Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 135

 

 

 

 

 

 

 

  2020 оны 04 сарын 20 өдөр                       Дугаар 2020/ШЦТ/135                                      Зуунмод сум                               

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат, 

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Д-ийн С-т холбогдох эрүүгийн 1934008340442 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                                                                         

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1999 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 2, эмээгийн хамт Төв аймаг, Баян сум, 3 дугаар баг, Цавчир, дашгай 6 дугаар гудамж, 4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НВ дугаарын регистртэй, Б овгийн Д-ийн С

 

                                 Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.С нь үргэлжилсэн үйлдлээр бусдын орон байр агуулах саванд нэвтэрч  2019 оны 09 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир багийн нутаг оршин суух иргэн Ц.Э-ын гэрээс хоёр давхрын цонх онгойлгон орж Чүнчигноров хөөрөг, мөнгөн халбага нуухтай, шүрэн хөөрөг, алтан нуух алтан халбагатай хүрэн чулуун хөөрөг, энгийн хөөрөгнүүдийг хулгайлан авч 13.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 Мөн 2019 оны 9 дүгээр сарын 25-нд Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг оршин суух иргэн Т.Д-ийн гэрийн хаалганы цоожийг онгойлгон орж будаа агшаагч 45.000 төгрөг, ус буцалгагч 20.000 төгрөг, цагаан сарын бэлэгний үлдэгдэл оймс бээлий 50.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 115.000 төгрөгийн хохирол,

2019 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутагт орших иргэн Д.Ж-ийн гэрийн хаалгыг хөшиж онгойлгон гэрт хууль бусаар, нууцаар нэвтэрч, цагаан чулуу хөөрөг хаш, соруултай, /10 сая төгрөгийн үнэ бүхий/ Хаш чулуун гуулин гаанс/ 500.000 төгрөгийн үнэтэй зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 10.500.000 төгрөгийн хохирол учирсан,

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутагт оршин суух Ж.Д-ийн байшингийн дээврийг эвдэн орж шар өнгийн цүнх, гэр ахуйн бараа болон индүкцийн плитк, хичээлийн хэрэгсэл, үсний сэнс зэргийг хулгайлан авч 265.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн Бамбар гэх газарт оршин суух иргэн Г.Б-ын эзэмшлийн цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклыг хулгайлан авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 05-ны шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг баруун Зуунмодны ам гэх газар байрлах иргэн М.Г-ийн өмчлөлийн зуслангийн байшингийн хоёр давхрын байшингийн цонхыг онгойлгон mglak брэндийн унадаг дугуй /350.000 төгрөгийн үнэ бүхий/, инженерийн өвлийн хангалтын хувцас, эрэгтэй ажлын гутал зэргийг хулгайлан авч вакум цонх эвдэж нийт 843.950 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С:

... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байх тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.  

  

Эрүүгийн 1934008340442 дугаартай хэрэгт хохирогч Ц.Э /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч Д.С /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, яллагдагч Д.С /хх-ийн 28-29, 30-31 дүгээр хуудас/, хохирогч Т.Д /хх-ийн 42-43 дугаар хуудас/, гэрч Д.С /хх-ийн 44-45 дугаар хуудас/, яллагдагч Д.С /хх-ийн 52-53 дугаар хуудас/, хохирогч Д.Ж /хх-ийн 65-66 дугаар хуудас/, гэрч Х.Н /хх-ийн 67-68 дугаар хуудас/, гэрч Б.С /хх-ийн 59-70 дугаар хуудас/, гэрч Д.С /хх-ийн 72 дугаар хуудас/, яллагдагч Д.С /хх-ийн 81-82 дугаар хуудас/, хохирогч Ж.Д /хх-ийн 112-113 дугаар хуудас/, гэрч Н.Х /хх-ийн 114-115 дугаар хуудас/, гэрч Д.С /хх-ийн 116-117 дугаар хуудас/, яллагдагч Д.С /хх-ийн 125-126 дугаар хуудас/, хохирогч Г.Б /хх-ийн 138-139 дүгээр хуудас/, гэрч Т.Ө /хх-ийн 140-141 дүгээр хуудас/, гэрч Д.С /хх-ийн 142-143 дугаар хуудас/, яллагдагч Д.С /хх-ийн 151-152 дугаар хуудас/, хохирогч М.Г /хх-ийн 163 дугаар хуудас/, гэрч М.Г /хх-ийн 164-165 дугаар хуудас/, гэрч Ж.Б /хх-ийн 166-167 дугаар хуудас/, гэрч Д.С /хх-ийн 172-173 дугаар хуудас/, сэжигтнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 204 дүгээр хуудас/, яллагдагч Д.С /хх-ийн 206 дугаар хуудас/, яллагдагч Д.С /хх-ийн 236-237 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд, 

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 дүгээр хуудас/, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний хүснэгт /хх-ийн 17 дугаар хуудас/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1320 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 34 дүгээр хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-40 дүгээр хуудас/,

2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн эд зүйлийн үнэлгээний хүснэгт /хх-ийн 48 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 58 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 59-63 дугаар хуудас/,

2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний хүснэгт /хх-ийн 75 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 103 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 104-110 дугаар хуудас/,

2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйлийн үнэлгээний хүснэгт /хх-ийн 120 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 130 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 131-136 дугаар хуудас/,

2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний хүснэгт /хх-ийн 146 дугаар хуудас/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 156 дугаар хуудас/, нөхөн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 157-161 дүгээр хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 07/478 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 177-191 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 193-199 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.С-ын хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-ийн 85-93, 170-171, 175 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.  

 

Шүүгдэгч Д.С нь үргэлжилсэн үйлдлээр бусдын орон байр агуулах саванд нэвтэрч  2019 оны 09 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир багийн нутаг оршин суух иргэн Ц.Э-ын гэрээс хоёр давхрын цонх онгойлгон орж Чүнчигноров хөөрөг, мөнгөн халбага нуухтай, шүрэн хөөрөг, алтан нуух алтан халбагатай хүрэн чулуун хөөрөг, энгийн хөөрөгнүүдийг хулгайлан авч 13.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 Мөн 2019 оны 9 дүгээр сарын 25-нд Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг оршин суух иргэн Т.Д-ийн гэрийн хаалганы цоожийг онгойлгон орж будаа агшаагч 45.000 төгрөг, ус буцалгагч 20.000 төгрөг, цагаан сарын бэлэгний үлдэгдэл оймс бээлий 50.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 115.000 төгрөгийн хохирол,

2019 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутагт орших иргэн Ж-ийн гэрийн хаалгыг хөшиж онгойлгон гэрт хууль бусаар, нууцаар нэвтэрч, цагаан чулуу хөөрөг хаш, соруултай, /10 сая төгрөгийн үнэ бүхий/ Хаш чулуун гуулин гаанс/ 500.000 төгрөгийн үнэтэй зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 10.500.000 төгрөгийн хохирол учирсан,

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутагт оршин суух Ж.Д-ийн байшингийн дээврийг эвдэн орж шар өнгийн цүнх, гэр ахуйн бараа болон индүкцийн плитк, хичээлийн хэрэгсэл, үсний сэнс зэргийг хулгайлан авч 265.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн Бамбар гэх газарт оршин суух иргэн Г.Б-ын эзэмшлийн цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклыг хулгайлан авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан, 

2019 оны 12 дугаар сарын 05-ны шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг баруун Зуунмодны ам гэх газар байрлах иргэн М.Г-ийн өмчлөлийн зуслангийн байшингийн хоёр давхрын байшингийн цонхыг онгойлгон mglak брэндийн унадаг дугуй /350.000 төгрөгийн үнэ бүхий/, инженерийн өвлийн хангалтын хувцас, эрэгтэй ажлын гутал зэргийг хулгайлан авч вакум цонх эвдэж нийт 843.950 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Ц.Э-ын ...2019 оны 09 сарын 27-ны өдөр 17 цаг 30 минутын үед Төв аймгийн Баян сумын Цавчир багт байдаг гэртээ ирэхэд манай байшингийн 2 давхрын цонх онгойчихсон байсан. Тэгээд би гайхаад ороод үзтэл манай гэрийн хамаг юмыг эмх замбараагүй байдалтай ухаж төвхнөсөн хамаг хаалга онгойлгоод миний шүүгээнд байсан Чүнчинноров хөөрөг нь мөнгөн халбага нуухтай, шүрэн хөөрөг алтан нуух алтан халбагатай, хүрэн чулуун хөөрөг энгийн хөөрөгнүүд алга болсон байсан. Тэгээд би цагдаа дуудсан... ...Би өдөр 6 цагийн орчимд Баян сумаас гэр рүүгээ хариад хувцсаа солиод хөдөө явахаар гартал манай байрны урд талаас зүс таних бөгтөр нуруутай хүн дагаад явж байсан. Тэр хүнийг сэжиглэж байна... ...Шүрэн хөөрөг нь алтан нуух алтан халбагатай шүрэн толгойтой 10 сая төгрөгийн үнэтэй. Чүнчинноров хөөрөг нь мөнгөн халбагатай алтан нуухтай 3 сая төгрөгийн үнэтэй. Хүрэн чулуун хөөрөг нь 500000 төгрөгийн үнэтэй байсан... ...Алдагдсан хөөргөө олоод авчихвал ямар нэгэн гомдол санал нэхэмжлэл байхгүй... /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч Д.С ...2019 оны 09 сарын 27-ны өдрийн 17 цагийн үед Төв аймгийн Баян сумын засаг дарга Ц.Э-ын гэрт 2 давхрын цонхоор орж өрөө болгон руу орж мөнгө байгаа байх гэж бодоод орсон. Тэгээд мөнгө байхгүй байхаар нь том өрөөнийх нь шүүгээг онгойлгож 3 ширхэг шүрэн хөөрөг, Чүнчинноров хөөрөг, Хүрэг чулуун 3 хөөргийг хулгайлан авч 2 давхрын цонхноос үсэрч буугаад Шүрэн хөөргийг гүүрний хажууд, овгор чулуун доор булж нуусан. Тэгээд гэртээ хариад байж байтал сумын хэсгийн төлөөлөгч намайг ирж авсан... ...Мөнгө олох гэж авсан... ...Байшингийх нь хойно байсан банзнаас аваад дээш гарч цонхыг нь түлхээд онгойж орсон... ...Би Э-д 2 хөөргийг нь олж өгсөн Шүрэн хөөргийг нь нуусан газраа мартчихсан. Тэгэхдээ олж өгөх болно... ...Өс хонзонгийн зүйл байхгүй... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Яллагдагч Д.С ...миний хувьд өөрийн үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд урьд өмнө өгсөн гэрчийн мэдүүлгүүд дээрээ болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа болохоор нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 28-31 дүгээр хуудас/,

Хохирогч Т.Д ...гэртээ 13 цагийн үед иртэл манай гэрийн хашааны хаалга дотор талаас нь дэгээгээр түгжсэн байсан. Тэгээд баруун талын эзэнгүй хашааны нүхээр ороод хартал манай гэрт байсан будаа агшаагч, ус буцалгагч, өөр бусад зүйлс алдагдсан байсан... ...Будаа агшаагч нь 45000 төгрөг, ус буцалгагч нь 20000 төгрөг бусад цагаан сарын бэлэгний үлдэгдэл болох 50000 төгрөгийн бараа алдагдсан... ...Алдагдсан эд зүйлсээ олоод авчихвал ямар нэгэн гомдол санал нэхэмжлэл зүйл байхгүй... /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Гэрч Д.С ...2019 оны 09 сарын 25-ны өдөр Баян сумын Цавчир 3-р багийн иргэн Т-ын Д эгчийн гэрт 1 цагийн үед хүн байхгүй байхаар нь үүдний амбаарын цоож нь өлгөөстэй байхаар нь гэрт нь орж авдарынх нь цоожийг тайлж цэнхэр өнгийн ус буцалгагч цагаан өнгийн будаа агшаагч өөр цагаан сарын бэлэгнээс нь үлдсэн бололтой зөндөө оймс бээлий байхаар нь бүгдийг нь авч хажуу тал байдаг хоосон хашаанд байсан банзан жорлонд нуусан... ...Надад мөнгөний хэрэг гараад онгорхой байхаар нь орчихсон юм. Одоо хийсэн зүйлдээ гэмшиж байна... ...Үүдний амбаарынх нь түлхүүр нь гараар татахаар онгойчихдог юм байна лээ. Тэгээд татаж ороод эд зүйлсийг нь авсан... /хх-ийн 45 дугаар хуудас/,

Хохирогч Д.Ж ...гэрээ шалгахаар иртэл хаалга нь дутуу хаагдаастай байхаар нь ороод үзтэл манай гэрт хулгайч орж цагаан чулуун хөөрөг, Хаш соруултай гуулин гаанс алдагдсан байсан... ...манай гэрт Д.С гэх манай сумын хүүхэд манай гэрт орж эд зүйлсийг минь авсан байсныг цагдаа нар илрүүлэн өгсөн. Одоо Хаш соруултай гуулин гаанс алга байна... ...Цагаан чулуун хөөрөг 10000 төгрөг Хаш чулуун гуулин гаанс 500000 төгрөгөөр үнэлж байна. Өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн гаанс байгаа юм...  Алдагдсан гэх эд зүйлсээ олмоор байна. Гомдолтой байна... /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

Гэрч Х.Н ...гэрээ эргэж үзэх гээд очтол манай гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд цагдаа дуудаад гэр лүүгээ орж үзтэл манай гэрээс цагаан чулуун хөөрөг, Хаш соруултай гуулин гаанс зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч танай гэрт орсон хулгайчийг барьчихсан байгаа маргааш өглөө очиж хөөргөө аваарай гэсэн. Тэгээд маргааш очиж хөөргөө авсан. Тэгээд гаанс олдоогүй. Ийм л зүйл болсон... ...Тэгээд цагдаа маргааш миний хөөргийг өгөхөд танай гэрт Д.С орж авсан байна лээ гэж хэлсэн... ...Хаалганы хажууд урт мод тавьчихсан байсан тэр модоор л хөшсөн байх... /хх-ийн 67-68 дугаар хуудас/, 

Гэрч Б.С ...гэртээ гал түлээд сууж байхад манай сумын Д.С ах Цагаан чулуун хөөрөг гаргаж ирээд энийг ээждээ өгөөрэй гээд надад хөөргөө өгсөн. Тэгээд орой манай ээж О гэрт ирэхээр нь болсон зүйлийн талаар ярихад нөгөө алдагдсан хөөрөг байна гэж хэлээд хэсгийн төлөөлөгчид өгсөн... ...Д.С ах айгаад хөөргийг ээжид өгсөн байх... /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

Гэрч Д.С ... Д.Ж-ийн гэрийн хаалгыг урд модоор хөшиж онгойлгон хаалга зочны өрөөний шүүгээг нь онгойлгоод цагаан чулуун хөөргийг авсан. Тэгээд тэднийхээс гарч явсан. Ийм л зүйл болсон... ...Би засаг дарга Ц.Э-ын гэрт орж хөөргийг нь хулгайлсан. Тэгээд хохирлоо барагдуулахын тулд Д.Ж-ийн гэрт орж цагаан хөөргийг нь хулгайлан аваад цагдаад авчирч өгсөн... Гэрийх нь гадаа байсан модоор хаалгыг нь хөшиж онгойлгон орсон... /хх-ийн 72 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Д ...2019 оны 12 сарын 05-ны өдөр манай хүү Х над руу залгаж танай гэрт хулгай орчихсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотоос яваад очиход манай байшингийн дээврээр хулгайч орж хамаг юм эмх замбараагүй болгоод улбар шар өнгийн том цүнх, ойр зуурийн эд хогшил зэргийг аваад явчихсан байсан... ...Тэгээд цагдаа хулгай хийсэн хүнийг бариад намайг дуудаж хулгайд алдагдсан гэх эд зүйлийг тоо ёсоор нь хүлээлгэн өгсөн... ...Д.С гэх залуу манайх руу хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг минь авсан гэж өөрөө надад үнэнээ хэлсэн... ...Би тоо ёсоор нь хүлээж авсан... Би гомдолтой байна. Манай гэрийн дээвэр эвдэрсэн... /хх-ийн 112-113 дугаар хуудас/,

Гэрч Н.Х ...Бадрах дэлгүүрийн худалдагч Н танай хадам ээжийн диплом хүүгийнх нь албумь зэргийг байшингийн хажууд хүн тавьсан байна гэсэн. Тэгээд би ээж Д рүү залгаж асуухад гэрт шүүгээнд байсан гэж хэлсэн. Тэгээд хулгайч орсон байна гэж мэдсэн. Тэгээд би Баян сумын байшиндаа цагдаатай ирсэн. Тэгээд манай гэрт байсан улбар шар өнгийн цүнх болон бусад жижиг эд зүйлсийг хулгайлан авч явсан байсан. Тэгээд тэр залуутай цуг хулгайд алдагдсан гэх зүйлээ албадан эмчилгээний хойд талын хуучин худгийн цементийн дөрвөлжин суурь дотроос өөрөөр нь олуулж авсан... Хэвтээ байдалтай цахилгаан нь онгорхой байсан... ...Тоо ёсоор нь хүлээж авсан манай гэрээс алдагдсан бүх зүйл байсан... /хх-ийн 114-115 дугаар хуудас/,

Гэрч Д.С ...2019 оны 12 сарын 04-ны өдөр Баян сумын Цавчир 3-р багийн Төвд байрлах Ж.Д-ийн байшингийн дээврээр таазыг нь эвдэлж ороод байшингийн дотор талд байсан шүүгээнүүдийг онгойлгон мөнгө хайсан. Тэгээд мөнгө байхгүй байхаар нь улбар шар цүнхэнд гэр ахуйн бараа болон индукц пелетек, хичээлийн хэрэгсэл үсний сэнс зэргийг хулгайлан эвдэлсэн дээврээр  буцаад гарсан. Тэгээд албадан эмчилгээний газрын хойд талын хуучин балгас болсон худгийн торхон дотор хийсэн. Тэгээд би Ж.Д-д тоо ёсоор нь хүлээлгэн өгсөн. Ийм зүйл болсон... ...Мөнгө олох шаардлагатай байсан... /хх-ийн 116-117 дугаар хуудас/,

Хохирогч Г.Б ...М-ын эхнэр 15 цагийн үед залгаж танай гэрийн гадаа байсан мотоцикл хулгайд алдагдсан байна гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 12 сарын 05-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрийн хажууд байсан цэнхэр өнгийг DAYUN маркийн мотоциклын түгжээг эвдлээд асаагаад явсан байдалтай алга болсон байсан. Тэгээд мөрийг нь дагаж явтал Төв аймгийн зам руу ороод алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн... ...Би “нарны буман гэрэл” гэх газраас 1.600.000 төгрөгөөр 2 сарын өмнө авсан... ...Би гомдолтой байна. Шинэ мотоцикл байсан... /хх-ийн 138-139 дүгээр хуудас/,

Гэрч Т.Ө ...хулгайч орж гэрийн гадаа байсан мотоциклыг хулгайлан авч явсан байсан. Тэгээд би 2019 оны 12 сарын 04-ны өдөр сумын иргэн Д.С-тай 17 цагийн үед гэрт нь очоод уулзаж ярилцахад Д.С би мотоциклыг нь аваад байшингийн хойно нуучихсан гэж хэлсэн. Тэгээд Д.С-тай очоод үзэхэд манай ах Б-ын мотоциклыг манай сумын хуучин колонк байсан хоосон байшингийн суурин дотор хийчихсэн байсан. Тэгээд бид нар мотоциклоо аваад гэртээ аваачиж тавьсан... Кундактор нь эвдэрсэн буруу талын толь байхгүй байсан... /хх-ийн 140-141 дүгээр хуудас/,

Гэрч Д.С ...2019 оны 12 сарын 05-ны өдөр Баян сумын Цавчир 3-р багийн Бамбар гэх газрын Г.Б гэх айлын гэрийн тооноор орж мөнгө хайж гэрт байсан шүүгээнүүдийг нь онгойлгосон чинь мөнгө байхгүй болохоор нь гэрийн гадна талд байсан цэнхэр өнгийн DAYUN маркийн мотоциклыг хулгайлан авч яваад Баян сумын Цавчир 3-р багийн хуучин колонк байсан балгасан байшинд оруулж орхисон. Тэгээд орой цагдаа намайг дуудаж би болсон зүйлийн талаар ярьж үнэнгээ хэлсэн... ...Мөнгө олох шаардлагатай байсан... ...Би өдөр цаг сайн мэдэхгүй 11-15 цагийн хооронд гэрийн тооноор нь орсон.../хх-ийн 142-143 дугаар хуудас/,

Хохирогч М.Г ...1 ширхэг Малак брэндийн цэнхэр өнгийн шинэ унадаг дугуй, Монголын төмөр зам компаниас өгсөн өвлийн хос хувцас, гуталтайгаа, өмд, куртик, оюу толгойн шар гутал авсан. Мөн 1 давхрын өрөөний вакум цонх хагалсан байсан... /хх-ийн 163 дугаар хуудас/,

Гэрч М.Г ...байшингаа шалгах гэж гэр бүлээрээ ирэхэд нэг давхрын таамбарын цонх хагарсан байдалтай байсан... ...дотогш ортол манай хүү М дээшээ  гарч үзээд манайд хулгай орчихсон байна. Хамаг зүйлийг сэндийчсэн байна гэсэн. Тэгээд дээш гарч үзэхэд хамаг зүйлийг ухаад хаячихсан хоёр давхрын вакум цонхыг өшиглөөд онгойлгочихсон байсан. Тухайн ухагдсан зүйлсээ янзлаад бүртгэхэд манай нөхөр Б-ийн ажлын нормын шинэ хувцаснууд, гутал, манай хүүгийн Малак брендийн цэнхэр өнгийн том хүний дугуй байхгүй байсан... /хх-ийн 164-165 дугаар хуудас/,

Гэрч Ж.Б ...манай байшингийн нэг давхрын таамбарын цонхыг хагалж хоёр давхрын вакум цонхыг эвдэж байшинд нэвтэрч ороод манай хүүгийн унадаг дугуй, миний өвлийн хангалтын ком ажлын хувцас /шинэ/, гутал зэрэг эд зүйлийг хулгайлсан байсан... /хх-ийн 166-167 дугаар хуудас/,

Гэрч Д.С ...цагдаагийн постны ард байрлах зуслангийн гурван айлын вакум цонхоор нь орж эхний айлаас дугуй, өвлийн хувцасны хангалт байсныг авсан. Бас хайрцагтай шинэ гутал байсныг аваад шууд сольж өмсөөд гарсан. Хоёр дахь айлаас компьютерын гар хулгана, цүнх гэх мэт жижиг эд зүйлүүдийг цүнхтэй байхаар нь аваад явсан.Тэгээд шууд Улаанбаатар хот ороод авсан дугуйгаа таньдаг айлдаа миний дугуй гэж хэлээд үлдээчихсэн. Өвлийн хувцас, гутлаа өмсчихсөн. Цүнхтэй эд зүйлсээ Баян сум дахь гэртээ авчирсан...  /хх-ийн 172-173 дугаар хуудас/,

Сэжигтэн Д.С ...постын ард байрлах Зуунмодны задгай гэх газарт байх 3 айлын зуслангийн байшинд орж эд зүйлийг нь авсан. 2019 оны 12 дугаар сарын 05-ны шөнө 2 давхар мансарттай бор өнгөтэй байшин байсан . Тэр байшин руу би 2 давхарт байх цонхыг нь төмрөөр хөшиж онгойлгож ороод өвлийн хувцас болон 1 ширхэг ундаг дугуй аваад шууд урд нь байх 1 давхар цагаан өнгийн байшин руу дээврээр нь таазыг нь эвдэж ороод 1 ширхэг майхан аваад буцаж гараад чанх урд нь байх цагаан өнгийн байшин руу цонхоор нь орж компьютерын гар болон хулгана, 1 ширхэг хар цүнхтэй  нь хамт авч явсан. Тухайн өдөр замын унаагаар Улаанбаатар хотын Цайж 16 гэх газрын гэр хороололд байх манай таньдаг хүний гэрт би авсан эд зүйлсээ үлдээгээд тэр шөнө дөө Төв аймгийн Баян суманд байх 3-4 тоот гэртээ очоод унтаж байхад намайг цагдаа нар ирж барьсан... /хх-ийн 204 дүгээр хуудас/,

Яллагдагч Д.С ...би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй... /хх-ийн 236-237 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

 

2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ...Ц.Э-ын эд зүйлийг 13500000 төгрөгөөр үнэлсэн... эд зүйлийн үнэлгээний хүснэгт /хх-ийн 17 дугаар хуудас/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1320 дугаартай ...Д.С нь урьд өмнө нь бие хүний истерийн эмгэг сэтгэцийн эмгэгтэй байсан гэх эмнэлгийн бичиг баримт байна. Д.С нь одоо бие хүний истерийн эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно. Д.С нь хэрэг үйлдэх үедээ бие хүний истерийн эмгэг сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Д.С нь өөрийнхөө үйлдлийг ойлгон мэдэж хянах чадвартай байсан байна. Д.С нь мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.С нь гэмт үйлдлээ хариуцах чадвартай... талаарх дүгнэлт /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ...Т.Д-ийн эд зүйлийг 115000 төгрөгөөр үнэлсэн... эд зүйлийн үнэлгээний хүснэгт /хх-ийн 48 дугаар хуудас/,

2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ...Д.Ж-ийн эд зүйлийг 510000 төгрөгөөр үнэлсэн... эд зүйлийн үнэлгээний хүснэгт /хх-ийн 75 дугаар хуудас/,

2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ...Ж.Д-ийн эд зүйлийг 245000 төгрөгөөр үнэлсэн... эд зүйлийн үнэлгээний хүснэгт /хх-ийн 120 дугаар хуудас/,

2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ...Г.Б-ын эд зүйлийг 1600000 төгрөгөөр үнэлсэн... эд зүйлийн үнэлгээний хүснэгт /хх-ийн 146 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 07/478 дугаартай ...М.Г-ийн өмчлөлийн хулгайд эд зүйлийг 834950 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 177-191 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3, 34, 58, 103, 130, 156, дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 дүгээр хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-40 дүгээр хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 59-63 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 104-110 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 131-136 дугаар хуудас/, нөхөн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 157-161 дүгээр хуудас/,  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 193-199 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.С-ын хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-ийн 85-93, 170-171, 175 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.     

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч Д.С-ын хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2019 оны 09 дүгээр сарын 25-нд иргэн Т.Д, 2019 оны 09 дугаар сарын 27-нд иргэн Ц.Э, 2019 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө иргэн Д.Ж, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ж.Д, 2019 оны 12 дугаар сарын 05-ны шөнө иргэн М.Г нарын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг,

мөн 2019 оны 12 дугаар сарын 04-нд иргэн Г.Б-ын эд хөрөнгийг тус тус хулгайлсан үйлдэл, эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн орон байранд нэвтэрч хулгайлсан үйлдлүүд нь бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэсэн нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдэгдсэнээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинжийг,

 

Мөн бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, орон байранд нь нэвтэрч, авах нь хууль бус шинжтэйг мэдсээр байж уг хууль бус үйлдлээ хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус шинжтэй санаатай үйлдэл, эс үйлдэхүй, учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжийг тус тус хангаж байна.

Түүнчлэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан, зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Мөн шүүгдэгч Д.С болон түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.С-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Э-д 13.500.000 төгрөгийн хохирол, Т.Д-д 115.000 төгрөгийн хохирол, Д.Ж-д 10.500.000 төгрөгийн хохирол, Ж.Д-д 265.000 төгрөгийн хохирол, Г.Б-д 1.600.000 төгрөгийн хохирол, М.Г-д 843.950 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна. 

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.С нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлсөн бөгөөд хохирогч Ж.Д нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд дээврийн завсарын хохирол, төлбөр гэж 500.000 /таван зуун мянга/ төгрөг нэхэмжилсэн хэдий ч энэ таларх баримтаа гаргаж өгөөгүй болно. 

 

Иймд шүүх дээрх хохирол, төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.С-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.С-д оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ын 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 134 /нэг зуун гучин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 1934008340442 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч Д.С-ээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.  

 

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

   хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

        36.6., 36.7., 36.8., 36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,

38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл,

                                    заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Д-ийн С-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д-ийн С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 9 /ес/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д-ийн С-ын 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 134 /нэг зуун гучин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн 1934008340442 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

            6. Хохирогч НД дугаарын регистртэй, Б овгийн Ж-ийн Д нь байшингийн дээвэр засварлах 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн баримтаа бүрдүүлж шүүгдэгч Б овгийн Д-ийн С-ээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Д-ийн С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Д-ийн С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН