Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 858

 

   2020        11          05                                   2020/ШЦТ/858      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,

Улсын яллагч: Б.Чимгээ,

Шүүгдэгч А.Ц-,

Шүүгдэгч Д.С- /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А овогт АЦ, Б овогт Д С нарт холбогдох эрүүгийн 2011000001010 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Баянгол дүүргийн .. дүгээр хороо .. тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, А овогт А.Ц, /РД:ЦА780123../,

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн ... суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй,.... группын салбар хариуцсан ахлах ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Д.С, /РД:ЖЯ940301../,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 762 дугаартай  яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч А.Ц, Д.С нар нь  2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 89-.. УНИ улсын дугаартай Тоёото Вангард, 57-.. УНӨ улсын дугаартай Тоёото Приус-30 загварын тээврийн хэрэгслүүдийг жолоодон Чингэлтэй дүүргийн .. дугаар хорооны нутаг, Тэнгис кинотеатрын урд замд замын хөдөлгөөнд оролцохдоо толь шүргэлээ гэж маргалдан А.Ц нь Д.С нүүрэн тус газарт гараараа цохиж, Д.С нь А.Ц нүүрэн тус газарт духаараа мөргөж харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2011000001010 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч А.Ц-  нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн.Мэдүүлэг өгөхгүй гэв”

            Шүүгдэгч Д.С- нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв”

            Хохирогч Д.С-ын “...2020 оны 09 дүгээр сарын 14-ний 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо Тэнгис кино театрын урд зам дээр өөрийн эзэмшлийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад төв зам түгжрэлтэй байхад би 2-р эгнээнээс, намайг цохисон хүн 1 дүгээр эгнээнээс төв зам руу орох гэж байгаад нөгөө жолооч машинаараа миний машины толийг шүргээд зогсчихоод нь би урд нь ороод түгжрээд байж байтал машинаасаа бууж ирээд миний машины цонхыг цохихоор нь би яаж байгаа юм бэ гэхэд намайг машинаасаа чирж буулгаад “Миний машины толийг хараадах гэхээр нь очиж толийг нь харчихаад зүгээр байна ш дээ ахаа гэхэд яасан олон үгтэй юм бэ гээд намайг заамдаад авахаар нь гарыг нь буулгах хооронд баруун гараараа миний зүүн нүд, хамрын зүүн хэсэг рүү цохисон. Би нэг хэсэг сонин болоод эргээд хартал нөгөө хүн маань машиндаа  суучихсан байсан. Эмчилгээний зардалд 1 сая төгрөг миний дансанд шилжүүлж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/,

            Хохирогч А.Ц-ын “...2020 оны 09 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо Тэнгис кино театрын урд зам дээр өөрийн эзэмшлийн Тоёота Вангард маркийн тээврийн хэрэгсэлтэй 1 дүгээр эгнээнд явж байтал 2 дугаар эгнээнд явж байсан Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй залуу над руу шахаад толийг маань шүргээд урд ороод зогссон. Тэгээд би түүнийг уучлалт гуйх болов уу гэж 10 орчим секунд хүлээгээд бууж ирэхгүй цаашаа хараад сугаад байхаар нь бууж очоод цонхыг нь цохиод чи одоо яаж яваад байгаа юм бэ гээд хэрүүл хийж байтал нүдний шилээ тайлаад машинаасаа бууж ирээд намайг багалзуурдаад толгойгоороо мөргөөд гараа зангархаар нь би доошоо тонгойгоод баруун гараараа түүний нүүрэн хэсэг рүү цохитол нөгөө залуу намайг тавьчихаар нь би больчихсон ...2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр С-ын эмчилгээний зардалд 1 сая төгрөгийг өөрийн ..... банкны 11051238.. тоот данснаас С-ын .... банкны 50229312.. дугаарын дансанд шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 14 дүгээр хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10600 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

            1. А.Ц-ын биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10602 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

            1. Д.С-ын биед хамар ясны зүүн хажуу ханын зөрүүгүй хугарал, зүүн нүд болон хацар орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-43 дугаар хуудас/, хохирогч Д.С-ын хүсэлт /хх-ийн 18 дугаар хуудас/, хохирогч А.Ц-ын хүсэлт /хх-ийн 17 дүгээр хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Ц-, Д.С- нар нь  2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 89-.. УНИ улсын дугаартай Тоёото Вангард, 57-.. УНӨ улсын дугаартай Тоёото Приус-30 загварын тээврийн хэрэгслүүдийг жолоодон Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг, Тэнгис кинотеатрын урд замд замын хөдөлгөөнд оролцохдоо толь шүргэлээ гэж маргалдан А.Ц- нь Д.С-ын нүүрэн тус газарт гараараа цохиж, Д.С- нь А.Ц-ын нүүрэн тус газарт духаараа мөргөж харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч /хохирогч/ А.Ц-, Д.С-ын нарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10600, 10602 тоот шинжээчийн дүгнэлт”, зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Ц-, Д.С- нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул А.Ц-, Д.С- нар нь харилцан бие биенийхээ  биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас А.Ц-, Д.С- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэд өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас  учирсан хохирлыг нөхөн төлж А.Ц-, Д.С- нар нь хоорондоо эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч А.Ц-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Шүүх шүүгдэгч Д.С-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч /шүүгдэгч/ А.Ц-, Д.С- нар нь бие биедээ гомдол саналгүй /хх-ийн 17-18 дугаар хуудас/ болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Иймд А.Ц-, Д.С- нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан тус бүрийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Ц-, Д.С- нарт шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацааны дотор буюу шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүрийг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр  шийдвэрлэв. 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ц-, Д.С- нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-, Д.С- нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбар