Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 850

 

  2020        11          03                                   2020/ШЦТ/850      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,

Улсын яллагч: Б.Сод-Эрдэнэ,

Шүүгдэгч Г.С- /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт Г.С холбогдох  эрүүгийн 2011006350855 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Авто угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн .. дүгээр хороо, .....тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г.С /РД:УЗ890427../,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 679 дугаартай  яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.С- нь 2020 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.М-ийг эмэгтэй хүн хоргоохоо боль гэж шаардлага тавих үед нь шилээр толгойн тус газарт нь цохиж, баруун нүдний дээд, доод зовхины шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2011006350855 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Г.С- нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн, мэдүүлэг өгөхгүй гэв”.

            Хохирогч М.М-ийн “...2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр миний төрсөн өдөр болж би найз нартайгаа гадуур тэмдэглэсэн юм. Тэгээд шөнийн 02 цагийн үед Чингэлтэй дүүрэг .. дугаар хороо автобусны буудал дээр  найзуудыгаа  машинд суулгаад хөдлөх гэхэд Г.С- нэг эмэгтэй хүнийг явуулахгүй хоргоогоод байхаар нь би машинаас буугаад Г.С-д хандан “наад эмэгтэйгээ  зүгээр явуулаач” гэж хэлсэн чинь Г.С- гартаа барьсан байсан пивоны шилээр миний нүдрүү цохичихоод зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн10-16/

 

            Гэрч С.Ж “...Пивоны шил үү, архины шил үү тэрийг сайн санахгүй байна. Ямар ч гэсэн шилээр цохичихоод зугтаагаад гүйсэн. Бид нар сандараад гэмтлийн эмнэлэгт орж 18 оёо тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэнд:

            1. М.М-иийн биед баруун нүдний дээд, доод зовхины шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29 хуудас/,

 

            Хохирогч М.М-ийн хүсэлт /хх-ийн 83 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.С- нь 2020 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.М-ийг эмэгтэй хүн хоргоохоо боль гэж шаардлага тавих үед нь шилээр толгойн тус газарт нь цохиж, баруун нүдний дээд, доод зовхины шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.М-ийн мэдүүлэг, “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт”, зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.С-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Г.С-г бусдын биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Г.С-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Хохирогч М.М-г нь гомдол саналгүй /хх-ийн 83 дугаар хуудас/ болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Иймд Г.С-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.С- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, хохирогч М.М-г нь гомдол санал байхгүй, хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх талаар хүсэлт / хх-ийн 83 дугаар хуудас / гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой  эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бай