Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 962

 

 

 

 

 

 

 

 

    2020         11         11                                   2020/ШЦТ/962      

 

 

                                 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Г.Түвшинбаяр,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Шүүгдэгч: Я.П /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Я.П-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009000000733 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, нуурын 4 дүгээр гудамж 8 тоотод оршин суух үндсэн бүртгэлтэй, одоогоор тодорхой оршин суух хаяггүй, ам бүл 1, урьд  8 удаагийн ял шийтгэлтэй.  Б овогт Я.П

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Я.П 2019 оны 10 дугаар сарын 05-наас  10 дугаар сарын 06-нд шилжих шөнийн үүрийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24 дүгээр гудамжны 112 тоот гэрт нь хохирогч Г.Эг найз П.Ганбаатартай маргалдлаа гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хамрын нурууны хугарал, нүүрэнд зулгаралт, хоёр бугалга, хуйханд цус хуралт гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Эс Пи Эс төвийн Б1 давхраас хохирогч М.М-гийн эзэмшлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 336.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Г.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2009 00000 0733  дугаартай хэргээс:

Хохирогч Г.Э "... 2019 оны 10 дугаар сарын 05-ны өглөө ажилдаа яваад, орой 21:00 цаг болж байхад ажил тараад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24 дүгээр гудамжны 112 тоот гэртээ ирсэн, гэртээ ирэхэд гэрт хүн байгаагүй, намайг орж ирснээс хойш нөхөр П.Ганбаатар, н.П хамт архи барьж орж ирсэн, дараа нь тэр хоёр гарч яваад 23 цаг өнгөрч байхад орж ирсэн, ирээд П.Ганбаатар унтсан, н.П унтаагүй, байсан, унтах гээд хувцсаа тайлаад орондоо орох гэтэл н.П намайг оролдоод хамт унтъя гээд байхаар нь чи одоо боль зүгээр бай, хэрүүл зодоон болно гээд би хувцсаа өмсөөд гараа явсан, гэрийн ойролцоо байсан “Дуулга” нэртэй караокед орж 2 шил пиво авч уугаад буцаад гэртээ ороход04 цаг болж байсан, П.Ганбаатар чи хаагуур яваад ирсэн юм бэ гээд над руу аягатай цай авч шидсэн, ... гэхдээ намайг оноогүй..., дайраад агсраад байхаар нь П.Ганбаатарын гарыг барьж авах гээд ноцолдож байтал П.Ганбаатар миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон, гэтэл П.Ганбаатар “энийгээ аваач энийг зод” гэж орилтол н.П нь босож ирээд намайг нүүр нүдгүй цохиж зодсон, миний дал, гуяа бүхэлдээ хөндүүр байна, тэгээд намайг шалан дээгүүр чирээд байхаар нь би гаръя гээд зөндөө орилсон боловч намайг гаргаагүй, би гарах гээд ноцолдоод хаалгаар гарах гэтэл намайг араас түлхээд үүдний цемент дээр нүүрээрээ унаад нүүр нэлэнхийдээ зулгарсан, гэмтлийг Я.П учруулсан, нэлээн согтуу байсан, эмчилгээний зардал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 89-91/

Гэрч П.Ганбаатарын “...Я.П-гийн хамтаар гэртээ унтаж байсан бөгөөд гэнэт намайг хүн татаж сэрээсэн, гайхаад босоод ирсэн чинь Г.Э нүүр нь цус болсон байсан, юу болсон талаар асуусан чинь танай найз Я.П чинь намайг зодчихлоо, гээд орилж агсам тавьж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98/

Шүүх Шинжилгээний үндэсний Хүрээлэнгийн хүний биед хийсэн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №12184 дугаартай “... Г.Э-д хамрын нурууны хугарал, нүүрэнд зулгаралт, хоёр бугалга, хуйханд цус хуралт тогтоогдлоо, гэмтэл НЬ МОХОО зүйлийн ЦОХИХ, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 100/

Хохирогч М.М-гийн “..2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн орчим ажлын байран дээрээ өөрийнхөө унадаг дугуйгаа унаж ирсэн .. 14 цагийн орчим гарч ирээд хартал унадаг дугуй байхгүй байсан. Хяналтын камерыг шүүж үзэхэд 14 цагийн 30 минутын орчим нэг эрэгтэй хүн орж ирээд миний унадаг дугуйг аваад гарч байгаа бичлэг байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ гаргасан үнэлгээчний “..Чимонова брэндийн унадаг дугуйг 336.000 төгрөгөөр үнэлэв..” гэх тайлан /хх-ийн 41-42/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1эр, хүмс

Иүүхийн еремхнв 2 дугаар сары» таар хамтарсан

пэл

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.  

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Я.П 2019 оны 10 дугаар сарын 05-наас 10 дугаар сарын 06-нд шилжих шөнийн үүрийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24 дүгээр гудамжны 112 тоот гэрт нь хохирогч Г.Эг найз П.Ганбаатартай маргалдлаа гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хамрын нурууны хугарал, нүүрэнд зулгаралт, хоёр бугалга, хуйханд цус хуралт гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Эс Пи Эс төвийн Б1 давхраас хохирогч М.М-гийн эзэмшлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 336.000 төгрөгийн хохирол учруулсан буюу мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч Г.Э-гийн мэдүүлэг, шүүгдэгч Я.П-гийн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Я.П-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Я.П-г Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авах гэмт хэрэг үйлдсэн , хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1,  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахай зорилгоос  шалтгаалсан гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх Я.П-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч Я.П-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 8 / найм / сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 / гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Я.П-д оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 40 хоногийн хугацаагаар тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан 8 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 9 /ес / сар 10 / арав / хоногийн хугацаагаар тогтоон нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Я.П нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 61 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хохирогч Г.Э нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Я.П-ээс унадаг дугуйны үнэлгээ болох 336000 төгрөгийг гаргуулж хохирогч М.М-д олгохоор тус тус шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан шүүгдэгч Баруун аймаг овогт Я.П-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч Я.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дахь хэсэгт зааснаар  320 / гурван зуун хорин цаг / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 / найман / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2-т заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан 320 /гурван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 40 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 /ес/ сар 10 / арав / хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т хэсэгт зааснаар шүүгдэгч Я.П-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсэгт зааснаар Я.П-гийн урьд цагдан хоригдсон нийт 61 жаран нэг / хоногийг түүний эдлэх ялд  тооцсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505, 510 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан шүүгдэгч Я.П-гээс 336.000 төгрөг гаргуулж, хохирогч М.М-д олгож, хохирогч Г.Э цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Я.П-г цагдан хорьж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10 . Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Я.П-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН