| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1705/Э |
| Дугаар | 1961 |
| Огноо | 2020-11-10 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 1961
2020 11 10 2020/ШЦТ/1961
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
улсын яллагч П.Даваасүрэн,
шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа,
шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Н.Д, Н.А нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 0891 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, Н.А, 1985 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Шарын гол 1 дүгээр баг, Хайрханы 10 дугаар байр 23 тоотод оршин суух хаягтай, урьд 4 удаагийн ялтай. Үүнд:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, мөн хугацаагаар ял хойшлуулсан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 03 сар 10 хоногийн хорих ялаар,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 243 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 12 жил 1 сарын хорих ялаар,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар нийт 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж ялаа эдэлсэн, / /,
2. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Н.Д, 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Октябрийн 8-13 тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ялтай Үүнд:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар нийт 1 жил 2 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, / /
Шүүгдэгч Н.А, Н.Д нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 17-оос 20-ны хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Хүнсчдийн 8-100 тоотод оршин суух иргэн С.Мөнхтуяагийн гэрт нэвтэрч 40 инчийн “Sony” маркийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 630.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоогийн 28-13а тоотод оршин суух иргэн Б.Соронзонболдын гэрт нэвтэрч эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 542.500 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Нарангийн 6-129 тоотод оршин суух иргэн Ч.Ганболдын монгол гэрт нэвтэрч 43 инчийн ТСЛ брендийн телевизор, Зиппо нэртэй асаагуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 630.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 1-152 тоотод оршин суух иргэн Б.Одончимэгийн эзэмшлийн монгол гэрт нэвтэрч эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 771.200 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2020 оны 03 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо 11-28 тоотод оршин суух иргэн С.Алтантуяагийн монгол гэрийн хаалгыг эвдлэн нэвтэрч эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 638.752 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2020 оны 03 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр 16-147 тоотод орин суух иргэн Б.Гантөмөрийн гэрт нэвтэрч ТСЛ маркийн 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 850.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овоогийн 26-07 тоотод суух иргэн П.Чулуунцэцэгийн монгол гэрт нэвтэрч эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 260.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 1-135 тоотод оршин суух иргэн П.Төгс-Оюуны эзэмшлийн монгол гэрт нэвтэрч эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 499.720 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо Алтайн 2-123 тоотод оршин суух С.Ганбаатарын монгол гэрт нэвтэрч эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 559.992 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 67-1065 тоотод оршин суух иргэн С.Цэндийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч Фунай маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 281.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
11. шүүгдэгч Н.А нь ганцаараа 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Наран 14-114 тоотод оршин суух иргэн Ш.Цэнд-Аюушийн монгол гэрт нэвтэрч 14 инчийн самсунг брэндийн зурагт, самсунг Эс-3 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 230.000 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр,
12. 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Овоотын 4-2 тоотод оршин суух иргэн Б.Эрдэнэтөгсийн гэрт нэвтэрч шарп брэндийн 39 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 351.980 төгрөгийн хохирол учруулсан,
13. 2020 оны 04 дүгээр сарын 08-аас 4 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Холбоо толгойн 43-978 тоотод оршин суух иргэн М.Мөнгөншагайгийн байшингийн цоожийг эвдэн нэвтэрч унадаг дугуй, хар бариултай шар өнгийн алх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 105.000 төгрөгийн хохирол учруулсан,
14. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 21-376 тоотод оршин суух иргэн Х.Баатарын байшингийн цоожийг эвдэн нэвтэрч панасоник маркийн 42 инчийн зурагт, Swatch брендийн эрэгтэй хүний бугуйн цаг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
15. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 728 тоотод оршин суух Л.Отгонбаярын гэрт нэвтэрч хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 250.000 төгрөгийг хохирол учруулсан,
16. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Холбоо толгойн 5-55 тоотод оршин суух П.Мөнхтөрийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 475.000 хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Н.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн наранд 230.000 төгрөгийн хохирол учруулсан 03 дугаар сарын 31 өдөр хийсэн хэрэг дээр зурагт авч гарсан боловч тэрийг нь Нацагдоржийн Д авч яваад зарж үрэгдүүлсэн. Би цуг орж хулгай хийж авч явсан. Д нь өөрөө авч явж зарсан. Намайг ганцаараа үйлдсэн гээд явуулсан байна. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ботаникийн тэнд байдаг айлаас 30 инчийн ЛСД зурагтыг би Батсүх гэдэг хүнтэй хамтарч хулгай хийсэн. Мөрдөн байцаагч Жагварал, прокурор Галав гэдэг 2 хүнд байцаалт өгөхөд хамтарсан үйлдэл дээр ингэж, ингэж явж хулгай хийсэн гэдэг байцаалт өгсөн боловч ганцаараа гэдгээр явсан байна. Тэр айлд Батсүх орж авсан. Прокурор өөрөө хажууд нь сууж байгаад байцаалт аваад явсан. Уншиж танилцахгүй гарын үсэг зураад явуулсан чинь ганцаараа гэдгээр явсан байна. Бусд үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч Н.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Баянгол дүүрэгт 03 дугаар сарын 31-ны өдөр зурагтыг би авч явж зарсан. 14 инчийн зурагт байсан. 40.000 төгрөгөөр зарсан. А надад авч өгсөн. Би тэрийг 40.000 төгрөгөөр зарсан. Дарханаас ирэхдээ 03 дугаар сарын 18-ны өдрийн үйлдэл байгаа. 04 дүгээр сарын 03-нд зам шалгалтаар явж байхдаа зааж өгсөн Баянгол дүүрэгт 03 дугаар сарын 18-нд зурагт хулгайлаад дэлгүүрт тавьсан байсан. Тэр үйлдэл орж ирээгүй байна. Бусд үйлдлүүдийг нь хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч С.Мөнхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дархан сумын 5 дугаар баг Хүнсчдийн 8-100 тоотод амьдарч байгаа. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрийн үүдний амбаарын хаалга онгорхой цоожийг эвдэн орсон байсан. Манай гэрт байсан хар өнгөтэй 40 инчийн “SОNҮ” брэндийн зурагтыг авсан байсан. Мөн манай хүүхдүүд хадгалдаг байсан мөнгөний гахайг хагалаад 30.000 төгрөг авсан байсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 17-18/,
Хохирогч Б.Соронзонболд мөрдөн шалгах мэдүүлэхдээ: “...гэртээ очиход Монгол гэрийн амбаар болон хаалганы цоожийг хоёуланг нь эвдээд гэрт хулгайч орж хойморт байсан 43 инчийн Hitachi брендийн зурагт удирдлагатай нь хамт, мөн Ддиш хүлээн авагчийн удирдлага, хөргөгч дотор байсан 1 кг мах, баруун талын орон дээр байсан бор шаргал өнгийн орны бүтээлэг, орны дээд талд байх шаргал өнгийн шүүгээн дотор байсан айфоне 5 маркын хар болон цагаан өнгийн хоёр ширхэг гар утсыг хулгайлсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 167-168/,
Хохирогч Ч.Ганболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2020 оны 03 дугаар сарын 20-ны өглөө 08 цагт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн нарангийн 06 дугаар гудамж 129 тоотод байрлах гэрээсээ эхнэр Буяндэлгэрийн хамт гараад би Энхтайваны гүүрний доор байдаг ажил дээрээ очиход оройн 16 цаг гэхэд манай хажуу айлын ах залгаад танай гэрт хулгайч орсон байна гэхээр нь 17 цагийн үед гэртээ ирэхэд гэрт хулгайч орсон байсан. Манай гэрээс гэрийн зүүн талд байдаг ширээн дээр байсан 40 инчийн ТСЛ зурагт бас миний хэрэглэж байсан Зиппо асаагуур, эхнэрийн өгч байсан хар арьсан оосортой бөөрөнхий бугуйн цаг зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 242/,
Хохирогч Б.Одончимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар Рашааны 1-152 тоотод байх гэрээсээ 09 цаг 30 минутын үед гараад ажилдаа явсан. Тухайн үед би гэртэй ганцаараа байж байсан. Тэгээд орой 19 цаг 20 минутын үед гэртээ ирэхэд манай гэрийн цоож эвдэрчихсэн хаалга хаалттай байсан. Гэр рүү яваад орсон чинь гэрийн эд зүйл эмх замбараагүй болчихсон байсан. Тэгээд гэрийнхээ эд зүйлийг бүртгэсэн чинь дутаад байхаар нь хулгай орсон байна гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс монетон ээмэг 1 ширхэг, мөнгөн ээмэг 3 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн зүүлт 2 ширхэг, гуулин 4 хүчтэн бөөгийн барлаг, 21 ширхэг модон тагш, шармал 2 ширхэг баавгай зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 81-84/,
Хохирогч С.Алтантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 07 цагийн үед нөхөр Зоригоогийн хамт сэрээд ажил руугаа явах болоод өөрийн гэр болох 10 дугаар хороо Зүүн нарангийн 11-28а тоот гэрээсээ өглөө бид хоёр 7 цаг 30 минутын үед гэрийнхээ хашааг түгжээд гарсан. Ажил дээрээ байж байхад орой 19 цагийн үед манай нөхөр Зоригоо залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн... Гэрээс самсунг 43 инчийн маркийн зурагт, ногоон эрээн цацагтай орны бүтээлэг мөн манай нөхрийн татдаг тамхи Dubliss 1 блок алга болсон байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 210/,
Хохирогч Ц.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар 16-147 тоот гэрээсээ нөхөр Гантөмөрийн хамт 17 цагаас гэрээсээ гарч, аав Б.Баатарынд очиж хоноод 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед өөрийн гэртээ ирэхэд хаалгыг маань эвдлээд гэр дотор байсан 55 инчийн ТСЛ брендийн телевизор алга болсон байсан ба мөн алт дэнсэлдэг жин хэмжигч алга болсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 190/,
Хохирогч П.Чулуунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овооны 26 дугаар гудамжны 7 тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг ба манай хашаанд Эрдэнэбат ахынх бас байдаг. Манай нөхөр Дундговь аймаг руу ажиллахаар явсан болохоор би хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх дүү Пүрэвсүрэнгийн гэрт байгаа бөгөөд Алтан-Овоонд байх гэрээ хааяа ирж шалгадаг. Мөн хүргэн ахдаа илүү түлхүүрээ өгч харуулдаг байсан. Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн орчим манай бэр эгч Алтансувд залгаад “танай гэрт хулгай орсон байна” гэж хэлэхээр би лүүгээ очиход манай гэрийн амбаарын цүүг нь хөшиж онгойлгосон байсан ба гэрт байсан Шарп брендийн 32 инчийн зурагт удирдлага болон цайвар өнгийн орны бүтээлэг алга болсон байсан. “Вью мо” гэх ломбарднаас хураан авсан гэх 32 инчийн зурагт, удирдлага манайх мөн байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 104-107/,
Хохирогч П.Чулуунцэцэгийн “Би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн 26 дугаар гудамжны 7 тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг ба манай хашаанд Эрдэнэбат ахынх бас байдаг. Манай нөхөр Дундговь аймаг руу ажиллахаар явсан болохоор би хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх дүү Пүрэвсүрэнгийн гэрт байгаа бөгөөд Алтан-Овоонд байх гэрээ хааяа ирж шалгадаг. Мөн хүргэн ахдаа илүү түлхүүрээ өгч харуулдаг байсан. Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн орчим манай бэр эгч Алтансувд залгаад “танай гэрт хулгай орсон байна” гэж хэлэхээр би лүүгээ очиход манай гэрийн амбаарын цүүг нь хөшиж онгойлгосон байсан ба гэрт байсан Шарп брендийн 32 инчийн зурагт удирдлага болон цайвар өнгийн орны бүтээлэг алга болсон байсан. “Вью мо” гэх ломбарднаас хураан авсан гэх 32 инчийн зурагт, удирдлага манайх мөн байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас 104-107 дугаар хуудас/,
Хохирогч С.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай бага охин Эрдэнэчимэг над руу утсаар залгаж танай гэрт хулгай ороод телевизор аваад явчихсан байна гэж хэлсэн учир би охин Эрдэнэчимэгт цагдаагийн байгууллагад дуудлага өгчих гэж хэлж, тэгээд манай охин гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд 39 инчийн Монел брендийн зурагт хулгай авчихсан байна гэж ярьсан, тэгсэн маргааш өдөр охин Эрдэнэчимэгийг цагдаагийн байгууллагаас дуудаж хулгайд алдагдсан зурагтыг хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 16-18/,
Хохирогч Ц.Нэргүй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хорооны цагдаа манай эгч Тунгалагтай утсаар яриад Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 67-1065 тоотод хулгай орсон байна гэж хэлж байсан. Тэгээд эгч над руу залгаад тэгээд ирсэн чинь цагдаа нар ирсэн байсан. Манай аав Цэнд амьдардаг юм. Манай аав ээж хоёр БНСУ-д эмчилгээ хийлгэхээр явсан байсан юм. Тэр хойгуур нь Долгорсүрэн дүү Дамбад байдаг болохоор 7 хоногт хоёр удаа эргэдэг байсан. Манай аавын байшингийн цонхоор хулгайч ороод Фунай загварын 32 инчийн зурагт байхгүй байсан, харин одонгууд байхгүй гээд мэдүүлсэн байсан тэр одон болон бусад зүйл байсан байна лээ. Ганцхан зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 119/,
Хохирогч Ш.Цэнд-Аюуш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2020 оны 03 дугаар сарын 31-ний оройны 13 цаг 30 минутад Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүннаран 12-114 тоотод байрлах гэрээсээ гараад Чингэлтэй дүүргийн Гал унтраах анги дээр очиж гал унтраадаг хор үзчихээд замаараа хүний эрхийн байгууллага орчихоод буцаад 16 цаг 30 минутанд гэртээ ирэхэд ээж гэрт байсан ээжийг хороо орж даралтаа үзүүлчихээд ирэхэд хаалганы цоож эвдээд хаячихсан байсан.. Манай гэрээс гэрийн хойд талд байсан зурагт бас ухаалаг гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 40/,
Хохирогч Б.Эрдэнэтөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын 4-02 тоотод байдаг бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 13 цаг өнгөрч байхад охин Аялгуугийн хамтаар /5 настай гэх/ найзынх руугаа явсан юм. Тухайн үед манай гэрт миний эгчийн хүү Ган-Эрдэнэ /14 настай гэх/ үлдсэн бөгөөд би Ган-Эрдэнэд гэрээ харж байгаараа гэж хэлээд явсан. Тэгтэл 15 цаг өнгөрч байхад манай ээж над руу зурагт алдагдсан байна гэхээр нь би цагдаад дуудлага өгөөд гэртээ очиход Ган-эрдэнэ байсан...“ гэх мэдүүлэг / 5хх-ийн 8/,
Хохирогч М.Мөнгөншагай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай байшингийн хаалганы цоож хөшөөд хулгай орсон байсан, ногоон өнгийн унадаг дугуй, хар өнгийн бариултай шар өнгийн төмөр алх зэрэг эд зүйлс алдагдсан...“ гэх мэдүүлэг /1хх-ийн 76-77/,
Хохирогч Х.Баатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би 10 цагийн үед ажилдаа яваад миний араас манай ээж удалгүй хаалга үүдээ түгжээд Нарантуул зах руу ажилдаа явсан байсан...Ингээд өдөржин манай гэр хүнгүй байж байгаад ээж 17 цагийн үед гэртээ ирээд байшингийн гаднах үүдний тамбарын хаалганы цоож бүрэн бүтэн байхаар нь түлхүүрээр нь онгойлгоод ороход тамбарын вакум цонх нь онгорхой, байшингийн дотор талын хаалганы цүүг нь эвдэлсэн хаалга нь онгорхой байсан болохоор над руу 17 цаг 25 минутын үед залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн... Би гэртээ ирээд эд зүйлээ бүртгээд Панасоник маркийн 42 инчийн ЛСД зурагт, эрэгтэй хүний Светч брендийн бугуйн цаг алга болсон байсан...” гэх мэдүүлэг /5хх-ийн 145-147/,
Хохирогч Л.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө гэрээсээ гараад ажилдаа явсан. 12 цагийн үед хажуу айлын охин утсаар над руу залгаад 2 гэрийн хаалга эвдлээд хулгайч орсон байна гэж хэлсэн. Манай гэрээс шинэ цагийн манан хөөрөг алдагдсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 12-13/,
Хохирогч П.Мөнхтөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 16:50 цагийн үед гэртээ ганцаараа ирээд машинаа гражиндаа оруулчихаад байшин руугаа явж байтал байшингийн урд миний өөдөөс хар нимгэн куртик, саравчтай малгайтай танихгүй залуу тааралдсан. Тэгээд би тэр хүнийг манай хашаанд юу хийж байгаа болохыг нь асуухад “хүн хайж явна, байхгүй байна” гэж хэлэхээр нь гэр орон цоожтой байхад чи ямар хүн хайж явдаг юм гэж хэлэхэд намайг уучлаарай, буруу юм хийснээ ойлгож байна, намайг нэг удаа өршөөчих” гэж хэлсэн. Тэгээд уг хүнийг хувцаснаас нь бариад байшингийнхаа хаалгыг харахад хаалга онгорхой, цоож эвдсэн байхаар нь гэр дотор орж ирэхэд хамаг эд зүйлсийг онгичсон байсан...Манай байшингийн үүдний өрөөнд байсан модон мөлхөө тавилганы шилэн тасалгаанд хийсэн байсан манай эхнэрийн 3.8 грамм хэмжээтэй хос монетон ээмэг, мөнгөн хослол ээмэг, кулон, гинж сворескей кулон зэрэг эд зүйлийг алдсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 21-23/,
Иргэний нэхэмжлэгч Ш.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүүгийн хамт Дархан захаас хүнсний зүйл цуглуулаад гэртээ харих гээд явж байтал манай хашааны буланд 30-40 орчим насны өндөр нам 2 эрэгтэй юм барьсан зогсож байсан...нөгөө 2 залуу даавуунд ороосон зүйл бариад манай хашаа руу ороод ирсэн. Тэгээд зурагт авах уу мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь би авахгүй гэсэн. Тэгсэн өндөр шар залуу нь ямар нэгэн хулгайн зурагт биш гээд гуйгаад байхаар нь нөгөө зурагтыг худалдаж авсан. Би тэр залууд 40.000 төгрөг тоолж өгөөд худалдаж авсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 20-22/,
Гэрч С.Шинэзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай нөхөр Хэрлэндөлгөөн 2020 оны 03 дугаар сарын 20-ны үед хадам ээжтэй цуг явж байсан чинь 2 залуу таараад мөнгөний хэрэг гарсан өөрийнхөө зурагтыг зарах гэж байна гэхээр нь 40.000 төгрөгөөр худалдаж аваад гэртээ авч ирсэн...тэгсэн өнөөдөр цагдаа залгаад зурагт авсан уу гэхээр нь тиймээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /4хх-ийн 28/,
Иргэний нэхэмжлэгч М.Одмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Нэргүйн А гэх ХК85050418 регистрийн дугаартай хүн нь манай ломбарданд 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдөр 43 инчийн Hitachi брендийн зурагтыг удирдлагын хамт 250.000 төгрөгөөр барьцаалсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 171/,
Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 9 байрны 76 тоотод байрлах Баялаг нэртэй ломбардандаа байж байхад гаднаас 2 залуу орж зурагт тэвэрч орж ирээд 40 инчийн ТСЛ маркийн зурагтыг манай ломбарданд 200.000 төгрөгөөр тавиад явсан. Нэг залуу нь бичиг баримтаа үзүүлсэн Нэргүйн А гэж байсан. би хэний зурагт вэ гэхэд манай гэрийн зурагт гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 245-246/,
Гэрч Б.Гантөмөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 25-нд орой 17 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо 16-147 тоот гэрээсээ гараад өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 15 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд хаалга онгорхой дотогшоо ороход зурагт хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 195-196/,
Иргэний нэхэмжлэгч Б.Бадамханд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Нацагдоржийн Д /РД:ТА89070339/ нэрээр 55 инчийн ТСЛ зурагтыг барьцаанд тавьсан...манай байгууллагад 350,000 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 193/,
Иргэний нэхэмжлэгч Г.Батдаваа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Арвин” төвд байрлах “Вью мо” гэх ломбард ажиллуулдаг. 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Нацагдоржийн Д гэх хүн өөрийн иргэний үнэмлэхээрээ Шарп брендийн 32 инчийн зурагт удирдлагын хамт 100,000 төгрөгөөр барьцаанд тавьсан бөгөөд тухайн үед “Дархан-Уул аймгаас дөнгөж саяхан хотод амьдрахаар ирлээ, хүүхдүүд гэртээ хоолгүй байна. Хэдээр барьцаалах боломжтой вэ” гэхээр нь 150,000 төгрөгөөр барьцаанд тавих боломжтой гэж хэлэхэд 100,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тухайн зурагтыг хулгайн зурагт гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 110-111/,
Иргэний нэхэмжлэгч Г.Батдаваа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Арвин” төвд байрлах “Вью мо” гэх ломбард ажиллуулдаг. 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Нацагдоржийн Д гэх хүн өөрийн иргэний үнэмлэхээрээ Шарп брендийн 32 инчийн зурагт удирдлагын хамт 100,000 төгрөгөөр барьцаанд тавьсан бөгөөд тухайн үед “Дархан-Уул аймгаас дөнгөж саяхан хотод амьдрахаар ирлээ, хүүхдүүд гэртээ хоолгүй байна. Хэдээр барьцаалах боломжтой вэ” гэхээр нь 150,000 төгрөгөөр барьцаанд тавих боломжтой гэж хэлэхэд 100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тухайн зурагтыг хулгайн зурагт гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 110-111/,
Гэрч Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би завгүй очиж чадаагүй байсаар байгаад 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр аавын гэрийг шалгах гээд ороход үүдний хаалга нь уяатай онгорхой гэр рүү ороход цоожийг нь эвдэлсэн байсан тэгэхээр нь гэр рүүгээ орохгүй шууд цагдаа дуудсан...Одоогийн байдлаар мэдэгдэж байгаагаар Монел маркийн 39 инчийн хар өнгийн ЛСД зурагт алга болсон...” гэх мэдүүлэг /3хх-ийн 24/,
Иргэний нэхэмжлэгч О.Маргад-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 31-ны өдөр би Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 60-р байрны 3-р орцны 0 тоотод байрлах “Арвин лан” ломбарданд ажлаа хийгээд байж байтал орой 21 цаг 30 минутын үед гаднаас үл таних 30 орчим насны зурагт барьчихсан эрэгтэй хүн орж ирээд зурагт авдаг юм уу гэж надаас асуусан, тэгээд ямар зурагт юм бэ гэж асуухад монелийн 39 инчийн зурагт юмаа гэж хэлсэн ба тухайн зурагтыг би шалгаж үзэхэд хэвийн ажиллаж байсан...би 200.000 төгрөгөөр авья гэхэд тэгье гээд хариулсан, тиймд би тухайн залууг бичиг баримтаа гаргаад ир гэхэд иргэний үнэмлэхний лавлагаа гаргаж ирсэн ба лавлагааг харахад Нацагдорж овогтой Д /РД:ТА89070339/-тай царай төрхийн зурагтай нь харьцуулж үзэхэд өөрөө байсан учир дээрх зурагтыг хэлсэн үнээр буюу 200.000 төгрөгөөр бодож мөнгийг нь өгч гэрээ байгуулсан юм...” гэх мэдүүлэг /3хх-ийн 20-21/,
Гэрч Ц.Тунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай аав ээж хоёр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 1065 тоотод оршин суудаг бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр БНСУ-руу охин дээрээ очихоор явсан юм. Түүнээс хойш манай аав ээж хоёрын гэр эзгүй байгаа бөгөөд би болон манай дүү нар долоо хоногтоо 2-3 удаа боломжоороо эргэж тойрдог байсан юм. Хамгийн сүүлд 2020 оны 03 дугаар сарын 31-ны өдөр манай хүргэн Алтансүх аав ээжийн гэрийг эргэж ирэхэд зүгээр байсан гэсэн. Өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр манай охин дүү Долгорсүрэн рүү манай ээжийн гэрийн ойролцоо байдаг хамаатны эгч яриад аавын гэрт хулгайч орсон байна гэж хэлсэн гэсэн хамаатны эгч рүү хорооны хүмүүс ярьсан гэсэн харин хорооны хүмүүс рүү Нийслэлийн цагдаагийн удирдах газраас яриад хулгайч орсон байна хулгайчийг олсон гэж хэлсэн байна лээ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 109-110/,
Иргэний нэхэмжлэгч Л.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэгээ төв дотор байрлах Гэгээ нэртэй ломбардыг ажиллуулж байна. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажил дээрээ сууж байхад гаднаас үл таних 30 орчим насны эрэгтэй хүн орж ирээд өөрийн цахим үнэмлэхийг ашиглан 32 инчийн Фунай загварын зурагтыг авч орж ирээд барьцаанд тавих гэсэн юм гээд асуусан тэгэхээр нь би зурагтыг нь шалгаж үзээд зурагтыг нь аваад журмын дагуу хадгалж байсан. Тэгээд 3-4 хоногийн дараа нь Нийслэлийн цагдаагийн газраас явж байна гээд Бямба-Эрдэнэ гэж танилцуулсан албан хаагч орж ирээд зурагтыг барьцаанд тавьсан хүний мэдээллийг асууж тавьсан зурагтыг нь хараад манай ломбарднаас камерийн бичлэгийг хуулбарлаж аваад явсан...хуулийн байгууллагад би сайн дураар зурагтыг бүрэн бүтэн авч ирж өгч хүлээлгэж өгсөн юм. Хохирол болох 60.000 төгрөгийг төлбөл гомдолгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 121-123/,
Гэрч Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Атэй хамт явахдаа 7-8 айлаар явж хулгай хийсэн, хулгай хийхэд би ордоггүй хашааны гадна хүлээгээд зогсож байдаг байсан. А ороод зурагтыг бариад гараад ирдэг байсан. Гарч ирээд миний бичиг баримтаар 3-4 удаа ломбарданд тавьсан шиг санагдаж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 124/,
Иргэний нэхэмжлэгч Б.Пүрэв-Ёндон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 сарын 06-ны өдөр Н.А /РД: ХК85050418 гэх хүн ганцаараа орж ирээд 39 инчийн Sharp брэндийн зурагт 100.000 төгрөгөөр тавьчихаад явсан. Хугацаа хэтэрсэн тул алданги нь 78,400 төгрөг болсон. Би нийт 178.500 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /5хх-ийн 78-80/,
Гэрч Э.Дэшиг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би өнөөдөр гэртээ ирэх үед манай хойд айлын гэрийн хаалга цоожгүй байсан. Тэгээд би гэр рүүгээ орох гэтэл хаалганууд онгорхой байсан. Манай гэрээс ямар нэгэн алдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /4хх-ийн 14-15/,
Яллагдагч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эрдэнэ толгойд буугаад мөнгө хэрэг болоод найзууд руугаа залгасан чинь утас нь холбогдохгүй, заримд нь мөнгө байхгүй байсан. Цаашаа гэр хороолол дундуур алхаж байгаад 7 айлд орж эд зүйл хулгайлсан, зарим айл нь авах эд зүйл байхгүй байсан...Би гэмт хэрэг үйлдэж олсон зүйлээ цагдаад хураалгасан. Энэ гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн. Өөр хэн нэгэн хамт байгаагүй ээ. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна...тэгээд амбаарны цоожийг нь эвдлэн орж 39 инчийн SHARP брендийн хар өнгийн зурагтыг гэрээс нь орны бүтээлгээр нь боогоод зам руу ороод такси бариад Шархадны эцсийн 3 давхар үйлчилгээний төвийн нэг давхарт байрлах барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн бичиг баримтаар 100.000 төгрөгөнд тавиад мөнгөөр нь архи уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64, 5хх-ийн 117-119, /
Яллагдагч Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тогтоолтой танилцлаа надад асууж тодруулах зүйл байхгүй. Би уг яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оуулах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /5хх-ийн 197/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 97/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 30, 4хх-ийн 175/ зэргийг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Н.А, Н.Д нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 17-оос 20-ны хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Хүнсчдийн 8-100 тоотод оршин суух иргэн С.Мөнхтуяагийн гэрт нэвтэрч 40 инчийн “Sony” маркийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 630.000 төгрөгний хохирол учруулсан болох нь
Хохирогч С.Мөнхтуяагийн: “...Би Дархан сумын 5 дугаар баг Хүнсчдийн 8-100 тоотод амьдарч байгаа. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрийн үүдний амбаарын хаалга онгорхой цоожийг эвдэн орсон байсан. Манай гэрт байсан хар өнгөтэй 40 инчийн “SОNҮ” брэндийн зурагтыг авсан байсан. Мөн манай хүүхдүүд хадгалдаг байсан мөнгөний гахайг хагалаад 30.000 төгрөг авсан байсан...” гэсэн мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 6-8/, гэрч Ш.Ууганбаяраар Н.Дыг зургаар таниулах ажиллагаа хийсэн “Хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл” /4хх-ийн 9-11/, С.Шинэзаяагаас “SONY” брэндийн 40 инчийн зурагт хураан авсан тухай “Эд зүйл хураан авсан тэмдэглэл” /4хх-ийн 12/, С.Шинэзаяагаас хураан авсан зурагтыг хохирогч С.Мөнхуяад хүлээлгэн өгсөн тухай “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл /4хх-ийн 15/, “Капитал зууч” ХХК-ий 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр алдагдсан эд зүйлийг 600.000 төгрөгөөр үнэлсэн /4хх-ийн 34-35/,
2. 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоогийн 28-13а тоотод оршин суух иргэн Б.Соронзонболдын гэрт нэвтэрч эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 542.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч Б.Соронзонболдын: “...гэртээ очиход Монгол гэрийн амбаар болон хаалганы цоожийг хоёуланг нь эвдээд гэрт хулгайч орж хойморт байсан 43 инчийн Hitachi брендийн зурагт удирдлагатай нь хамт, мөн Ддиш хүлээн авагчийн удирдлага, хөргөгч дотор байсан 1 кг мах, баруун талын орон дээр байсан бор шаргал өнгийн орны бүтээлэг, орны дээд талд байх шаргал өнгийн шүүгээн дотор байсан айфоне 5 маркийн хар болон цагаан өнгийн хоёр ширхэг гар утсыг хулгайлсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 156-159/, Н.Аийн “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” /2хх-ийн 188-191/, Нэргүйн А /РД:ХК85050418/-н нэрээр Hitachi 43 инчийн зурагтыг барьцаанд тавьсан “Баян Самбуу” ХХК-ий “Барьцаат үйлчилгээний тасалбар“ /2хх-ийн 200/, М.Одмаагаас зурагт, удирдлага, орны бүтээлэг зэргийг хураан авсан тухай “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл” /2хх-ийн 203/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 204-206/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл-д хураан авсан эд зүйлийг хохирогч Ц.Пүрэвсүрэнд хүлээлгэн өгсөн /2хх-ийн 204/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тайлангаар хохирогч Б.Соронзонболдын алдагдсан эд зүйлийг нийт 542.500 төгрөгөөр үнэлсэн /2хх-ийн 217/,
3. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Нарангийн 6-129 тоотод оршин суух иргэн Ч.Ганболдын монгол гэрт нэвтэрч 43 инчийн ТСЛ брендийн телевизор, Зиппо нэртэй асаагуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 630.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч Ч.Ганболдын: “Би 2020 оны 03 дугаар сарын 20-ны өглөө 08 цагт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн нарангийн 06 дугаар гудамж 129 тоотод байрлах гэрээсээ эхнэр Буяндэлгэрийн хамт гараад би Энхтайваны гүүрний доор байдаг ажил дээрээ очиход оройн 16 цаг гэхэд манай хажуу айлын ах залгаад танай гэрт хулгайч орсон байна гэхээр нь 17 цагийн үед гэртээ ирэхэд гэрт хулгайч орсон байсан. Манай гэрээс гэрийн зүүн талд байдаг ширээн дээр байсан 40 инчийн ТСЛ зурагт бас миний хэрэглэж байсан Зиппо асаагуур, эхнэрийн өгч байсан хар арьсан оосортой бөөрөнхий бугуйн цаг зэрэг эд зүйл алдагдсан...” гэсэн мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 232-237/, “Баялаг” нэртэй ломбардны ажилтан С.Аээс ТСЛ маркийн 40 инчийн зурагт хүлээн авсан тухай “Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл” /1хх-ийн 238/, С.Аээс хүлээн авсан ТСЛ маркийн 40 инчийн зурагтыг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл” /1хх-ийн 239/, “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Эд зүйлсийн үнэлгээний тайлан”-д хохирогч Ч.Ганболдын алдагдсан эд зүйлийг нийт дүн 630.000 төгрөгөөр үнэлсэн /2хх-ийн 2-3/, Н.Аийн нэрээр ТСЛ 40 инчийн зурагтыг “Баялаг” гэх нэртэй ломбарданд тавьсан “Барьцаат зээлийн гэрээ” /2хх-ийн 19/,
4. 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 1-152 тоотод оршин суух иргэн Б.Одончимэгийн эзэмшлийн монгол гэрт нэвтэрч эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 771.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч Б.Одончимэгийн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар Рашааны 1-152 тоотод байх гэрээсээ 09 цаг 30 минутын үед гараад ажилдаа явсан. Тухайн үед би гэртэй ганцаараа байж байсан. Тэгээд орой 19 цаг 20 минутын үед гэртээ ирэхэд манай гэрийн цоож эвдэрчихсэн хаалга хаалттай байсан. Гэр рүү яваад орсон чинь гэрийн эд зүйл эмх замбараагүй болчихсон байсан. Тэгээд гэрийнхээ эд зүйлийг бүртгэсэн чинь дутаад байхаар нь хулгай орсон байна гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс монетон ээмэг 1 ширхэг, мөнгөн ээмэг 3 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн зүүлт 2 ширхэг, гуулин 4 хүчтэн бөөгийн барлаг, 21 ширхэг модон тагш, шармал 2 ширхэг баавгай зэрэг эд зүйлс алдагдсан...” гэсэн мэдүүлэг
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 65-71/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тайлангаар алдагдсан эд зүйлийг нийт 771.200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3хх-ийн 98-100/,
5. 2020 оны 03 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо 11-28 тоотод оршин суух иргэн С.Алтантуяагийн монгол гэрийн хаалгыг эвдлэн нэвтэрч эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 638.752 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч С.Алтантуяагийн: “...2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 07 цагийн үед нөхөр Зоригоогийн хамт сэрээд ажил руугаа явах болоод өөрийн гэр болох 10 дугаар хороо Зүүн нарангийн 11-28а тоот гэрээсээ өглөө бид хоёр 7 цаг 30 минутын үед гэрийнхээ хашааг түгжээд гарсан. Ажил дээрээ байж байхад орой 19 цагийн үед манай нөхөр Зоригоо залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн... Гэрээс самсунг 43 инчийн маркийн зурагт, ногоон эрээн цацагтай орны бүтээлэг мөн манай нөхрийн татдаг тамхи Dubliss 1 блок алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 191-194/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол-хохирогч С.Алтантуягаас гаргаж өгсөн цагаан өнгийн диск /3хх-ийн 197/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 198-206/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тайлангаар алдагдсан эд зүйлийг нийт 638.752 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3хх-ийн 229-230/,
6. 2020 оны 03 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр 16-147 тоотод орин суух иргэн Б.Гантөмөрийн гэрт нэвтэрч ТСЛ маркийн 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч Ц.Даваасүрэнгийн: “...2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар 16-147 тоот гэрээсээ нөхөр Гантөмөрийн хамт 17 цагаас гэрээсээ гарч, аав Б.Баатарынд очиж хоноод 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед өөрийн гэртээ ирэхэд хаалгыг маань эвдлээд гэр дотор байсан 55 инчийн ТСЛ брендийн телевизор алга болсон байсан ба мөн алт дэнсэлдэг жин хэмжигч алга болсон...” гэсэн мэдүүлэг
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 173-185/, “Кости-Эстимэйт” ХХК-ий 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн үнэлгээгээр хохирогч Ц.Даваасүрэнгийн алдагдсан эд зүйлийг нийт 850.000 төгрөгөөр тогтоосон /1хх-ийн 202-204/, “Гэгээн өндөр гүмсэг” барьцаалан зээлүүлэх газарт Н.Дын бичиг баримтаар барьцаанд тавьсан зурагтыг хураан авсан тухай “Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл” /1хх-ийн 170/, Н.Дын нэрээр ТСЛ маркийн 55 инчийн зурагт барьцаанд тавьсан “Гэгээн ломбард”-ны “Барьцаат зээлийн гэрээ” /1хх-ийн 218/
7. 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овоогийн 26-07 тоотод суух иргэн П.Чулуунцэцэгийн монгол гэрт нэвтэрч эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 260.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч П.Чулуунцэцэгийн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овооны 26 дугаар гудамжны 7 тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг ба манай хашаанд Эрдэнэбат ахынх бас байдаг. Манай нөхөр Дундговь аймаг руу ажиллахаар явсан болохоор би хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх дүү Пүрэвсүрэнгийн гэрт байгаа бөгөөд Алтан-Овоонд байх гэрээ хааяа ирж шалгадаг. Мөн хүргэн ахдаа илүү түлхүүрээ өгч харуулдаг байсан. Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн орчим манай бэр эгч Алтансувд залгаад “танай гэрт хулгай орсон байна” гэж хэлэхээр би лүүгээ очиход манай гэрийн амбаарын цүүг нь хөшиж онгойлгосон байсан ба гэрт байсан Шарп брендийн 32 инчийн зурагт удирдлага болон цайвар өнгийн орны бүтээлэг алга болсон байсан. “Вью мо” гэх ломбарднаас хураан авсан гэх 32 инчийн зурагт, удирдлага манайх мөн байна...” гэсэн мэдүүлэг
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 97-99/, Н.Аийн “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” /2хх-ийн 122-124/, “Вью мо” нэртэй ломбарднаас Н.Д /РД:ТА89070339/-н барьцаанд тавьсан 32 инчийн Шарп брендийн зурагтыг удирдлагын хамт хураан авсан тухай “Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл” /2хх-ийн 136/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл-д хураан авсан эд зүйлийг хохирогч П.Чулуунцэцэгт хүлээлгэн өгсөн /2хх-ийн 139/, Н.Дын нэрээр 32 инчийн зурагт удирдлаганы хамт барьцаанд тавьсан “Вью мо” нэртэй ломбардны “Барьцаат зээлийн гэрээ” /2хх-ийн 135/, “Вью мо” нэртэй ломбарданд тавьсан зурагтанд үзлэг хийсэн тухай “Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” /2хх-ийн 139-142/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тайлангаар хохирогч П.Чулуунцэцэгийн алдсан 32 инчийн япон зурагтыг 250.000 төгрөг, цайвар өнгийн орны бүтээлгийг 10,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нийт 260.000 төгрөг /2хх-ийн 127-128/
8. 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 1-135 тоотод оршин суух иргэн П.Төгс-Оюуны эзэмшлийн монгол гэрт нэвтэрч эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 499.720 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 121-134/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тайлангаар алдагдсан эд зүйлийг нийт 499.720 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3хх-ийн 161-162/
9. 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо Алтайн 2-123 тоотод оршин суух С.Ганбаатарын монгол гэрт нэвтэрч эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 559.992 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч С.Ганбаатарын: “...Манай бага охин Эрдэнэчимэг над руу утсаар залгаж танай гэрт хулгай ороод телевизор аваад явчихсан байна гэж хэлсэн учир би охин Эрдэнэчимэгт цагдаагийн байгууллагад дуудлага өгчих гэж хэлж, тэгээд манай охин гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд 39 инчийн Монел брендийн зурагт хулгай авчихсан байна гэж ярьсан, тэгсэн маргааш өдөр охин Эрдэнэчимэгийг цагдаагийн байгууллагаас дуудаж хулгайд алдагдсан зурагтыг хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусдад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 8/, Нацагдорж овогтой Д “Арвин лан” ХХК-д Монел брендийн 39 инчийн зурагтыг барьцаалсан “Барьцаат зээлийн гэрээ”-ний хуулбар /3хх-ийн 9-10/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн тайлангаар Монел брендийн 39 инчийн зурагт 559.992 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3хх-ийн 37-38/, “Арвин лан” ХХК-ий ломбарданы ажилтан О.Маргад-Эрдэнээс эд зүйл хураан авсан тухай “Эд зүйл хураан авсан тэмдэглэл” /3хх-ийн 12/, “Арвин лан” ломбарданаас хураан авсан гэх хар өнгийн гадаргуутай, дэлгэцний доод талын хэсэгт монел гэсэн бичигтэй 39 инчийн хэмжээтэй телевизор удирдлаганы хамт хохирогчид хүлээлгэн өгсөн тухай “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /3хх-ийн 13/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 247-250, 3хх-ийн 1-3/,
10. 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 67-1065 тоотод оршин суух иргэн С.Цэндийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч Фунай маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 281.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч Ц.Нэргүйгийн: “...2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хорооны цагдаа манай эгч Тунгалагтай утсаар яриад Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 67-1065 тоотод хулгай орсон байна гэж хэлж байсан. Тэгээд эгч над руу залгаад тэгээд ирсэн чинь цагдаа нар ирсэн байсан. Манай аав Цэнд амьдардаг юм. Манай аав ээж хоёр БНСУ-д эмчилгээ хийлгэхээр явсан байсан юм. Тэр хойгуур нь Долгорсүрэн дүү Дамбад байдаг болохоор 7 хоногт хоёр удаа эргэдэг байсан. Манай аавын байшингийн цонхоор хулгайч ороод Фунай загварын 32 инчийн зурагт байхгүй байсан, харин одонгууд байхгүй гээд мэдүүлсэн байсан тэр одон болон бусад зүйл байсан байна лээ. Ганцхан зурагт алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 103-108/, Л.Ууганбаяраас зурагт, удирдлагын хамт хураан авсан тухай “Эд зүйл хураан авсан тэмдэглэл” /1хх-ийн 115/, хэргийн газрын үзлэгээр хурааж авсан 1 ширхэг ажлын бээлий, 28,5 см урттай зузаан төмөрийг “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 116/, “Дамно” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Эд зүйлийн үнэлгээ”-гээр хохирогч Ц.Нэргүйгийн алдагдсан эд зүйлийг нийт 281.400 төгрөгөөр тогтоосон /1хх-ийн 129-130/, “Гэгээ” ломбарданд Фунай брендийн 32 инчийн зурагтыг Нацагдоржийн Дын нэрээр барьцаанд тавьсан “Барьцаат зээлийн гэрээ” /1хх-ийн 140/
11. Шүүгдэгч Н.А нь ганцаараа 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Наран 14-114 тоотод оршин суух иргэн Ш.Цэнд-Аюушийн монгол гэрт нэвтэрч 14 инчийн самсунг брэндийн зурагт, самсунг Эс-3 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 230.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч Ш.Цэнд-Аюуш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2020 оны 03 дугаар сарын 31-ний оройны 13 цаг 30 минутад Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүннаран 12-114 тоотод байрлах гэрээсээ гараад Чингэлтэй дүүргийн Гал унтраах анги дээр очиж гал унтраадаг хор үзчихээд замаараа хүний эрхийн байгууллага орчихоод буцаад 16 цаг 30 минутанд гэртээ ирэхэд ээж гэрт байсан ээжийг хороо орж даралтаа үзүүлчихээд ирэхэд хаалганы цоож эвдээд хаячихсан байсан.. Манай гэрээс гэрийн хойд талд байсан зурагт бас ухаалаг гар утас алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 35-37/, “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Эд зүйлсийн үнэлгээний тайлан”-д хохирогч Ш.Цэнд-Аюушийн алдагдсан самсунг брендийн 32 инчийн зурагтыг 180.000 төгрөг, самсунг эс 3 маркийн гар утасыг 50.000 төгрөг нийт эд зүйлийн дүн 230.000 төгрөгөөр үнэлсэн /2хх-ийн 49-51/,
12. Шүүгдэгч Н.А нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Овоотын 4-2 тоотод оршин суух иргэн Б.Эрдэнэтөгсийн гэрт нэвтэрч шарп брэндийн 39 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 351.980 төгрөгийн хохирол учруулсан болох
Хохирогч Б.Эрдэнэтөгсийн: “...Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын 4-02 тоотод байдаг бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 13 цаг өнгөрч байхад охин Аялгуугийн хамтаар /5 настай гэх/ найзынх руугаа явсан юм. Тухайн үед манай гэрт миний эгчийн хүү Ган-Эрдэнэ /14 настай гэх/ үлдсэн бөгөөд би Ган-Эрдэнэд гэрээ харж байгаараа гэж хэлээд явсан. Тэгтэл 15 цаг өнгөрч байхад манай ээж над руу зурагт алдагдсан байна гэхээр нь би цагдаад дуудлага өгөөд гэртээ очиход Ган-эрдэнэ байсан...“ гэсэн мэдүүлэг
“Дамно” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Б.Эрдэнэтөгсийн гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 351.980 төгрөгөөр тогтоосон /5хх-ийн 106-107/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх-ийн 55-59/, “Lord Maral” ломбаднаас зурагт, удирдлагын хамт хураан авсан тухай “Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл” /5хх-ийн 64/, “Lord Maral” ломбаднаас хураан авсан эд зүйлийг хохирогч Б.Эрдэнэтөгсөд хүлээлгэн өгсөн тухай “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл” /5хх-ийн 65/, Нэргүйн А /РД:ХК85050418/-н Шарп брендийн 39 инчийн зурагтыг барьцаанд тавьсан “Лорд марал” ХХК-ий “Барьцаат зээлийн гэрээний хуулбар /5хх-ийн 111/
13. Шүүгдэгч Н.А нь 2020 оны 04 дүгээр сарын 08-аас 4 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Холбоо толгойн 43-978 тоотод оршин суух иргэн М.Мөнгөншагайгийн байшингийн цоожийг эвдэн нэвтэрч унадаг дугуй, хар бариултай шар өнгийн алх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 105.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч М.Мөнгөншагай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай байшингийн хаалганы цоож хөшөөд хулгай орсон байсан, ногоон өнгийн унадаг дугуй, хар өнгийн бариултай шар өнгийн төмөр алх зэрэг эд зүйлс алдагдсан...“ гэсэн мэдүүлэг
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх-ийн 81-84/, “Тод үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч М.Мөнгөншагайгийн алдсан эд зүйлийг нийт 105.000 төгрөгөөр тогтоосон /1хх-ийн 86/, Н.Аээс хураан авсан эд зүйлийг хохирогч М.Мөнгөншагайд хүлээлгэн өгсөн тухай “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /1хх-ийн 87/,
14. Шүүгдэгч Н.А нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 21-376 тоотод оршин суух иргэн Х.Баатарын байшингийн цоожийг эвдэн нэвтэрч панасоник маркийн 42 инчийн зурагт, Swatch брендийн эрэгтэй хүний бугуйн цаг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээ, нууцаар хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч Х.Баатарын: “...2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би 10 цагийн үед ажилдаа яваад миний араас манай ээж удалгүй хаалга үүдээ түгжээд Нарантуул зах руу ажилдаа явсан байсан...Ингээд өдөржин манай гэр хүнгүй байж байгаад ээж 17 цагийн үед гэртээ ирээд байшингийн гаднах үүдний тамбарын хаалганы цоож бүрэн бүтэн байхаар нь түлхүүрээр нь онгойлгоод ороход тамбарын вакум цонх нь онгорхой, байшингийн дотор талын хаалганы цүүг нь эвдэлсэн хаалга нь онгорхой байсан болохоор над руу 17 цаг 25 минутын үед залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн... Би гэртээ ирээд эд зүйлээ бүртгээд Панасоник маркийн 42 инчийн ЛСД зурагт, эрэгтэй хүний Светч брендийн бугуйн цаг алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг
“Тод үнэлгээ” ХХК-ий 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Х.Баатарын гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 400.000 төгрөгөөр тогтоосон /5хх-ийн 153/, Н.Аийн “мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл” /5хх-ийн 160-163/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх-ийн 135-141/,
15. Шүүгдэгч Н.А нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 728 тоотод оршин суух Л.Отгонбаярын гэрт нэвтэрч хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 250.000 төгрөгийг хохирол учруулсан болох нь
Хохирогч Л.Отгонбаярын: “2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө гэрээсээ гараад ажилдаа явсан. 12 цагийн үед хажуу айлын охин утсаар над руу залгаад 2 гэрийн хаалга эвдлээд хулгайч орсон байна гэж хэлсэн. Манай гэрээс шинэ цагийн манан хөөрөг алдагдсан...” гэсэн мэдүүлэг
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 3-10/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 06/184 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “7 гэж дугаарласан 1 ш гарын мөр нь папилон гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн Нэргүй овогтой Аийн баруун гарын алганы хээний дардастай тохирч байна” гэж тогтоогдсон. /4хх-ийн 29-32/, “Дамно” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Л.Отгонбаярын гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 250.000 төгрөгөөр тогтоосон /4хх-ийн 53-54/,
16. Шүүгдэгч Н.А нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Холбоо толгойн 5-55 тоотод оршин суух П.Мөнхтөрийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 475.000 хохирол тус тус учруулсан болох нь
Хохирогч П.Мөнхтөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 16:50 цагийн үед гэртээ ганцаараа ирээд машинаа гражиндаа оруулчихаад байшин руугаа явж байтал байшингийн урд миний өөдөөс хар нимгэн куртик, саравчтай малгайтай танихгүй залуу тааралдсан. Тэгээд би тэр хүнийг манай хашаанд юу хийж байгаа болохыг нь асуухад “хүн хайж явна, байхгүй байна” гэж хэлэхээр нь гэр орон цоожтой байхад чи ямар хүн хайж явдаг юм гэж хэлэхэд намайг уучлаарай, буруу юм хийснээ ойлгож байна, намайг нэг удаа өршөөчих” гэж хэлсэн. Тэгээд уг хүнийг хувцаснаас нь бариад байшингийнхаа хаалгыг харахад хаалга онгорхой, цоож эвдсэн байхаар нь гэр дотор орж ирэхэд хамаг эд зүйлсийг онгичсон байсан...Манай байшингийн үүдний өрөөнд байсан модон мөлхөө тавилганы шилэн тасалгаанд хийсэн байсан манай эхнэрийн 3.8 грамм хэмжээтэй хос монетон ээмэг, мөнгөн хослол ээмэг, кулон, гинж сворескей кулон зэрэг эд зүйлийг алдсан...” гэсэн мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 8-13/, хураан авсан эд зүйлсийн гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 17-18/, Аийн биеэс үзлэгээр хураан авсан эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /1хх-ийн 19/, “Тод үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Эд зүйлийн үнэлгээ”-гээр хохирогч П.Мөнхтөрийн гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 475.000 төгрөгөөр тогтоосон /1хх-ийн 35/, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Н.Аийн биед үзлэг хийсэн тухай “Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл” /1хх-ийн 65-66/, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Н.А, Н.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.А, Н.Д нарыг бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.А, Н.Д нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул хохирогч нарт учирсан хохирлыг хувь тэнцүүлэн дараах байдлаар хохирогч нарт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. Үүнд: Шүүгдэгч Н.Аээс нийт 2.877.082 төгрөгийг гаргуулах, шүүгдэгч Н.Даас нийт 1.818.582 төгрөгийг гаргуулах тус тус үндэслэлтэй байна. Үүнээс: Хохирогч С.Мөнхтуяад нийт 30.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Н.Аээс 15.000 төгрөг, шүүгдэгч Н.Даас 15.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид олгох,
Хохирогч Б.Соронзонболдод 97.500 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Н.Аээс 48.750 төгрөг, шүүгдэгч Н.Даас 48.750 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид олгох,
Хохирогч Ч.Ганболдод нийт 630.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Н.Аээс 15.000 төгрөг, шүүгдэгч Н.Даас 15.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид олгох,
Хохирогч Б.Одончимэгт нийт 771.200 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Н.Аээс 385.600 төгрөг, шүүгдэгч Н.Даас 385.600 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид олгох,
Хохирогч С.Алтантуяад нийт 638.752 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Н.Аээс 319.376 төгрөг, шүүгдэгч Н.Даас 319.376 төгрөгийг тус гаргуулж хохирогчид олгох,
Хохирогч П.Чулуунцэцэгт нийт 260.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Н.Аээс 5.000 төгрөг, шүүгдэгч Н.Даас 5.000 төгрөгийг тус гаргуулж хохирогчид олгох,
Хохирогч П.Төгс-Оюунд нийт 499.720 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Н.Аээс 249.860 төгрөг, шүүгдэгч Н.Даас 249.860 төгрөгийг тус гаргуулж хохирогчид олгох,
Иргэний нэхэмжлэгч Ш.Ууганбаярт нийт 40.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Н.Аээс 20.000 төгрөг, шүүгдэгч Н.Даас 20.000 төгрөгийг тус гаргуулж олгох,
Иргэний нэхэмжлэгч М.Одмаад нийт 250.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Н.Аээс 125.000 төгрөг, шүүгдэгч Н.Даас 125.000 төгрөгийг тус гаргуулж олгох,
Иргэний нэхэмжлэгч Б.Бадамхандад нийт 350.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Н.Аээс 175.000 төгрөг, шүүгдэгч Н.Даас 175.000 төгрөгийг тус гаргуулж олгох,
Иргэний нэхэмжлэгч Г.Батдаваад нийт 100.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Н.Аээс 50.000 төгрөг, шүүгдэгч Н.Даас 50.000 төгрөгийг тус гаргуулж Иргэний нэхэмжлэгчид олгох,
Иргэний нэхэмжлэгч О.Маргад-Эрдэнэд нийт 200.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Н.Аээс 100.000 төгрөг, шүүгдэгч Н.Даас 100.000 төгрөгийг тус гаргуулж олгох,
Иргэний нэхэмжлэгч Л.Ууганбаярт нийт 60.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Н.Аээс 30.000 төгрөг, шүүгдэгч Н.Даас 30.000 төгрөгийг тус гаргуулж олгох,
-Мөн шүүгдэгч Н.Аийн ганцаар үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр болох нийт 1.058.500 төгрөгийн шүүгдэгч Н.Аээс гаргуулан, үүнээс хохирогч Ш.Цэнд-Аюушт 230.000 төгрөг, хохирогч Х.Баатарт 400.000 төгрөг, хохирогч Л.Отгонбаатарт 250.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Пүрэв-Ёндонд 178.500 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч Н.Ад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,
Шүүгдэгч Н.Дд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, өмнөх Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоож, түүний эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н.Д, Н.А нарыг бүлэглэн хүн байнга амьдрах орон сууцанд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Н.Ад 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялр, Н.Дд 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Дд өмнөх Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн Н.Дын нийт биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Н.А, Н.Д нарт оногдуулсан хорих ялыг тус бүр хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Аийн урьд цагдан хоригдсон нийт 209 /хоёр зуун ес/ хоногийг, Н.Дын урьд цагдан хоригдсон нийт 215 /хоёр зуун арван тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 1 ширхэг ажлын бээлий, 28.5 см урттай зузаан төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.Аээс нийт 2.877.082 төгрөгийг гаргуулж, Н.Даас нийт 1.818.582 төгрөгийг гаргуулж, Үүнээс: хохирогч С.Мөнхтуяад Н.Аээс 15.000 төгрөг, Н.Даас 15.000 төгрөгийг,
Хохирогч Б.Соронзонболдод Н.Аээс 48.750 төгрөг, Н.Даас 48.750 төгрөг,
Хохирогч Ч.Ганболдод Н.Аээс 15.000 төгрөг, Н.Даас 15.000 төгрөгийг,
Хохирогч Б.Одончимэгт Н.Аээс 385.600 төгрөг, Н.Даас 385.600 төгрөгийг,
Хохирогч С.Алтантуяад Н.Аээс 319.376 төгрөг, Н.Даас 319.376 төгрөгийг,
Хохирогч П.Чулуунцэцэгт Н.Аээс 5.000 төгрөг, Н.Даас 5.000 төгрөгийг,
Хохирогч П.Төгс-Оюунд Н.Аээс 249.860 төгрөг, Н.Даас 249.860 төгрөгийг,
Хохирогч С.Ганбаатарт Н.Аээс 279.996 төгрөг, Н.Даас 279.996 төгрөгийг,
Иргэний нэхэмжлэгч Ш.Ууганбаярт Н.Аээс 20.000 төгрөг, Н.Даас 20.000 төгрөгийг,
Иргэний нэхэмжлэгч М.Одмаад Н.Аээс 125.000 төгрөг, Н.Даас 125.000 төгрөгийг,
Иргэний нэхэмжлэгч Б.Бадамхандад Н.Аээс 175.000 төгрөг, Н.Даас 175.000 төгрөгийг,
Иргэний нэхэмжлэгч Г.Батдаваад Н.Аээс 50.000 төгрөг, Н.Даас 50.000 төгрөгийг,
Иргэний нэхэмжлэгч О.Маргад-Эрдэнэд Н.Аээс 100.000 төгрөг, Н.Даас 100.000 төгрөгийг,
Иргэний нэхэмжлэгч Л.Ууганбаярт Н.Аээс 30.000 төгрөг, Н.Даас 30.000 төгрөгийг,
- Н.Аээс 1.058.500 төгрөгийг гаргуулан, хохирогч Ш.Цэнд-Аюушт 230.000 төгрөг, хохирогч Х.Баатарт 400.000 төгрөг, хохирогч Л.Отгонбаатарт 250.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Пүрэв-Ёндонд 178.500 төгрөгийг тус тус олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүү гийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.А, Н.Д нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР