Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 25

 

Г.Түмэндалай, Б.Мөнхтайван нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

       Даргалагч,

                                    Ерөнхий шүүгч                        Б.Батзориг

                                    Шүүгчид                                  Ц.Амаржаргал                                       

                                                                                 Д.Буянжаргал

                               Оролцогчид:

                                  Прокурор                                 М.Энхбаатар

                                    Хохирогч                                     Я.Азжаргал

                                    Шүүгдэгч нарын өмгөөлөгч    Д.Даваахүү, Д.Пүрэвдорж

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 05 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Г.Түмэндалай, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтуяа нарын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2.3, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Гунгаагийн Түмэндалай, Боржигон овогт Болдын Мөнхтайван нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201518010139 дугаартай, 150/2016/0018/И индекстэй, 5 хавтаст хэргийг 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 02-ний өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдлын засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Дархан-Уул аймаг Дархан сум Өргөө баг Төмөр замын 16-100 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Гунгаагийн Түмэндалай /Регистрийн дугаар:ТЕ66100275/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 23-р хороо, Хадгайн 60-31а тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Болдын Мөнхтайван /Регистрийн дугаар:НЭ84112917/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Түмэндалай нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай авто замын 31-32 дахь тэмдэгтэд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн Т.Буянхишигийн эзэмшлийн 02-48 ДАХ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.3, 10.5 дахь хэсэгт заасныг, Шүүгдэгч Б.Мөнхтайван нь иргэн Д.Мөнхсарнайгийн эзэмшлийн 55-84 УНЕ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.3, 10.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж онхолдсоны улмаас Н.Ганганчимэгийн амь нас хохирч, Ж.Балжинням, О.Цэцэглэл нарын биед хүнд гэмтэл, Д.Дарханбаатар, Я.Азжаргал нарын биед хүндэвтэр гэмтэл, иргэн Д.Мөнхсарнайгийн биед хөнгөн гэмтэл тус тус учирсан ба дээрх зам тээврийн ослын улмаас Д.Мөнхсарнайд 5.817.000 төгрөгийн, иргэн Т.Буянхишигт 4.932.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Г.Түмэндалай, Б.Мөнхтайван нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 05 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Боржигон овогт Гунгаагийн Түмэндалай, Боржигон овогт Болдын Мөнхтайван нарыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, 1 хүний амь насыг хохироож, 2 хүнд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.Мөнхтайваны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан энэ зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Г.Түмэндалайгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар  хорих ялаар шийтгэж, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Г.Түмэндалайгаас гэм хорын хохиролд 8.556.450 төгрөг гаргуулан Э.Гомбодоржид, 302.000 төгрөг гаргуулан Я.Азжаргалд тус тус олгож, О.Цэцэглэлийн хуулийн үндэслэлгүй нотлох баримтгүй нэхэмжилсэн 12.615.958 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.5 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүхийн зардалд Г.Түмэндалайгаас 58.000 төгрөг, Б.Мөнхтайванаас 58.000 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Г.Түмэндалай, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Өмгөөлөгч Д.Пүрэвдорж миний бие нь 7 шинжээч нарын дүгнэлт үндэслэлгүй 2 өөр дүгнэлтийг яахаараа хууль зүйн үндэслэлтэй гэж үздэг юм. Хэргийн байдлыг шалгасан боловч гэм буруутайг тогтоож чадаагүй, Г.Түмэндалай гэм буруугүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналыг тавьж байсан. Балжинням нь гэнэт шахаад ороод ирсэн би нүдээ аньсан нэг мэдэхэд зам тээврийн осол гарсан байсан гэж мэдүүлдэг юм. Г.Түмэндалай нь миний машинд сууж яваад гэмтэл авсан гэж өөрийн сайн дураараа О.Цэцэглэлд 750.000 төгрөг төлсөн. Одоо төлөх төлбөр байхгүй. Хохирогч Я.Азжаргалд 2.570.000 төгрөг төлсөн. А.Содномдаржаад 8.556.450 төгрөг төлсөн. Шүүхийн тамгын газарт шинжээчийн хөлс 58.000 төгрөг төлсөн Бүгд 12.934.450 төгрөг төлсөн. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан хохирол төлбөр төлөхөд бусдаас зээлсэн мөнгийг буцаан төлөхөд тусалж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад гаргаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзах ял болгон өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдолтой хэсэгт хохирлын мөнгийг дутуу гаргуулсан гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Гомбодорж Солонгос улсаас ирж, 2017 оны 05 сарын 08-нд хохирогчоор тогтоолгон хохирлын баримт гаргаж өгсөн бөгөөд энэ баримтанд 54.164.255 гэж эцсийн дүнг бичсэн боловч энэхүү хохирлын жагсаалтын 10 дахь хуудасны /хамгийн сүүлийн хуудас/ 42 дугаарт бичигдсэн Э.Гомбодоржийн Солонгосоос Монголд ирж хохирогчоор тогтоолгосон хугацааны буюу 05 сарын 05-наас 15-ны хооронд ажлаасаа чөлөөтэй байсан хугацааны цалинг ажлын 6 өдрөөр тооцож 2.162.400 төгрөг нэхэмжлэх /170,000 вон х 2.12= 360.400 төгрөг х 6 хоног/ байсныг алдаа гаргаж, 1 өдрийн цалин /170,000 вон х 2.12= 360.400 төгрөг/ нэхэмжилсэн байна гэдгийг шүүх хурал дээр тайлбарласан боловч энэ зардлыг тооцоогүй, шийтгэх тогтоолд дурдаагүй байна. Э.Гомбодорж Монголд ирж хохирогчоор тогтоолгохдоо ирсэн буцсан онгоцны зардал, ажилладаг байгууллагын хөдөлмөрийн гэрээ, ажлын газрын тодорхойлолт, чөлөөний хуудас, тэдгээрийн орчуулга, орчуулгын төлбөрийн баримт зэргийг хавтаст хэрэгт хавсаргасан ба энэ тодорхойлолтод чөлөөний хугацаа, хоногийн дундаж цалингийн хэмжээг бичсэн байгаа болно.

2. Хохирогч Н.Ганганчимэг хэрэв амь насаа алдаагүй байсан бол өөрөө төлөх байсан банк, ломбардны өрийг хүү Э.Гомбодорж нь төлж, хүүгээс нь бодит хохирол гарсан байхад нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцсон,

3. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Гомбодоржийн гаргаж өгсөн хохирлын 54.164.255 төгрөгийн мөнгөн дүнд тамхи авсан 54.000 төгрөг, юу авсан нь тодорхойгүй гэх 10.495 төгрөгийг оруулж тооцоогүй байхад хасаж тооцсон,

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д: “... хохирогч, иргэний нэхэмжлэгч..-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулна. Мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1-д Хохирогч өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй; Мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч ... өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор заасан байхад өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 5.000.000 төгрөг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал биш гэж үзсэн.

5. 2015 оны 10 сарын 17-ны өдрийн 1.482.500 болон 200.000 төгрөгийн зарлагын баримт нь талийгаачийн шарилыг чандарлах үйлчилгээний төлбөрийн баримт бөгөөд аливаа зүйл худалдан авсан баримт биш оршуулахтай холбогдсон шууд зардал юм. Эдгээр баримтуудыг шүүх үнэлэхдээ хайхрамжгүй хандсан гэж үзэж байгаа бөгөөд засвартай гэх хамгийн сүүлийн илүү бичиж дарсан /1.482.5000 гэж бичсэний сүүлийн дарсан 0-ийг оруулахгүйгээр нэхэмжлэлийн дүнд оруулж тооцсон ба өмнөх 83 дугаар хуудсанд шарил чандарлах үйлчилгээнд багтсан үйлчилгээний жагсаалтыг бичсэн хуудсыг хавсаргаж өгсөн. Шарил чандарлахад олон төрлийн үйлчилгээнээс сонгож, тэдгээр нь тус тусдаа тарифтай байсан ба бидний сонгосон үйлчилгээ нь нийт 2.442.500 төгрөг болсон ба /83-р хуудсанд байгаа жагсаалт/ сонгосон үйлчилгээг ард нь тэмдэглэж, нийт төлбөрийн хэмжээг уг хуудасны доор нь бичсэн, эдгээрийн баримт нь 84-р хуудсанд 760.000, 1.482.500, 200.000 төгрөгийн 3 баримтаар хавсаргасан. Дээрх 3 зарлагын баримтууд нь “Улаанбаатар Бодь буян” компани, “Буяны гүүр” шарил тээвэрлэдэг компанийн баримт гэдэг нь падаан дээр бичигдсэн нэрээрээ тогтоогдож байгаа болно. Харин 65000 төгрөгийн хүнсний зүйл хэзээ авсан нь тодорхойгүй зарлагын баримтад огноо байхгүйг хүлээн зөвшөөрч байна.

6. Талийгаачийн нөхөр Д.Эрдэнэ-Отгон эхнэр Н.Ганганчимэгийг нас барснаас хойш сэтгэл санааны гүн хямралд орж, 2015 оны 11 сарын 11-нээс 17-ны өдрүүдэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд “Солирлын шинжгүй гүнзгий сэтгэл гутрал” оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн ба эмнэлгийн бичиг, төлбөр төлсөн баримт, оношийн орчуулга зэргийг хавтаст хэрэгт хавсаргасан. Д.Эрдэнэ-Отгон эхнэрээ нас барснаас хойш 2 жил гарангийн хугацаанд сэтгэл санааны гүн хямралд орсны улмаас архи уух болж, байнга эхнэрээ ярьж, уйлж, шөнө ч унтахаа байсан бөгөөд сэтгэл санааны хямрал нь улам ихсэж, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэнэт нас барсан. ...Хэрвээ Н.Ганганчимэг осолд ороогүй, өнөөдөр амьд сэрүүн байсан бол нөхөр Д.Эрдэнэ-Отгон нь сэтгэл санааны хямралд орохгүй, амьд байх байсан гэж үзэж байгаа ба энэ талаар ч мөн шүүх хурал дээр ярьсан. Сэтгэл санааны хямралд орж эмнэлэгт хэвтсэн баримт байсаар байтал шүүхээс сэтгэл санааны хохирол нотлогдоогүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шүүхээс эмнэлгийн төлбөрт төлсөн 150.000 төгрөгийг банк, ломбардны өр төлсөн баримтны үнийн дүнд оруулан хасаж тооцсоныг зөвшөөрөхгүй. Хохирогч Н.Ганганчимэгийн хүү Э.Гомбодоржийн хувьд ээжийгээ зам тээврийн ослын улмаас алдаж, аав нь сэтгэл санааны хямралаа дийлэхээ байсны улмаас архи уух болж, үүнээсээ болж амь насаа алдсан нь маш хүнд гарз хохирол бөгөөд хүүгийнх нь хувьд сэтгэл санааны асар их хохирол амсаад байна. Иймд Д.Эрдэнэ-Отгоны нас барсан талаарх шүүх эмнэлгийн дүгнэлтийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс гаргуулан хянан үзэж, сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөгийг Г.Түмэндалайгаас гаргуулах

7. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралд оролцоход гарсан зардал 147.000 төгрөгийг тооцож гаргуулаагүй зэрэг болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Гомбодоржоос 2017 оны 05 сарын 08-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ хохирлыг бүрэн төлж барагдуулбал гомдол саналгүй гэсэн бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоосон хохирлын хэмжээг эс зөвшөөрч Г.Түмэндалай, Б.Мөнхтайван нараас хохирлыг гаргуулах хүсэлтэй байгаагаа утсаар мэдэгдээд байна.

Дээрх нэхэмжилсэн 56.113.255 төгрөг дээр нэмж сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөг, нийт 86.113.255 төгрөг, энэ дүнг 2 шүүгдэгчид хувааж 43.056.627.5 төгрөг нэхэмжилснээс Б.Мөнхтайванаас 8.600.000 төгрөг барагдуулсан, 2.900.000 төгрөгийг дараа барагдуулахаар баримт үйлдсэн байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Гомбодоржоос нийт нэхэмжилсэн 86.113.255 төгрөгөөс талийгаач Н.Ганганчимэгийн олох байсан орлого 26.303.200 төгрөг, 65.100 /огноогүй баримт/ төгрөгийг хасаж, 59.744.955 төгрөгийг шүүгдэгч нарт хувааж 29.872.477.5 төгрөг болж байгаагаас Г.Түмэндалайгаас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 8.556.450 төгрөгийн хохирол барагдуулсан, үлдэгдэл 21.322.027.5 төгрөг гаргуулах Б.Мөнхтайванаас 2.162.400+147.000=2.309.400 төгрөгийн 50% буюу 1.154.700 төгрөг гаргуулахаар гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.Мөнхтайван нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг бүрэн төлж барагдуулсан, ямар нэгэн гомдол саналгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Пүрэвдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч, сайн дураар О.Цэцэглэлд 750.000 төгрөгийг төлж одоо төлөх төлбөргүй, хохирогч Я.Азжаргалд 2.570.000 төгрөг, Содномдаржаад 8.554.458 төгрөг, мөн шинжээчийн хөлс 58.000 төгрөг нийт 12.934.450 төгрөг төлж барагдуулсан. Хохирогч нар ямар нэгэн гомдол саналгүй болсон.

Одоогоор Г.Түмэндалай нь 51 настай даралт ихсэх өвчтэй, цөсний чулуужилтай тул хагалгаанд орох шаардлагатай гэж үзсэн. Г.Түмэндалай нь гэм буруугаа хүлээ зөвшөөрсөн, хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 жилийн хорих ялыг тэнсэж бусад заалтуудыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хохирогч Я.Азжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч хохирол, төлбөрийг нөхөн төлсөн гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгчид ногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нь шүүхийн эрх хэмжээ юм. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзээд хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Г.Түмэндалай нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай авто замын 31-32 дахь тэмдэгтэд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн Т.Буянхишигийн эзэмшлийн 02-48 ДАХ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.3, 10.5 дахь хэсэгт заасныг,

Б.Мөнхтайван нь иргэн Д.Мөнхсарнайгийн эзэмшлийн 55-84 УНЕ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.3, 10.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж онхолдсоны улмаас Н.Ганганчимэгийн амь нас хохирч, Ж.Балжинням, О.Цэцэглэл нарын биед хүнд гэмтэл, Д.Дарханбаатар, Я.Азжаргал нарын биед хүндэвтэр гэмтэл, иргэн Д.Мөнхсарнайгийн биед хөнгөн гэмтэл тус тус учирсан ба дээрх зам тээврийн ослын улмаас Д.Мөнхсарнайд 5.817.000 төгрөгийн, иргэн Т.Буянхишигт 4.932.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Г.Түмэндалай, Б.Мөнхтайван холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 05 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Боржигон овогт Гунгаагийн Түмэндалай, Боржигон овогт Болдын Мөнхтайван нарыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, 1 хүний амь насыг хохироож, 2 хүнд, 2 хүнд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Мөнхтайваны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Г.Түмэндалайгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар  хорих ялаар шийтгэж ...шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Г.Түмэндалай болон түүний өмгөөлөгч Б.Пүрэвдорж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эрдэнэтуяа нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Г.Түмэндалай, Б.Мөнхтайван нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Г.Түмэндалай, Б.Мөнхтайван нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Я.Азжаргал /1-р хх-ийн 35-36, 5-р хх-ийн 193-202-р ху/, хохирогч О.Цэцэглэл /2-р хх-ийн 49-51,193-202-р ху/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эрдэнэтуяа /193-202-р ху/ нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Дарханбаатар /1-р хх-ийн 21-23-р ху/, хохирогч Ж.Балжинням /2-р хх-ийн 26-28,3-р хх-ийн 194-р ху/, гэрч Д.Батболд /3-р хх-ийн 196-197-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 25 ны өдрийн №15307 тоот дүгнэлт /2-р хх-ийн 89-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №1270 тоот дүгнэлт /2-р хх-ийн 92-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №1271 тоот дүгнэлт /2-р хх-ийн 95-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №1268 тоот дүгнэлт /2-р хх-ийн 98-р ху/, Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №94 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 144-145-р ху/, Замын цагдаагийн албаны 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №577 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 215-218-р ху/, Замын цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтсийн шинжээч нарын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №530 дугаартай дүгнэлт /5-р хх-ийн 114-115-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэжээ.

 

Хэдийгээр шүүгдэгч Г.Түмэндалай нь мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдээгүй гэсэн үндэслэлээр гэм буруугийн асуудлаар мэтгэлцэж байсан боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, хохирол төлсөн баримтууд /5-р хх-ийн 215-220-р ху/, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Д.Пүрэвдоржийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “…Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно…” гэж зааснаар шүүгдэгч Г.Түмэндалайд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтуяагийн гаргасан гомдлын үндэслэлийн хувьд Иргэний хуулийн 508 дугаар зүйлд хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгахтай холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд тухайн зохицуулалтаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж заасан байх ба хохирогч нас барснаас хохирогчийн ирээдүйд олох байсан орлого буюу хохирогчийн авах ёстой байсан цалин хөлсийг нөхөн төлүүлэх талаар хуулиар зохицуулагдаагүй тул анхан шатны шүүх  талийгаач Н.Ганганчимэг 55 нас хүртлээ ажилласан бол авах байсан цалин 26.303.200  төгрөг нэхэмжилснийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөр  биш гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Мөн талийгаачийн банк, ломбард, хувь хүнд тавьсан өрийг төлсөн гэх 4.291.660 төгрөг, тамхи авсан гэх 54.000 төгрөг, юу авсан нь тодорхойгүй 10.495 төгрөгийн нэхэмжлэлүүд нь дээр дурдсан хохирогчийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардалд хамаарахгүй, хохирогчийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардалд хамаарах 65.100 төгрөгийн хүнсний зүйл авсан “МӨНХ-АЯСТ ОД” ХХК-ийн он, сар, өдөргүй, гарын үсэггүй зарлагын баримт /1-р хх-ийн 74-р ху/, “БУЯНЫ ГҮҮР” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн юу авсан нь тодорхойгүй 200.000 төгрөгийн кассын орлогын ордер /1-р хх-ийн 86-р ху/  “Улаанбаатарбодь буян ХХК”-ийн 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн үнийн дүн нь засвартай  кассын орлогын ордер /1-р хх-ийн 85-р ху/ зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “...Гагцхүү хуулиар тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө...” гэж заасан бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлын хэмжээг тодорхой тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүх хохирогчид учирсан сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэдийгээр хохирогч нь өмгөөлөгчтэй Эрүүгийн хэрэгт хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ /3-р хх-ийн 80-81-р ху/ байгуулсан боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтуяагийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3, 5, 6 дугаар заалтуудад өөрчлөлт оруулан, 4 дүгээр заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.5., 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

   1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

       3 дугаар заалтыг:

“3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Г.Түмэндалайгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан энэ зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,

5 дугаар заалтыг:

“5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Г.Түмэндалай, Б.Мөнхтайван нарт оногдуулсан тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай” гэж,

6 дугаар заалтыг:

“6. Шүүгдэгч Г.Түмэндалай, Б.Мөнхтайван нарт хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллагад даалгасугай” гэж тус тус өөрчлөн найруулж, 4 дүгээр заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Г.Түмэндалай нь хохирогч О.Цэцэглэлд 750.000 төгрөг, хохирогч Я.Азжаргалд 302.000 төгрөг, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтуяад 8.556.450 төгрөг, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт 58.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

3. Г.Түмэндалайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                ШҮҮГЧИД                          Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                  Д.БУЯНЖАРГАЛ