| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2020/0817/э |
| Дугаар | 860 |
| Огноо | 2020-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 860
2020 11 06 2020/ШЦТ/860
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,
Улсын яллагч: М.Энхбаатар,
Шүүгдэгч Ц.Т /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О овогт Т овогт Ц.Т холбогдох эрүүгийн 2011005741062 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, Хүнд машин механизмын офератор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, /хувиараа самар түүдэг/, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн ...... сумын .. дугаар баг, .... гэх газарт оршин суудаг, өмнөн нь 2005 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 60.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Ц.Т, /РД:ИС820328../,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 771 дугаартай яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ц.Т нь 2020 оны 02 дугаар сарын 20-ний шөнө Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, .. тоотод байх өөрийн гэртээ хамт ажилладаг Я.Д-тай хөзөр тоглож байгаад хоорондоо маргалдаж улмаар түүний зүүн бугалга, ар нуруунд нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2011005741062 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ц.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт: “ Мэдүүлэг өгөхгүй гэв”
Хохирогч Я.Д- нь мөрдөн байцаалтын шатанд: “...Би Завханы О буюу Ц.Т гэх хүнтэй хамт грушиг хийдэг бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 20-ны орой Хүчит шонхор зах дээр ууц үүрч байгаад ажиллаа дуусаад Ц.Т-ийнх рүү У-, Б, Д болон манай эхнэр Ц.Т бид нар хонох гээд очсон бөгөөд гэрт нь очоод 2 шил архи уусан.Зурагт үзээд би эхнэртэйгээ газар унтаж байтал Ц.Т эхнэр бид хоёрыг орон дээр унт гэж хэлсэн бөгөөд бид хоёр дээшээ гараад орон дээр унттал манай эхнэр надад "О-намайг татаад байна” гэж хэлсэн. Би гайгүй болчих байх гэж бодоод байж байтал дахиад татаад байсан.Би босоод О-ийг давраад байгаарай гэж хэлтэл ширээн дээр байсан жижиг хар хутга аваад миний гар, нуруу руу нэг нэг удаа хутгалсан. Би гүйж гараад зам дээр очоод машинтай хүмүүсээр түргэн дуудуулсан. Түргэний эмч ирээд цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3047 дүгнэлтэнд:
1.2. Я.Д-ын биед зүүн бугалга, ар нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6. Дээрх гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт” /хх-ийн 31-33 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоо /хх-ийн 17 хуудас/, хохирогч Я.Д-ын хүсэлт /хх-ийн 114 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Т нь 2020 оны 02 дугаар сарын 20-ний шөнө Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ...тоотод байх өөрийн гэртээ хамт ажилладаг Я.Д-тай хөзөр тоглож байгаад хоорондоо маргалдаж улмаар түүний зүүн бугалга, ар нуруунд нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Я.Д-ын мэдүүлэг, “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №73047 тоот шинжээчийн дүгнэлт”, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Тийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Ц.Тийг бусдын биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Тийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Я.Д- нь гомдол саналгүй /хх-ийн 94,114 дугаар хуудас/ болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Иймд Ц.Төд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Тийг шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацааны дотор буюу шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, хохирогч Я.Д-ын гомдол санал байхгүй, хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх талаар хүсэлт / хх-ийн 94, 114 дугаар хуудас / гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Төд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 19 см урттай хар өнгийн бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц