| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0174/Э |
| Дугаар | 186 |
| Огноо | 2020-05-25 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 186
2020 05 25 2020/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн М-ын Н-д холбогдох эрүүгийн 2034000000031 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1987 оны 2 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Эйч ти си” оёдлын үйлдвэрт захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Фловерс таун, Богд Жавзандамбын гудамж, 46в байр, 12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НЕ дугаарын регистртэй, Б овгийн М-ын Н
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч М.Н нь согтуугаар 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн орой 20 цаг 26 минутаас 20 цаг 40 минутын хооронд Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан ухаа 2 дугаар багийн Нүдэнгийн 11-01 тоотод байх “Бичигт” хүнсний дэлгүүрийн хажууд байх буудлын өрөөнд 14 нас 4 сар 19 хоногтой Г.Х-г арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Н:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 2034000000031 дугаартай хэрэгт насанд хүрээгүй хохирогч Г.Х /хх-ийн 22-23, 27, 153-155 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрч М.Н /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч Б.Г /хх-ийн 31-32, 49 дүгээр хуудас/, гэрч М.Б /хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрч Б.Ц /хх-ийн 36 дугаар хуудас/, гэрч Г.Б /хх-ийн 37 дугаар хуудас/, гэрч Ч.Б /хх-ийн 41-42, 151-152 дугаар хуудас/, гэрч Д.Х /хх-ийн 44-45 дугаар хуудас/, гэрч С.Ц /хх-ийн 48 дугаар хуудас/, гэрч Б.М /хх-ийн 50 дугаар хуудас/, гэрч Б.Т /хх-ийн 149-150 дугаар хуудас/, шинжээч Э.Эрхэмбаяр /хх-ийн 159-160 дугаар хуудас/, гэрч сэжигтэн М.Н /хх-ийн 99 дүгээр хуудас/, яллагдагч М.Н /хх-ийн 104-105, 106-108, 156-158 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 01 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-61 дүгээр хуудас/,
шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 704 дугаартай дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 703 дугаартай дүгнэлт /хх-ийн 69-70 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 705 дугаартай дүгнэлт /хх-ийн 74-75 дугаар хуудас/,
шүүх сэтгэц гэм судлалын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар хуудас/,
шүүх сэтгэц гэм судлалын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 86-88 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 54 дугаартай дүгнэлт /хх-ийн 92-94 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн анхан шатны мэдээлэл /хх-ийн 15-16 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн аюулгүй эрсдэлийн үнэлгээ /хх-ийн 17-18 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 25 тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 60-61 дүгээр хуудас/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх-ийн 161 дүгээр хуудас/, шүүгдэгч М.Н-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 114-143 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч М.Н нь согтуугаар 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн орой 20 цаг 26 минутаас 20 цаг 40 минутын хооронд Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан ухаа 2 дугаар багийн Нүдэнгийн 11-01 тоотод байх “Бичигт” хүнсний дэлгүүрийн хажууд байх буудлын өрөөнд 14 нас 4 сар 19 хоногтой Г.Х-г арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах насанд хүрээгүй хохирогч Г.Х-ийн ...өрөөний гэрэл гэнэт унтарсан. Би тухайн үед тог тасарчихлаа гэж бодоод утасныхаа гэрлийг асаах гэхэд ах намайг тэврээд баруун талын орон дээр дараад хэвтүүлэхээр нь хоёр гараараа цээж рүү нь түлхэж холдуулаад өрөөнөөс гарах гээд орон дээрээс босоход намайг барьж аваад зүүн талын орон дээр хэвтүүлээд миний дээр гараад хэвтсэн. Би тухайн үед “Ааваа” гэж хашхирахад намайг чимээгүй бол гээд миний амыг нэг гараараа дараад “дуугүй бол” гэж загнасан. Тэгээд би бослоо гэхэд Н ах “чи намайг тэвэр” тэгвэл би босгоё гэхэд намайг босгоогүй. Тэгэхээр нь би цээжээр нь хоёр гараараа тэврэхэд “намайг үнс тэгвэл босгоё” гэхээр нь би үнэсээгүй юм. Тэгсэн чинь миний дээрээс дарж хэвтэж байгаад хоёр гараараа миний өмдний товчийг тайлаад дотуур хувцастай хамт доош нь өвдөг хүртэл татаж тайлаад өөрийнхөө өмсөж явсан өмдийг тайлаад миний гэдсэн дээгүүр үнэсэж байгаад гараа миний салтаа руу хийгээд боожгойг минь оролдож байгаад өөрийнхөө боожгойг миний боожгой руу хийсэн. Миний санаж байгаагаар 7-8 минут миний дээр гараад дээш доош хөдлөөд боожгойгоо миний боожгойноос гаргаад оруулаад байсан. Тэгээд миний хоёр хөлийг дээш нь өргөх үед аав гаднаас хаалга онгойлгоод ороод ирсэн. Аавыг ороод ирэхэд Н ах орон дээрээс босоод өмдөө дээш нь татаад аавтай маргалдаад аавын цамцны энгэрээс бариад аав руу дайраад нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж байх шиг харагдсан... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр болсон. Би тухайн үед ээжээсээ айгаад 2017 он гэж хэлсэн юм... ...Бид хоёр харилцан тохиролцоод хийсэн... /хх-ийн 27 дугаар хуудас/,
...Н нь эхлээд намайг дараад хэвтүүлсэн. Тэр үед би түүнийг түлхээд өөрөө боссон. Босонгуут буцаагаад нөгөө талын ор руу дарж хэвтүүлсэн. Өөрөө миний дээр гараад хэвтсэн. Би шууд “Ааваа” гээд чангаар нэг удаа хашхирсан. Тэр үед Н “дуугай бол” гэж ууратй дарамталсан өнгөөр хэлээд миний аман дээр гараа тавьсан. Би айсан тул дахин хашхирах боломж гараагүй. Дараа нь миний хоёр гарын хэвлий хэсэг дээр зөрүүлж татаад биеэрээ дарсан. Тэр үед би гараа хөдөлгөх боломж гараагүй. Тэгээд миний өмдийг шууд тайлсан. Би өөрөө эсэргүүцэл үзүүлж чадаагүй... /хх-ийн 153-155 дугаар хуудас/,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У-ын ...Би энэ хүнийг сайн мэдэхгүй. Хэрэг болохоос өмнө 2 удаа л зүс харж байсан. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй. Би хүүхэдтэйгээ энэ талаар ярилцаж байгаагүй... /хх-ийн 26 дугаар хуудас/,
гэрч Б.Г-ийн ...2 номерын өрөөний түлхүүр гадна талдаа дутуу хийгээд үлдээсэн байхаар нь түлхүүрээр нь онгойлгоод ороход зүүн талын орон дээр манай охиныг хэвтүүлээд өмдийг нь тайлчихсан Н нь дээр нь гараад өөрийнхөө өмдийг өвдөг хүртлээ тайлчихсан байсан. Намайг өрөө рүү орох гэхэд Н босоод өмдөө татаад миний өөдөөс хүрч ирээд нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод, дараа нь цээж рүү гараараа 2 удаа цохиод буудлын арын хаалгаар гараад явсан... /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
...Намайг өрөөнд явж ороход Н-тэй хамт хэвтэж байсан. Би тэгээд уурлаад загнахад айж байгаа юм шиг харагдсан. Өрөөнөөс гаргасны дараа надтай ямар нэгэн зүйл яриагүй. Би шууд дэлгүүр рүү гаргаад өөрөө буудлын арын хаалгыг түгжээд араас нь дэлгүүр рүү гарсан... /хх-ийн 49 дүгээр хуудас/,
гэрч С.Ц-ийн ...Би хэвтэж байгаад Х-г намайг тэврэхээр нь уруул дээр нь үнэссэн. Тэгсэн миний өөдөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй байхаар нь дээр нь гарч хэвтээд Х-ийн дотуур хувцсыг тайлаад, дараа нь өөрийнхөө дотуур хувцсыг тайлаад өөрийнхөө бэлэг эрхтнийг Х-ийн бэлэг эрхтэн рүү хийсэн. Тухайн үед Х өвдөөд байна гэхээр нь би буруу юм хийж байна гээд болиод хажууд нь хэвтсэн... /хх-ийн 48 дугаар хуудас/,
шинжээч Э.Эрхэмбаярын ...15 настай Г.Х-ийн биед бэлгийн маргаантай асуудлыг тогтоох зорилгоор мөрдөгчийн асуусан асуултын дагуу биед нь үзлэг хийхэд биед ил харагдах гэмтэл шарх үгүй, бэлэг эрхтэнд шинэ үүссэн гэх гэмтэл тогтоогдохгүй байсан бөгөөд хуучин урагдал сорвижилттой байсан. Мөн цусанд бэлгийн замын халдварт өвчин, эр бэлгийн эс үзэх зорилгоор мазокын шинжилгээ авч, биологийн шинжилгээ явуулахад эр бэлгийн эс илрээгүй, бэлгийн замын халдварт өвчингүй гэх хариу ирсэн тул Г.Х-ийн биед охин хальс нь хуучин сорви гэмтэлтэй бэлгийн замын халдварт өвчингүй, эр бэлгийн эс илрээгүй гэсэн дүгнэлт гаргасан болно. Өөрөөр хэлбэл хэрэг гарснаас хойш маргааш өдөр нь үзлэг хийсэн. Анх бэлгийн харилцаанд орсон тохиолдолд охин хальсанд цус хуралт болон урагдал шинээр үүсдэг юм. Х-ийн хувьд хуучин урагдалтынхаа талаар бэлэг эрхтэндээ шургуулдаг хэрэглэл буруу хийж байгаад охин хальсаа гэмтээж байсан гэх өгүүлэмжтэй байсан... /хх-ийн 159-160 дугаар хуудас/,
яллагдагч М.Н-ийн ...миний орон дээр Г.Х суухаар нь ойр зуурын юм ярьж байгаад цээжээр нь тэврээд хацар дээр нь үнэссэн. Тэгсэн намайг буцааж үнсэхээр нь би хойш нь хэвтүүлээд дахиж үнэссэн. Тухайн үед Х надад эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгж байтал өрөөний хаалга онгойлгоод Г ах орж ирээд уурлаад намайг өшиглөөд 2 удаа цохисон. Би Г ахтай өрөөний үүдэнд ноцолдож байгаад арын хаалгаар гарсан... /хх-ийн 106-108 дугаар хуудас/,
...Зун нэг бөмбөг тоглож байхад 15-тай ч билүү тийм зүйл ярьж байсан... ...хүч хэрэглэсэн зүйл байхгүй. бэлгийн харилцаанд орсон зүйл байхгүй... /хх-ийн 156-158 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 01 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаартай ...М.Н нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна. М.Н-ийн биед баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. М.Н нь бэлгийн замын халдварт өвчингүй байна... дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн хар хөндлөн шулуун судалтай цамцанд гарсан 0,2х0,5 см, 0,2х0,2 см 0,2х0,2 см хэмжээтэй гэмтлүүд нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин гогдолт, урагдалт байна... ...Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн жинсэн өмдөнд гарсан 8 см, 6 см, 4,5 см, 4,5 см, 5 см, 4 см, 4 см, 5 см, 3,5 см, 4,5 см,5 см, 7 см, 7 см, 6 см, 2,5 см, 3 см, 2,5 см, 3 см, 5 см, 8 см хэмжээтэй гэмтлүүд нь үйлдвэрлэлийн явцад гарсан хуучин сэмрэлттэй... талаарх дүгнэлт /хх-ийн 57-61 дүгээр хуудас/,
шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 704 дугаартай ...Г.Х-с хураан авсан гэх ягаан өнгийн эмэгтэй дотоож дээр эр бэлгийн эс илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 703 дугаартай ...М.Н-ээс хураан авсан гэх цэнхэр ногоон эрээн эрэгтэй дотоож дээр эр бэлгийн эс илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 69-70 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 705 дугаартай ...Бор эрээн өнгийн орны бүтээлэг дээр эр бэлгийн эс, цус илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 74-75 дугаар хуудас/,
шүүх сэтгэц гэм судлалын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ...М.Н-д одоогоор сэтгэцийн өвчин үгүй... ...М.Н нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай... ...М.Н өөрийн үйлдлийг ухамсарлах ойлгох чадвартай... ...М.Н сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай... талаарх дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар хуудас/,
шүүх сэтгэц гэм судлалын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ...Г.Х-д одоогоор сэтгэцийн хувьд өөрчлөлтгүй... ...Г.Х нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай... ...Г.Х нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай... талаарх дүгнэлт /хх-ийн 86-88 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 54 дугаартай ...Г.Х-ийн охин хальс хуучин сорви гэмтэлтэй байна... ...Дээрх охин хальсны сорви гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй... ...Г.Х нь бэлгийн замын халдварт өчвингүй байна... ...Г.Х-ийн бэлэг эрхтнээс авсан арчдаст эр бэлгийн эс илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 92-94 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн анхан шатны мэдээлэл /хх-ийн 15-16 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн аюулгүй эрсдэлийн үнэлгээ /хх-ийн 17-18 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 25 тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 60-61 дүгээр хуудас/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх-ийн 161 дүгээр хуудас/, шүүгдэгч М.Н-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 114-143 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч М.Н нь согтуугаар 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн орой 20 цаг 26 минутаас 20 цаг 40 минутын хооронд Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан ухаа 2 дугаар багийн Нүдэнгийн 11-01 тоотод байх “Бичигт” хүнсний дэлгүүрийн хажууд байх буудлын өрөөнд 14 нас 4 сар 19 хоногтой Г.Х-г арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Х-г арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон үйлдлээ өөрөө хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэр тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч М.Н болон түүний өмгөөлөгч П.Ганбаатар нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.Н-ийг арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У-д шүүгдэгч М.Н нь мөрдөн байцаалтын шатанд бэлнээр 19.000.000 /арван есөн сая/ төгрөг, мөн “Toyota Prius-20” маркийн 92-63 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохиролд өгсөн болох нь хавтаст хэргийн 180-182 дугаар хуудаст авагдсан нотлох баримтууд,
Мөн шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У-д 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 89005659 дугаарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй талаар мэдэгдсэн тэмдэглэл зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Н-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх ба түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч М.Н-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч М.Н-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
мөн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Н-ийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 30 /гуч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүхээс оногдуулсан торгох ялаас цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийн 1 хоногийг 15 нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр /30 хоногийг 15 нэгж буюу 15.000 төгрөгөөр үржүүлж 450 нэгж буюу 450.000 төгрөг/ тооцож эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн 2034000000031 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэрэгт 1 ширхэг CD хураагдан ирснийг хэрэг хадгалах хүртэлх хугацаагаар хэрэгт хадгалахыг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн М-ын Н-ыг 18 насанд хүрээгүй хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн М-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овгийн М-ын Н-ийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 30 /гуч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн М-ын Н-ийн цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр дүйцүүлж дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шүүхээс оногдуулсан есөн зуун нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаас хасаж, түүний нийт эдлэх ялыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн М-ын Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б овгийн М-ын Н-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Эрүүгийн 2034000000031 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэрэгт 1 ширхэг CD хураагдан ирснийг хэрэг хадгалах хүртэлх хугацаагаар хадгалахыг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн М-ын Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн тогтоолыг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
11. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл шүүгдэгч Б овгийн М-ын Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН