Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр,

улсын яллагч Д.Аянагүл,

хохирогч А.Б,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Ц.Бт холбогдох эрүүгийн 2007000000211 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин, сантехникч мэргэжилтэй, ....................................... ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ................................... тоотод оршин суудаг, ял шийтгэл үгүй,

******* овогт Ц.Б /РД:  /,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ц.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө ******* дүүргийн 6 дугаар хороо,******* гудамжны 01 тоотод эхнэр А.Бийг архи уулаа гэх шалтгаанаар түүний цээж хэсэг рүү хөлөөрөө өшиглөж биед нь 15х9 см хэмжээтэй цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Архи уулаа гэдэг шалтгаанаар зодсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

            Хохирогч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            Хохирогч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би ******* дүүргийн 6 дугаар хороо Усан сангийн 2-10 тоотод байрлах гэртээ байж байхад нөхрийн дүүгийн эхнэр намайг дуудаад хамт хотруу шинжилгээ өгчихөөд ирье гэхэд нь хамт явахаар болсон. Тэгээд хамт явах гээд нөхрийн дүүгийн эхнэр *******тай хамт автомашинд суух гэж байтал удаан уулзаагүй найзтайгаа таараад архи уучихсан юм. Тэгээд нэлээн согтоод нөхөртэйгөө утсаар ярьж байгаад уулзаад гэр рүүгээ хамт явцгаасан. Би өөрөө согтуу байдлаасаа болж нөхрийгөө уурлуулчихсан юм. Ингээд замдаа нөхөртэйгөө хэрэлдсэн, тухайн үед архи гүйцэд гараагүй байсан, би өөрөө буруутай атлаа адилхан хэл үгээр идээд байсан тул гэртээ очсон хойно манай нөхөр уурлаад намайг нэг удаа өшиглөөд унагаасан, тэгээд босоод ирэхэд нэг удаа алгадсан юм. Тэгээд бид хоёр эвлэрээд унтаж амарцгаасан, товчхондоо ийм л асуудал болсон юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 03-04 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би ******* дүүргийн 6 дугаар хороо Усан 2-10 тоотод байрлах гэртээ байж байхад манай эхнэр А.Б манай дүү ******* элэгний хагалгаанд орох гэж байгаа учраас хамт шинжилгээ өгчихөөд ирье гэхэд нь хамт явчихаад ирье гэж гараад явсан. Тэгээд би 11 цагийн үед А.Б рүү залгахад архи уучихсан байхаар нь “Яахаараа хот явж байж архи уучихдаг юм бэ” гээд гайхаад уурлаад асуухад “Улаанбаатар луу яваагүй, *******ын төвд архи ууж байна” гэсэн тул би *******ын төв рүү очоод А.Брүү зөндөө залгасан боловч утас дуудаад авахгүй байсан тул би өөрийн дүү *******ийн эхнэр лүү залгаад чи “А.Брүү залгаад хаана байгааг нь мэдээд замаараа уулзъя гээд аваадахаач” гэж хэлсэн. Тэгтэл удалгүй А.Б над руу өөрөө залгаад “Тэрэлжрүү унаанд суучихсан явж байна” гэж хэлсэн. Тэгээд би араас нь Тэрэлжрүү яваад Мэлхий хад орчим залгахад “Би өөр хүнтэй байна май ярь” гээд намайг яриулахад нэг танихгүй эрэгтэй хүн утсыг нь аваад “Бид хоёр Баянцагаан уруудаад явж байна” гэж хэлсэн. Ингээд А.Бтэй манай дүүгийн эхнэр уулзаад гэртээ аваад очсон байсан тул би тэдний гэрээс эхнэрээ аваад гэрүүгээ явсан. Гэрлүү явах замд бид хоёр хэрэлдэж маргалдаад явсан. Тэгээд би А.Бийг архи уусан гэж уурлаад өөдөөс хэрэлдээд байхаар нь хөлөөрөө өшиглөж унагаад босгож ирээд алгадсан юм. Өөр бол цохиж зодсон юм байхгүй. Ингээд архи дарс нь арай гайгүй болоод бид хоёр маргаашдаа л эвлэрцгээсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн шинжээчийн №727 дугаар:

            “1. А.Бийн биед цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

            Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-26-28 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, ******* дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 33 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-ны шилжих шөнө ******* дүүргийн 6 дугаар хороо******* гудамжны 01 тоотод эхнэр А.Бийг архи уулаа гэх шалтгаанаар түүний цээж хэсэг рүү хөлөөрөө өшиглөж биед нь 15х9 см хэмжээтэй цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Архи уулаа гэдэг шалтгаанаар зодсон” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед архи гүйцэд гараагүй нөхөртэйгөө хэрэлдсэн, би өөрөө буруутай атлаа адилхан хэл үгээр идээд байсан тул гэртээ очсон хойно манай нөхөр уурлаад намайг нэг удаа өшиглөөд унагаасан. Тэгээд босоод ирэхэд нэг удаа алгадсан юм” гэх мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн № 727 дугаар дүгнэлт зэрэг болно.

 

Хохирогч А.Бийн эрүүл мэндэд учирсан “15х9 см хэмжээтэй цус хуралт” нь өшиглөх үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ц.Б нь хохирогч А.Бийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Бийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч А.Б нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч А.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв. 

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, *******.2 дугаар зүйлийн 1, 4, *******.6, *******.7, *******.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* овогт Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ