Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 161

 

 

 

 

 

 

 

 

 

       2020           05               05                                                  2020/ШЦТ/161             

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,

улсын яллагч А.Азжаргал,

шүүгдэгч Ө.З, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө овгийн Ө-ын З-д холбогдох эрүүгийн 2034002150175 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

        

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1992 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт, Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 4 дүгээр баг, Угалз 8 дугаар гудамж, 1 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Төв аймаг, Зуунмод сум, Номт 1 дүгээр баг, 17 дугаар байр, 12 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ВЮ дугаарын регистртэй, Ө овгийн Ө-ын З

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ө.З 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг, Шаттай 12 байранд иргэдээс ирсэн дуудлага мэдээллийн дагуу очсон Төв аймаг дахь цагдаагийн газрын аж ахуйн ажилтан, цагдаагийн дэслэгч Н.Н-ийг цагдаагийн хэлтэс дээр очиж шалгуул гэсэн хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэн маргаж, улмаар нүүрийг нь маажиж биед нь халдаж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.З:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034002150175 дугаартай хэрэгт хохирогч Н.Н /хх-ийн 10-11, 12-13, 14-15 дугаар хуудас/, гэрч Н.Н /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч Ө.Б /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч Г.Б /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Ц.Д /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Ө.З /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч Х.С /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч Б.Б /хх-ийн 22 дугаар хуудас/, шинжээч И.Ганболор /хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч Э.Ц /хх-ийн 70 дугаар хуудас/, гэрч Г.Ё /хх-ийн 71 дүгээр хуудас/, яллагдагч Ө.З /хх-ийн 36-38 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 119 дугаартай дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, Н.Н-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 50-51 дүгээр хуудас/, согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 52-53 дугаар хуудас/, Төв аймаг дахь цагдаагийн газрын хоногийн нөхцөл байдлын танилцуулга /хх-ийн 54-60 дугаар хуудас/, хэсгийн төлөөлөгч цагдаа нарын холбоо барьсан тэмдэглэл /хх-ийн 61 дүгээр хуудас/, жолооч нараас авах хариуцлагын баталгаа /хх-ийн 62 дугаар хуудас/, шүүгдэгч Ө.З-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 39-49, 64-69 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна. 

   

Шүүгдэгч Ө.З 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг, Шаттай 12 байранд иргэдээс ирсэн дуудлага мэдээллийн дагуу очсон Төв аймаг дахь цагдаагийн газрын аж ахуйн ажилтан, цагдаагийн дэслэгч Н.Н-ийг цагдаагийн хэлтэс дээр очиж шалгуул гэсэн хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэн маргаж, улмаар нүүрийг нь маажиж биед нь халдаж хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Н.Н-ын ...жижүүрийн жолооч цагдаагийн дэд ахлагч Г.Ё ирчихсэн байсан. Г.Ё хоёр эрэгтэй хүнийг машиндаа суулгачихсан байсан бөгөөд надад нэг нь дотор үлдчихсэн байгаа гаргаад ирэх үү гэхээр нь би гэрт нь яваад ороход нэг эмэгтэй хүн, нэг эрэгтэй хүний хамтаар согтууруулах ундаа хэрэгсэн байдалтай согтуу байсан юм. Тэгэхээр нь би эрэгтэй хүнийг нь аваад гарах гэсэн чинь эмэгтэй нь би өгч явуулахгүй наадах чинь миний нөхөр би нөхрөө өгч явуулахгүй гэж хэлэхээр нь би авч явах шаардлагатай асуудлыг шийдэх ёстой газар нь очиж шийдэх хэрэгтэй гэж хэлсэн... ...Тэгээд аваад гарсан чинь нөгөө эмэгтэй хүн нь би нөхрөө явуулахгүй гэж хэлээд миний хувцаснаас зуураад гарч ирсэн. Тэгээд гараад иртэл нөгөө хүүхэн чи миний ахыг зодлоо гэж хэлээд миний нүүрийг маажсан. Тэгээд би цагдаагийн газарт хүргүүлсэн... ...миний баруун хацар хоёр хэсэг газарт хумсны сорви үүсэн. Мөн цээж хөндүүртэй байна. Өөрөөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Миний шар хантааз, өвлийн куртика хоёрын цахилгаан нь эвдэрсэн юм... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

...Цахилгаан нь эвдэрсэн. Тухайн үедээ би цахилгаанаа янзалчихсан тул үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй... ...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

гэрч Н.Н ...би эрэгтэй хүнийг нь аваад гарах гэсэн чинь эмэгтэй нь би өгч явуулахгүй наадах чинь миний нөхөр би нөхрөө өгч явуулахгүй гэж хэлэхээр нь би авч явах шаардлагатай асуудлыг шийдэх ёстой газар нь очиж шийдэх хэрэгтэй гэж хэлсэн... ...Тэгээд аваад гарсан чинь нөгөө эмэгтэй хүн нь би нөхрөө явуулахгүй гэж хэлээд миний хувцаснаас зуураад гарч ирсэн. Тэгээд гараад иртэл нөгөө хүүхэн чи миний ахыг зодлоо гэж хэлээд араас миний нүүрийг маажсан. Тэгээд би цагдаагийн газарт хүргүүлсэн... ...миний баруун хацар хоёр хэсэг газарт хумсны сорви үүсэн. Мөн цээж хөндүүртэй байна. Өөрөөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Миний шар хантааз, өвлийн куртика хоёрын цахилгаан нь эвдэрсэн юм... /хх-ийн 16 дугаар хуудас/,

гэрч Ө.Б-ын ...би машинд сууж байсан сайн хараагүй. Нэг эмэгтэй хүн сүүлд ирсэн цагдааг маажиж цохиж зодоод л байх шиг байсан. Би тухайн үедээ согтуу байсан бөгөөд сайн санахгүй байна... /хх-ийн 17 дугаар хуудас/,

гэрч Г.Б-ын ...би машинд суучихсан байсан чинь гадаа байсан цагдааг нэг залуу түлхээд цохиод байх шиг байсан. Би тэр хүмүүсийг бол танихгүй. Нүүрийг нь О гэх хүүхэн маажсан байсан. Маажих байхыг нь бол хараагүй... /хх-ийн 18 дугаар хуудас/,

гэрч Ц.Д-ын ...С гэдэг хүнийг нэг цагдаа авч явах гэсэн чинь нэг эмэгтэй хүн миний ах буруугүй гэж хэлээд цагдаа руу дайраад нүүр амыг нь маажаад зодож цохиод л байсан. Тэгээд цагдаа миний машинд гуйгаад суулгаад цагдаа руу авч явах гэхээр нь машинд суухгүй гөлөг пизда гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан... /хх-ийн 19 дүгээр хуудас/,

гэрч Х.С-ын ...Миний хувьд мэдэхгүй байна. Тухайн үед согтуу орж гараад байсан. Ямар ч байсан гэрээс хүмүүс муудалцаад байхаар нь салгах гээд л гэрээс гарснаа санаж байна... /хх-ийн 21 дүгээр хуудас/,

шинжээч И.Ганболорын ...хатуу мохоо зүйл гэдэгт хумс болон бусад ир үзүүртэй зүйлээс бусад зүйлийг ойлгоно... /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

гэрч Э.Ц-ийн ...алба хаагчдыг эсэргүүцэн дэслэгч Н.Н-ийн эрүүл мэндэд З гэх эмэгтэй халдсан байсан тул жижүүрийн шуурхай албаны хоногийн нөхцөл байдлын мэдээнд уг дуудлагыг дэслэгч Н.Н өгснөөр хүлээн авч гомдлоор оруулж мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Цэрэндовдон шалгасан байгаа... /хх-ийн 70 дугаар хуудас/,

гэрч Г.Ё-ын ...нэг эмэгтэй гарч ирэн дэслэгч Н.Н-ийн нүүрийг маажиж хүнээ өгч явуулахгүй гэж хэлээд дайраад байсан бөгөөд бид нар машиндаа бүгдийг нь суулгаад цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэж ирсэн байгаа... /хх-ийн 71 дүгээр хуудас/,

яллагдагч Ө.З-ын ...миний хувьд хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчээр мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн тул одоо дахин мэдүүлэг өгөхгүй... /хх-ийн 36-38 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд, 

 

шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаартай ...Н.Н-ийн биед дух, баруун хацарт зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 119 дугаартай ...Ө.З-ын биед баруун зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээр гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, Н.Н-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 50-51 дүгээр хуудас/, согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 52-53 дугаар хуудас/, Төв аймаг дахь цагдаагийн газрын хоногийн нөхцөл байдлын танилцуулга /хх-ийн 54-60 дугаар хуудас/, хэсгийн төлөөлөгч цагдаа нарын холбоо барьсан тэмдэглэл /хх-ийн 61 дүгээр хуудас/, шүүгдэгч Ө.З-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 39-49, 64-69 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.     

       

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

                        

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч Ө.З-ын 2020 оны 02 дугаар сарын 21-ний орой 22 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг, Шаттай 12 байранд иргэдээс ирсэн дуудлага мэдээллийн дагуу очсон Төв аймаг дахь цагдаагийн газрын аж ахуйн ажилтан, цагдаагийн дэслэгч Н.Н-ийг цагдаагийн хэлтэс дээр очиж шалгуул гэсэн хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэн маргаж, улмаар нүүрийг нь маажиж биед нь халдаж хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль сахиулагчийн албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэн маргаж, нүүрийг нь маажиж биед нь халдах нь хууль бус шинжтэйг мэдсээр байж хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, нүүрийг нь маажсан энэ үйлдлээ өөрөө хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэр тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Мөн шүүгдэгч Ө.З болон түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ө.З-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Н.Н нь шүүгдэгч Ө.З-аас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй ба гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Н.Н-ийн мэдүүлэг, шүүгдэгч Ө.З, хохирогч Н.Н нарын эвлэрсэн тухай хүсэлт, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

  

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ө.З-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэх дүгнэлээ.  

 

Мөн шүүгдэгч Ө.З-д шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тус тус ял оногдуулахыг мэдэгдэж, түүний тэнсэж, үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Эрүүгийн 2034002150175 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ө.З нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч Н.Н нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

             36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн

                     1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овгийн Ө-ын З-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ө овгийн Ө-ын З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ө овгийн Ө-ын З-д шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө овгийн Ө-ын З-д тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2034002150175 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ө.З нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч Н.Н нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө овгийн Ө-ын З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө овгийн Ө-ын З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ш.ГАНДАНСҮРЭН