Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 854

 

   2020        11          05                                   2020/ШЦТ/ 854     

 

                        

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

Улсын яллагч: А.Нямсүрэн,

Шүүгдэгч Т.Б- /өөрөө өөрийгөө өмгөөлж/

Хохирогч Д.Б- нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Елдэн овогт Т.Б-д  холбогдох эрүүгийн 2011000000925 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1958 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 4, хүү, охин, зээгийн хамт Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Елдэн овогт Т.Б-, /РД:УХ580127../,

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Т.Б- нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны .. тоот гэртээ Д.Б-тай маргалдаж улмаар зүүн талын шанаа орчимд нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархай, хацар, шанаа хамарсан зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2011000000925 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Т.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би он сараа сайн санахгүй байна. 08 дугаар сарын нэг шөнө би эмнэлэг дээр ахыгаа 12 цаг хүртэл сахиж байгаад гэртээ ирж унтсан. Шөнө унтаж байхад хаалга нүдэхээр нь би сандраад босоод ирсэн. Ахын бие гэнэт муудсан байх вий гэж бодоод бостол Б орж ирсэн. Б орж ирэхдээ нэлээн халамцуу согтуу байсан. Би Бд миний дүү гараад явчих, Г- чинь гараад явчихлаа өөрсдөө учраа олчих гэж хэд хэдэн удаа гуйсан. Тэгээд Бд “би эмнэлэг дээр хүн сахиж байгаад ирсэн, зүрх чичрээд унах гээд байна, гараад учраа олчих” гэж хэлсэн гэсэн. Би Бг унатал нь цохиогүй. Би баруун гараараа Бгийн зүүн шанаа руу хүчтэй түлхсэн. Б цагдаа дуудсан байсан бөгөөд 2 цагдаа орж ирээд бид хоёрыг Чингэлтэй дүүрэг дээр авч очоод тэнд мэдүүлэг өгсөн. Ийм л зүйл болсон. Би шөнийн 12 цаг хүртэл эмнэлэг дээр хүн сахиж байгаад гэртээ ирсэн. Унтаад удаагүй байж байтал шөнийн 02 цаг 45 минутад Б орж ирсэн. Цагдаа дээр очоод Б бид хоёр мэдүүлэг өгөөд байж байхад шөнийн 3 цаг өнгөрсөн. Дараа нь Б манай байрны гадаа Г-ыг хайгаад орилоод яваад байсан. Манай хүү зөрөөд гараад явсан бөгөөд Бтай юу ч яриагүй. Энэ хоёрыг уулзсан эсэх талаар би мэдэхгүй. Хамгийн гол нь би шөнө гэртээ тайван унтаж амарч байсан хүн гэв.”

            Хохирогч Д.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт: “08 дугаар сарын 23-ны шөнө Т.Б-гийн хүү болох Б.Г- нь намайг 350.000 төгрөг ирээд ав гэсэн тул би очсон байдаг. Би машинаа бариад эрүүл очсон бөгөөд хүү нь надтай зөрөөд гарсан. Тэгээд би араас нь гарах гэтэл Т.Б- нь намайг хэл амаар доромжилсон. Тэгээд би Т.Б-д та намайг гарахын хооронд яагаад хэл амаар доромжлоод байгаа юм бэ, би хэн нэгэнд ингэж доромжлуулж үзээгүй гэж хэлсэн. Тэгтэл Т.Б- нь чам шиг янхан, гичийг олон харж байсан гээд гараа атгаж байгаад миний зүүн шанаа руу цохиод унагаасан. Өнөөдөр мэдүүлэг дээрээ худлаа зүйл хэлж байна. Болсон зүйл, болсон явдал бүгд нотлогдож байна. Би гэрт нь согтуу ороогүй энэ талаар цагдаа нар мэдэж байгаа. Би эрүүл машинаа бариад Т.Б-гийн гэрийн үүдэнд тавиад гэрт нь орсон. Тэгээд би манараад тэр гэрээс гарсан. Намайг охин Г-тэйгээ хөөгөөд гаргасан. Тэгээд би гараад явсан. Би цагдаа дуудсан байсан бөгөөд намайг гарахад орцны үүдэнд 2 цагдаа ирсэн байсан. Тэгээд цагдаа нар Т.Б-г аваад явсан. Хаалгаа тайлахгүй нэлээн удаан зогссон. Цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. Болсон явдал бол маш товчхон. Миний толгой байнга өвдөж, зовуурьтай байна. Намайг эмээ ууж дууссаны дараа томографт харуул гэсэн ч харуулж чадаагүй байна. Одоо машин барих болон ямар нэгэн доргилтыг толгой тархи үзэхгүй байна. 265.000 төгрөгийн эрүүл мэнд гэж байхгүй. Би эрүүл саруул ажлаа хийж явсан. Гомдолтой байна гэв.”

            Гэрч Э.Б-ийн “...Би 2020 оны 08 дугаар сарын 24-ний шөнө 02 цаг 44 минутанд дуудлага аваад 02 цаг 45 минутанд очсон байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн ..дугаар хороо, .. дугаар байрны гадна очиход 1 эмэгтэй уйлаад сууж байсан. Юу болсон талаар асуухад тэр эмэгтэйн зүүн талын чих орчимд хавдаад улаасан байсан. Тэр эмэгтэйгийн хамт зодуулсан гэх айлд ороход нэг настай эрэгтэй хүн байсан. Би тэр эрэгтэйг ажил дээрээ авчирч мэдүүлэг авсан. Дараа нь эмэгтэй нь ирж мэдүүлэг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9718 дүгнэлтэнд:

            1. Д.Б-гийн биед тархи доргилт, зүүн чамархай, хацар, шанаа хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32 хуудас/,

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Б- нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, 16 дугаар байрны 52 тоот гэртээ Д.Б-тай маргалдаж улмаар зүүн талын шанаа орчимд нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархай, хацар, шанаа хамарсан зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Б-гийн мэдүүлэг, “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9718 тоот шинжээчийн дүгнэлт”, зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Б-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Т.Б-г  бусдын биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Т.Б-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Хохирогч Д.Б-гийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн 265,000 төгрөгийг шүүгдэгч Т.Б- нь хохирогчийн дансруу нь шилжүүлсэн нь байх тул төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Д.Б- нь цаашид гарах эмчилгээ сувилгааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Иймд Т.Б-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б- нь цагдан хоригдсон хоноггүй ба