Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 18

 

     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сугар би Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б-н мөн аймгийн Татварын улсын ахлах байцаагч Ж.О, Татварын улсын байцаагч Д.Г нарт холбогдуулан гаргасан “2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1002201817 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг өөрчлүүлэх” тухай дүгнэлтийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр  хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б би, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Д.Г-н зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалыг хянахад:

Татварын улсын байцаагч Д.Г нь "Өвдулаан" ХХК-д хяналт шалгалт хийхэд тус аж ахуйн нэгж нь 2013 онд 4,095,000 төг; 4,850,000 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгалгүй татвар ногдуулах орлогыг бууруулсан, 2015 онд 10,112,231 төгрөгийн зардлыг баримтгүйгээр тусгаж, татвар ногдоч орлогоос хасч тооцсон гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1002201817 дугаартай шийтгэлийн хуудсаар тус аж ахуйн нэгжид зөрчил гаргах үед мөрдөгдөж байсан Татварын Ерөнхий хуулийи 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 74.4 дахь заалтыг тус тус баримтлан тагварын нөхөн татвар 1,788,500 төгрөг, торгууль, алданги 1,071,026 төгрөг нийт 2,859,526 төгрегийн төлбөр төлүүлэхээр шийтгэл оногдуулсан байна.

Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан үндэслэлтэй боловч Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйр зүйлийн 3-д заасан ...тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагу/ шийдвэрлэнэ" гэсэн заалтыг баримтлаагүй байх тул тухайн заалтыг эрх бүхий албан тушаалтны шийтгэлд нэмэлтээр оруулж өөрчлүүлэх үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Татварын улсын байцаагч Д.Гарьдмагнайн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1002201817 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлхээр прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Г, Ж.О нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Д.Г, Ж.О нарын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1002201817 дугаарын шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг нэмж оруулан өөрчлүүлэх тухай Өвөрхангай аймгийн аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын Хяналтын прокурор Ч.Б-н 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б нь “Татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1002201817 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг өөрчлүүлэх” тухай 02 дугаартай дүгнэлтийг тус шүүхэд ирүүлжээ.   

Хариуцагч нар нь маргаан бүхий захиргааны акт болох Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б-н 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан “Татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1002201817 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг өөрчлүүлэх” тухай шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 121/2018/0019/З/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч прокурорын дүгнэлт буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнөөр энэхүү хэргийн оролцогчид уг асуудлаар нэхэмжлэл гаргах, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б-н нэхэмжлэлтэй мөн аймгийн Татварын улсын ахлах байцаагч Ж.О, Татварын улсын байцаагч Д.Г нарт холбогдуулан гаргасан “2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1002201817 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг өөрчлүүлэх” тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 121/2018/0019/з/ дугаарын индэкстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.   

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус зааснаар хэргийн оролцогчид нь дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.