| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1910/Э |
| Дугаар | 1941 |
| Огноо | 2020-11-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 1941
2020 11 05 2020/ШЦТ/1941
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
улсын яллагч С.Оюунжаргал,
хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвсүрэн,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн ҮД:04-40 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэрэн овогт Б.Б холбогдох эрүүгийн 2003 00000 0363 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хайрхан-дулаан суманд 1984 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн ажилгүй байсан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 үгээр хороо 42 дугаар гудамж 653-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Д овогт Б Б
Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
Б.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 17 цаг 28 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг 22 дугаар хороо, Цагаан даваа 407-р хорих ангийн баруун замд “Toyota Prius-20” маркийн 76-25 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас С.Сайнсор жолоочтой “Toyota Prius-11’’ маркийн 78-37 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б.Ц-ий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийнхээ талаар мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Пүрэвсүрэн мэдүүлэхдээ: Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлж хохирлоо түргэн авах хүсэлтэй байна. гэв
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ц-ийн өгсөн: ...2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр би охин Пүрэвсүрэнгийн хүүхдийг сургуулиас нь буюу 137 дугаар сургуулиас аваад гэртээ харих санаатай Сайнсор машин жолоодон би хойд суудалд жолоочийн ард суугаад явж байсан. Миний хажууд манай зээ Есөн-Эрдэнэ суугаад урд суудалд жолоочийн хажууд нэг танихгүй хүн сууж явсан. Тэгээд Монелын замаар хойшоо чиглэлтэй явж байтал гэнэт өөдөөс машин орж ирээд тас гээд мөргөлдсөн тэгээд түргэн тусламж ирээд намайг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-н 17-19-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Сайнсорын: Миний автомашинд учирсан хохирлыг төлчихвөл гомдол саналгүй ... гэх мэдүүлэг , / хх-н 30-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Б өгсөн: ... 2020 оны 09 сарын 09-ний өдрийн 17 цаг 20 минутын үед би өөрийн эзэмшлийн 76- 25УБР улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашин жолоодоод Дарь эхээс Чулуун овоо орох санаатай Цагаан давааны 407-р хорих ангийн баруун талын замд хойноос урагшаа чиглэлтэй явж байтал урд нэг суудлын автомашин аваараа татаад удаан яваад байсан би тэр машиныг явж өгөхгүй болохоор нь уг машиныг гүйцэж түрүүлээд урд нь яваад ортол эсрэг урсгалаас нэг “Тоёота Приус” маркийн автомашин урсгал сөрөөд өөдөөс ороод ирсэн миний баруун гар талд явган хүний замаар хүмүүс явж байсан болохоор би баруун гар тал руугаа дарвал хүн мөргөж магадгүй гэж бодоод сандарсандаа эсрэг урсгал руу дараад уг автомашинтай мөргөлдсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 97-98.-р тал/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-11-р тал/,
-2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн № 162 дугаартай мөрдөгчийн магадалгаанд: “Toyota Prius-20” маркийн 76-25 УБР улсын дугаартай автомашины жолооч Баатар овогтой Батсуурь нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна ./ хх-н 78-р тал/
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн № 10491 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Б.Ц-ийн биед сүүж ясны тогооны хугарал, зүүн дунд чөмөгний толгойн хугарал гэмтэл, баруун шуу болон богтос ясны хугарал тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
3. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар хүнд зэрэгт хамаарна,
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтоонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална. Шинжээч эмч Ж.Ганцэнгэл гэх дүгнэлт /хх-н 83-р 89-р тал/
-Хохирогч Б.Ц-ийн эмчилгээнд зарцуулсан хохирлын баримт /хх-ийн 23-27, 117-р тал/,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн № 10516 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. П.Е-ийн биед хамар ясны далд хугарал, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад цус хуралт, дээд үүдэн хоёр шүдний сулрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтоонги алдалтанд нөлөөлөхгүй Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-н 75-76-р тал/
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн № 10562 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.А-ийн биед духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтоонги алдалтанд нөлөөлөхгүй Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт / х-н 72-р тал/
-Хөрөнгийн үнэлгээний “ ХАС ҮНЭЛГЭЭ”ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлангаар С.Сайнсорын автомашинд учирсан хохирлыг 2.795.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан, фото зургууд /хх-н 67-68-ртал зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Тээврийн Прокурорын газраас Б.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 17 цаг 28 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг 22 дугаар хороо, Цагаан даваа 407-р хорих ангийн баруун замд “Toyota Prius-20” маркийн 76-25 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас С.Сайнсор жолоочтой “Toyota Prius-11’’ маркийн 78-37 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б.Ц-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т ээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Б үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц нь хохирол төлбөрийн талаар харилцан тохиролцсон зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 17 цаг 28 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг 22 дугаар хороо, Цагаан даваа 407-р хорих ангийн баруун замд “Toyota Prius-20” маркийн 76-25 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас С.Сайнсор жолоочтой “Toyota Prius-11’’ маркийн 78-37 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б.Ц-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Ций мэдүүлэг, хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвсүрэн болон иргэний нэхэмжлэгч С.Сайнсорын өгсөн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн 10491өдрийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, мөрдөгчийн магадалгаа зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул Б.Батсуурийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж ,
Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвсүрэн болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг тус тус нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул баримтаар хохирогч, иргэний нэхэмжлэг Б.Цд 2.920.000 /хоёр сая есөн зуун хорин мянган/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.Сайнсорд 2.795.000 /хоёр сая долоон зуун ерэн таван мянган/ төгрөгийн бичгийн нотлох баримтыг ирүүлсэн тул тус тус гаргуулж шийдвэрлэв. /хх-н 114, 127-р тал/,
Хохирогч Б.Ц-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул энэ гэмт хэргийн улмаас гарсан гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгч нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 99-р тал/
Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргасан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлөх талаар тохиролцсон зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дэрэн овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар Б.Б нь гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг тус тус үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Б тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүгдэгчид ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б.Б-с 9.920.000 /хоёр сая есөн зуун хорин мянган/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэг Б.Ц-д буюу /РД:ЖИ46080501/,түүний хууль ёсны төлөөлөгч С.П-нарт, 2.795.000 /хоёр сая долоон зуун ерэн таван мянган/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч С.С-д тус тус олгосугай.
9. Хохирогч Б.Ц түүний хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвсүрэн нар нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
10. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Б.Б №1154121 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлсүгэй.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ