Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 205

 

 

 

 

 

 

 

 

 

   2020            06               03                                                2020/ШЦТ/205                      

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

улсын яллагч М.Гансувд,

иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Н.Баяр,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн /2190/,

иргэний хариуцагч Ц.Г,

шинжээч Б.Батчимэг,

гэрч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З овгийн Б-ийн Э-д холбогдох 2034000000019 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв. 

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол улсын иргэн, Булган аймгийн Булган суманд 1968 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрэл, 38-1-9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2004 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, /ЧЕ дугаарын регистртэй, З овгийн Б-ийн Э

                                  

                                   Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Э нь Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал 1 дүгээр багийн нутаг Бөхөг гэх газарт байрлах “Наран төмөр” ХХК-ийн хайлшны үйлдвэрийн харуулын байранд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн орчимд М.А-тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар түүний зүй бус харьцааны улмаас маргалдаж М.А-ын цээжний зүүн мөрний доод хэсэгт нэг удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч нараас:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э:

“...Д.А явж унтлаа гээд урд талын өрөө рүү ороод унтаад өгсөн. Тэгээд нэлээн ярьж сууж байгаад жоохон маргалдах гээд байхаар нь архи дуусчихсан юм чинь гээд хоёулаа амрая гээд боссон. Тэгээд босоод, хувцсаа тайлаад орондоо орох гэж байсан чинь намайг дуудсан. Яах гээд байгаа юм бэ, унтая, амрая маргааш ажилтай гэсэн чинь, архинд явья гэсэн. Би архи уухгүй, архи уусан юм чинь машин барихгүй гэсэн чинь над руу уурлаад босоод ирсэн. Тэгээд хутга барьж аваад айлгах санаатай хутга аваад эргэсэн чинь ороод ирсэн. Яагаад гэвэл талийгаач архи уусан байсан. Босохдоо тэнцвэр алдсан юм шиг байгаа юм, над руу ороод ирсэн. Тэр үед хутга аваад эргэхэд яг орж ирсэн. Маш хурдан болсон. Тэгээд талийгаач маань орчлоо ш дээ гэж хэлсэн. Тэгээд хойшоо нэг ухрахад цус гарсан. Тэгээд би сандал дээр суулгасан. Тэгээд Д.А-ыг дуудаад, эмнэлэг болон цагдаа дууд гэж хэлсэн. Би найзыгаа ална гэж бодоогүй, санамсар болгоомжгүйн үйлдлээс болсон. Миний багийн найз минь, ганц найз минь...” гэж   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г:

“...Бид эхээс 6-уулаа, хоёр эрэгтэй дүүтэй, нэг эрэгтэй дүүгээ хүний гарт алдчихлаа. Гэхдээ миний дүү маргалдаж байхдаа хүний аминд хүрэх хэцүү зүйл болсон юм уу. Чи хөл нь муу гэдгийг мэдэж байсан байж хажуугаар нь гараад зугтчих юм бол тэр хүн чамайг хөөгөөд гүйцэхгүй. Эсхүл тархи толгойнд нь цохичхоод яваад өгсөн бол чамд гомдохгүй. Ээж маань шүүх хуралдаанд ирж чадахгүй, даралт нь ихсээд ирж чадаагүй. Дүү маань хүн дарамтлах харгис, хэрцгий хүн биш төлөв томоотой хүн гэдгийг чи сайн мэднэ. Эрчүүд архи ууж маргалдсан л биз цохиод зугтчихна л биз заавал аминд хүрэх ямар хэрэгтэй юм... Бага эрэгтэй дүү маань тань руу цагдаагийн байгууллагаас хүн ярьсан уу гэхэд би үгүй гэсэн. Тэгээд утсаа салгасан. Тэгэхэд нь сэжиг төрөөд бусад эмэгтэй дүү нар руугаа ярихад бүгд мэдэхгүй байсан. Тэгээд 30 минутын дараа ахин залгаад эгчээ та тайван байгаарай, хүнд хорлогдчихсон юм шиг байна. Төв аймгийн Цагдаагийн газраас ярьж байна гэсэн. Тэгээд бид сандраад, орилоод миний дүү сайн лавлаад үз, өөр хүн байж магадгүй, андуурсан байж магадгүй гэсэн. Тэгээд манай дүү цагийн дараа ахин залгаад мөн байна гэсэн. Тэгээд Улаанбаатар хотоос ирээд  очиход яг л хэвтэж байсан. Би тэр өрөө рүү нь орж чадаагүй. Тэгээд аваад Нэгдүгээр эмнэлэг рүү аваачсан. Болсон процессыг бид нар мэдэхгүй. Бодит байдлыг мэдэхгүй байна. Д.А та хоёр л мэднэ. Бид нарын хувьд гомдолтой байлаа гээд дүү маань босоод ирэх биш. Чи ч гэсэн харамсаж л байгаа байх. Талийгаач хааяа архи уудаг, уулаа гээд хүнд агсам тавиад байдаг хүн биш. Цагтаа бодибилдийн хүндийн өргөлтийн аварга хүн байсан. Гэртээ байхад нь Х.Э ийм ажил байна гээд дуудсан. Ажилд оруулж өгсөнд нь баярлаж явсан. Тэглээ гээд ганц шил архины цаана гараад хүний аминд хүрсэнд нь гомдолтой байна. Хохирлын 15.000.000 төгрөгийг дансаар өгсөн.” гэж

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ц.Г:

“...Иргэний хариуцагчаар татагдсанаа хүлээн зөвшөөрч байна. Манай компани 2019 оны 06 дугаар сараас хойш үйл ажиллагаагаа зогсоосон.  Талийгаач манай компанид ажилд ороод 2, 3 сар болсон байх, яг огноогоор нь хэлж мэдэхгүй байна. Компанийн зүгээс энэ асуудал дээр ямар нэгэн тэтгэлэг юм уу, тусламж үзүүлэх тал дээр, хэрэг аль нэг талд асуудал шийдвэрлэгдэх юм бол нийгмийн хариуцлагын хүрээнд ярилцаж, тохиролцож болно. Талийгаач болон Х.Э нарын ажилласан хугацааны цалинг бодож өгсөн...” гэж

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Батчимэг:

“...Талийгаачийн цогцосний цээжний зүүн дээд хэсэгт дээрээс доош огцом чиглэлтэй дотор эрхтнүүдийг гэмтээсэн. Зүүн уушгийг гэмтээснээс их хэмжээний хүндрэлийн улмаас талийгаач нас барсан... ...Босоо хэлбэрийн гэдэг нь хутга нь талийгаачийн өөдөөс эгц цэх байрлалтай, дээрээс доош чиглэлтэй орсон гэсэн үг...” гэж

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.А:

“...Жилийн өмнө цуг ажиллаж байгаад танилцсан. 6 сарын өмнөөс хамтран амьдрах гээд явж байгаа. Тэгээд ажлаа тарах гээд байсан чинь талийгаач архи уучихсан байна, хөл гар нь муу юм чинь аваад ир гэсэн. Тэгээд би ажлаа тараад 5 дахь өдрийн орой аваачсан. Жоохон согтуу байсан. Тэгээд талийгаачтай яаж ийж байгаад холбогдоод над дээр таксийгаар ирсэн. Тэгээд бид хоёр 9 өнгөрөөж очсон. Тэгээд 2 шил архи аваад ирсэн байсан. Яах гэж архи авчирсан юм бэ гэсэн чинь миний хөл өвддөг гэсэн. Тэгээд багын найзууд гэж ярьж байсан. Би маргааш ажилтай юм чинь унтлаа гээд яваад өгсөн. Тэгээд түр дуудаарай гэхээр боссон. Яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна...” тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034000000019 дугаартай хэрэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Д /1 дүгээр хх-ийн 27-28 дугаар хуудас/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г /1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр хуудас/, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч /1 дүгээр хх-ийн 68-69 дүгээр хуудас/, гэрч М.Б-аа /1 дүгээр хх-ийн 70-71 дүгээр хуудас/, гэрч Д.Ц /1 дүгээр хх-ийн 72 дугаар хуудас/, гэрч М.С /1 дүгээр хх-ийн 73-74 дүгээр хуудас/, гэрч Д.А /1 дүгээр хх-ийн 75-76 дугаар хуудас/, гэрч М.Д /1 дүгээр хх-ийн 77-78 дугаар хуудас/, гэрч Б.Н /1 дүгээр хх-ийн 79 дүгээр хуудас/, гэрч Б.Э /1 дүгээр хх-ийн 80 дугаар хуудас/, гэрч Б.У /1 дүгээр хх-ийн 81 дүгээр хуудас/, гэрч Д.Э /1 дүгээр хх-ийн 82 дугаар хуудас/, сэжигтэн Б.Э /1 дүгээр хх-ийн 116-117 дугаар хуудас/, яллагдагч Б.Э /1 дүгээр хх-ийн 118-119, 120-121, 122-123 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,   

шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №708 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 84-85 дугаар хуудас/, 

шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №22 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 87-89 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №10 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 91-97 дугаар хуудас/,

шүүх сэтгэц гэм судлалын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 101-103 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №699 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 105-107 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №865 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 108-109 дүгээр хуудас/  болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 5-8 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 9-14 дүгээр хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 15-18 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 19-22 дугаар хуудас/, хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан илтгэх хуудас /1 дүгээр хх-ийн 23 дугаар хуудас/, талийгаач М.А-ын оршуулгын зардлын баримтууд болон бусад баримтууд /хх-ийн 32-63 дугаар хуудас/, “Наран төмөр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон талаарх албан бичиг /хх-ийн 64-65 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 201-202 дугаар хуудас/, Б.Э-ын эрүүл мэндийн болон хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 147-180, 182-199, 225-231 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн орчимд “Наран төмөр” ХХК-ийн хайлшны үйлдвэрийн харуулын байранд М.А-тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа түүний зүй бус харьцааны улмаас маргалдаж М.А-ын зүүн мөрний доод хэсэгт нэг удаа хутгалж алсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах гэрч Д.А-ын ...Бид 3 хоолоо идчихээд дуусах үед А Улаанбаатар хотоос авсан 0.5 литрийн Хараа архиа гаргаж ирээд ширээн дээр тавиад Э-тэй хуваагаад ууж эхэлсэн. Тэр 2 архи ууж байхдаа бага насаа яриад, амьдралд алдаж онож байгаа талаа яриад сууж байсан. Тэгэхээр нь би та хоёрын ярьж байгааг ойлгохгүй байна би явж унтлаа гэхэд Э тэг тэг гээд А-тай хамт архиа уугаад үлдсэн. Би унтлагын өрөөнд ороод хувцастайгаа унтаж байхад нэг эрэгтэй орилоод миний нэрийг дуудаад байхаар нь би босоход Э гартаа хутга барьчихсан ирсэн. “Ямар хутга бариад яваад байгаа юм бэ? гэхэд энэ хутга хамаагүй яаралтай түргэн дууд гэж хэлэхээр нь би утсаараа түргэн рүү залгах гэхэд миний утас цэнэггүй болсон байхаар нь Э, А нарын байсан өрөө рүү орж Э-ын утсаар түргэн рүү залгах гэж байхад ширээний доод талд хоёр хэсэг газар нилээн их цус асгарсан байхаар нь би юу болоо вэ? гэж асуухад Э “А үхэх гээд байна, яаралтай түргэн дууд” гэж хэлсэн. Би тэр даруй байшингаас гарч түргэн рүү дуудлага өгсөн. Түргэн удалгүй ирээд эмч нар орж ирээд А-ыг үзээд нас барсан байна гэж хэлэхээр нь Э би хүн алчихлаа цагдаа руу дуудлага өг гэхээр нь би шууд цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд цагдаа иртэл эмнэлгийн машин дотор сууж байгаад цагдаа ирээд намайг машин руугаа суулгаад өөрсдөө дотогш орж нилээн удсаны дараа гарч ирээд намайг дуудаж гаргаж ирээд байшин руу дагуулж ороод болсон үйл явдлын талаар яриулаад үзлэг хийж байсан... Би юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Э бид 3 байсан. Тэгээд тэр 2 үлдээд би унтаад өгсөн. Намайг унтаж байхад Э гартаа хутга барьчихсан ирээд яаралтай түргэн дуудаарай А-ыг би хутгалчихлаа гээд байсан... /1 дүгээр хх-ийн 75-76 дугаар хуудас/,

гэрч М.Д-ийн  ...2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22 цаг 55 минутад дуудлага хүлээн авах 103 дугаарын утсанд Улаанбаатар хотын Нийслэлийн цагдаагаас ярьж байна гээд танай байгаа газраас хойш 7-8 км зайд хүмүүс зодолдоод нэг нь ухаан алдчихлаа гэсэн дуудлага ирлээ танайхаас оч гэсэн... Эмнэлгээс гараад хэрэг болсон газар 23 цаг 22 минутад очиход хайлшийн үйлдвэрийн газар байх манаачийн пүүтэг дотор жолооч Э-ын хамт ороход нэг хүн сандал дээр цус алдсан зүрхэн тус газраа хутгалуулсан байдалтай хөдөлгөөнгүй байсан. Түүнээс гадна 1 эрэгтэй, 1 эмэгтэй 2 хүн байсан... Э гэх залуу нь хүн нас барчихсан юм шиг байна миний дүү үзээд өгөөч гэсэн ба уг хүнийг үзэхэд амьсгал, зүрх судас зогссон, нас барсан байдалтай сандал дээр суугаа байдалтай байж байсан... /1 дүгээр хх-ийн 77-78 дугаар хуудас/,

сэжигтэн Б.Э-ын ...Намайг хажууд нь ирэхэд элдвээр хараагаад байсан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгсэн А сууж байсан сандлаасаа босч ирэхээр нь би гал тогооны өрөөнд байсан шүүгээ /тавиур/ дээр байсан ундааны саванд хийсэн байсан хутгануудаас хар өнгийн иштэй урт хутгыг баруун гараараа сугалж аваад баруун гараараа хутгыг бариад айлгах гээд хутгаа далайж байхад А хөл муутай догонцож орж ирээд хутгалагдчихсан. Тэгээд би шууд хутгаа цээжнээс нь сугалж авахад цус олгойдож гарахаар нь гал тогооны улаан өнгийн алчуураар дарсан. Тэгсэн боловч цус нь тогтохгүй байхаар нь унтлагын өрөө рүү хутгаа баруун гартаа барьсан чигээрээ ороод А-ыг дуудаж сэрээгээд яаралтай эмнэлэг дууд гэж хэлсэн. Тэгээд буцаад А дээр ирэхэд ухаантай, амьсгалж байсан. А араас гарч ирээд юу болоо вэ, юун цус гараа вэ гэхээр нь би А-ыг хутгалчихлаа яаралтай түргэн дууд гэж хэлээд гаргасан. А-ыг гарснаас хойш би цээжин дээр нь алчуураар дарж байсан. Удалгүй эмнэлэг ирэхэд би хутгыг угаалгын машин дээр тавьсан. Эмч нар орж ирээд амьсгал хураасан байна гэж хэлэхээр нь би А-ыг яаралтай цагдаа дууд би хүн алчихлаа гэж хэлээд утсаар цагдаа руу дуудлага өгүүлсэн... /1 дүгээр хх-ийн 116-117 дугаар хуудас/,

яллагдагч Б.Э-ын ...пизда минь гээд сууж байсан сандал дээрээсээ босч ирээд над руу цохих гээд байгаа юм шиг ойртсон. Тэгэхээр нь хананд өлгөөтэй байсан хутганы савнаас хутгыг автал өөдөөс А тулаад ороод ирсэн. Тэгээд л А орчихлоо ш дээ гээд хойшоо ухартал А-ын зүүн эгэм мөр хэсгээс цус олгойдож гарсан. Тэгээд л би сандраад сандал дээр нь буцаж суулгаад цусыг нь алчуураар дараад А-ыг дуудаад цагдаа эмнэлэг дууд гэж хэлсэн... /1 дүгээр хх-ийн 120-121 дүгээр хуудас/,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Д-ийн  ...Би хүүгээ бусдын гарт алдсандаа гомдолтой, харамсалтай байна... /1 дүгээр хх-ийн 27-28 дугаар хуудас/,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-ийн ...М.А-ыг Алтанбулаг сум руу ажилд ороод тэрнээс хойш уулзаагүй. 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дүүгээ Алтанбулаг суманд нас барсан талаар мэдсэн... /1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

иргэний хариуцагч Д.М-ын ...А нар бол “Наран төмөр” ХХК-д харуул ажилтай хүмүүс байсан. Байгууллага өвөл ажилладаггүй улиралын чанартай бөгөөд өвлийн улиралд зөвхөн ээлжийн 2 манаач харуул болох Э, А нар үйлдвэрийг манаад тэндээ байрлаж амьдардаг байсан. Тэр 2 хүнээс өөр манаач харуул байгаагүй. Өөрсдөө ээлжээрээ манаачийн үүргээ гүйцэтгээд үйлдвэрийг бүхэлд нь манаж хардаг байсан... /1 дүгээр хх-ийн 68-69 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шинжээчийн дүгнэлтүүд:

шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №708 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-ээр хураан авсан гэх 30 см урттай, хар өнгийн хуванцар иштэй хутган дээр цус илэрсэн. Уг цус нь АBO системээр AB(IV) бүлгийн харьяалалтай хүний цус байна... гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 84-85 дугаар хуудас/, 

шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №22 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн цамцанд 3 см ханзарсан гэмтэл, 9х0.5 см урагдсан гэмтэл, 15 см ханзарсан гэмтлүүд нь /оёдлын утаснууд өнгөө алдаж гандаагүй/ татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас шинээр үүссэн... талаарх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 87-89 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №10 дугаартай ...Талийгаачийн цогцост цээжний хөндийн хатгагдсан шарх, уушгины хатгагдсан шарх, уушгины няцрал, цус хуралт, уушгины авчилт, цээжний цус хуралдалт /1200 мл/ гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц, ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Талийгаач нь цээжний хөндийн хатгагдаж, нэвтэрсэн шархны улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн цусанд хийсэн химийн шинжилгээгээр 1.3 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь AB(IV)-р бүлгийн харьяаллын цустай... талаарх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 91-97 дугаар хуудас/,

шүүх сэтгэц гэм судлалын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ...Б.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай... талаарх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 101-103 дугаар хуудас/,  

шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №699 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн “Б.Э 52н /эр” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй... талаарх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 105-107 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №865 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн иштэй хутган дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоосон... талаарх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 108-109 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 5-8 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 9-14 дүгээр хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 15-18 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 19-22 дугаар хуудас/, хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан илтгэх хуудас /1 дүгээр хх-ийн 23 дугаар хуудас/, талийгаач М.А-ын оршуулгын зардлын баримтууд болон бусад баримтууд /хх-ийн 32-63 дугаар хуудас/, “Наран төмөр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон талаарх албан бичиг /хх-ийн 64-65 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 201-202 дугаар хуудас/, Б.Э-ын эрүүл мэндийн болон хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 147-180, 182-199, 225-231 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.         

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Э-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн орчимд “Наран төмөр” ХХК-ийн хайлшны үйлдвэрийн харуулын байранд М.А-ын зүй бус харьцааны улмаас маргалдаж түүний зүүн мөрний доод хэсэгт нэг удаа хутгалж алсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг хутгалах нь хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрөө энэ үйлдлээ хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэмт үйлдэл, үхэл хоорондоо шалтгаантай холбоотой байх тул хүний амь нас хохирсон гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгч Н.Баяр нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Э-ыг хүний алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г нь мөрдөн байцаалтын шатанд оршуулгын зардалтай холбоотой 15.094.330 /арван таван сая ерэн дөрвөн мянга гурван зуун гуч/ төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Э нь мөрдөн байцаалтын шатанд 10.000.000 /арван сая/ төгрөгийг, шүүхийн шатанд 5.094.330 /таван сая ерэн дөрвөн мянга гурван зуун гуч/ төгрөгийг тус тус төлсөн болно.

 

Иймд шүүгдэгч Б.Э-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Э-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 /арван нэг/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 151 /нэг зуун тавин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2034000000019 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Э-ээс энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-д 15.094.330 /арван таван сая ерэн дөрвөн мянга гурван зуун гуч/ төгрөг төлснийг,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нимгэн цамц, 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг,

мөн хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг хэрэгт хавсарган ирүүлсэн 2034000000019 дугаартай мэдүүлэг, бичлэг гэсэн ногоон өнгийн бичиглэл бүхий бичигтэй 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хадгалахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овгийн Б-ийн Э-ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овгийн Б-ийн Э-ыг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З овгийн Б-ийн Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 151 /зуун тавин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нимгэн цамц, 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг,

мөн хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг хэрэгт хавсарган ирүүлсэн 2034000000019 дугаартай мэдүүлэг бичлэг гэсэн ногоон өнгийн бичиглэл бүхий бичигтэй 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хадгалсугай.

 

6. Эрүүгийн 2034000000019 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Э-ээс энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-д 15.094.330 /арван таван сая ерэн дөрвөн мянга гурван зуун гуч/ төгрөг төлснийг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Эод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүнийг ял эдлэх хугацааг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З овгийн Б-ийн Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                          ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА

   

                                                                                      Ш.ГАНДАНСҮРЭН