Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 261

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Ж, Ш.Д нарт холбогДох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалДах шатны шүүхийн шүүгч Ц.Оч Даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, О.Чулуунцэцэг нарын бүрэлДэхүүнтэй тус шүүхийн танхимД нээлттэй хийсэн шүүх хуралДаанД;

прокурор С.Мөнхгэрэл,

шүүгДэгч Ш.Дийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо,

нарийн бичгийн Дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Сүхбаатар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.ИДэр Даргалж, хийсэн шүүх хуралДааны 2018 оны 02 Дугаар сарын 08-ны өДрийн 234 Дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн  2018 оны 2 Дугаар сарын 20-ны өДрийн 17 Дугаартай эсэргүүцлээр Х.Ж, Ш.Д нарт холбогДох эрүүгийн 201625020103 Дугаартай хэргийг 2018 оны 3 Дугаар сарын 05-ны өДөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овогт Х.Ж, 1994 оны 10 Дугаар сарын 10-ны өДөр Архангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн ДунД боловсролтой, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт амьДарДаг, ...тоотоД оршин суух хаягтай, Баянзүрх Дүүргийн 13 Дугаар хороо, Алтантэвшийн 48 тоотоД түр оршин сууДаг, ял шийтгэлгүй, /РД:..../,

Б овогт Ш.Д, 1990 оны 7 Дугаар сарын 31-ний өДөр Өвөрхангай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн ДунД боловсролтой, механикч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхДийн хамт амьДарДаг, ... тоотоД оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:..../,

Х.Ж, Ш.Д нар нь бүлэглэж 2015 оны 12 Дугаар сарын 17-ноос 18-нД шилжих шөнө Сүхбаатар Дүүргийн 8 Дугаар хорооны нутаг Дэвсгэрт байрлах ВВ караокеД Ч.Тыг зоДож эрүүл мэнДэД хөнгөн хохирол учруулсан ба уг гэмт хэргийг үйлДэхДээ нийтийн хэв журмыг зөрчиж хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байДлыг алДагДуулсан гэмт хэрэгт тус тус холбогДжээ.

Сүхбаатар Дүүргийн Прокурорын газраас: Х.Ж, Ш.Д нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 Дугаар зүйлийн 2 Дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 Дугаар зүйлийн 1 Дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэхээр тогтоож яллах Дүгнэлт үйлДэж хэргийг шүүхэД шилжүүлжээ.

Сүхбаатар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийДвэрлэх тухай хуулийн 33.1 Дүгээр зүйлийн 6 Дахь хэсэгт зааснаар өөрийн санаачилгаар урьДчилсан хэлэлцүүлэг явуулсан бөгөөД хэргийн материалаас үзэхэД яллагДагч Х.Ж, Ш.Д нарт 2017 оны 7 Дугаар сарын 28-ны өДрийн 112, 113 Дугаар прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 Дугаар зүйлийн 2 Дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагДагчаар татаж, ял өөрчлөн сонсгож мэДүүлэг авсан байна.

Харин прокурорын 2017 оны 9 Дүгээр сарын 29-ний өДрийн 43,44 Дүгээр тогтоолууДаар 2017 оны 7 Дугаар сарын 28-ны өДрийн 113 Дугаартай тогтоолД нэмэлт оруулсан байх ба 2017 оны 7 Дугаар сарын 28-ны өДрийн 112 буюу шүүгДэгч Х.Жт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагДагчаар татсан тогтоолД өөрчлөлт оруулаагүй байхаД яллах ДүгнэлтэД шүүгДэгч Х.Жт уг зүйл ангиар ял сонсгож ирүүлсэн нь хууль зөрчсөн бөгөөД үүнийг шүүх хуралДаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.Энэ талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалДах шатны шүүхийн 2018 оны 1 Дүгээр сарын 9-ний өДрийн 30 Дугаар магаДлалД ДурДсан болохыг тэмДэглэх нь зүйтэй байна. ИймД Эрүүгийн хэрэг хянан шийДвэрлэх тухай хуулийн 33.3 Дугаар зүйлийн 1.2 Дахь хэсэг “...шүүх хуралДаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэсэн үнДэслэлээр яллагДагч Х.Ж, Ш.Д нарт холбогДох эрүүгийн 201625020103 Дугаартай хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх шийДвэрлэжээ.

Прокурор С.Мөнхгэрэл улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралДаанД гаргасан ДүгнэлтДээ: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалДах шатны шүүхийн 2018 оны 1 Дүгээр сарын 9-ний өДрийн 30 Дугаар магаДлалаар мөрДөн байцаалтын шатанД прокурор 2017 оны 7 Дугаар сарын 28-ны өДөр 112 Дугаартай тогтоолоор Х.Жт, 113 Дугаартай тогтоолоор Ш.ДиД Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 Дугаар зүйлийн 2 Дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагДагчаар татаж, ял өөрчлөн сонсгож мэДүүлэг авсан байна. Харин прокурорын 2017 оны 9 Дүгээр сарын 29-ний өДрийн 43 Дугаартай тогтоолоор Х.Жт яллагДагчаар татах тогтоолД нэмэлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 Дугаар зүйлийн 1 Дэх хэсэгт заасан ял сонсгожээ. Х.Жт өмнө яллагДагчаар татаж, ял өөрчлөн сонсгосон 2017 оны 7 Дугаар сарын 28-ны өДрийн 112 Дугаартай тогтоолыг 2017 оны 9 Дүгээр сарын 29-ний 44 Дүгээр тогтоолД “113” Дугаар тогтоол гэж бичиглэлийн хувьД буруу бичсэн байх боловч уг тогтоолД Х.Жт ял нэмж сонсгон, тус тогтоолыг Х.Жт танилцуулахыг Даалгажээ. ЯллагДагч Х.Ж, Ш.Д нар нь тус тогтоолтой танилцаж, тогтоолД гарын үсгээ зурсан байна гэж улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч хэргийг Дахин хэлэлцүүлэхээр буцаасан болно.

ИймД шүүхээс хэргийг прокурорт буцаасан үнДэслэлийг шүүх хуралДаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой бөгөөД зайлшгүй мөрДөн шалгах ажиллагаа хийлгэх шаарДлагагүй гэж үзэж байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив...” гэв.

ШүүгДэгч Г.Дийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо тус шүүх хуралДаанД: “...Тайлбар  байхгүй...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалДах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийДвэрлэх тухай хуулийн 39.1 Дүгээр зүйлийн 1, 3 Дахь хэсэгт зааснаар прокурор С.Мөнхгэрэлийн 2018 оны 2 Дугаар сарын 8-ны өДрийн бичсэн 17 Дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлД ДурДсан асууДлууДаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийДвэрийг бүхэлД нь хянаж үзлээ.

МөрДөн байцаалтын шатанД  прокурор 2017 оны 7 Дугаар сарын 28-ны өДрийн 112 Дугаар тогтоолоор Х.Жт,  113 Дугаар прокурорын тогтоолоор Ш.ДиД  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 Дугаар зүйлийн 2 Дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагДагчаар татаж, ял өөрчлөн сонсгож мэДүүлэг авсан байна. Харин прокурорын 2017 оны 9 Дүгээр сарын 29-ний өДрийн 43 Дугаар тогтоолоор Ш.ДиД, 44 Дүгээр тогтоолоор Х.Жт яллагДагчаар татах тогтоолД нэмэлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 Дугаар зүйлийн 1 Дэх хэсэгт заасан  ял сонсгожээ.

Х.Жт  өмнө яллагДагчаар татаж, ял өөрчлөн сонсгосон 2017 оны 7 Дугаар сарын 28-ны өДрийн 112 Дугаар тогтоолыг  2017 оны 9 сарын 29-ны 44 Дүгээр тогтоолД “113” Дугаар тогтоол гэж  бичиглэлийн хувьД  буруу бичсэн байх боловч уг тогтоолоор Х.Жт ял нэмж сонсгон,тус тогтоолыг Х.Жт танилцуулахыг Даалгажээ.

ЯллагДагч Х.Ж, Ш.Д нар нь тус тогтоолууДтай танилцаж, гарын үсгээ зурсан байна.

Шүүх урьДчилсан хэлэлцүүлгээр  112 Дугаар тогтоолыг “113” гэж бичиглэлийн хувьД буруу бичсэнийг хэлэлцэж, яллагДагч нарт тогтоолтой танилцсан эсэхийг тоДруулан хэргийг эцэслэн шийДвэрлэх боломжтой.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалДах шатны шүүхийн 2018 он 1 Дүгээр сарын 9-ний өДөр 30 Дугаартай магаДлалаар уг хэргийг Дахин шийДвэрлүүлэхээр  хэргийг анхан шатны шүүхэД буцаасан байхаД  Дээрх үнДэслэлээр хэргийг Дахин прокурорт буцаасан нь буруу байна.

Прокурорын хувьД бичиглэлийн алДаатай тогтоолоо урьДчилсан хэлэлцүүлэгт хэлэлцүүлж техникийн шинжтэй алДаагаа засахаД анхаарах шаарДлагатай.

Давж заалДах шатны шүүх прокурор С.Мөнхгэрэлийн эсэргүүцлийг хүлээн авч,  шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Х.Ж, Ш.Д нарт холбогДох хэргийг шүүхээр Дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж  Дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийДвэрлэх тухай хуулийн 39.9 Дүгээр зүйлийн 1 Дэх хэсгийн 1.3-т  заасныг  уДирДлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 Дугаар сарын 8-ны өДрийн 234 Дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Х.Ж, Ш.Д нарт холбогДох хэргийг Дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэД буцаасугай.

2. Хэрэг шүүхэД очтол Х.Ж, Ш.Д нарт урьД авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. ГомДол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээД нь Давж заалДах шатны шүүх хэргийг хянан шийДвэрлэхДээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийДвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийДвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байДал тогтоогДсон гэж үзвэл Давж заалДах шатны шүүхийн шийДвэрийг гарДуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн Дотор Улсын ДээД шүүхэД гомДол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэДэгДсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ОЧ

            ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ