Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2017/00091/И |
Дугаар | 130/ШШ2017/00067 |
Огноо | 2017-01-30 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 130/ШШ2017/00067
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, утас 00000000, РД:БЮ0000000 Ш овогт Х ын Бт ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар багт оршин суух, утас 00000000, РД:БЮ0000000 Д овогт Х ы А д холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын материалын үнэ 135000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х.Бт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.А нь 2016 онд 135000 төгрөгийн үнэтэй барилгын материалыг зээлээр авч, мөнгийг нь хэдэн сарын дараа төлж өгөхөөр болсон. Гэвч иргэн Х.А одоо хүртэл уг 135000 төгрөгийг төлж өгөхгүй байна. Иймд Х.Ааас 135000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.А шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие 2016 онд Бтаас 135000 төгрөгийн материалыг зээлээр авсан нь үнэн болно. Иймд Бтын нэхэмжилж буй 135000 /нэг зуун гучин таван мянган/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч РД:БЮ0000000000 Д овогт Хы А нь барилгын материалын үнэ 135000 /нэг зуун гучин таван мянган/ төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэгч РД:БЮ0000000 Ш овогт Хын Бтын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай шүүхэд бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд хариуцагч Х.А нэхэмжлэгч Х.Бтын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Бтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4700 төгрөгийн тал нь болох 2350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 2350 /хоёр мянга гурван зуун тавин/ төгрөгийг, хариуцагч Х.Ааас 2350 /хоёр мянга гурван зуун тавин/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Бтад олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч РД:БЮ00000000 Д овогт Хы А нь Барилгын материалын үнэ 135000 /нэг зуун гучин таван мянган/ төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэгч РД:БЮ00000000 Ш овогт Хын Бтын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Бтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4700 төгрөгийн тал нь болох 2350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 2350 /хоёр мянга гурван зуун тавин/ төгрөгийг, хариуцагч Х.Ааас 2350 /хоёр мянга гурван зуун тавин/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Бтад олгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК