсөн ба тэр хооронд Б- миний цээж рүү өшиглөж, гараараа миний нүүр хэсэг рүү цохисон. Энэ үед би амьсгаа авч чадахаа больсон юм. Тухайн үед М- нь миний гарыг өчсөн байсан ба Б- тухайн үед сул байсан учир миний биед учирсан цээжний баруун далны хатгагдсан цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушгины бүрэн бус авчилт, баруун уушгины эдийн няцрал бүхий гэмтлийг Б- учруулсан байх гэж бодож байна. Тухайн үед уг гэмтэл учрах үед Ц.М нь Б-д тусалж миний гарыг өчиж хамжсан...” гэх мэдүүлэг /1-р хх 165-168, 3-р хх 120/, гэрч Н.А-ын “...энд нэг эрэгтэй хүн зодуулчихсан байна. Та эмнэлэг хүргээд өгчхөөч гэж хэлэхээр за гэж хэлсэн чинь 30 гаран насны залуу дээгүүрээ цагаан өнгийн Монгол цамцтай, нүүр хэсэг нь шороо болчихсон, нуруу хэсгээс нь цус гарчихсан зодуулсан байдалтай сууж байсан. Тэгээд нөгөө залуу миний машинд суугаад намайг 2 хүн зодоод зугтаагаад машинаа гудамжинд үлдээгээд ирлээ гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүн надад гар утсаа өгөөч би ах руугаа залгах гэсэн юм гэж хэлээд миний гар утсаар ах руугаа залгасан мөн Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...машин дээр очиход нөгөө залуугийн машиныг 2 залуу тойрч гэрэл тусгаад байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 177-178/, гэрч Д.П-ийн “...дуудлагын дагуу очиход 14-43 дугаартай суудлын жижиг тэрэг хаалга нь онгорхой зогсож байсан ба 2 хүн машиных нь жолооч болон эсрэг талын урд хоёр хаалгыг дэлгэж онгойлгосон байдалтай цээжин биеэ машин дотор оруулчихсан доторх эд зүйлийг нь ухаад зогсож байсан...Б- гэх залуу нь би сая 25-р эмийн сангаас такси бариад гэртээ ирэхэд надаас мөнгө нэхээд жолооч нь зодсон гэж байсан...тэгээд байж байтал таксины жолооч Ж- гэх залуу нүүр болон хувцас хэсэг нь нилэнхүйдээ шороо болчихсон, бие нь өвдсөн шинжтэй алхаж чадахгүй гуйваад буугаад ирэхээр нь очиж уулзан юу болсон талаар асуухад “би яг алуулах гэж байсан амьсгалж чадахгүй байна, уг хүмүүс намайг алах шахлаа би зугтаасан гэж хэлж байсан. Тэр залуугийн нуруу хэсгээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 179-180/, гэрч Л.Ц-ын “...Тухайн үед төмөр хашааны хаалга дуу чимээ гарч гудамжнаас манай хашаа руу гэмт этгээдүүд уулгалан орж ирсэн чимээ гараад манай гэрт унтаж байсан бүх хүмүүс сэрсэн. Тэгээд би цонхоор харахад миний хүү Б- нь авраарай,  хүн байна уу, таксины жолооч намайг аллаа гэж орилж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 182-184/, гэрч В.Нэргүйн “...намайг гэртээ байж байхад шөнийн 00 цагаас 03 цагийн хооронд гадаа хүмүүс хэрэлдэх чимээнээр гэрээсээ гарахад суудлын автомашинтай 25-30 орчим насны залууг хажуу хөрш айлын залуу Б- барьцалдаж гудамжинд зогсож байсан ба удалгүй хөрш айлын хашаанд орилолдох чимээ гарахаар нь хашааны завсраар харахад нөгөө машины жолооч гэх 27 настай залууг 40 орчим насны махлаг намхан залуу газар цээж хэсгийг нь доош нь харуулаад хэвтүүлчихсэн, толгой хэсэг рүү нь гараараа цохиж байсан ба би тухайн үед та нар болиоч  хүн аллаа гэхэд Б- хүрч ирээд энэ таксины жолооч надаас илүү мөнгө нэхээд байсан юм гэж надад хэлсэн...тухайн таксины жолооч надаас эгчээ надад туслаач, би унадаг юм гээд орилж байсан...намайг харж байхад Б- нь таксины жолооч гэх залууг нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөж байх шиг харагдсан...тухайн үед махлаг залуу нь дотоожтой өөр хувцасгүй байсан. ...тухайн үед уг залуугийн биеийн байдал тааруухан дуу нь сулхнаар надаас тусламж гуйж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 191-192/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №2163 дугаар “...Т.Ж-ын биед цээжний баруун далны хатгагдсан, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушгины бүрэн бус авчилт, баруун уушгины эдийн няцрал, зовхинд цус хуралт, дал бугалга, тохой, шуу, гуянд зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /1-р хх 202/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2016 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн №525 дугаар “...хохирогч Т.Ж-ын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үзэж 2016 оны 02 дугаар  сарын 19-ний өдөр гаргасан шинжээч эмч Н.Туяагийн №2163 тоот дүгнэлтэд дурдсан Т.Ж-ын биед учирсан гэх дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /1-р хх 206-207/, гэрч С.Галтын “...өдөрт 30-50 хүн ирдэг учир сайн санахгүй байна. ...өвчний түүхээс харахад Ж- гэх хүний цээжээр эмзэглэлтэй амьсгалд туслах булчингууд цээжээр хатгуулж өвдөнө гэсэн байна...эмнэлэгт хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 94-95/, гэрч П.Б-ы “...Т.Ж- гэх залуу 2016 оны 02 дугаар сарын 12-ны шөнө Гэмтэл согог үндэсний төвийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед Ж- манай тасагт ирэхдээ биеийн байдал хүнд, баруун уушги бүрэн бус цээжний хөндийд хий ихтэй амьсгалын дутагдалтай ирсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 96-97/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны  09 дүгээр сарын 21-ний өдрийн №956 дугаар “...Т.Ж-ын биед цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцгийн дарагдал, баруун уушгины бүрэн бус авчилт, баруун уушгины эдийн няцрал, цээжин дэх 2 ширхэг шарх, зовхинд цус хуралт, дал бугалга, тохой, шуу гуянд зулгаралт цус хуралт гэмтэл учирчээ. Тухайн цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцгийн дарагдал, баруун уушгины бүрэн бус авчилт, баруун уушгины эдийн няцрал гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна...Ж-ын цээжний баруун далны хатгагдсан шарх нь цээжний хөндий рүү нэвтэрсэн нь батлагдахгүй байна...” гэх дүгнэлт /3-р хх 175-176/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №1296 дугаар “...Т.Ж-ын биед цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцгийн дарагдал, баруун уушгины бүрэн бус авчилт, цээжний баруун хөндий хийн хураа, цээжин дэх хоёр ширхэг шарх, зовхинд цус хуралт, дал бугалга, тохой, шуу, гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүдээс цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцгийн дарагдал, баруун уушгины авчилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т заасан хүнд гэмтэл, бусад гэмтэл нь 2.4.1-д заасан хөнгөн гэмтэлд хамаарна...дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой...шинжээчийн 2163 дугаартай дүгнэлтээс цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11- зааснаар”, гэсэн хэсгүүд, №525 дугаартай дүгнэлтийн 1 дүгээр хэсэг үндэслэлгүй байна. №956 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Цээжний хэнхэрцэг ясанд гэмтэлгүй, уушгинд голомтод өөрчлөлтгүй үед мохоо зүйлийн үйлчлэлээр баруун уушгинд авчилт гэмтэл үүсэж болно...Т.Ж-ын КТГ, рентген зургуудаас сүрьеэгийн хуучин сорвижилт байна Энэ өөрчлөлт нь дээрх гэмтэлтэй холбоогүй...дээрх гэмтлүүд нь өвчний улмаас үүсэхгүй...” гэх дүгнэлт /4-р хх 14-16/, хохирогч Б.Б-ийн “...2018 оны 08 дугаар сарын  07-ны өглөө гэртээ унтаж байтал миний толгой руу маш хүчтэй зүйлээр цохисон. Сэрээд хартал хүргэн дүү Б- байсан. Тэгээд миний баруун талын хөл ил гарахад орноос татаж унагаагаад нүүр лүү 2-3 хөлөөрөө өшиглөсөн. Миний дал руу заазуураар зүссэнийг ухаан орсны дараа мэдсэн. Манай гэрт байсан хоолны  хэрэглээний заазуурыг Б-  гарахдаа авч гарсан байх...” гэх мэдүүлэг /1-р хх 30-31/, гэрч М.М-ын “...2018 оны 08 дугаар сарын 07-ны өглөө 06 цагийн орчим гэртээ унтаж байхад манай нөхрийг орны наагуур унтаж байхад Б- учир зүггүй цохиж аваад ширээн дээр байсан заазуурыг аваад далны зүүн талд 2 удаа, толгойн зүүн талд 1 удаа заазуураар зүсчихсэн. Намайг хөдлөх гэхээр хөдөлбөл ална шүү. ...Х-ийн нөхөр болох Б-г мэднэ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ их агсам талтай, их догшин авирладаг хүн байгаа юмаа... ...Б- манай гэрт орж ирээд  гэрт байсан хоол хийдэг заазуураар манай нөхрийг гэмтээсэн байсан бөгөөд  тэр заазуураа Б- аваад гараад явсан байсан. Тухайн хэрэг болох үед манай нөхөр Б-ийн толгой болон зүү дал орчмоос их хэмжээний цус гараад газар тунарсан...”  гэх мэдүүлэг гэх мэдүүлэг  /1-р хх 37-40, 6-р хх 191-194/, гэрч Б.Болорцэцэгийн “...2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би гэртээ өөрийн нөхөр Б-, хүүхдүүдийн хамт унтаж байхад өглөө үүрээр 6 цагийн үед манайх руу төрсөн ах Б-ийн эхнэр М- гадуураа хувцасгүй, дотуур хувцастайгаа их айсан шинжтэй орж ирээд намайг дуудаад Б-ийг Б- заазуурдаад алчихлаашдээ гэж хэлсэн. Сандраад Б- бид хоёр тэдний гэр лүү  гүйж орсон. Тэгэхэд гэр нь шалаар нэг цус болчихсон Б- ах ханан пийшин налаад ухаантай, ухаангүй хоёрын хооронд байж байсан. М- хэлэхдээ Б- орж ирээд заазуурдаад зодсон гэж хэлсэн бөгөөд өөрөө их айсан шинжтэй чичрээд юм ярьж чадахгүй байсан. Б- ахын толгой зүүн хэсэг язарсан, даланд 2 хоёр газар зүсэгдсэн, ярагдсан  шархтай, уруул нь сэтэрсэн, баруун чих сэтэрсэн, толгойноос  маш их хэмжээний цус  гарч нүүр лүү нь урсчихсан байсан...” гэх мэдүүлэг / 6-р хх 188-190/, гэрч Д.Б-гийн “...2018 оны 08 дугаар сарын 07-ны өглөө би гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт унтаж байсан. Өглөө 07 цагийн үед байх манай гэрт бэр эгч М.М- уйлаад, нэлээд айсан байдалтай дотуур хувцастайгаа гүйж орж ирсэн. Юу болсон талаар суухад уйлаад Б-  ирээд Б-ийг заазуурдаад  алчихлаа  ш дээ гээд орилоод байхаар нь би сандарч босоод өмдөө өмсөөд гарч хойд талын  байшинд ороход Б- ах ханан пийшин налаад суучихсан гадуураа ямар нэгэн хувцасгүй, дотуур  өмдтэйгөө байсан. Яг ухаан алдчихаагүй хэрнэ юм ярьж чадахгүй байсан. Хэрэг болох үед Б- ахын гэрт Б- ах, эхнэр  М-, 4 настай охин Э- нар байсан...” гэх мэдүүлэг /6-р хх 198-201/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №9690 дугаар шинжээчийн “...Б.Б-ийн биед зулайн доод уруул, зүүн дал, баруун чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн хэд хэдэн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх 55/,  шинжээч эмч Ш.Ц-гийн “...Б.Б-ийн биед зүүн зулай ясны хугарал гэмтэл тогтоогдоогүй. Цууралт гэмтэл тогтоогдсон. Төрөлхийн зулайн цооролт, сорвижилт биш. Цууралт нь тухайн хэрэг болох үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл...” гэх мэдүүлэг /6-р хх 214-216/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй  2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 105 дугаар “...Б.Б-ийн биед зулайн зүүн хажуу хэсгийн хуйханд зүсэгдсэн шарх, уг шархны харалдаах зулай ясны цууралт, зүүн даланд 2 ширхэг зүсэгдсэн шарх, уруул, зүүн чихний дэлбэнд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Б.Б-ийн биед зулай ясны ил хугарал гэмтэл тогтоогдоогүй, харин зулай ясны цууралт гэмтэл тогтоогдсон болно. Дээрх зулайн зүүн хажуу хэсгийн хуйханд зүсэгдсэн шарх, уг шархны харалдаах зулай ясны цууралт, зүүн даланд 2 ширхэг зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба  уруул, зүүн чихний дэлбэнд няцарсан шарх гэмтэл мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Б-ийн биед учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /6-р хх 209-211/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй  2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 272 дугаар “...Б.Б-ийн биед зулайн зүүн хажуу хэсгийн хуйханд зүсэгдсэн шарх, уг шархны харалдаах зулай ясны цууралт, зүүн даланд 2 ширхэг зүсэгдсэн шарх, уруул, зүүн чихний дэлбэнд няцарсан шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Эмнэлгийн бичиг баримт болон 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн өмнөх комисс шинжээч эмч нарын хамтарсан үзлэгээр Б.Б-ийн биед тархи доргилт, цус харвалт үүссэн, ухаан алдсан, хэл ярианд саатал  үүссэн, гар, хөлд саажилт үүсэж мэдрэх чадвараа алдсан болон ой санамжид саатал үүссэн гэх шинж тэмдгүүд ирлээгүй байна. Б.Б-ийн биед зулай ясны хугарал гэмтэл тогтоогдоогүй байна. Б.Б-ийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр авхуулсан КТГ-н зургийг дахин уншсан дүрс оношилгооны эмчийн дүгнэлтээр зулай ясны зүүн хэсэгт гадна ялтас 2см орчим цуурсан, дотор ялтасны бүрэн бүтэн байдал алдагдаагүй, тэр хэсгийн хуйхан доор хий агуулсан өөрчлөлттэй /хаван/ гэсэн зулай ясны шинэ цууралт гэмтэл болохыг харуулж байна. Дээрх зулайн зүүн хажуу хэсгийн хуйханд зүсэгдсэн шарх, уг шархны харалдаах зулай ясны цууралт, зүүн даланд 2 ширхэг зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба  уруул, зүүн чихний дэлбэнд няцарсан шарх гэмтэл мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Б-ийн биед учирсан дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /7-р хх 65-68/, гэрч З.М-ийн “...Би гүйгээд гараад очтол Б- эхнэр Х-ийн дээр нь гарчихсан, өмсөж явсан хувцасны нь энгэрээс заамдаад барьчихсан байсан. Б- уурлаад эхнэрийнхээ хөл гараас татаад цохих гээд дайраад, гар нь эхнэрийнхээ толгой хэсэг рүү цохиод авсан.Энэ үед манай хүүхэд нөгөө өрөөнөөс гарч ирээд Б-г барьж авсан. Би Х-ийг Б-гаас салгаад гэр лүүгээ авч ороход миний санаж байгаагаар Х-ийн баруун талын нүд  хацар хэсэг  хөхрөөд хавдаад овойгоод хавдсан байсан. Дараа нь Б- гэрт орж ирээд зүүн талын хацар  хэсэг рүү гараараа цохиж аваад  байсан... ...2018 оны 08 дугаар сарын 07-ны үдээс хойш 16 цагийн өнгөрч байх үед 9910-тай  дугаараас залгаад Б-гийн аав болох Ц- гэдэг настай эрэгтэй хүн, мөн өөрийн үеийн нэг хүнийг дагуулж ирээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Бэлх  захын хашаанд надтай уулзсан. Тэр хүн дагуулж ирсэн хүнээ өмгөөлөгч гээд надтай уулзуулсан. Тэр өмгөөлөгч надаар болсон асуудлыг яриулаад чи өөрөө хохирсон байна, эмнэлэгт үзүүлээд цагдаад  гомдол өг эгсэн.  Би хариуд нь ямар нэгэн зүйл хэлж амлалт өгөөгүй бөгөөд би ийм зүйлд оролцмооргүй байна гэж хэлсэн. Үүнээс 1-2 хоногийн дараа мөн аав нь залгахаар нь Б- хаана байгааг нь асуухад нь надад Б- гэртээ байна. Чи нэг хүрээд ирээч гэхээр нь Дамбадаржаад байх гэрт нь очиход Б- гэртээ аавтайгаа хамт байсан. Тэгээд Б- надад би одоо цагдаа дээр очиж байцаалт өгнө ...танайд байхад Х- цонхоор орж ирээд  чамайг надтай хардаад хутга бариад чам руу дайрахаар нь би салгаад түлхэхэд Х- шүүгээ мөргөөд уначихсан, нүд ам луу нь би цохиогүй гэж мэдүүлэг өгнө, чи надтай адилхан мэдүүлэг өгөөрэй гэж  хэлсэн. Тэгэхээр нь Б-д би тэгж худлаа ярьж чадахгүй гэж хэлсэн. Яг үнэндээ бол Х- хутга барьж дайрсан зүйл байхгүй. Б- эхнэрийнхээ нүд рүү гараараа цохиж, буйдан дээр сууж байхад нь хөлөөс нь татаж газар унагаад хөлөөс нь чирээд, хөлийг нь мушгиад зодсон. Х- хэрэг болдог өглөө манайд орж ирэхдээ нүд, нүүр нь гэмтээгүй зүгээр байсан” гэх мэдүүлэг /1-р хх 48-49, 51-52/, насанд хүрээгүй гэрч М.Б-ын “...Том өрөөнд орж харахад нэг ах эхнэрийнхээ хөлөөс хоёр гараараа татаад, нөгөө эгч нь газарт бөгсөөрөө  суусан, манай ээж нөгөө эрэгтэй хүнээс эхнэрийг нь салгаж, холдуулах гээд зууралдаж байсан. Би тэр эрэгтэйн араас нь тэвэрч аваад эхнэрээс нь холдуулахад эхнэр нь манай гэрээс гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /6-р хх 83-85/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн эмчийн №9726 дугаар “...Б.Х-ийн биед хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун алимны салст  цус хуралт, зүүн доод зовхинд шарх, баруун хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун хөмсөг, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /6-р хх 100/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй  2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1174 дүгээр “...Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 2163 тоот дүгнэлтийн 3 дугаар хариулт 3.1.11 Шүүх эмнэлгийн хавтас хэргийн материалын 525 дугаартай дүгнэлтийн 1 дүгээр хариулт үндэслэлгүй байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн хамтарсан давтан хоёр, гурав дахь удаагийн шинжилгээний №956, №1296 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. ...Ж-ын биед тогтоогдсон цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцгийн дарагдал, баруун уушгины бүрэн бус авчилт гэмтлийн үед өвчтөнд цээжээр өвдөх амьсгаадах, амьсгалд туслах булчингууд оролцох, амьсгал давчдах, бачуурах, хөхрөх, цаашлаад эмнэлгийн тусламж үзүүлээгүй тохиолдолд зүрхний цохилт ихсэх, цусны даралт буурах, амьсгалын дутагдалд орох зэрэг амь насанд аюултай байдалд хүргэдэг...” гэх дүгнэлт /7-р хх 223-229/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр прокуророос шүүгдэгч Ц.Б д хохирогч Б.Х-, С.Э-, Б.Б- нарыг хохироосон гэх үйлдэл тус бүрт хавтгайруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэгийн 2.1, 2.3-т тус тус зааснаар ял сонсгож ирүүлсэнийг хэлэлцсэн бөгөөд шүүх хуралдааны явцад түүний гэм бурууг дараах байдлаар хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг тохирох зүйл ангиар зүйлчлэв.

Ингэхдээ шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Б д холбогдох хэргийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгов.

Үүнд: проукророос шүүгдэгч Ц.Б д холбогдуулан 2014 оны 02-03 дугаар сард Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр гудамжны .. тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Х-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой руу нь гар утсаар цохиж, эрүүл мэндэд “баруун чамархайн урд хэсэгт 6 оёдол бүхий сорив” хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо,.. дүгээр гудамжны .. тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Х-ийг хардалтын улмаас зодож, бие махбодид нь зовуурь шаналгаа үүсгэсэн гэх үйлдэлд холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үйлдэл, эс үйлдэхүйг” тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуульд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр шинээр гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан, өөрөөр хэлбэл 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс өмнөх үйлдэл “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үйлдэл, эс үйлдэхүй” нь эрүүгийн гэмт хэрэгт  тооцогдоггүй байсан бөгөөд дээрх үйлдлүүдийн улмаас хохирлын талаар албан ёсны “шинжээчийн дүгнэлт” гараагүй байна.

Иймд шүүгдэгч Ц.Б д холбогдох дээрх хоёр үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн Ц.Б г 2017 оны 8 сарын 15-ны шөнийн 5 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18-р хороо,..... тоотод хадам эх болох ахмад настан С.Э-ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, нуруу, цээж, нүүр рүү нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах үед уг зодооныг таслан зогсоох гэсэн Б.Х-ийг түлхэж унагаан, чирж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настан хүний эсрэг, мөн таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Ц.Б тай түүний хадам ээж С.Э- нь хамт амьдардаггүй,  “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-д заасан хохирогч гэж үзэх боломжгүйгээс гадна хадам ээж С.Э-ийг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодох гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг хангахгүй байна.

Мөн түүнийг Чингэлтэй дүүргийн ..-р хороо,..... тоотод 2017 оны 8 сарын 15-ны шөнийн 5 цагийн орчим хадам эх С.Э-тэй маргалдан улмаар зодож хөнгөн хохирол учруулсан, 2018 оны 8 дугаар сарын 7-ны шөнийн 06 цагийн орчим хадам ах Б.Б-ийг унтаж байхад нь сэрээж, хэрүүл маргаан хийж зодсон үйлдлийг “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнээд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэхээр тогтов.

Харин Ц.Б г өөрийн эхнэр Б.Х-ийн биед 2017 оны 8 сарын 15-ны шөнийн 5 цагийн орчим гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан үйлдэлд нэгтгэн, үргэлжилсэн үйлдлээр дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчлэх нь зүйтэй байна.

Иймд прокуророос шүүгдэгч Ц.Б д хохирогч Б.Х-, С.Э-, Б.Б- нарыг хохироосон гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус зааснаар ял сонсгож ирүүлснийг зөвтгөн дараах байдлаар өөрчлөв.

Үүнд хохирогч Б.Х-ийг байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 болгон хөнгөрүүлэн өөрчлөх,

Хадам эх С.Э-, хадам ах Б.Б- нарыг зодож, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүгдэгч Ц.Б , Ц.М нарын үйлдсэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн боловч тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуульд заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй” үйлдсэн гэмт хэрэгт  оногдуулах ял нь долоогоос дээш арван жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуульд дээрх гэмт хэрэг нь таван жилээс арван жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ. Дээрх байдлаас дүгнэхэд 2015 оны батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ таван жилээс буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээнээс бага байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Б , Ц.М нарт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Б г -гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр хохирогч Б.Х-ийг байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

-С.Э-, Б.Б- нарыг зодож, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Ц.М тай бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Ц.М ыг Ц.Б тай бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1”т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч нар нь гэм буруутай”, улсын яллагчаас “шүүгдэгч Ц.М д Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хуульд зааснаас доогуур ял оногдуулахад татгалзах зүйлгүй” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүх шүүгдэгчид нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Ц.Б , Ц.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан

шүүгдэгч Ц.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв,

Харин шүүх шүүгдэгч Ц.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн санал болон түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах...” гэж заасныг хэрэглэх боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцон 30 хоногийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 9 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 10 сарын хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч Ц.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б  нь хохирогч нарын эмчилгээний зардалд тэдгээрийн баримтаар нэхэмжилсэн нийт 6.822.000 төгрөгөөс хохирогч Т.Ж-т 5.500.000 төгрөг төлсөн. Шүүхийн дансанд байршуулсан 1.322.000 төгрөгөөс хохирогч Б.Б-д 714.000 төгрөг, хохирогч Б.Х-т 608.000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэв.

Хохирогч Б.Х-, Т.Ж-, С.Э-, Б.Б- нар нь шүүгдэгч Ц.Б гаас нэхэмжлэх зүйлгүй гэх бөгөөд түүнд гомдолтой гэснийг дурдах зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Б , Ц.М нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, “Redfort XXL” гэсэн бичигтэй цагаан өнгийн даавуун футболк 1 ширхгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, авто машины ишгүй түлхүүр, хүрэн өнгийн арьсан оосортой хар өнгийн  автомашины түлхүүрийн их бие тус тус 1 ширхгийг хохирогч Т.Ж-т буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б гийн 2016 оны 2 сарын 19-ний өдрөөс 2016 оны 3 сарын 4-ний өдөр хүртэлх 14 хоног, 2017 оны 9 сарын 28-ны өдрөөс 2017 оны 11 сарын 24-ний өдөр хүртэлх 57 хоног, 2017 оны 12 сарын 12-ны өдрөөс 2018 оны 5 сарын 18-ны өдөр хүртэлх 157 /228/ хоног, 2018 оны 8 сарын 9-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх 378, 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 322, нийт 928 /999/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурдав.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Ц.Б д 2014 оны 02-03 дугаар сард Сүхбаатар дүүргийн ..... дугаар хороо, .. дүгээр гудамжны ... тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Х-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой руу нь гар утсаар цохиж, эрүүл мэндэд “баруун чамархайн урд хэсэгт 6 оёдол бүхий сорив” бүхий хөнгөн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн ..... дугаар хороо, .. дүгээр гудамжны ... тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Х-ийг хардалтын улмаас зодож, бие махбодид нь зовиур шаналгаа үүсгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокуророос шүүгдэгч Ц.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэгийн 2.1, 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж  ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Боржигон овгийн Ц.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хоёр  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Боржигон овгийн Ц.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан заасан бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус  тус тооцсугай.  

4. Шүүгдэгч Ц.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Ц.М т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцон 30 хоногийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 9 сарын хугацаагаар хорих ялыг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1–т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр буюу  хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил 10 /арав/ сарын хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б , Ц.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б гийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн  барьцааны дансанд байршуулсан 1.322.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д 714.000 төгрөг, хохирогч С.Х-т 608.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Redfort XXL” гэсэн бичигтэй цагаан өнгийн даавуун подвол 1 ширхэгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, авто машины ишгүй түлхүүр, хүрэн өнгийн арьсан оосортой хар өнгийн  автомашины түлхүүрийн их бие тус тус 1 ширхэгийг хохирогч Т.Жамъяангаравт буцаан олгосугай.  

10. Шүүгдэгч Ц.Б гийн цагдан хоригдсон нийт 928 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцсугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

12. Шийтгэх тогтоолыг талууд эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б , Ц.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН

 

                                      ШҮҮГЧИД                                 П.АРИУНБОЛД

 

                                                                                     Л.ГАЛБАДАР