Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 96

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,   

улсын яллагч Х.Еркебулан,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Еркебулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Г.Бд холбогдох эрүүгийн 2002000480100 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, урлаг, түүх судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ......................................................... тоотод оршин суух,

  • урьд Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 778 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
  • Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
  • Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
  • Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
  • Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1479 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 415 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 6 сарын хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан гэх ******* овогт Г.Б /РД: /.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газрын хашаанд ургасан хус модны ухсан нүхний завсарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан /delta-9 tetrahydrocannabinol/ дельта-9 тетрагидроканнабинол-ын агууламжтай хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 11 р сарын 27 ны өдөр О.Г Ө.Бж 2 өвс татаж байгаад жижиг хогийн саванд хаясан байсныг би дараа нь цагдаа ирэхэд өгөх гээд аваад гадаа хус модонд хийсэн. Манай харуулуудад бүгдэнд нь мэдэгдээд нууцал гэсэн. Тэр 2-ийг Т архи уусан гэх шалтгаанаар ажлаас нь халаад явуулсан. Энэ талаар Б.Э рапорт бичсэн мөртлөө дахин шинээр бичсэн байсан. 2020 оны 01 р сарын 07 ны өдөр намайг ажлаас гаргана гэсэн Би энэ байгууллагын модны хулгай, архидалт зэргийг мэддэг байсан. Би энэ бүхнийг олон нийтэд хэлмээр санагдаад 1 р сарын 22 ны өдөр Зариг сайтад хэлсэн. Энэ хэрэгт холбогдсон гэм буруугаа хүлээж байна.” гэв

Гэрч Ц.А нь шүүхийн хэлэлцүүлэгт :”...2020.01.21 ний  өдөр Зариг сайт дээр энэ хүн ирээд хар тамхины зүйлийг *******” амралтын газрын ажилчид хэрэглэж байсан. Бичлэг нь надад байгаа. Хэрэглэж байгаад үлдсэн хар тамхийг би модонд хийсэн. Маргааш нь утсаар яриад уулзаад сурвалжлага хийхээр болоод явж байхад энэ хүн хар тамхитай холбоотой учраас цагдаагийн байгууллагатай хамт явъя гэж хэлсэн. Би цагдаагийн хэвлэл мэдээллийн Баатархүү даргатай яриад цагдаагийнхантай явах болсон. Цагдаагийн хамт очно гэж хэлээд хамт амралт руу очсон. Газар дээр очоод энэ хүн модонд нуусан хар тамхиа гаргаж ирсэн. Цагдаагийнхан үзлэг хийж бид зураг авсан. Бидэнд мэдэгдэх зорилго нь хар тамхи нь нийгэмд хор хөнөөлтэй учраас даамжруулахгүй үүднээс хэлсэн гэсэн. Мэдээлэл өгсөн гэж урамшуулж энэ хүнд 300000 төгрөгийг өгсөн гэсэн мэдүүлэг гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “*******” гэх нэртэй амралтын газарт 2019 оны 11 сарыын 24-ний өдрөөс эхлэн ажилд ороод 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажилласан.  2019 оны 11 дүгээр сарын 27-ны 09 цагт ээлж аваад ажиллаж байгаад оройн 21 цагийн үед  үүрэг гүйцэтгэж байсан хоёр харуул Б.Э, Ц.Ж нар уурын зуух руу гүйгээд явчихсан. Удалгүй хажуу талын ажилчдын амралтын байранд Б.Э, Ц.Ж нар амралтын газрын галчаар ажиллаж байсан Ө.Бж, О.Г нартай маргалдаад зодолдох гээд байхаар нь юу болсон талаар нь асуутал Б.Э надад “Камер дээр харж байсан чинь Ө.Бж, О.Г хоёр хар тамхи хэрэглэж байсан гээд тухайн үед Ө.Бж О.Г  нарын хэрэглэж байсан хуванцар савыг Тад хүлээлгэж өгөөд Ө.Бж, О.Г нарыг гавласан.  

 


Би тухайн үед Ө.Бж О.Г  нарыг харгалзаж хамт байсан. Орой ч болсон учир бид хэрхэх эсэхээ шийдэж чадалгүй гадаа зогсоцгоож байтал Ө.Бж, О.Г хоёрын нэг нь болох жижиг биетэй бор царайтай залуу нь халааснаасаа мөнгөлөг цаастай зүйлийг гаргаж ирээд хажуу талд байсан хогийн савруу шидсэн. Энэ үйлдлийг би хараад “Энэ  юу вэ  гэж асуутал тэр бор залуу “Юу ч биш ээ” гэсэн. Т ирээд бид хэдийг дуудаад болсон зүйлийг  байгууллага дундаа нууцлана. Байгууллагын нууц шүү. Гадагшаа задрах ёсгүй шүү. Наад хоёр хүнийгээ одоохон зайлуул. Харин архи уусан учраас ажлаас халсан гэж рапортанд биччих” гэж хэлсэн.  Ө.Бж, О.Г нарыг явуулсны дараа би камерын бичлэгийг шүүж үзэхэд Ө.Бж О.Г  нь уурын зуухан дотор тугалган цаастай зүйл гаргаж ирээд ундааны саван дээр тавиад асаагуураар халааж сорж байсан. Ажил үүргийн дагуу Б.Э, Ц.Ж нараас “Та нар яагаад надад хэлээгүй юм бэ? Юу хураасан бэ?” гэж асуутал “Ундааны сав хураасан” гэж хэлсэн. Яг тэр мөчид Ө.Бж О.Г  хоёрын нэг нь буюу жижиг биетэй, бор царайтай залуу нь гадна үед халааснаасаа нэг зүйл гаргаж хогийн савруу хаясан болохыг санаад савруу очиж үзтэл базчихсан байдалтай, жижиг хэмжээтэй, мөнгөлөг тугалган цаас байсан. Аваад үзтэл дотор нь шатаасан байрын шарилж байхаар нь постны хажуу талд байсан нарс модны яран дээр тавьчихаад амрахаар явсан.

Би тухайн үед  хүмүүс мэдчихсэн юм чинь цагдаагийн байгууллага нь ирвэл өгье” гэж бодоод  байж байсан. Ажил хэвийн явагдаад өнгөрсөн бөгөөд, би 2020 оны 01 дүгээр өдөр 06 ны ажпаасаа буугаад амрахаар явсан. Хотод ирээд байж байтал 2020 оны 01 р сарын 10-ны өдөр манай хамгаалалтын албаны дарга Б.Га над руу залгаад “Г.Ба чам дээр ганц нэг гомдол гарсан. Тийм учраас амралтын газраас чамайг ажиллуулахгүй гэсэн шийдвэр гаргасан байна. гэсэн. Би тэгэхээр нь амралтын газрын хүний нөөцийн дарга Г.Н руу залгаад “Та нар ямар шалтгаанаар намайг ажлаас халж байгаа юм бэ. Би танай байгууллагад шударга ажиллаж байсан шүү дээ. Би тухайн үед гарсан модны хулгай болон хар тамхины хэргийг чинь цагдаад хэлнэ шүү. Та нар өөрсдөө эхэлсэн шүү гэж  хэлсэн.  Би өөр зүйл яриагүй. Тухайн үед хаана хандах эсэхээ мэдэхгүй байсан учраас “Зариг” гэх нэртэй интернэт сайтын захирал Өнөрөө гэж хүнтэй өөрийн биеэр уулзаад “*******”  компани нь хар тамхитай холбоотой хэргийг нуун далдлаад байна. Би мэдэгдэх гэсэн юм. Олон нийтэд түгээгээд өг” гэж хэлсэн. Ингээд цагдаа нар мэдсэн  байна. Ийм л зүйл болсон.

Ингээд өнөөдөр 13 цагийн үед “Зариг “сайтын сэтгүүлч нартай уулзаад, цагдаа нарын хамтаар “******* “ амралтын газар очсон. Цагдаа нар өмнө миний модон дээр тавьсан байсан тугалган цаастай ургамлыг хураан авсан.” гэх мэдүүлэг, /1хх-ийн 101 дүгээр хуудас/

 

            Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11 сарын 27-ны өдөр 21 цагийн үед ээлж аваад камерын бичлэгээ ажиглаад байж байтал амралтын газар галчийн ажилд шинээр орсон 2 ажилтан уурын зуухны өрөөнд тамхи татахын хажуугаар гартаа жижиг хуванцар сав бариад цоолоод камергүй өрөө рүү яваад орчихоор нь ээлжийн ахлах Ц.Жид энэ талаар хэлээд хамтдаа уурын зуухны өрөөнд орсон. Ц.Ж эхэлж орсон бөгөөд би араас нь яваад очтол Ц.Ж тэр 2 залуутай хамт гарч ирсэн. Ц.Жийн гарт жижиг хэмжээтэй хуванцар сав, гадуур нь скочдсон хуйлсан цаас мэт зүйл байсан. Тэр хоёр залууг менежер Тын өрөөнд хүргээд болсон явдлын талаар түүнд хэлэхэд Т нь надад "энэ хоёр залууг хараад байж бай" гэсний дагуу би хараад байж байсан. Ингээд шөнийн 01 цаг өнгөрч байхад нөгөө 2 залууг гэр рүү нь явуулсан. Тухайн үед Г.Б, Ц.Ж, Т нар байсан. Тын өрөөнд тэр хоёр залууг хүргэж өгснөөс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Г.Б нь 2019 оны 11 сарын 27-ны өдөр амралтын газрын камерын бичлэгийг ямар зорилгоор өөрт хадгалж авсан талаар би мэдэхгүй байна. Г.Б нь 2019 оны 11 сарын 27-ны өдөр байгууллагын хашаан дотор ургаж байгаа модон дээр мансууруулах бодис тавьсан талаар хэнд ч хэлээгүй. Би хувьдаа энэ талаар мэдээгүй..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 37-*******, 44-45, 46-47 дугаар хуудас/

            Гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11 сарын 27-ны өдрийн өглөө 10 цагийн үед "Ресорт ворлд тэрэлж" буюу ажилдаа байсан. Албаны дарга нарыг цуглуулж шуурхай хийхэд шинээр нэмэгдэж ирсэн хүмүүс байгаа эсэхийг лавлахад манай амралтын газрын цахилгаанчин Билгүүн гэх залуу "2019 оны 11 сарын 26-ны өдөр 2 залуу ирээд ажилд орох анкет бөглөж өгсөн. Өнөөдрөөс энэ хоёр хүнийг туршилтын хугацаанд ажиллуулахаар болсон" гэж хэлсэн. Тэр өдөр О.Г, Ө.Бж нарыг анх харсан. Орой нь 21 цагийн үед хамгаалалтын ажилтан Б.Э миний өрөөнд орж ирээд "Шинээр авсан 2 галч залуу уурын зуухны өрөөнд хар тамхи байж болзошгүй зүйл хэрэглээд байна яах вэ?" гэхээр нь тэр даруй би О.Г, Ө.Бж хоёр дээр очиж тэр хоёр залууг архи уусан байж магадгүй гэж бодоод амыг нь үлээлгэтэл архи үнэртээгүй. О.Г, Ө.Бж хоёроос "та 2 янз бүрийн мансууруулах бодис хэрэглээгүй биз" гэж асуутал "үгүй" гэсэн. Тухайн үед камерын бичлэгийг нягталж үзээгүй. Тийм айхтар зүйл болж байна гэж бодоогүй учир ач холбогдол өгөөгүй. Манай хамгаалалтын албаны нэг ажилтан надад дотроо шингэн зүйлтэй, тагтай хуванцар сав өгөхөөр нь авч хараад ширээн дээр тавьсан. Уг хуванцар савыг хэрэгт ач холбогдолтой зүйл гэдгийг мэдээгүй учир хаясан. Одоо уг сав олдохгүй..." гэх мэдүүлэг: /1 хх-ийн 51-52, 53-54 дүгээр хуудас/

            Гэрч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Г.Б манай сайтын байранд буюу Төрийн ордны зүүн талд байрлах "Эрдэм таувер" төвийн 1201 тоот өрөөнд ирээд манай эрхлэгч Өнөрцэцэгтэй уулзсан. Би хажууд хамт байлцаад хэрэг учралын талаар асуутал Г.Б "Тухайн амралтын газрын ажилчид 2019 оны 11 сарын 27-ны өдөр амралтын газрынхаа уурын зууханд хар тамхи хэрэглэсэн талаарх дүрс бичлэг надад байна" гэж хэлээд тухайн дүрс бичлэгийг үзүүлсэн. Тэгээд "тухайн үед хэрэглээд үлдсэн хар тамхийг нь би аваад амралтын газрын хашаанд байдаг модон дотор нуусан байгаа. Танайх энэ асуудлаар сурвалжлага бэлдэх үү" гэхээр нь би өөрийн ажлын газрын эрхлэгчтэй зөвлөлдсөний эцэст би өөрийн биеэр сурвалжлага бэлдэхээр болсон. Ингээд маргааш нь буюу 2020 оны 01 сарын 22-ны өдөр иргэн Г.Бтай Сансарын орчим уулзаад хамтдаа Тэрэлжид байх амралтын газарт очсон. Тэрэлж явах замдаа Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Баатархүүтэй утсаар яриад "Тэрэлж орчим хар тамхи булсан гэсэн мэдээлэл байгаа цагдаагийн байгууллага очиж шалгах юм уу" гэж асуусан. Хэсэг хугацааны дараа цагдаагийн байгууллагаас холбогдоод алба хаагч нар хамт явахаар болсон. Энэ өдөр Тэрэлжид байрлах амралтын газарт очоод хашаа руу ороод цагдаагийн алба хаагчид чиг үүргийн дагуу шалгалт явуулсан. Үзлэг шалгалтын үеэр амралтын байрны гаднах төмөр хашаан дотор хамгаалалтын байрны баруун талд байрлах цагаан өнгийн гадаргуутай, хус модны нүхэнд байсан тугалган цаастай зүйлийг хурааж авсан. Тухайн зүйл яг тэнд байсан талаар Г.Б өөрөө зааж өгсөн. Г.Б уг мэдээллийг манай байгууллагад өгсний хариуд 300,000 төгрөг өөрт нь өгөхийг хүссэн. Бид зөвшөөрч түүнд 300,000 төгрөг өгсөн. Уг 300,000 төгрөгийг *******ын 5070320227 дугаарын данс руу шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 55-56 дугаар хуудас/

 

            Гэрч Г.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би одоогийн байдлаар "Дүнхэн уулын буурал улиастай" ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажил эрхэлж байгаа. Манай компанийн эзэмшилд "Ресорд ворлд тэрэлж&#*******; амралтын газар байдаг юм. Манай компани харуул хамгаалалтын "Нэйшнл бодигардс сервис" компанитай гэрээ байгуулснаар манай амралтын газарт 2019 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн уг хамгаалалтын байгууллага үүрэг гүйцэтгэж байгаа юм. Г.Б амралтын газарт байрлах харуулын байранд байрлаж үүрэг гүйцэтгэдэг байсан. Урьд өмнө нь амралтын газарт мансууруулах бодистой холбоотой асуудал үүсч байгаагүй юм..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 57-58 дугаар хуудас/

 

            Гэрч Ө.Бжийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11 сарын 27-ны өдөр гадны цасыг цэвэрлэчихээд амралтын өрөөнд ороод амарч байтал О.Г гаднаас орж ирээд "уйдаж үхлээ" гэж хэлсэн бөгөөд тухайн үед хийх юмгүй байж байтал О.Г нь "андаа уурын зууханд хүрээд ир. Надад өвс байна" гэхээр нь би "тэгээд яах юм бэ" гэтэл О.Г нь "чи яваад тугалган цаас аваад ир" гэхээр нь би гал тогооны өрөөнд очоод тугалган цаас аваад уурын зууханд очоод тугалган цаасыг гаргаж ирээд тогоо хэлбэрт оруулсан. Намайг очиход О.Г нь утсаа оролдоод сууж байсан бөгөөд надад хандаж "чи саваа цоолчих" гэхээр нь би уурын зуухны өрөөнд байсан жижиг хуванцар савыг утаат тамхиар цоолоод О.Гы хамтаар уурын зуух байрласан өрөөний хажуу талын жижиг өрөөнд ороод О.Гаас "нөгөөдөх чинь хаана байна" гэж асуутал О.Г гарынхаа алган дээр тамхи, өвс эсэх нь ялгагдахгүй шар өнгийн өвс гаргаж ирээд "наадхаа тогоон дээр тавьж бай" гэхээр нь би О.Гд "чи өөрөө хий" гэсэн. Яг тэр үед гаднаас хүн ирж байгаа бололтой дуу гарахаар нь О.Г харах гээд цаашаа явсан. Тэр үед О.Гтай тулаад гаднаас 2 хамгаалагч орж ирсэн. Хамгаалалтын албаны ахлах эрэгтэй хүн миний гарт байсан савыг аваад "менежертэй уулзлаа" гээд гараад явсан. Тэгээд О.Г бид хоёр өрөөндөө сууж байтал менежер залуу, тогооч хоёр залуу, нэг барментэй хамт амралтын өрөөнд орж ирсэн. Орж ирээд "нуусан юмаа гаргаад ир" гэхээр нь "байхгүй, уурын зуухны тэнд цацчихсан" гэсэн. Тэгтэл Г.Б "цагдаа дуудаж өгөөд хэрэггүй, байгууллагын чинь нэр хүнд унана. Ах нь өвсний тал дээр мэдлэгтэй өөрөө хувийн өмгөөлөгч байсан. Энэ өвснөөс болоод ах нь ажилгүй болчихсон байгаа. Удахгүй ажилдаа орно. Наад хоёроо шууд ажлаас нь халчихсан нь дээр. Би энэ хоёрыг архи уусан учраас ажлаас халсан гээд оруулъя" гэж хэлтэл Т менежер "цагдаа дуудаж өгөхгүй бол болохгүй" гэж хэлсэн. Тыг гарч явсны дараа Г.Б бид гурав үлдсэн. Гаднаас хүмүүс яг орж ирэхээс өмнө О.Г гартаа барьсан байсан өвсийг уурын зуухны байрны гарах хаалга руу цацсан. *******ын мэдүүлсэн шиг зүйл тухайн үед болоогүй. Г.Б худал мэдүүлсэн байна. Гадна хамт байхад О.Г халааснаасаа ямар нэгэн зүйл гаргаж хогийн сав руу шидээгүй. Харин Г.Б нь О.Гаас "нөгөөхөө яасан бэ" гэж асуутал О.Г "үүд рүү цацчихсан" гэж хэлсэн. Цацсан зүйл өвс шиг юм байсан..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 60-61 дүгээр хуудас/

 

            Гэрч О.Гы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11 сарын 27-ны өдөр Ө.Бж гадны цас цэвэрлэчихээд амралтын өрөөнд ороод амарч байхаар нь би явж очоод "манай өрөөнд ороод ир. Надад жаахан өвс байна. Чи яваад тугалган цаас аваад ир" гэж хэлсэн. Ө.Бж гаднаас тугалган цаас аваад ороод ирсэн. Ө.Бжид хандаж "чи юмаа бэлдчих гэж хэлтэл Ө.Бж тугалган цаасыг тогоон хэлбэртэй болгоод хуванцар савыг цоолсон. Ө.Бж мансууруулах бодисын талаар огт ойлголтгүй юм байна лээ. Надад байсан өвсийг хэрэглэж чадаагүй байж байтал гаднаас хоёр хамгаалагч орж ирээд хамгаалалтын ахлах нь Ө.Бжийн гарт нь байсан савыг аваад "менежертэй уулзана" гээд гараад явсан. Тэгээд бид хоёр өрөөндөө сууж байтал менежер залуу тогооч хоёр залуу, баарментэй хамт орж ирээд "нуусан юм аа гаргаад ир" гэхээр нь "байхгүй, уурын зуухны тэнд цацчихсан" гэж хэлсэн. Тэгтэл Г.Б "цагдаа дуудаж өгөөд хэрэггүй. Байгууллагын чинь нэр хүнд унана. Ах нь өвсний тал дээр мэдлэгтэй. Эндээ чимээгүй зохицуулсан нь дээр рапортод би энэ хоёрыг архи уусан учраас халсан гээд оруулчъя" гэж хэлсэн. Г.Б намайг "халааснаасаа нэг зүйл гаргаж хогийн сав руу хаясан" гэж худал мэдүүлсэн байна. Гадна хамт байхад би халааснаасаа ямар нэгэн зүйл гаргаж хогийн сав руу шидээгүй. Т менежер харж байгаад 2 хүнээр бидний биед нэгжлэг хийлгэсэн боловч бид хоёрын өмссөн хувцас болон цүнх гээд бүхий л зүйлээс өвс илрээгүй..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 62-63 дугаар хуудас/

 

            Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эхлээд Ц.Ж над руу залгаад "хар тамхи татсан байж болзошгүй асуудал гарсан. Бид таслан зогсоогоод байж байна. Мансууруулах бодис илэрсэнгүй" гэж хэлсэн. Г.Б мөн адил над руу залгаад "хар тамхи илрээгүй, хар тамхи татаж байсан 2 нөхөр ундааны сав барьж байгаад хогийн сав руу хаясан байсныг би олж авсан" гэсэн зүйлийг ярьсан. Харин 2020 оны 01 дүгээр сарын эхээр Г.Б нь амралтын газраас мөнгө нэхэх үед түүнтэй утсаар холбоо бариад юу болоод байгаа талаар тодруулахад Г.Б нь "би хохирсон байна. Хохирлоо барагдуулж авна" гэж ярьсан. Өөр зүйл надад хэлээгүй. Би *******ыг хотод ирээд ажиллах талаар санал тавихад "би хотод ажиллахгүй хөдөө орон нутагт ажиллана" гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 67-68 дугаар хуудас/

 

            Гэрч Ц.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11 сарын 27-ны өдөр Г.Б нь О.Г, Ө.Бж нарыг харгалзаж ажилчдын цайны газар үлдсэн бөгөөд О.Г, Ө.Бж нарын намхан нуруутай залуу нь халааснаасаа мөнгөлөг цаастай зүйлийг гаргаж ирээд хогийн сав руу хаясан талаар юу ч хэлж мэдэгдээгүй. Тэр өдөр мансууруулах бодис байгаа эсэхийг тогтоох, илрүүлэх үүднээс *******ыг О.Гтай хамт уурын зуухны хажуу талд мансууруулах бодис хаясан, цацсан эсэхийг шалгуулахаар явуулсан. Г.Б удалгүй О.Гы хамтаар ирээд "юу ч олдсонгүй, мансууруулах бодис байхгүй байна" гэж хэлсэн. Би өөрийн биеэр уурын зуухны өрөөг шалгахад сэжигтэй зүйл, өвс, ургамал огт байгаагүй. Г.Б нь тухайн үед Ө.Бж, О.Г нарыг харгалзаж байх үед эдгээр хүмүүс нь мансууруулах бодисыг халааснаасаа гаргаад хогийн сав руу хаях боломжгүй. Учир нь Г.Б нь О.Г, Ө.Бж нарыг харгалзаж байхаас өмнө нь бид нар тэр хоёрын өмсөж явсан хувцас, эдэлж хэрэглэж байсан зүйлс, уурын зуухны өрөө, амралтын өрөө зэрэгт давхар үзлэг шалгалт хийсэн байсан. Тухайн үед юу ч илрээгүй атал Г.Б нь тэр хоёр хүнийг харгалзаж байх үед намхан нуруутай, бор царайтай залуу нь хувцаснаасаа мансууруулах бодис гаргаж хаях боломж байхгүй. Тэр мансууруулах бодис *******ын өөрт нь байсан өвс гэж бодож байна..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 69-70 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний
газрын химийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 735
дугаартай:

- Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйл, тугалган цаас тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.

- Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйл, тугалган цаас тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

-Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно..." гэх дүгнэлт /1 хх-ийн 82-83 дугаар хуудас/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын *******7 дугаартай:

  • Г.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
  • Г.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  • Г.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартаи байна.
  • Г.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 03 сарын 18-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.
  • Г.Б нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  • Г.Б нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

-Г.Б нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна" гэх дүгнэлт /1 хх-ийн 91-92 дугаар хуудас/.

                 Хэрэг учралын газарт 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үзлэг хийсэн тухай мөрдөгчийн "...Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "RWT" нэртэй амралтын газарт хар тамхи, мансууруулах бодис хадгалсан байж болзошгүй гэх хэргийн газарт үзлэг хийхээр тогтов. Хар тамхи, мансууруулах бодис байгаа гэх газарт үзлэг явуулахад амралтын газрын хашаанд ургасан хус модонд 20x20 см хэмжээтэй ухсан нүхний завсар байв. Уг модны нүхний хэсэг нь 20x20 см_ хэмжээтэй байв. Үзлэгээр хураан авсан мансууруулах бодис 3.5 грамм байсан болно..." гэх тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт: /1 хх-ийн 06-08, 09-12 дугаар хуудас/

                

                 Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт: /хавтаст хэргийн 14, 15 дугаар хуудас/.

                

                 Мөрдөгч гэрч О.Гаар эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тухай 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр үйлдсэн тэмдэглэл: / 2хх-ийн 52-53 дугаар хуудас/

                

                 Дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт: /1 хх-ийн 20, 21-31 дүгээр хуудас/.

 

                 Дельт&#*******;а-9 тетрагидроканнабинол-ийн агууламжтай 1.8894 грамм жинтэй "өвс" гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол: /1 хх-ийн 36 дугаар хуудас/.

                 Гэрч Б.Эын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт: /1 хх-ийн 40-41, 42-43 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газарт хамгаалалтын албанд ажиллаж байхдаа амралтын хашаанд ургасан хус модны ухсан нүхний завсарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан /delta-9 tetrahydrocannabinol/ дельта-9 тетрагидроканнабинол-ийн агууламжтай хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь  шүүгдэгч Г.Б нь өгсөн: “...2019 оны 11 р сарын 27 ны өдөр О.Г Ө.Бж 2 өвс татаж байгаад жижиг хогийн саванд хаясан байсныг би дараа нь цагдаа ирэхэд өгөх гээд аваад гадаа хус модонд хийсэн. Би энэ бүхнийг олон нийтэд хэлмээр санагдаад 1 р сарын 22 ны өдөр Зариг сайтад хэлсэн. энэ хэрэгт холбогдсон гэм буруугаа хүлээж байна.” гэв Гэрч Ц.А нь шүүхийн хэлэлцүүлэгт :”... Газар дээр очоод энэ хүн модонд нуусан хар тамхиа гаргаж ирсэн. Цагдаагийнхан үзлэг хийж бид зураг авсан. Бидэнд мэдэгдэх зорилго нь хар тамхи нь нийгэмд хор хөнөөлтэй учраас даамжруулахгүй үүднээс хэлсэн гэсэн. Мэдээлэл өгсөн гэж урамшуулж энэ хүнд 300000 төгрөгийг өгсөн гэсэн мэдүүлэг гэв. Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Ө.Бж, О.Г нарыг явуулсны дараа би камерын бичлэгийг шүүж үзэхэд Ө.Бж О.Г  нь уурын зуухан дотор тугалган цаастай зүйл гаргаж ирээд ундааны саван дээр тавиад асаагуураар халааж сорж байсан. Яг тэр мөчид Ө.Бж О.Г  хоёрын нэг нь буюу жижиг биетэй, бор царайтай залуу нь гадна үед халааснаасаа нэг зүйл гаргаж хогийн савруу хаясан болохыг санаад савруу очиж үзтэл базчихсан байдалтай, жижиг хэмжээтэй, мөнгөлөг тугалган цаас байсан. Аваад үзтэл дотор нь шатаасан байрын шарилж байхаар нь постны хажуу талд байсан нарс модны яран дээр тавьчихаад амрахаар явсан. ...Би тухайн үед  хүмүүс мэдчихсэн юм чинь цагдаагийн байгууллага нь ирвэл өгье” гэж бодоод  байж байсан....  Би өөр зүйл яриагүй. тухайн үед хаана хандах эсэхээ мэдэхгүй байсан учраас “Зариг” гэх нэртэй интернэт сайтын захирал Өнөрөө гэж хүнтэй өөрийн биеэр уулзаад “*******”  компани нь хар тамхитай холбоотой хэргийг нуун далдлаад байна. Би мэдэгдэх гэсэн юм. Олон нийтэд түгээгээд өг” гэж хэлсэн. Ингээд цагдаа нар мэдсэн  байна. Ийм л зүйл болсон. Цагдаа нар өмнө миний модон дээр тавьсан байсан тугалган цаастай ургамлыг хураан авсан.” гэх мэдүүлэг, Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Г.Б нь 2019 оны 11 сарын 27-ны өдөр амралтын газрын камерын бичлэгийг ямар зорилгоор өөрт хадгалж авсан талаар би мэдэхгүй байна. Г.Б нь 2019 оны 11 сарын 27-ны өдөр байгууллагын хашаан дотор ургаж байгаа модон дээр мансууруулах бодис тавьсан талаар хэнд ч хэлээгүй.." гэх мэдүүлэг, Гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Манай хамгаалалтын албаны нэг ажилтан надад дотроо шингэн зүйлтэй, тагтай хуванцар сав өгөхөөр нь авч хараад ширээн дээр тавьсан...." гэх мэдүүлэг, Гэрч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үзлэг шалгалтын үеэр амралтын байрны гаднах төмөр хашаан дотор хамгаалалтын байрны баруун талд байрлах цагаан өнгийн гадаргуутай, хус модны нүхэнд байсан тугалган цаастай зүйлийг хурааж авсан.." гэх мэдүүлэг ,Гэрч Ө.Бжийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл Г.Б "цагдаа дуудаж өгөөд хэрэггүй, байгууллагын чинь нэр хүнд унана. Ах нь өвсний тал дээр мэдлэгтэй өөрөө хувийн өмгөөлөгч байсан. Энэ өвснөөс болоод ах нь ажилгүй болчихсон байгаа. Гаднаас хүмүүс яг орж ирэхээс өмнө О.Г гартаа барьсан байсан өвсийг уурын зуухны байрны гарах хаалга руу цацсан. Гадна хамт байхад О.Г халааснаасаа ямар нэгэн зүйл гаргаж хогийн сав руу шидээгүй. Харин Г.Б нь О.Гаас "нөгөөхөө яасан бэ" гэж асуутал О.Г "үүд рүү цацчихсан" гэж хэлсэн. Цацсан зүйл өвс шиг юм байсан..." гэх мэдүүлэг, Гэрч О.Гы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгтэл Г.Б "цагдаа дуудаж өгөөд хэрэггүй. Байгууллагын чинь нэр хүнд унана. Ах нь өвсний тал дээр мэдлэгтэй. Эндээ чимээгүй зохицуулсан нь дээр рапортод би энэ хоёрыг архи уусан учраас халсан гээд оруулчъя" гэж хэлсэн. Г.Б намайг "халааснаасаа нэг зүйл гаргаж хогийн сав руу хаясан" гэж худал мэдүүлсэн байна. Гадна хамт байхад би халааснаасаа ямар нэгэн зүйл гаргаж хогийн сав руу шидээгүй. Т менежер харж байгаа 2 хүнээр бидний биед нэгжлэг хийлгэсэн боловч бид хоёрын өмссөн хувцас болон цүнх гээд бүхий л зүйлээс өвс илрээгүй..." гэх мэдүүлэг Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Б мөн адил над руу залгаад "хар тамхи илрээгүй, хар тамхи татаж байсан 2 нөхөр ундааны сав барьж байгаад хогийн сав руу хаясан байсныг би олж авсан" гэсэн зүйлийг ярьсан. Харин 2020 оны 01 дүгээр сарын эхээр Г.Б нь амралтын газраас мөнгө нэхэх үед түүнтэй утсаар холбоо бариад юу болоод байгаа талаар тодруулахад Г.Б нь "би хохирсон байна. Хохирлоо барагдуулж авна" гэж ярьсан..." гэх мэдүүлэг Гэрч Ц.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Г.Б удалгүй О.Гы хамтаар ирээд "юу ч олдсонгүй, мансууруулах бодис байхгүй байна" гэж хэлсэн. Г.Б нь тухайн үед Ө.Бж, О.Г нарыг харгалзаж байх үед эдгээр хүмүүс нь мансууруулах бодисыг халааснаасаа гаргаад хогийн сав руу хаях боломжгүй. Учир нь Г.Б нь О.Г, Ө.Бж нарыг харгалзаж байхаас өмнө нь бид нар тэр хоёрын өмсөж явсан хувцас, эдэлж хэрэглэж байсан зүйлс, уурын зуухны өрөө, амралтын өрөө зэрэгт давхар үзлэг шалгалт хийсэн байсан. Тухайн үед юу ч илрээгүй атал Г.Б нь тэр хоёр хүнийг харгалзаж байх үед намхан нуруутай, бор царайтай залуу нь хувцаснаасаа мансууруулах бодис гаргаж хаях боломж байхгүй. Тэр мансууруулах бодис *******ын өөрт нь байсан өвс гэж бодож байна..." гэх мэдүүлэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 735 дугаартай:-Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно..." гэх дүгнэлт , Хэрэг учралын газарт 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үзлэг хийсэн тухай мөрдөгчийн "...Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "RWT" нэртэй амралтын газарт хар тамхи, мансууруулах бодис хадгалсан байж болзошгүй гэх хэргийн газарт үзлэг хийхээр тогтов. Хар тамхи, мансууруулах бодис байгаа гэх газарт үзлэг явуулахад амралтын газрын хашаанд ургасан хус модонд 20x20 см хэмжээтэй ухсан нүхний завсар байв. Уг модны нүхний хэсэг нь 20x20 см_ хэмжээтэй байв. Үзлэгээр хураан авсан мансууруулах бодис 3.5 грамм байсан болно..." гэх тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, Мөрдөгч гэрч О.Гаар эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тухай 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр үйлдсэн тэмдэглэл, Дельт&#*******;а-9 тетрагидроканнабинол-ийн агууламжтай 1.8894 грамм жинтэй "өвс" гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, Гэрч Б.Эын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт: зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч  Г.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт:.. гадаа зогсоцгоож байтал Ө.Бж, О.Г хоёрын нэг нь болох жижиг биетэй боо царайтай залуу нь халааснаасаа мөнгөлөг цаастай зүйлийг гаргаж ирээд хажуу талд байсан хогийн савруу шидсэн. Яг тэр мөчид Ө.Бж О.Г  хоёрын нэг нь буюу жижиг биетэй, бор царайтай залуу нь гадна үед халааснаасаа нэг зүйл гаргаж хогийн савруу хаясан болохыг санаад савруу очиж үзтэл базчихсан байдалтай, жижиг хэмжээтэй, мөнгөлөг тугалган цаас байсан. Аваад үзтэл дотор нь шатаасан байрын шарилж байхаар нь постны хажуу талд байсан нарс модны яран дээр тавьчихаад амрахаар явсан. цагдаа нарт мэдэгдсэн даруйд гаргаж өгөх зорилгоор  хадгалж байсан гэж мэдүүлснийг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэдүүлж нотлох баримтаар цуглуулсан гэрч О.Г, Ө.Бж, Ц.Ж, Б.Э, Т нарын дээрх мэдүүлгүүд үгүйсгэж байгаа болно.

 

            Мөн хэргийн газар мансууруулах бодис хадгалж байгаа талаар хэвлэл мэдээллийн Зариг сайтад мэдээлж улмаар цагдаагийн байгууллагын албан хаагчдын хяналтан дор хадгалж байгаа газраа зааж өгсөн үйлдлийг шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “...Энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн” гэсэн тайлбарын дагуу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлыг шалгаад шүүгдэгч нь уг мансууруулах бодисыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөх боломжит хугацаанд хадгалж байснаа уг амралтын газар ажиллахаа больсон үед тухайн байгууллагын удирдлагуудаас мөнгө нэхэх, нэр хүндэд нь халдах зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагад төлбөртэйгээр өөрийн хадгалсан үйлдлээ мэдэгдсэн байдлыг сайн дураар шилжүүлэн өгсөн үйл баримт үгүйсгэгдэнэ гэж үзээд шүүгдэгчийг “  Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан”  гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзлээ.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг хязгаарлагдаагүй байна гэж үзлээ.

 

            Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ч 2020 оны 01 дүгээр сарын 10 ны өдөр батлагдан 2020 оны 02 дугаар сарын 24 ны өдрөөс мөрдөгдөж эхлэсэн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар уг зүйл ангид шинээр нэмэгдсэн “ олж авсан ”  гэх үйлдлийг шүүгдэгчид холбогдуулан зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2020 оны 01 дүгээр сарын 22 ны өдөр төгссөн бөгөөд тухайн цаг хугацаанд дээрх  “ олж авсан “ гэх үйлдлийг хуульчилсан ч мөрдөгдөж эхлээгүй байсан учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт*******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Г.Бд  ял шийтгэл оногдуулахдаа улсын яллагчийн түүнд 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах талаар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн холбогдсон хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх тухай дүгнэлтүүд гарсныг шүүх хянан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 ,6.6-д заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдлыг харгалзан түүнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнээс шинжилгээ авахад дээрх бодисыг хэрэглээгүй болох нь тогтоогдсон, шинжээчийн дүгнэлтээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бодисонд хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй тул уг зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдууллаа.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  1.8894 грамм жинтэй өвс гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг /Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа/ тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 200200048 гэсэн бичвэртэй 1 ширхэг СД хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч нь  бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нөхөн төлүүлэх зардалгүйг дурьдаж,  урьд 2020 оны 04 дүгээр сарын 13-ноос 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 52 хоногийг эдлэх ялд оруулан шийдвэрлэв.

           

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,  4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдснийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж өөрчилж зүйлчилсүгэй.

 

  1.  ******* овогт*******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.*******ын 2020 оны 04 дүгээр сарын 13-ноос 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 52 хоногийг эдлэх ялд оруулан тус тус тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  1.8894 грамм жинтэй өвс гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг /Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа/ тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 200200048 гэсэн бичвэртэй 1 ширхэг СД хэрэгт хавсаргасугай.

 

7. Энэ хэрэгт холбогдуулан шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн цагаан өнгийн 1 ширхэг СД хэрэгт хавсаргасугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Х.ГАНБОЛД