Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/430

 

 

 

 

 

  2020          10                        12                                            2020/ШЦТ/

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэ-бат,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Боржигон Лхасүрэнгийн Л.Бд холбогдох эрүүгийн 2034000000518 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Л.Б, 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Оньс амралтын газар манаач ажилтай, ам бүл ......, ....................................... хамт Төв аймагт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2000 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 171 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт 8 сарын хорих ялаар, 2001 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 74 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 241 дүгээр зүйлийн 241.1, 131 дүгээр зүйлийн 131.2-д зааснаар 1 жил, 2 сарын хорих ялаар, 2005 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 170 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 8 жил, 6 сар, 1 хоногийн хорих ялаар, 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 207 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 10 жил, 1 сарын хорих ялаар, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 543 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, СЮ82256545 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оньс” амралтын газраас Д.М-гийн эзэмшлийн 12 740 000 төгрөгийн үнэ бүхий Бонго жи-3 маркийн 29-50 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Л.Б өгсөн: ................................................................... гэх,

 

Хохирогч Д.М-гийн өгсөн: ............................... гэх мэдүүлэг,  

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Д.М-гийн өгсөн мэдүүлэг /хх 7/, шүүгдэгч Л.Б өгсөн мэдүүлэг /хх 37-38/ гэрч Ц.Халиун /хх 9, 10/,  Ж.Ганчимэг /хх 11/, М.Болормаа  / хх 12/,  Л.Барсболд /хх 13/ нарын мэдүүлэг,

            “Эй Жэй Жэй Эм” ХХК-ний 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн тээврийн хэрэгсэлд хийсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-30/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хх 2-3/, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 39, 45/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 41-44, 47-52/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 89, 93/ зэрэг болно. 

 

            Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Л.Б нь хууль зүйн хувьд ................... сэдэлт, санаатай үйлдлээр Д.М-гийн эзэмшлийн 12 740 000 төгрөгийн үнэ бүхий Бонго жи-3 маркийн 29-50 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч явсан нь Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Б нь 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оньс” амралтын газраас Д.М-гийн эзэмшлийн 12 740 000 төгрөгийн үнэ бүхий Бонго жи-3 маркийн 29-50 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:

 Шүүгдэгч Л.Б өгсөн: Би Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Оньс нэртэй амралтын газар 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс хамтран амьдрагч Ганчимэгийн хамт ажиллахаар ирсэн. Тэгээд ажлаа хийж байгаад 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хойшоо дэлгүүр явах гээд амралтын газрынхаа Бонго жи-3 маркийн 29-50 УБА улсын дугаартай машиныг унаад явсан. Тэндээ дэлгүүр орж 2 ширхэг пиво авчхаад Налайх дүүрэг орж Ганбат гэх айлд очоод Ганбат гэх хүнтэй хамт Буян, Налайх ороод буцаад тэдний гэрт ирж 2 ширхэг пиво уучхаад би өөрөө машинаа бариад буцаад гэр лүүгээ явж байтал замд мотоциклтой хүн таараад хөдөө яваад өг гэж гуйхаар нь мотоциклыг нь ачаад хөдөө Төв аймгийн Баяндэлгэр сумын хажууд хүргэж өгчхөөд буцаад явж байгаад хээр шаварт суугаад машиндаа хоносон. Тэгээд маргааш нь хүн дуудаж машинаа гаргасан. Тухайн үед би амралтын газрын захирлаас зөвшөөрөл аваагүй машиныг нь аваад явчихсан чинь намайг машин хулгайлсан гээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Анх дэлгүүр орох гээд эхнэр Ганчимэг гаргахгүй болохоор нь худлаа яриад Улаанаа машин аваад зам дээр хүрээд ир гэж байна гэж хэлээд гараад явчихсан юм. Бонго жи-3 маркийн машин, бэлнээр 390 000 төгрөг, амралтын газрын 6 ширхэг почонк авч явсан. Тээврийн хэрэгсэл болон 6 ширхэг амралтын газрын почонкыг амралтын газрын захирал Халиунаад хүлээлгэн өгсөн. Харин 390 000 төгрөгийг үрээд дууссан байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх огт аваагүй. Би гэм буруугаа ойлгож их гэмшиж байгаа тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгч гомдол саналгүй болгосон гэх мэдүүлэг,

            Хохирогч Д.М-гийн өгсөн: Би болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Манай охин Халиун тээврийн хэрэгсэл байхгүй байна гэж хэлж байсан. Би тухайн үед Хэнтий аймагт ажлаар явж байсан.  29-50 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Л.Б нь манай ажлын газарт манаач хийдэг. 29-50 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж явахдаа надаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга. Би тээврийн хэрэгслээ бүрэн бүтэн хүлээн авсан гэх мэдүүлэг /хх 7/,

Гэрч Ц.Халиуны өгсөн: Би Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багт Оньс нэртэй жуулчны баазыг ажиллуулдаг юм. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай манаачийн эхнэр Ганчимэг над руу залгаад Л.Б Бонго жи-3 маркийн 29-50 УБА улсын дугаартай машиныг өглөө 09 цаг өнгөрч байхад унаад Шар дэлгүүр ороод захирал Барсболд гэх хүнд машин хүргэж өг бас орлогын мөнгө, почонк өгөөд явуул гэсэн гэж хэлээд аваад явлаа гэж надад хэлэхээр нь би нөхөр Бибишээс Л.Б-д тэгж хэлсэн талаар асуухад үгүй гэж хэлсэн. Тэгээд би Барсболд руу залгаад Л.Б-тай уулзсан уу гэж асуухад үгүй би машин тэрэг авна гэж Л.Б-тай яриагүй гэж хэлсэн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд тухайн үед Баттулгыг өөрөө буцаад яваад ирэх болов уу гэж хүлээсээр байгаад 2 хоног хүлээгээд ирэхгүй болохоор нь цагдаад хандсан юм. Тухайн тээврийн хэрэгслийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны орчим Улаанбаатар хотоос 14 500 000 мянган  төгрөгөөр худалдаж авч байсан юм. Тухайн үед хадам ээж Д.М-гийн нэр дээр авч байсан ба амралтын газраа хэрэглээд би өөрийн нэр дээрээ итгэмжлэл хийлгэсэн. 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зарын дагуу амралтын газраа манаачаар гэр бүлээр нь аваад сарын 450.000 төгрөгөөр цалинжуулан ажиллаж гэрээ байгуулсан байгаа. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Хөх өнгийн Бонго жи-3 маркийн 2950 УБА улсын дугаартай ачааны авто машин байгаа. Тухай машинаа анх худалдаж авсан үнээр нь үнэлж байна тэгээд үнэлгээний байгууллагаар бодит үнэлгээг гаргуулна. Бэлнээр 390 000 мянган төгрөг амралтын газрын гэр байшингийн түлхүүрүүд, 840.000 төгрөгийн эрхийн бичиг алдсан. Л.Б нь манайд 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс ажилд орсон. Төлөв даруу ажилсаг хичээнгүй, өгсөн үүрэг даалгаврыг түргэн шуурхай биелүүлдэг, итгэл даахуйц хөдөлмөрч хүн байгаа юм гэх мэдүүлэг /хх 9, 10/,

            Гэрч Ж.Ганчимэгийн өгсөн: Би Л.Б гэх хүнтэй 2019 оны 12-р сард танилцаад Улаанбаатар хотод амьдарч байгаад 2020 оны 5 дугаар сараас Оньс нэртэй жуулчны баазад ажилд ороод Л.Б манаач хийгээд би үйлчлэгчээр ажилд орсон. 2020 оны 8 дугаар сарын 20-ны өглөө 05 цаг өнгөрч байхад захирал яриад Барсболдод Бонго жи 3 маркийн машиныг орлогын хамт зам дээр аваачаад өг гэж байна гэж хэлээд орлогын 390 000 мянган төгрөгийг бэлнээр аваад машин унаад явсан. Тэгээд би хүлээгээд ирэхгүй болохоор нь гараад хартал юм харагдахгүй байхаар нь Баттулгын 80380613 гэсэн дугаар луу залгатал аваад одоо очлоо гэж хэлээд тэгээд утас нь холбогдохгүй болоод алга болсон. Тэгээд би захирал руу залгаад Баттулгыг машин өгөөд явуул гэж хэлсэн юм уу гэхэд үгүй гэсэн. Тэгтэл 2020 оны 8 дугаар сарын 21-ний өглөө над руу 80380613 дугаараас залгаад би Эрдэнэ сум дээр байна одоо очлоо гэж хэлээд тэгээд утас нь холбогдохгүй алга болсон. Би Баттулгын нийлдэг хүмүүсийг нь мэдэхгүй. Одоо хаана байгааг нь ч мэдэхгүй байна. Явахынхаа урд орой нэг найз нь ирээд том пиво 2 ширхгийг уугаад тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 8 дугаар сарын 20-ны өглөө ганцаараа гараад явсан. Л.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй гэх мэдүүлэг /хх 11/,

            Гэрч М.Болормаагийн өгсөн:  Манайх Налайх дүүрэгт амьдарч байгаа ба 2020 оны 8 дугаар сарын 20-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Л.Б манайд ганцаараа Бонго жи-3 маркийн цэнхэр өнгийн машинтай ганцаараа ирээд манай нөхрийг гуйгаад надад яаралтай ажил байна Буян Налайх ороод өгөөч гээд тухайн газар очтол нэг хүнтэй уулзах ажилтай гээд хайгаад байснаа олдохгүй байна гээд буцаад ирээд манай гэрт очоод нөгөө машинаа аваад дэлгүүр ороод 6 ширхэг лаазтай пиво аваад манай хүүхдэд нэг ундаа 1 чипс авч өгөөд тэгээд манай гадаа очоод пиво уучхаад машинаа бариад явахаар нь манай нөхөр бид 2 дагаад засмал зам хүртэл явахад буцаад Налайх руу ороод алга болчихсон. Тухайн үед бид 2-оос зугтаад яваад байсан. Тэгээд одоог болтол хайгаад олдохгүй байна. Л.Б нь ганцаараа явж байсан ямар хүнтэй уулзах гээд байгааг нь мэдэхгүй нэг л хүн хайгаад яваад байсан гэх мэдүүлэг / хх 12/,

            Гэрч Л.Барсболдын өгсөн: Л.Б гэж хүнийг танихгүй. 29-50 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй яваад ир гэж хэлээгүй. Л.Б харин эхнэртээ хэлэхдээ намайг аваад зам дээр яваад ир гэж хэлээд машин зөвшөөрөлгүй унаад явсан байсан. Тэгээд тухайн өдөр захирал над руу яриад асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгсэл хөх өнгийн никль тоноглолтой өндөрлөөгүй кабин дээрээ ачаатай байсан. Манай захирал 2019 онд худалдаж авсан гэх мэдүүлэг /хх 13/,

            гэх /хх 21-22/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хх 2-3/, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 39, 45/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 41-44, 47-52/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 89, 93/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

            Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

            Хохирогч Д.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн авсан талаар мэдүүлэг өгсөн бөгөөд шүүх хуралдаанд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.Б хохирогч Д.М-д учруулсан хохирлоо нөхөн төлж хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Л.Б-д оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 600 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Л.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2034000000518 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Л.Б Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200 000 /хоёр зуун мянга / төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн 2034000000518 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ