| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0039/Э |
| Дугаар | 676 |
| Огноо | 2020-10-16 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Агар |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 676
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сугарзагд,
улсын яллагч Д.Агар /томилолтоор/,
хохирогч Б.Б ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г , түүний Ц.Нармандах, Б.Мандхай,
иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунсүрэн,
шүүгдэгч Ш.Ч , түүний өмгөөлөгч Б.Манлайжав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ш-ийн Ч-д холбогдох эрүүгийн 1903014190058 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ............... оны ......... дугаар сарын .........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......... хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...... хороо .......... тоотод оршин суух хаягтай, Х харчин овогт Ш-ийн Ч /РД:......................./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ш.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Айцын даваа буюу “Атлас” зочид буудлын зүүн талын замд “Тоyota harier” маркийн, 87-71 УНД улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчин эсрэг урсгалд орж Ч.А ын жолоодон явсан Toyota chaser маркийн, 52-74 УБС улсын дугаартай автомашиныг мөргөж, улмаар жолооч Ч.А , зорчигч Б.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч Г.Г нас барсан,
Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх б/ осолд өртсөн хүн эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусал тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ш.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Айцын даваа буюу “Атлас” зочид буудлын зүүн талын замд “Тоyota harier” маркийн, 87-71 УНД улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчин эсрэг урсгалд орж Ч.А ын жолоодон явсан Toyota chaser маркийн, 52-74 УБС улсын дугаартай автомашиныг мөргөж, улмаар жолооч Ч.А , зорчигч Б.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч Г.Г нас барсан,
Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан болох нь:
1. Шүүгдэгч Ш.Ч ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Б.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Надад баримтаар нэхэмжлэх хохирол байхгүй, цаашид хохирол төлбөрөө нэхэмжлэх хүсэлттэй байна, гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
4. Мөрдөгчөөс 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-4-11/
5. Мөрдөгчөөс 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр жолооч Шаравдорж овогтой Ч ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драгер багажаар шалгахад 2.45 хувийн согтолттой гарсан тэмдэглэл /1хх14/
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаач дүү Г.Г нь зам тээврийн осолд орсон талаар 2019 оны 12 дугаар сарын 18-ны 23 цагийн орчимд ээж З.Төмөрөөс сонсож мэдсэн. Осол хэргийн талаар мэдэхгүй гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 25-27/
7. Хохирогч Ч.А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 18-ны 17 цаг 40 минутын орчимд хамт ажилладаг Б.Б , Г.Г нарын хамт Төв аймгийн нутагт байх ээж хад руу очоод буцаж хот орохоор өөрийн хувийн эзэмшлийн “Тоyota chaser” маркийн 52-74 УБС улсын дугаартай автомашиныг би өөрөө жолоодон хажуу талын урд суудалд Г.Ганбилэг, арын суудалд Б.Б нар суугаад Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Айцын даваа буюу “Атлас” зочид буудлын зүүн талын замд ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй яваад үзэгдэх орчин хязгаарлагдсан хэсгээр дөнгөж өнгөрөөд эсрэг урсгалын автомашинууд түгжрээд цуваад зөөлөн хөдлөөд явж байсан. Тэгээд зорчих хэсэг тэгшрэх үед өөдөөс маш хурц гэрэлтэй автомашин эсрэг урсгалаас сөрж орж ирээд яах ийхийн зуургүй урдаас хүчтэй мөргөсөн. ...“Тоyota harier” маркийн автомашины жолоочийн хажуу талын урд суудалд сууж явсан залуугаас “та хоёр яагаад бид нарын явсан урсгал руу урсгал сөрж орж ирээд ийм юм болчих воо” гэж асуухад тэр залуу “уг автомашиныг жолоодон явсан жолооч согтуу автомашин жолоодон явсан, би битгий согтуу автомашин жолоод гэх хэлэхэд миний үгэнд ороогүй" гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх 33-35/,
8. Хохирогч Б.Б ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 18-ны 17 цаг 40 минутын орчимд хамт ажилладаг Ч.А , Г.Г нарын хамт Төв аймгийн нутагт байх “ээж” хад руу очоод буцаж хот орохоор Амарбаярын эзэмшлийн “Toyota chaser” маркийн, 52-74 УБС улсын дугаартай автомашинтай Амарбаяр өөрөө жолоодон жолоочийн хажуу талын урд суудалд Г.Ганбилэг, арын суудалд би суугаад Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Айцын даваа буюу “Атлас” зочид буудлын зүүн талын замд ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй яваад үзэгдэх орчин хязгаарлагдсан хэсгээр дөнгөж өнгөрөөд эсрэг урсгалыч автомашинууд түгжрээд цуваад зөөлөн хөдлөөд явж байсан, тэгээд зорчих хэсэг тэгшрэх үед өөдөөс маш хурц гэрэлтэй автомашин эсрзг урсгалаас сөрж орж ирээд яах ийхийн зуургүй урдаас хүчтэй мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 37-41/
9. Гэрч Н.З-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ч ахын хамт Дорноговь аймаг хамт явахаар болоод манай гэрт очиж би гутлаа солиод тэндээс хөдлөөд Нарангийн голоос нефтийн эргэдэг замаар яваад 5-н шарын призер гараад Сонсголонгийн гүүрээр гарахаар нь би Ч ахаас Төв аймаг явах гэж байгаа юм уу гэхэд тийм гэсэн. Тэгээд Төв аймгийн зам руу ороод явтал зам дээр цагдаа дохих шиг болсон чинь Ч ах дохих шиг болов уу яав гээд хоорондоо ярилцаад шууд явсан. Тэгж явж байгаад Айдсын даваа өгсөж явснаа гэнэт хурдлаж эхэлсэн, би Ч ахаа хурдан яваад байна ш дээ гэж хэлж амжаагүй урд явсан Портер машинд тулж очоод зүүн гар талруугаа огцом дараад эсрэг урсгалаар өөдөөс ирж явсан жижиг цагаан өнгийн машинтай мөргөлдсөн. ...Ч ахаас архи үнэртэж байсан, машин дотор 05 литрийн хар экс архи задалсан дээрээс нь бага зэрэг дундарсан харагдсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 45-47/
10. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Тайкун” ХХК-ийн төлөөлөгч Б.З-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Ш.Ч ын жолоодон явсан “Toyota harier” маркийн, 87-71 УНД улсын дугаартай автомашин нь манай компанийн эзэмшилд бүртгэлтэй ба уг автомашиныг Ш.Ч нь 9 сая төгрөгийн барьцаанд тавьж, зээл авсан...” гэсэн мэдүүлэг /1хх 41-42, 59-60/,
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 495 дугаартай “...Ч.А ын биед баруун талд 5, 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, зүүн өвдөгт шарх, цус хуралт, зулгаралт, цээжинд цус хуралт, зүүн бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1 хх 69-70/,
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 588 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 102-105 дугаар хуудас/,
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1305 дугаартай “...Б.Б ын биед баруун дунд чөмөгний хугарал, бүсэлхийн 5 дугаар нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, дээд, доод уруулын няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 84-86/,
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 110 дугаартай “талийгаач Г.Ганбилэгийн цогцост элэгний баруун, зүүн дэлбэнгийн язарсан урагдал, дэлүү, их сэмжний язарсан урагдал, хэвлийн хөндийг нээж дэлүүг авч их сэмжний урагдлыг оёсон мэс ажилбар /2019.12,18/, хэвлийн хөндийд цус хуралт, 2 уушигны уг хэсгийн язарсан урагдал, цээжний гялтан, голтод цус хуралт, гол судасны язрал, цээжний хөндийд цус хуралт, өвчүү ясны хугарал, баруун хацар, цээжинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хүний хүчин зүйлээс давсан хүчний үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...Талийгаач нь дээрх авто ослын улмаас үүссэн хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан..." гэх дүгнэлт /хх 90-97/,
15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 203 дугаартай “...Ш.Ч гэсэн хаягтай иусанд 2,3 промилли спиртийн агууламж илрэв, согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх 75-76/
16. Шүүгдэгч Ш.Ч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа санал, хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 154/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 495 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 588 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1305 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгзэр сарын 09-ний өдрийн 110 дугаартай зэрэг дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Ш.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Айцын даваа буюу “Атлас” зочид буудлын зүүн талын замд “Тоyota harier” маркийн, 87-71 УНД улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчин эсрэг урсгалд орж Ч.А ын жолоодон явсан Toyota chaser маркийн, 52-74 УБС улсын дугаартай автомашиныг мөргөж, улмаар жолооч Ч.А , зорчигч Б.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч Г.Г нас барсан,
Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх б/ осолд өртсөн хүн эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусал тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугатаасныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний амь нас хохироосон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Ш.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ш.Ч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Б ын шүүх хуралдаанд өгсөн “...Надад баримтаар нэхэмжлэх хохирол байхгүй, цаашид хохирол төлбөрөө нэхэмжлэх хүсэлттэй байна, гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ш.Ч ын хувийн байдал /....41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг.../, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний амь нас хохироосон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар Х харчин овогт Ш-ийн Ч ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х харчин овогт Ш-ийн Ч ыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 9 /ес/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 90 /ер/ хоногийн хорих ялаар сольж нэмж нэгтгэн, Ш.Ч ын нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 9 /ес/ сар 90 /ер/ хоногийн хорих ялын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Ч ын эдлэх 3 /гурав/ жил 9 /ес/ сар 90 /ер/ хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Ч ын өмгөөлөгч Б.Манлайжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Ш.Ч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, баримтаар авагдсан хохирол төлбөрийг шүүхэд гаргасан баримтуудаас давуулан төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хөнгөн ял оногдуулж өгнө үү…” гэжээ.
Шүүгдэгч Ш.Ч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг хохирогч нарт төлж барагдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа хэдий ч хохирогч Б.Б шүүх хуралдаанд өгсөн “...гомдолтой байна...” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г ын шүүх хуралдаанд өгсөн “...гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг гэм хор арилаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүйг дурдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Ч ын цагдан хоригдсон 119 /нэг зуун арван ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт шүүхэд шинээр гаргаж өгсөн 1 ширхэг сд-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Б д буцаан олгохоор шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г нь 11.060.070 төгрөг, шүүх хуралдаан дээр нэмж 380.821 төгрөг нийт 11.440.891 төгрөг баримтаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ш.Ч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г д 15.100.000 төгрөгийг, хохирогч Ч.А т 6.500.000 төгрөгийг, хохирогч Б.Б д 3.100.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болохыг тэмдэглэе.
Хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.Ч ад иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгтээ гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х харчин овогт Ш-ийн Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн,
мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар Х харчин овогт Ш-ийн Ч ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х харчин овогт Ш-ийн Ч ыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар
3 /гурав/ жил 9 /ес/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 90 /ер/ хоногийн хорих ялаар сольж нэмж нэгтгэн, Ш.Ч ын нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 9 /ес/ сар 90 /ер/ хоногийн хорих ялын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Ч ын эдлэх 3 /гурав/ жил 9 /ес/ сар 90 /ер/ хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Ч ын цагдан хоригдсон 119 /нэг зуун арван ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Ш.Ч ад иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт шүүхэд шинээр гаргаж өгсөн 1 ширхэг сд-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Б д буцаан олгосугай.
9. Хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ш.Ч ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.Ч ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР