Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 1877

 

 

 

 

 

 

 

 

   2020        10          27                                 2020/ШЦТ/1877

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б.Т-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00000 0362 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэ суманд  1994 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, эхнэр, 1-4 насны 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консул 20 дугаар гудамж, 513 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамжны 67 дугаар байрны 64 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Бовогт Б.Т

Холбогдсон хэргийн талаар:

Б.Т-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө 6 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Монелоос Дарь эх орох зам “407-р хорих ангийн” баруун замд “Toyota Prius- 20” маркийн 21-07 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно:а/согтууруулах ундаа хэрэглэсэн.үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.1-т заасан ‘Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан ‘Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.7  жолоочид дараах зүйлийг хориглоно. а.Согтууруулан ундаа хэрэглэсэн үедээ  тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, улмаар зорчигч О.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд  шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ. Мөрдөн шалгах  ажиллагаанд хэргийн талаар ярьсан тул дахин ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Э өгсөн: ...2020 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 03 цагийн үед манай арван жилийн найз Т манай гэрийн гадаа ирчихлээ гараад ир гэсэн. Би хэсэг байж байгаад гараад иртэл Т машин дотроо жолооны ард ганцаараа сууж байсан ба нэлээн халамцуу сууж байсан .Над дээр ирэхдээ 1 шил 0.5 литрийн “Хараа” архи, 2.4 литрийн “Сэнгүр” шар айрагтай ирсэн. Тэгээд бид хоёр жоохон юм ярьж суугаад архи пиво уусан. Би өлөн байсан дээр нь нойрмог байсан  болохоор ууж байгаад тасарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Машбатын өгсөн: ...Хашаанд эвдрэл учраагүй. Хашаандаа том хаалга хийх гээд онгорхой байсан хэсгийг модон подооноор хааж битүүлсэн байсныг машин мөргөсөн. Мөн хашаан дотор зогсож байсан миний “Портер” машины орой хонхойж шил хагарсан байсан ба  би уг машиндаа үнэлгээ хийлгээгүй жолоочтой тохироод 350.000 төгрөг авч машинаа янзлуулсан байгаа. Мөн онгорхой хашаагаа битүүлж янзлуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Отгонбаярын өгсөн: ...Миний эзэмшлийн автомашин би уг автомашиныг 14.500.000 төгрөгөөр худалдаж аваад урьдчилгаанд нь 4.350.000 төгрөг төлөөд үлдсэн 10.500.000 төгрөгийг “Траст Финанс” ББСБ-аас зээл авч уг машиныг худалдаж аваад “Траст Финанс” ББСБ-ын нэр дээр барьцаанд нь шилжүүлсэн байгаа. Би өөрөө нийгмийн даатгал төлдөггүй болохоор ах Тын нэр дээр зээл авч би өөрөө хамтран зээлдэгчээр гэрээ байгуулсан. Би өөрөө зээлээ төлдөг...гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Т-ын өгсөн: ...2020 оны 09 сарын 09-ний орой 21 цагийн үед дүү Отгонбаярын эзэмшлийн 21-07 УАК улсын дугаартай “Тоёота Приус-20 “ маркийн автомашиныг жолоодоод жаахан  таксинд явж байгаад ирье гэж хэлж аваад явсан. Би таксинд явж байгаад шөнө 01 цагийн үед гадуур хүнгүй болохоор найз Эрдэнэцогттой очиж уулзаж юм ярьж суугаад хононо гэж бодоод орой нь авсан байсан 2 литрийн савтай 2 пиво, 1 шил 0,5 литрийн хараа архи авч очсон. Тэгээд Монелд Эрдэнэцогтын гадаа очоод гарч ирэхийг хүлээж суухдаа авч ирсэн 2 савтай шар айргаа ганцаараа уусан Эрдэнэцогтыг гарч ирчхээд 1 сав пивоны тал нь үлдсэн байсан. Тэгээд Эрдэнэцогт гарч ирээд бид хоёр архи, пиво хувааж уусан. Тэгээд би согтоод тасарчихсан юу ч санахгүй байгаа ямар ч байсан жолооны ард сууж байгаад тасарсан байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10496 дугаартай шинжээчийн:

1. О.Э-ын биед баруун дунд чөмөгний хугарал, зүүн нүдний дээд зовхи, доод эрүүний няцарсан шарх, цээжний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ж.Ганцэнгэл гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 4958  дугаартай шинжээчийн: 

1. Шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байгаа тул  тэнцэж байна.

2. “Т-29 эр” гэсэн гэсэн хаягтай цуснаас 2.3 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн   2.3 промилли спиртийн агууламж  нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Химийн ахлах шинжээч цагдаагийн хошууч Д.Золзаяа гэх дүгнэлт  /хх-н 42-43-р тал/

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-11-р тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс: ...бичлэгийг компьютерт  уншуулж үзэхэд осол гарсан зам харагдах ба  цагаан өнгийн “ТПриус -20” маркийн автомашин хурдтай явж орж ирээд замаас гараад айлын хашаа руу ороод онхолдож байгаа нь харагдаж байлаа  гэх /хх-н 17-р тал/

Зам тээврийн осолд автомашинд учирсан хохирлыг 7.175.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө даатгалын “ХАС ҮНЭЛГЭЭ” ХХК-н үнэлгээ /хх-н 50-52-р тал/

Мөрдөгчийн магадалгаанд: 1. “Toyota Prius- 20” маркийн 21-07 УАК улсын дугаартай автомашины жолооч Балжинням овогтой Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно:а/согтууруулах ундаа хэрэглэсэн.үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.1-т заасан ‘Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан ‘Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно. а.Согтууруулан ундаа хэрэглэсэн үедээ  тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хх-ийн 45-р тал/,

Б.Т-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 59-67-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Т-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө 6 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Монелоос Дарь эх орох зам “407-р хорих ангийн” баруун замд Toyota Prius- 20 маркийн 21-07 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно:а/согтууруулах ундаа хэрэглэсэн.үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.1-т заасан ‘Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан ‘Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно. а.Согтууруулан ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг тус тус зөрчсөний гэснийг тус тус зөрчсөний улмаас онхолдож, улмаар зорчигч О.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд   хохирогч О.Э-ын болон  яллагдагчаар  Б.Т-ын өгсөн , гэрч Н.Машбат, гэрч Б.Отгонбаяр, нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 10496 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын зам тээврийн осол, хэргийн үзлэгээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зураглал, мөрдөгчийн магадлагаа, зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Т-ыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Т-нь согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч Б.Т-нь энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн байна.

            Хохирогч О.Э-д учирсан хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, гомдол саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ хавтаст хэрэгт бичгээр ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг яллагдагч Б.Т-ын зүгээс гаргаж, прокурор уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял.шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Т-ын үйлдсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч О.Э хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Т-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хохирогч О.Э нь хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул уг гэмтлээс үүдэн гарах хор уршгийг харгалзан үзэж цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хохирогч О.Э гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр илэрхийлсэн байх тул Б.Тт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т-нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Борлууд овогт Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай. 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.Т-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Т-нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Тнь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Т-т тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Т-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүгдэгчид ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т-нь одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хохирогч О.Э нь уг гэмтлээс үүдэн гарах хор уршгийг харгалзан үзэж цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Б.Тын 1249134 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ