Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 931

 

 

2020      10          30                                         2020/ШЦТ/931

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

            нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

            улсын яллагч: Ц.Амгаланбаатар;

            шүүгдэгч: С.Ү /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Ү-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Рич Буллс Эдукейшн” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С.Ү

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

            Яллагдагч С.Ү нь мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгч баталгаа гаргасны дараа “...Д.Оргилбаяр над дээр ирээд би таны машиныг ...мөнгөтэй хүнд зарахаар боллоо гэж хэлсэн. Тэгээд миний машиныг тэр хүний нэр дээр шилжүүлсэн. Тэгэхээр нь би мөнгөө төлөөд машинаа аваарай гэж хэлээд өөрөө машиныг унаад явж байсан”, “Д.Оргилбаярыг ямар учраас миний машиныг Энхтайванд барьцаалсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан Энхтайванд худалдахаар боллоо Энхтайвангаас мөнгө орж ирэхээр нь машиныг нь түүнд өгнө гэж байсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ү мэдүүлэхдээ: “Гүтгээгүй, худал мэдүүлэг өгсөн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Ү /1хх-ийн 13, 90-91, 2хх-ийн 22/, гэрч Г.Энхтайван /1хх-ийн 14, 18, 53-54, 186/, гэрч Б.Эрдэнэчуулга /1хх-ийн 16, 183-185/ нарын мэдүүлэг,  зээлийн гэрээ /1хх-ийн 8-9, 87-88/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 20/, харилцан зөвшөлцсөн тухай баримт /1хх-ийн 28/, гэрч З.Сэргэлэн /1хх-ийн 47-48/, гэрч Н.Мөнхманлай /1хх-ийн 51-52/ нарын мэдүүлэг, З.Сэргэлэнгийн “ХААН” банкны дансны хуулга /1хх-ийн 50/,  Д.Оргилбаярын барьцаат зээлийн гэрээ /1хх-ийн 58-59/, тээврийн хэрэгслийн лавлагаа, бүртгэлийн маягт /1хх-ийн 67-69, 103-109114-116, 124-126/, иргэний нэхэмжлэгч З.Сэргэлэн /1хх-ийн 93/, гэрч С.Галмандах /1хх-ийн 94/, гэрч Б.Тамир /1хх-ийн 95-96/ нарын мэдүүлэг, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах прокурорын тогтоол /1хх-ийн 205-206/, Д.Оргилбаярын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 23-24, 55-56, 97-98, 2хх-ийн 23-24/, Д.Оргилбаярын хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 25-26, 200-201/,2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /2хх-ийн 1-10/, зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /2хх-ийн 40-42/, С.Үын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 32-33/, С.Үын хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 34-35/ болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Ү нь мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус тус хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...Д.Оргилбаяр над дээр ирээд би таны машиныг ...мөнгөтэй хүнд зарахаар боллоо гэж хэлсэн. Тэгээд миний машиныг тэр хүний нэр дээр шилжүүлсэн. Тэгэхээр нь би мөнгөө төлөөд машинаа аваарай гэж хэлээд өөрөө машиныг унаад явж байсан”, “Д.Оргилбаярыг ямар учраас миний машиныг Энхтайванд барьцаалсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан Энхтайванд худалдахаар боллоо Энхтайвангаас мөнгө орж ирэхээр нь машиныг нь түүнд өгнө гэж байсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

Шүүгдэгч С.Үын 2019 оны 05 угаар сарын 23-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн /1хх-ийн 13, 90-91/: “...манай дүү Д.Оргилбаяр над ээр ирээд “би таны машиныг нэг мөнгөтэй хүнд зарахаар боллоо” гэж хэлсэн. Тэгээд миний машиныг тэр хүний нэр дээр шилжүүлсэн. Тэгэхээр нь би “мөнгөө төлөөд машинаа аваарай” гэж хэлээд өөрөө машиныг унаад явж байсан. ... 2019 оны 01 дүгээр сарын үед Богд Арын “ХААН” банкны гадна машинаа тавиад гадуур явж байгаад иртэл нэг хүн миний машины гадна байж байсан. ...надаас “чи энэ машины эзэн үү, би Энхтайван гэж хүн байна, би машиныг авна” гэж хэлсэн. ... би “чи тэгвэл яагаад мөнгөө төлөхгүй яваад байдаг юм” гэж хэлсэн. Тэгтэл “машинаа авч байж мөнгөө төлнө” гэх мэт зүйл яриад Энхтайван нь машины гэрчилгээг аваад яваад өгсөн. Би гэрчилгээгүй машинтай учраас унаж явж чадахгүй байсан. ...хамаатны айлд машинаа авчраад тавьсан байтал гаднаас байрны жижүүр орж ирээд “машиныг хүмүүс цагдаатай ирчихсэн ачих гээд байна” гэж хэлэхээр нь би гараад очтол нөгөө Энхтайван гэх хүн нэг эмэгтэй цагдаатай хамт миний машиныг ачаад явах гэж байсан. ...би Д.Оргилбаяртай утсаар ярьтал                      “маргааш таны машиныг хөөцөлдөөд аваад өгнө” гэж хэлсэн. Д.Оргилбаяр надад “машиныг чинь барьцаанд тавьсан талаараа яриагүй. Энхтайван гэх хүнд зарна, мөнгийг аваад машиныг чинь өгнө” гэж байсан. ...“Лексус-570” маркийн автомашин манай эхнэр Эрдэнэчуулгын нэр дээр байсныг Д.Оргилбаяр нь “Энхмөнх Дэлхий” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж зээл авсан. Дараа нь ахиад “Кейш Стандарт” банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлэн зээлийн барьцаанд тавьсан. Эдгээр банк бус санхүүгийн байгууллагад машин зээлийн барьцаанд тавигдсан байх хугацаанд би өөрөө машинаа унаж хэрэглэж байсан. ...сүүлд Д.Оргилбаяр нь “таны автомашиныг Энхтайван гэх хүнд зарах гэж байгаа удахгүй мөнгө ороод ирнэ” гэж хэлсэн бөгөөд ...таны автомашиныг Энхтайван гэдэг хүний нэр рүү шилжүүлсэн байгаа шүү, та машинаа унаж бай мөнгө орж ирэхээр нь Энхтайванд машиныг нь өгнө” гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээр,

 

шүүгдэгч С.Үын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлсэн /2хх-ийн 5-6/“...би Д.Оргилбаярт зөвшөөрөл өгөөд “Лексус-570” маркийн автомашинаа буцааж авахаар гомдол гаргаад машинаа аваад ир гэж явуулсан. ...Бид хоёр анх Энхтайванд худалдсан байдлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Энхтайванд 200.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан асуудлыг би мэдэж байсан. Тухайн автомашин дотор байсан эд зүйл, баримт бичгээ авах зорилгоор гомдол гаргаж байсан боловч өөрсдөө ороогдоод Д.Оргилбаяр ял авах хэмжээнд хүрч байна. Би Д.Оргилбаярт тээврийн хэрэгслийг Энхтайванд зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Д.Оргилбаяр намайг залилан мэхэлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

Д.Оргилбаярын яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 23-24/: “...С.Ү нь Энхтайванд зээлийн барьцаанд тавина гэдгийг мэдэж байсан. Анх “Кейш Стандарт” ББСБ-д тухайн автомашиныг 40 сая төгрөгт барьцаалан зээл авч С.Ү нь тухайн40 сая төгрөгөөс 20 сая төгрөгийг тэр өдөртөө авч үлдсэн 20 сая төгрөгийг нь би авч байсан. Ингээд үүний дараа 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Энхтайванд машиныг зээлийн барьцаанд тавьж Энхтайвангаас 200.000.000 төгрөг авч “Кейш Стандарт”-ын зээлийн 40 сая төгрөгийг төлж барагдуулсан. Энэ нөхцөл байдлыг С.Ү анхнаасаа мэдэж байсан. Мөн 15.000.000 төгрөгийг тэр өдөртөө С.Үын данс руу шилжүүлсэн байдаг. ...Энхтайвангаас зээл авахад Энхтайван нь худалдах худалдан авах гэрээ хийж зээл олгосон. Үүний дараа өөрийн нэр дээр болгож авснаа далимдуулан машиныг аваад явсан. Тэгэхээр нь С.Ү бид хоёр Энхтайванг машиныг цааш нь зарах вий гээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. С.Ү нь надад машинаа заруулахаар өгсөн гэсэн утгатай гомдол гаргаснаас болоод ийм байдалд хүрсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Галмандахын /1хх-ийн 94/: “...2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр манай байгууллага дээр Д.Оргилбаяр гэх хүн ирээд тус “Лексус-570” маркийн 8768 УНЧ дугаартай автомашиныг зээлийн барьцаанд тавьж, зээл авахаар ирсэн.  Тухайн автомашиныг үзээд 40.000.000 төгрөгт барьцаалж зээл олгохоор Д.Оргилбаяртай тохиролцсон. ...уг автомашин “Энхмөнх дэлхий” нэртэй ББСБ-ын барьцаанд тавигдсан байдалтай тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр тухайн байгууллагын эзэмшлийнх болох нь харагдаж байсан. Д.Оргилбаяр нь “зээлийн тооцоо дуусчихсан байгаа, би энэ автомашиныг танай нэр дээр болгоод ирье, танайх авто тээврийн үндэсний төвд тухайн автомашиныг өөрийн компанийн нэр дээр болгож өгнө үү гэсэн албан бичиг бичээд өгчих” гэж хэлээд бичиг хийлгээд аваад явсан. ...2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Д.Оргилбаяр нь ирээд ...42.800.000 төгрөгийг төлж манайхаас авсан зээлээ хаалгасан. Зээл хаалгасан өдрөө Д.Оргилбаяр нь машинаа нэг хүнд наймаалахаар болсон. Тэр хүн рүүгээ тээврийн хэрэгслээ шилжүүлнэ гэж ярьж байсан. ...зээлийн барьцаанд байсан тээврийн хэрэгслийг “Гомбожавын Энхтайван гэх хүний нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн утгатай хүсэлт бичиж өгөөд уг хүсэлтийн дагуу манайхаас “тухайн ... автомашиныг Гомбожавын Энхтайван гэдэг хүний нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн утгатай албан бичгийг Авто тээврийн үндэсний төвд хаяглаж Д.Оргилбаярт тухайн бичгийг өгөөд явуулсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Энхтайваны /1хх-ийн 14, 53-54/: “...Би Д.Оргилбаярт 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр200.000.000 төгрөг зээлээд барьцаанд нь “Ланд 200”, “Лексус 570”, Баянгол дүүргийн18 дугаар хороо 39а 2 өрөө байрыг тус тусын зах зээлийн үнээр үнэлж авсан. Тэгээд дээрх эд зүйлсийн нэрийг би өөрийн нэр дээр шилжүүлж авсан ба200.000.000 төгрөгийг хүү алдангийн хамт эргүүлж төлсөн тохиолдолд би дээрх эд зүйлийн нэрийг буцааж шилжүүлэхээр тохиролцсон. ... хоёр машиныг дулаан гараашинд хадгалахаар тохиролцсон. Тэгээд надад “Ланд 200” машиныг хадгалуулахаар өгсөн. Харин “Лексус 570” машинаа “хөдөө явж байгаа, удахгүй ирнэ манай ах унаад явж байгаа” гээд өгөхгүй байсан. ... Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Д.Оргилбаяр нь “Лексүс” машин болон байрыг захиран зарцуулж хохирлоо барагдуулах талаар зөвшөөрсөн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Тэгтэл Д.Оргилбаярын ах гэх хүн нь машин авч зугтаагаад байсан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр би машинаа 31 дүгээр сургуулийн ард талын байранд байхыг олсон. Тэгээд 102 руу дуудлага өгөөд машиныг ачиж авч яваад гэрийнхээ гадаа аваачсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Н.Мөнхманлайгийн /1хх-ийн 51-52/: “...Г.Энхтайван гэдэг хүнээс “зээлийн барьцаанд авсан машин байна, машинаа авмаар байна” гэсэн утгатай дуудлага ирсэн. ...яваад очиход Г.Энхтайван гэдэг хүн зээлийн гэрээгээ надад үзүүлээд хүнээс барьцаанд авсан машиныг зээлсэн хүний ах нь унаад яваад байгаа юм. Одоо машинаа авч явлаа гээд цагдаад мэдэгдэж байгаа юм. Тэгэхгүй бол хулгайллаа гэх зүйл ярьж магадгүй, өөрийг нь дуудах гэсэн чинь утас нь байхгүй байна гэсэн. 20-30 минутын дараа нэг хүн гарч ирээд “ачуулахгүй, нөгөө мөнгө зээлсэн хүнтэйгээ учраа ол, дүү маань миний машиныг барьцаанд тавьсан юм, тэгээд надтай ч уулзахгүй байгаа” гэдэг зүйлийг ярьсан. ...би ...”энэ бол зээлийн гэрээтэй холбоотой ... маргаан байна...” гэсэн зөвлөгөөг өгсөн боловч огт ойлгохгүй нэг нь машиныг авч явна гээд нөгөөх нь машинаа өгөхгүй гээд маргалдаад байсан. ...Энхтайван гэдэг хүнд түрүүний байдлаар зөвлөгөө өгөөд дуудлагыг хаасан...” гэх мэдүүлгээр,

 

С.Үын яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 32-33/: “...Д.Оргилбаяр нь хамгийн анх надаас миний машиныг авахдаа “зарна, бүр болохгүй бол барьцаанд тавина” гэж ярьж байсан. Дараа нь асуудал шийдэгдчихлээ, миний машин өөр хүнд буюу Энхтайванд шилжчихлээ гэхэд ... “барьцааны гэрээ, зээлийн гэрээ байна уу” гэж асууж байсан. ...Энхтайвантай байгуулсан зээлийн гэрээг л Д.Оргилбаяр харуулж байсан. Энхтайвангаас машинаа эргүүлж авахын тулд Д.Оргилбаярыг “...машиныг зарахаар...” гэж хэлж мэдүүлсэн. Нөхцөл байдлыг буруу дүгнэсэн байна. Би ерөнхийдөө мэдэж байсан. Өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон зээлийн гэрээ /1хх-ийн 8-9, 87-88/, харилцан зөвшөлцсөн тухай баримт /1хх-ийн 28/, Д.Оргилбаярын барьцаат зээлийн гэрээ /1хх-ийн 58-59/, тээврийн хэрэгслийн лавлагаа, бүртгэлийн маягт /1хх-ийн 67-69, 103-109114-116, 124-126/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох  баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгснөө өөрөө болон гэрч нар гэрчилж мэдүүлсэн” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Д.Оргилбаярт автомашинаа өгч зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн хэрнээ уг асуудлыг мэдэхгүй, Д.Оргилбаяр өөрт нь худал хэлж автомашиныг нь бусдад барьцаалсан байсан мэтээр зориуд худал мэдүүлэг өгсөн С.Үын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч С.Үыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч С.Үыг “хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ү нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч С.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Үыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ү торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч С.Ү нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Үад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХ-ЭРДЭНЭ