Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/428

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дондовням,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүн,

Хохирогч Ц.Э, түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигин Батболдын Б.Б-д холбогдох эрүүгийн 2034005110449 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б, 1988 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, авто механик шатны техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, xүүхдийн хамт Улаанбаатар хотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:  

1.Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 178 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ФВ89855455 регистрийн дугаартай.  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б.Б-ын өгсөн: ... гэх мэдүүлэг, 

Хохирогч Ц.Э-ын өгсөн: ... гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Ц.Э /хх 5/, гэрч Д.Жанчивлодой /хх 6-7/, гэрч Б.Ганцэцэг /хх 9-10/, гэрч Ё.Бадамжав /хх 12-13/, гэрч Б.Энхтуул /хх 14-15/ нарын өгсөн мэдүүлэг,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 8125 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Ц.Э-ын биед цээж, хэвлий, зүүн мөр, баруун сарвуу, баруун, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. " гэжээ /хх 25-26/,

            гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 51/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 53-55/ зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болно. 

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Б нь хохирогчийг хутгалж, улмаар түүний эрүүл мэндэд цээж хэвлий, зүүн мөр, баруун сарвуу, баруун, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх үүсгэжээ.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл согтуугаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний халдашгүй байдалд халдаж эрүүл мэндэд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн хохирол учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.  

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Уйлант” гэх газар 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн орчимд иргэн Ц.Э-ыг хутгалж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:  

Шүүгдэгч Б.Б-ын өгсөн:" 2020 оны 7-р сарын 13-ны өдрийн 15 цагт Жанчивлодой түүний гэр бүл, найз Бадамжав мөн эхнэр хүүхдүүдийнхээ хамт салхинд гарах зорилготой Батсүмбэр суманд байх найз Ц.Э-ынд ирсэн. Тэгээд Ц.Э /Эба/ тосож аваад сумын төвөөс баруун тийш газрынх нь нэрийг мэдэхгүй нэг модны захад очиж майхан барьж буусан. Араас эба гэр бүлийн найзууд гээд Нямка болон түүний гэр бүлийн найз болох 2 хэсэг хүмүүс ирж идэж уугаад явцгаасан. 23 цаг өнгөрч байхад унтахаар болохоор нь би хүүхдүүдээ аваад гол руу явлаа гээд майхнаа хурааж байтал Эба хажууд ирээд чи нэгэнт ирчхээд явах гэлээ гээд намайг татаж болиулах гэсэн тэгээд намайг цохиод доороо оруулж дээр гарч цохиж эхэлсэн. Хорхог хийгээд мах идэж байсан халаасанд хийсэн эвхдэг хутга аваад Эба-г доороос нь бие рүү нь хэд хэдэн удаа хатгасан. Жанчивлодой эхэлж ирж бид хоёрыг салгасан. Тэгсэн Эба-гийн бие хувцас нь цус болоод тэд нар эмнэлэг авч явахаар болж би үлдсэн. Араас нь хүүхдээ майхнаа аваад явсан чинь шаварт суугаад үлдсэн. Тэгээд утсаа асаасан чинь эхнэр маань залгаад одоо чам руу цагдаа нар залгана гэхээр нь хүлээж байгаад ярьчхаад цагдаа дээр өөрөө ирсэн. Хаана нь хэдэн удаа хутгалснаа сайн санахгүй байна. Өглөө эхнэр маань цээжинд нь мөн нуруунд нь хутгалсан байна гэсэн. Миний машинд л явдаг хэргэлдэг жижиг тонгорог эвхдэг хутга мах идээд арынхаа халаасанд хийсэн байсан. Би эхнэр болон найзууддаа явна гэж хэлснээс болж Эба намайг болиулах гээд маргалдаж намайг цохиж унагаад дээр гарчихсан буулгах гээд дийлэхгүй л ийм алхам сонгосон. Ц.Э-тай 2011 онд Төмөр замын гал унтраах ангид хамт ажиллаж байгаа түүнээс хойш найзалж байгаа найзууд. Би зуны амралтаараа Эба /Ц.Э/-ийнд ирж амардаг. Эрэгтэйчүүд нь 4 шил архи, шар айраг холж ууссан байсан. Миний ухаан санаа орж гараад зарим зүйлийг санахгүй байгаа. Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.  Урьд өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй. Өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Миний зүүн дух орчим бага зэрэг шалбарсан байна лээ. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Миний буруу маш их гэмшиж байна.

Хутга машинтай байсан газраасаа уруудаж яваад цонхоор шидсэнээ санаж байна. Яг хаана ямар газар байсныг сайн санахгүй байна байрласан газар эхнэр ах нар маань хайж яваад олоогүй гэсэн." гэх мэдүүлэг, 

Хохирогч Ц.Э-ын өгсөн: "2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд Б.Б гэх хүн эхнэр хүүхэд, найзуудын хамт 7-лаа Төв аймгийн Батсүмбэр суманд ирсэн. Тэгээд би тэд нартай хамт Бургастай гэх газар руу дэлгүүрээс мах аваад явсан. Тэгээд махаа шарж идчихээд 2,5 литрийн 2 ширхэг пиво, Соёрхол 0,75 литр 1 ширхэг, 0,75 литрийн Хараа нэртэй архи 6-лаа хувааж уусан. Би мод руу орж шээчхээд гараад ирсэн чинь эхнэрээ газар унагаагаад өшиглөөд байхаар нь болиулах гэсэн чинь Б.Б хаанаас хутга гаргаад ирснийг нь мэдэхгүй эхлээд зүүн бөөр лүү хатгах шиг болсон. Тэгээд би хутгыг нь авах гээд ноцолдох хооронд ахиад хутгалсан юм шиг байна лээ. Би тэрнээс хойш юм санахгүй байна. Би Б.Б-тай хамт ажилладаг байсан юм. Бид хоёр хоорондоо маргалдсан асуудал байхгүй, газар хэвтчихсэн ноцолдоод байж байсан. Миний дал, цээж, бөөр, гучны хэсэгт хутганы оромтой байсан. Би эмчилгээний төлбөрөө бүрэн гүйцэт төлүүлмээр байна. Би гомдолтой байна." гэх мэдүүлэг /хх 5, 18-19/,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Гэрч Д.Жанчивлодойгийн өгсөн: " 2020 оны 7-р сарын 13-ны өдөр 15 цагт энхэр Ганцэцэг найз Бадамжав нарын хамт өөрийн машинаар нөгөө машинд гэр бүлийн найз Б.Б эхнэр хүүхдийн хамт салхинд гарах зорилготой Батсүмбэр суманд ирсэн. Тэгээд Батсүмбэр суманд ирэхэд Б.Б-ын найз гээд нэг танихгүй залуу тосож аваад сумын төвөөс баруун тийш газрынх нь нэрийг мэдэхгүй нэг модны захад очиж майхан барьж буусан. Араас нөгөө танихгүй залуугийн найзууд гээд гэр бүлийн 3 хэсэг хүмүүс ирж идэж уугаад явцгаасан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад Б.Б эхнэртэйгээ муудалцаж эхнэрээ хардаж зодоод эхэлсэн. Тэгтэл нөгөө залуу чи одоо эхнэрээ зодож болохгүй гээд салгаад дундуур нь орсон чинь хоорондоо ноцолдоод байхаар нь би очиж дундуур бас орж салгатал нөгөө залуугийн хувцас нь цусанд будагдсан байхаар нь эхнэр мөн Б.Б-ын эхнэр Бадамжав бид бүгд салгаж нөгөө залууг машиндаа хийгээд эхнэрийг нь ч бас аваад сум руу явсан. Тэгээд эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлгээс цагдаад мэдэгдсэн. Салгах гээд очиход нөгөө залуугийн хувцас нь цус болчихсон байхаар нь л хутгалсан байна гэж ойлгосон. Б.Б-д л хутга байсан байх бор өнгөтэй нэг төө хэртэй эвхэгддэг байрын хутга барьсан байхыг харсан. Б.Б эхнэрийгээ “Чи намайг хүндэлдэггүй, хэн юм бэ?” гээд орилоод байсан. Яг Ц.Э 2 шил архи хувааж уугаад л байж байсан. Ер нь бага зэрэг согтолттой байсан эхнэрээ зодоод байхаар нөгөө залуу өмөөрч болиулах гэсэн чинь л хутгалчихсан байх. Эхнэр нь манай эхнэрийн найз танилцаад 1 жил гаран болж байна. Би согтууруулах ундаа хэрэглэдэггүй." гэх мэдүүлэг /хх 6-7/,

Гэрч Б.Ганцэцэгийн өгсөн: 2020 оны 07-р сарын 13 ны 15 цагт нөхөр Жанчивлодой найз Бадамжав нарын хамт машинаар нөгөө машинд гэр бүлийн найз Б.Б эхнэр хүүхдийн хамт салхинд гарах зорилготой Батсүмбэр суманд ирсэн. Тэгээд Батсүмбэр суманд ирхэд Б.Б-ын найз гээд нэг танихгүй залуу тосож аваад сумын төвөөс баруун тийш газрынх нь нэрийг мэдэхгүй нэг модны захад очиж майхан барьж буусан. Араас нөгөө танихгүй залуугийн найзууд гээд гэр бүлийн 3 хэсэг хүмүүс ирж идэж уугаад явцгаасан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад Б.Б эхнэртэйгээ муудалцаж эхнэрээ хардаж зодоод эхэлсэн. Тэгтэл нөгөө залуу чи одоо эхнэрээ зодож болохгүй гээд салгаад дундуур нь бид нар ч гэсэн хэлсэн чинь үгэнд орохгүй бид 3-ийг ч цохисон тэгээд холдуулсан нөгөө залуутай ноцолдоод байхаар нь нөхөр Жачивлодой очиж дундуур орж салгасан нөгөө залуугийн хувцас нь цусанд будагдсан байна гэхээр нь  би эхнэр нь Баджав бид бүгд салгаж нөгөө залууг машиндаа хийгээд сум руу явсан.Тэгээд эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлгээс цагдаад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх 9-10/,

 

Гэрч Ё.Бадамжавын өгсөн: 2020 оны 07-р сарын 13 ны 15 цагт найз Ганцэцэг түүний нөхөр Жанчивлодой нарын хамт машинаар нөгөө машинд нь Ганцэцэг Жанчивлодой нарын гэр бүлийн найзууд гэх Б.Б эхнэр хүүхдийн хамт салхинд гарах зорилготой Батсүмбэр суманд ирсэн. Тэгээд Батсүмбэр суманд ирэхэд Б.Б-ын найз гээд нэг танихгүй залуу тосож аваад сумын төвөөс баруун тийш газрынх нь нэрийг мэдэхгүй нэг модны захад очиж майхан барьж буусан. Араас нөгөө танихгүй залуугийн найзууд гээд гэр бүлийн 3 хэсэг хүмүүс ирж идэж уугаад явцгаасан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад Б.Б гэх залуу эхнэртэйгээ муудалцаж эхнэрээ хардаж зодоод эхэлсэн. Нөгөөдүүл чинь болиочээ гээд би машинд суу байгаад хоёр хүүхэд чинь нүдэн бүлтэлзээд чамд сайхан байна уу гээд хэлчихсэн чинь намайг нөгөө Б.Б гэх залуу хацар луу гараараа цохисон би тэр үед хэсэг ухаан балартаж унасан Ганцэцэг нөхөртэйгөө намайг сэргээсэн нөгөө Б.Б гэх залуу архины шил барьчихсан л агсам согтуу тавиад яваад байсан. Тэгээд сумын танихгүй залуу нөгөө Б.Б гэх залууг болиулах гээд л яваад хоорондоо ноцолдоод л Ганцэцэгийн нөхөр салгаад л хувцас нь цус болчихсон байна гээд тэгээд газар уначихсан байхаар нь машинд өргөж хийгээд сум руу нь явсан.” гэх мэдүүлэг /хх 12-13/,

Гэрч Б.Энхтуулын өгсөн: 2020 оны 07-р сарын 13 ны 15 цагт Жанчивлодой түүний гэр бүл найз Бадам жав мөн нөхөр Б.Б хүүхдийн хамт салхинд гарах зорилготой Батсүмбэр суманд байх нөхрийн найз Ц.Э-ынд ирсэн. Тэгээд Ц.Э /Эба/ тосож аваад сумын төвөөс баруун тийш газрынх нь нэрийг мэдэхгүй нэг модны захад очиж майхан барьж буусан Араас Эбагийн гэр бүлийн найзууд гээд гэр бүлийн 3 хэсэг хүмүүс ирж идэж уугаад явцгаасан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад бид нар хоорондоо юм яриад байж байтал манай нөхөр юм ярихаар Ганцэцэг жоохон доошоо хий маягтай сөргөөд байсан чинь нөхөр Б.Б гэнэт уурлаж ширүүн яасан ч яахав гэхээр нь би нөхөртөө чи эмэгтэй хүнтэй жоохон ширүүн харьцаад байна уу гэтэл над руу яасан ч яадаг юм гэж хэлсэн тэгсэн дундуур Эба орж ирээд Б.Б гуай дуу чинь жоохон өндөрсөөд байна уу гэсэн. Тэгээд л Эба манай нөхөр хоёр бие биенээ дуудаад л хэсэг зайд очоод би чи гээд маргалдаж ноцолдсон тэгээд Жанчивлодой очиж салгаад нөгөө эба г Б.Б хутгалчихсан байна гэхээр нь бид нар очсон чинь Эбагийн хамаг хувцас нь цус болчихсон газар хэвтэж байхаар Жанчивлодойгын машинд хийгээд сумын төв рүү нь явсан Нөхөр Б.Б хүүгийн хамт модны захад үлдсэн. Тэгээд эмнэлэгт хүргэж өгөөд

    цагдаа нартай буцаад ирэхэд машинтайгаа явсан байсан. Тэгээд утсаар нь дуудаад ирсэн.” гэх мэдүүлэг /хх 14-15/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 8125 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Ц.Э-ын биед цээж, хэвлий, зүүн мөр, баруун сарвуу, баруун, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. " гэжээ /хх 25-26/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Б улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдаж, 

            шүүгдэгч Б.Б-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч Ц.Эт гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь цээж, хэвлий, зүүн мөр, баруун сарвуу, баруун, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирлын баримт ... , мөрдөн шалгах ажиллагаанд "Шүд унагасан учраас гомдолтой байна, би имплант шүд суулгуулна. Имплант шүд гэдэг нь буйланд шууд суулгадаг шүд байдаг. Имплант шүд 1.800.000-2.500.000 хооронд байдаг юм байна лээ. Шүдээ хийлгэж авмаар байна." гэж мэдүүлсэн байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв. 

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

Шүүгдэгч Б.Б ямар нэг санал гаргаагүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний хувийн байдал; эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд 1 удаа ял шийтгэгдсэн хэдий ч 20.. оноос гэмт хэрэгт холбогдоогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр  торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Эрүүгийн 2034005110449  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 000 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

         5.Хохирогч Ц.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6.Эрүүгийн 2034005110449 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Т.БАТЖАРГАЛ