Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 114

 

 

 

 

 

 

 

  2020 оны 04 сарын 03 өдөр                           Дугаар 2020/ШЦТ/114                                           Зуунмод сум                              

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга М.Ариунтуяа,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ц-ийн Б-д холбогдох эрүүгийн 1734004080116Т дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

     

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Зуунмод суманд 2000 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, 4 дүүгийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг 3-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НЭ дугаарын регистртэй, Б овгийн Ц-ийн Б

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Өсвөр насны яллагдагч С.Т, Д.Д, Э.Ө, Ц.Б, Т.О нар нь 2017 оны 08 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын замын урд талд үйл ажиллагаа явуулдаг иргэн М.М-ийн өмчлөлийн “Цагаан идээний” ТҮЦ-ний хаалганы цоожийг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу арматурын төмөр хэрэглэн эвдэлж, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан бусдад 243.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1734004080116Т дугаартай хэрэгт хохирогч М.М-ийн /хх-ийн 11, 12,151-152, 154 дугаар хуудас/, гэрч М.Мийн /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Г.Н-ийн /хх-ийн 14 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Г.Т-ийн /хх-ийн 15, 16, 17 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч С.С-ийн /хх-ийн 31 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч М.Т-ын /хх-ийн 32 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Э.А-ын /хх-ийн 33 дугаар хуудас/, өсвөр насны яллагдагч О.С-ын /хх-ийн 54-55 дугаар хуудас/, өсвөр насны яллагдагч Г.Т-ийн /хх-ийн 60-61 дүгээр хуудас/, өсвөр насны яллагдагч С.М-ийн /хх-ийн 66-67 дугаар хуудас/, өсвөр насны яллагдагч С.Т /хх-ийн 72-73, 2-р хх-ийн 30-31дугаар хуудас/, өсвөр насны Т.О-ын /хх-ийн 199-200 дугаар хуудас/, өсвөр насны яллагдагч Д.Д-ийн /хх-ийн 228-229 дүгээр хуудас/, яллагдагч Ц.Б-ийн /хх-ийн 243-244 дүгээр хуудас/, өсвөр насны яллагдагч Э.Ө-ын /2-р хх-ийн 18-19 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

“Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17/10-08 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 36-39 дүгээр хуудас/,

“Уваа Уул Аудит” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02/12 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 156-159 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч М.М-ийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7, 153 дугаар хуудас/, хохирогч М.М-ийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн дугаар хуудас/, хохирогч М.М-ийн гомдол саналгүй тухай өргөдөл, хохирол нөхөн төлсөн баримт /хх-ийн 139-140 дугаар хуудас, 2-р хх-ийн 43 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох өсвөр насны шүүгдэгч С.Т-ийн нас тоолсон тухай тэмдэглэл, ял шалгах хуудас, төрсний бүртгэлийн гэрчилгээ, сурагчийн хувийн хэргийн хуулбар, ургийн овог, эцэг, эхийн нэр, өөрчилсөн тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74-79 дүгээр хуудас, 2-р хх-ийн 21-25 дугаар хуудас, 3-р хх-ийн 11-12, 49-50 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч О.С-ын нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн гэрчилгээ, ял шалгах хуудас, 9б ангид суралцдаг нь үнэн болохыг тодрхойлсон баримт /хх-ийн 80-86 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч С.М-ийн сурагчийн хувийн хэрэг, төрсний бүртгэлийн гэрчилгээ, ял шалгах хуудас, тодорхойлолт, ангийн багшийн тодорхойлолт /хх-ийн 87-93 дугаар хуудас, 2-р хх-ийн 203 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Г.Т-ийн нас тоолсон тэмдэглэл, сурагчийн хувийн хэрэг, тодорхойлолт, багийн засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн гэрчилгээ, ял шалгах хуудас /хх-ийн 94-102 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Т.О-ын нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн гэрчилгээ, ял шалгах хуудас, өргөмжлөлийн хуулбарууд, сурлагын дэвтрийн хуулбарууд, сурдаг нь үнэн болохыг тодорхойлсон баримт /хх-ийн 103-106, 169-194 дүгээр хуудас/, өсвөр насны шүүгдэгч Д.Д-ийн нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн гэрчилгээ, ял шалгах хуудас, өргөмжлөлийн хуулбарууд, сурагчийн хувийн хэргийн хуулбар, сурдаг нь үнэн болохыг тодорхойлсон баримт, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 107-110, 205-223 дугаар хуудас, 2-р хх-ийн 210 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Б-ийн нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ял шалгах хуудас, сурдаг нь үнэн болохыг тодорхойлсон баримт, сурагчийн хувийн хэргийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 111-113, 231-238, 245 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Ө-ын нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар, сурдаг нь үнэн болох тодорхойлолт, сурагчийн хувийн хэргийн хуулбар, ял шалгах хуудас, гэрэл зураг, өргөмжлөлүүд /хх-ийн 114-122 дугаар хуудас, 2-р хх-ийн 01-13 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Ц.Б нь өсвөр насны шүүгдэгч С.Т, Д.Д, Э.Ө, Т.О нартай бүлэглэн, 2017 оны 08 дугаар сарын 27-ноос 2017 оны 08 дугаар сарын 28-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын замын урд талд үйл ажиллагаа явуулдаг иргэн М.М-ийн өмчлөлийн “Цагаан идээний” ТҮЦ-ний хаалганы цоожийг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу арматурын төмөр хэрэглэн эвдэлж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан бусдад 243.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч М.М-ийн ...2017 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 09 цагт дэлгүүрээ онгойлгох гээд ирэхэд дэлгүүрийн хаалганы цоожийг эвдсэн байхаар нь  дэлгүүрийн хаалгаа онгойлгоод ороход хулгай орсон байдалтай бүх зүйлийг ийш тийш нь хөдөлгөж эмх замбараагүй болгосон байхаар нь дэлгүүрт худалдаалдаг эд зүйлээ бүртгэж үзэхэд том савтай бэлэн гоймон 20 ширхэг, жижиг савтай бэлэн гоймон 10 ширхэг, түмний ундаа 6 ширхэг, витцамо ундаа 20 ширхэг, 1 хайрцаг бохь, хүслийн ундаа 10 ширхэг панч ундаа 8 ширхэг, хрустек печень 6 ширхэг, ячшень печень 10 ширхэг, счасливын печень 3 ширхэг, мөн миний  гар цүнхэн дотор байсан LG маркийн андройд гар утас алдагдсан байсан... /хх-ийн 11, 12, 13, 151-152 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Г.Т-ийн ...зүгээр сэлгүүцэж явж байгаад цэнхэр буюу ТҮЦ-ийг ухъя гээд Т анх яриад бид нар буцаж манай гэр рүү орж алхаа авчихаад 1000 айл орж Т найз Цек гэдэг хүүхэдтэй ойролцоогоор 30-40 минут уулзаж ярилцсан. Тэгж байхдаа цэнхэр ТҮЦ-ийг ухах гэж оролдоё хэрэв чадах юм бол танай гэрт ирж иднэ шүү гэж байсан. Тэгээд Цекээс салаад хойшоо явж микроны буудлын урд талын саадан дотор сууж байгаад бүгдээрээ ТҮЦ-рүү очсон. Тэгтэл Т та 3 хүн харж бай би цоожийг нь эвдэлье гээд надад байсан алхыг надаас авч дэлгүүрийн хаалгыг эвдчихээд би хүн харж байя та 3 ороод ундаа бэлэн гоймон аваарай гэж хэлэхээр нь бид гурав хүслийн ундаа 4 ширхэг, түмний ундаа 2 ширхэг, бэлэн гоймон 4, 5 ширхэг, хрустек печень 2 ширхэг, день 1 ширхэг, 5, 6 ширхэг тамхи аваад дэлгүүрийн хаалгыг нь онгорхой орхиод урагшаагаа 1000 айл явж Цекийн гэрийн гадаа очиж хаалгыг нь тогшиход онгойлгоогүй болохоор нь манай гэрт очиж бэлэн гоймонгоо чанаж идчихээд Т, М хоёр гэр рүүгээ яваад С, бид хоёр манай гэрт хоноод маргааш нь хичээлдээ явсан... /хх-ийн 15, 16, 17, 60-61 дүгээр хуудас/,  

өсвөр насны яллагдагч С.Т ...2017 оны 08 дугаар сарын сүүлээр Б, О, Ө, Д бид нар микроны буудлын урд талын ТҮЦ-ний хажуу талын сааданд сууж байсан. Тэр үед 23 цаг өнгөрч байсан. Тэр ТҮЦ хажуу ханандаа бөөрөнхий гар шуу хүртэл ороод гацдаг нүх байсан. Тэр нүхний хажууд Б, Ө, О 3 зогсоод гараа хийж үзээд байсан. Тэгээд Д бид 2-г дуудаад цонхыг нь онгойлгосон дээшээ сөхөгддөг дотроо төмөр торон хамгаалалттай байсан. Тэгээд цоожийг нь үзэж байгаад хаалгыг нь армотурын төмрөөр хөшиж онгойлгосон. Тэгээд би орохгүй гадаа нь үлдсэн. Нөгөө 4 ороод 5 ширхэг түмний ундаа, 9 ширхэг том аягатай бэлэн гоймон, 3 ширхэг жижиг бэлэн гоймон, 5 ширхэг хот дог, хрустек печень 3 ширхэг, день печень 4 ширхэг, нэг уут самар аваад цүнхлээд гараад ирсэн. Тэгээд Э-д О-ын гэрт очсон. Тэгээд тэдний хашаанд гэрт нь аав, ээж нь байсан байшинд нь хүнгүй байсан. Тэгээд тэр байшинд ороод юм аа идээд тэгээд унтсан... /2-р хх-ийн 30-31, 72-73 дугаар хуудас/,

өсвөр насны Т.О-ын ...Б жижиг төмрөөр тэр түцний цоожийг хөшиж онгойлгосон. Тэгээд Т болохгүй болохоор нь өөр төмрөөр Д тэр 2 хөшиж онгойлгосон. Тэгээд эвдэж ороод Т гадаа үлдсэн би цүнхтэй байсан миний цүнх рүү бэлэн гоймон хийсэн. 6-7 ширхэг хийсэн. Тоог нь санахгүй байна. Ундаа болон печень хийсэн. Тэгээд гараад манай гэрт очсон. Тэгээд манай байшинд ороод авсан юм аа идээд тэндээ хоноод өглөө нь гэр гэр рүүгээ явсан... /хх-ийн 199-200 дугаар хуудас/,

өсвөр насны яллагдагч Д.Д-ийн ...2017 оны 08 дугаар сарын 27-28-нд  шилжих шөнө микроны буудлын урд байдаг цэнхэр ТҮЦ-нд Ө, О, Т, Б бид нар 01 цагаас 02 цагийн үед хаалгыг эвдэж ороод би том савтай бэлэн гоймон 5 ширхэг, хрустек печень 3 ширхэг, кровка  печень 3 ширхэг, авсан түмний том ундаа 2 ширхэг, жижиг хүслийн ундаа 2 ширхэгийг авсан. Өөр юм аваагүй... ...Тэгээд ТҮЦ-ээс гараад 18-р байрны хажуу замаар яваад Э орж О-ын гэрт нь очоод гэрт нь аав, ээж, ах, эгч нь байсан хажуу талын байшинд бөөнөөрөө хоносон. Өглөө нь авсан эд зүйлээ идсэн. Тэгээд гэр гэр рүүгээ явсан... ...Т, Б хоёр армотурын төмөр гинжны голоор хийж байгаад мушигаад тэгээд хаалгыг онгойлгосон... /хх-ийн 228-229 дүгээр хуудас/,

яллагдагч Ц.Б-ийн ...микроны буудлын урд талд Цагаан идээний ТҮЦ-н дээр очоод тэгээд ТҮЦ-ийг онгойлгохоор болоод шөнө болтол хүлээсэн. Тэгээд шөнө 00 цагийн үед би урд талын баригдаж байсан барилгаас нарийн арматур төмөр авчирсан. Тэр төмрөөр онгойлгож болохгүй байсан. Тэгээд Д, Т 2 барилга руу яваад бүдүүүн арматурын төмөр  авчраад тэгээд цоожийг нь хөшиж онгойлгоод Т гадаа үлдээд бусад нь орсон. Тэгээд тэндээс түмний ундаа 6 ширхэг, бидний ундаа 7 ширхэг, хүслийн ундаа 6 ширхэг, бэлэн гоймон 10 ширхэг, крова печень 6  ширхэг зэрэг зүйлсийг авсан... /хх-ийн 243-244 дүгээр хуудас/,

өсвөр насны яллагдагч Э.Ө-ын ...Т, Б хоёр 18-р байрны цаана баригдаж байсан барилгаас урт нарийн төмөр авчирсан. Тэр төмрөөр цоожийг тэр хоёр хөшиж онгойлгосон. Тэгээд дотор нь Д, О, Б бид 4 орсон. Тэгээд том савтай бэлэн  гоймон хэдийг авснаа санахгүй байна. Түмний ундаа 4 ширхэг, хрустек печень 5 ширхэг, самар нэг уутыг, хот дог 5 ширхэг авсан. Өөр юм аваагүй... /2-р хх-ийн 18-19 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

“Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17/10-08 дугаартай ...хохирогч М.М-ийн эд зүйлийг нийт 116.620 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 36-39 дүгээр хуудас/,

“Уваа Уул Аудит” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02/12 дугаартай ... хохирогч М.М-ийн эд зүйлийг нийт 243.000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 156-159 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч М.М-ийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7, 153 дугаар хуудас/, хохирогч М.М-ийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн дугаар хуудас/, хохирогч М.М-ийн гомдол саналгүй тухай өргөдөл, хохирол нөхөн төлсөн баримт /хх-ийн 139-140 дугаар хуудас, 2-р хх-ийн 43 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох өсвөр насны шүүгдэгч С.Т-ийн нас тоолсон тухай тэмдэглэл, ял шалгах хуудас, төрсний бүртгэлийн гэрчилгээ, сурагчийн хувийн хэргийн хуулбар, ургийн овог, эцэг, эхийн нэр, өөрчилсөн тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74-79 дүгээр хуудас, 2-р хх-ийн 21-25 дугаар хуудас, 3-р хх-ийн 11-12, 49-50 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч О.С-ын нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн гэрчилгээ, ял шалгах хуудас, 9б ангид суралцдаг нь үнэн болохыг тодрхойлсон баримт /хх-ийн 80-86 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч С.М-ийн сурагчийн хувийн хэрэг, төрсний бүртгэлийн гэрчилгээ, ял шалгах хуудас, тодорхойлолт, ангийн багшийн тодорхойлолт /хх-ийн 87-93 дугаар хуудас, 2-р хх-ийн 203 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Г.Т-ийн нас тоолсон тэмдэглэл, сурагчийн хувийн хэрэг, тодорхойлолт, багийн  засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн гэрчилгээ, ял шалгах хуудас /хх-ийн 94-102 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Т.О-ын нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн гэрчилгээ, ял шалгах хуудас, өргөмжлөлийн хуулбарууд, сурлагын дэвтрийн хуулбарууд, сурдаг нь үнэн болохыг тодорхойлсон баримт /хх-ийн 103-106, 169-194 дүгээр хуудас/, өсвөр насны шүүгдэгч Д.Д-ийн нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн гэрчилгээ, ял шалгах хуудас, өргөмжлөлийн хуулбарууд, сурагчийн хувийн хэргийн хуулбар, сурдаг нь үнэн болохыг тодорхойлсон баримт, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 107-110, 205-223 дугаар хуудас, 2-р хх-ийн 210 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Б-ийн нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ял шалгах хуудас, сурдаг нь үнэн болохыг тодорхойлсон баримт, сурагчийн хувийн хэргийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 111-113, 231-238, 245 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Ө-ын нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар, сурдаг нь үнэн болох тодорхойлолт, сурагчийн хувийн хэргийн хуулбар, ял шалгах хуудас, гэрэл зураг, өргөмжлөлүүд /хх-ийн 114-122 дугаар хуудас, 2-р хх-ийн 01-13 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Б нь өсвөр насны шүүгдэгч С.Т, Д.Д, Э.Ө, Т.О нартай бүлэглэн, 2017 оны 08 дугаар сарын 27-ноос 2017 оны 08 дугаар сарын 28-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын замын урд талд үйл ажиллагаа явуулдаг иргэн М.М-ийн өмчлөлийн “Цагаан идээний” ТҮЦ-ний хаалганы цоожийг арматурын төмөр хэрэглэн эвдэлж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан үйлдэл, эс үйлдэхүй нь хоёр, түүнээс олон хүн урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж иргэн М.М-ийн “Цагаан идээ”-ний ТҮЦ рүү хууль бусаар нэвтэрснээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэсэн шинжийг хангаж байна.

 

Мөн шүүгдэгч Ц.Б, өсвөр насны шүүгдэгч С.Т, Д.Д, Э.Ө, Т.О нарын бусдын үйл ажиллагаа явуулж байгаа орон байранд нууцаар нэвтэрч, эд зүйлс авч байгаа үйлдлээ хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж өөрсдөө түүнийг хүсч үйлдсэн, бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэхдээ хаалганы цоожийг арматурын төмрөөр эвдэж орсон нь учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн хүндрүүлэх шинжийг хангасан, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй ба уг үйлдэл нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Б-ийг бусадтай бүлэглэн нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Ц.Б-ийн бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.М-д 243.000 /хоёр зуун дөчин гурван мянга/ төгрөгийн хохирол хор уршиг учирсан. 

 

Өсвөр насны шүүгдэгч Ц.Б С.Т, Д.Д, Э.Ө, Т.О нартай бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн болох нь хохирогч М.М-ийн мэдүүлэг, мөн хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Б-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Б-ийн хувьд гэмт хэрэг үйлдэхдээ арван найман насанд хүрээгүй байсан боловч шүүхээр хэрэг шийдвэрлэх үед арван найман насанд хүрсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүн шүүхийн шийтгэх тогтоол гарах үед арван найман насан хүрсэн бол энэ хуулийн 8.6 дугаар зүйл хамаарахгүй...” гэснийг баримталж эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Б-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тул хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэхээр байгаа боловч бүлэглэж үйлсэнийг хүндрүүрэх нөхцөл байдалд, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгчид Ц.Б-д оногдуулсан хорих ялыг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн 1734004080116Т дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Б-ээс гаргуулах Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч М.М нь шүүгдэгч Ц.Б-д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан

      шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.12.,

     36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овгийн Ц-ийн Б-ийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овгийн Ц-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ц-ийн Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 1734004080116Т дугаартай эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Б-ээс гаргуулах Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч М.М нь шүүгдэгч Ц.Б-д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Ц-ийн Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Б овгийн Ц-ийн Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.ГАНДАНСҮРЭН