Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 842

 

   2020         11          02                                   2020/ШЦТ/848 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,

Улсын яллагч Б.Дэлгэрмаа

Шүүгдэгч Ж.Ц-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнх овогт Жүгнэрнамжилын Цэгмидэд холбогдох эрүүгийн 2003004180348 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ....... их сургуулийн .. дугаар курсын оюутан, ам бүл 3 эмээ, өвөөгийн хамт Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Амины орон сууц .. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, М овогт Ж.Ц, /РД: ГД012115../,

 Холбогдсон гэмт хэргийн талаар: / яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ж.Ц- нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны 23 цаг 50 минутын үед Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, Зуслангийн зам, ..... “Петровис” шатахуун түгээх станцын баруун талын замд “Тоёото Приус” маркийн 78-.. БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн  үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, зайлшгүй тохиолдолд  зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-ыг мөргөж, энэ гэмт хэргийн улмаас Б.Б-ын  амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2003004180348 тоот эрүүгийн хэргээс:

    Шүүгдэгч Ж.Ц- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 08 дугаар сарын 06-нд Оюутан ангийн хүүхэд машин болохгүй байна хүрээд ирээч гэсэн. Тэгээд явж байхад урдуур ороод ирсэн гэв.”

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж-ын: “...Манай аав хөгжлийн бэрхшээлтэй охин дүүтэй хамт амьдардаг байсан асран хамгаалагч, тэжээгчээ алдсаны хохиролд 10.000.000 төгрөгийг төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,

Иргэний хариуцагч С.Ж “...Уг автомашин нь манай хүү Ж.Ц-ийн эзэмшлийн автомашин юм. Энэ автомашиныг анх худалдаж авахад Ж.Ц- байхгүй байсан болохоор би өөрийн нэр дээр худалдаж авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,

Гэрч Д.Г “...хойд талаас нэг машин ирж байсан нөгөө ах амжаад хоёулаа гаръя гээд хурдан алхаж яваад машинд мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 хуудас/,

 Гэрч Л.Б “...Би хоёрдугаар эгнээнд явж байхад миний хажуугаар буюу баруун талаар нилээн хурдтай приус 20 маркийн автомашин гүйцэж түрүүлээд миний урд тал руу хоёрдугаар эгнээнд ороод явж байгаад гэнэт баруун гар тийш дараад зүүн гар тийш дараад түг гээд чимээ гараад тоормозны гэрэл асаад нэгдүгээр эгнээнд ороод шууд цаашаа явчихсан... би араас нь дагаад 500 орчим метр явж байсан чинь өөрөө автобусны буудал руу орж зогсохоор нь урд талд нь хаагаад зогссон чинь нөгөө жолооч бууж ирээд машинаа хараад зогсоод байсан... Нөгөө автомашины жолоочийг өөрийн автомашиндаа суулгаад буцаж эргээд ослын газар очсон чинь зам дээр мөргүүлээд унасан хүн замаас гарсан замын хажууд шороон дээр сууж байсан очоод уулзаж биеийн байдлыг асуусан чинь гайгүй надтай хамт явсан өвөө хаана байна гэж асуусан. Тэр эмээгээс 30-аад метрийн цаана 60 орчим настай эрэгтэй хүн замын хажуу талд явган хүний замын цаана нарийн шуудуунд дээшээ харсан хэвтэж байсан. Тэр настай хүн зүүн талын шанаа язарсан, нэг хөл нь хугарсан, хөдөлгөөнгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1689 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

“...Талийгаач Б.Б- нь толгой, цээж, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 80-94 хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 05-11 хуудас/

2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №139 дүгээр мөрдөгчийн магадлагаа “...жолооч Ж.Ц- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байсан” гэсэн магадлагаа /хх-ийн 107 хуудас/,                                  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр  баримтууд нь уг хэрэгт хамааралтай,  ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай үйл баримтыг тогтоосон  гэж шүүх үнэлсэн болно. Иймд шүүгдэгч Ж.Ц-ын гэм буруу болон түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Ц- нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны 23 цаг 50 минутын үед Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, Зуслангийн зам, ..... “Петровис” шатахуун түгээх станцын баруун талын замд “Тоёото Приус” маркийн 78-.. БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн  үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, зайлшгүй тохиолдолд  зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-ыг мөргөж, энэ гэмт хэргийн улмаас Б.Б-ын  амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд  гэм буруугаа  хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж-ын  мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1689 дугаартай дүгнэлт, 139 дугаартай мөрдөгчийн магадлагаа, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ж.Ц-ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-ыг мөргөж, энэ гэмт хэргийн улмаас Б.Б-ын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Ж.Ц-эд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохиролыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж-д нийт  16.665.100 /арван зургаан сая зургаан зуун жаран таван мянга нэг зуу/  төгрөг төлсөн, гомдол саналгүй талаар хүсэлт /хх-ийн 209/ гаргасан байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул түүний хувийн байдлыг харгалзан Ж.Ц-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч,   2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 –т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” гэж заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Ж.Ц- нь замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 , 3 –т зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж уг нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэ