Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 840

 

 

 

 

 

 

 

 

  2020        10          27                                  2020/ШЦТ/840      

 

                        

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхтөр,

Улсын яллагч: Г.Ууганбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

Шүүгдэгч Э.Г- нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Э-ийн Г-д холбогдох эрүүгийн 1911022521010 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, ах, эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо .....гудамж .. тоотод оршин суух, урьд нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э-ийн Г-, /РД:УИ950403../,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 712 дугаартай  яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Г- нь 2019 оны 08 дуугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дүгээр хорооны  нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны хойд талд иргэн Э.Х-ийн гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 865,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 1911022521010 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Э.Г- нь шүүхийн хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

            Хохирогч Э.Х-ийн “...Би 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчимд .... кино театрийн урд эгчтэй хамт лагерлуу явах гэж байгаад манай эгч ажилтай удах байсан учраас би найз Б-тай хамт уулзахаар төрийн алба хаагчдын эмнэлэг рүү явсан. Би ялалтын талбайгаас урагшаа зам гараад Чингэлтэй дүүргийн урдуур гараад Улаанбаатар шилэн банкны хойд талаар мөрдөн байцаах албаны чиглэлд алхаад явсан.Би шилэн банкны ард явж байхдаа утсаа зүүн гартаа бариад явж байгаад яг мөрдөн байцаах албаны баруун талд явж байхдаа өмсөж явсан петжакныхаа зүүн талын халаасанд хийсэн.Би Цагдаагийн ерөнхий газрын урд талаар гараад Төрийн албан хаагчдын зүүн талд сандалд очиж суугаад утсаа гаргаж ирэх гэтэл байхгүй болсон байсан.Манай найз Б- бид 2 хоорондоо нэгнийгээ хянаж байдаг зэнли гэх программ өөрсдийнхөө утсан дээр татсан байсан тул би Б-гийн утсаар өөрийн утсыг хаана байгааг мэдэх гэж тэр программаа ашиглаж хартал миний алдсан Ай фоне 7 плас маркын гар утас хамгийн сүүлд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хажууд асаалттай байна гэж зааж байсан. Тэрнээс хойш ахиж харах гэтэл миний утсыг унтраасан байсан учраас харах боломжгүй болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

            Дамно ХХК-ийн гаргасан эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 42-43 дугаар хуудас/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/, хохирогч Б.Х-гийн хүсэлт /хх-ийн 130 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Г- нь 2019 оны 08 дуугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дүгээр хорооны  нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны хойд талд иргэн Э.Х-ийн гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 865,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Х-гын мэдүүлэг, “Дамно” ХХК-ний эд хөрөнгийн үнэлгээний тайлан, зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Г-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Э.Г-ийг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад 865.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Э.Г-ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Хохирогч Э.Х-д төлөх төлбөргүй /хх-ийн 130 дугаар хуудас/ болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 240 / хоёр зуун дөч / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Э.Х- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй эд зүйлээ буцааж авсан ба шүүгдэгч Э.Г-тэй  эвлэрсэн талаар хүсэлт /хх- 130 дугаар хуудас/ гаргаж өгсөн.

Шүүгдэгч Э.Г-д 2020 оны 09 дүгээр сарын 24-ний 01 дугаар  прокурорын тогтоолоор 1.000.000 /нэг сая/ төгрөгний барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Дээрхи барьцааны мөнгө болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч Э.Г-д буцаан олгохоор ш