Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

 

 

 

  2020  оны 03 сарын 31 өдөр                      Дугаар  2020/ШЦТ/108                                             Зуунмод сум              

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Т.Баярбат,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Баярбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ж-ын А-д холбогдох эрүүгийн 1934010340061 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

    

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1965 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 54-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 150.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан,

 бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ХН дугаарын регистртэй, Б овгийн Ж-ын А

 

                                        Холбогдсон хэргийн талаар

                                      /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ж.А нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн орой Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутаг “Галзуу харын худаг” гэх газарт Улаанбаатар хотоос баруун аймаг руу явах чиглэлийн асфальтан зам дээр Худалдаа хөгжлийн банкны нэр дээр бүртгэлтэй 75-24 УНА улсын дугаартай Тоёота прадо-120 маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” 3.4 “жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас гулгаж, улмаар замын хажуу руу онхолдож уг ослын улмаас зорчигч Б.М-ийн амь насыг хохироож, П.Г, Ц.Ө нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                             

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А:

...                 ... гэж,

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б ...                   ... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934010340061 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г /хх-ийн 84-85 дугаар хуудас/, хохирогч Ц.Ө /хх-ийн 86-87 дугаар хуудас/,  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б /хх-ийн 89-91 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Х.О /хх-ийн 92-94 дүгээр хуудас/, гэрч Л.Х /хх-ийн 97 дугаар хуудас/, гэрч А.А /хх-ийн 98 дугаар хуудас/, гэрч Л.Б /хх-ийн 99 дүгээр хуудас/, гэрч Б.Х /хх-ийн 100 дугаар хуудас/, гэрч Б.Б /хх-ийн 101 дүгээр хуудас/, гэрч Ё.А /хх-ийн 102 дугаар хуудас/, шинжээч И.Ганболор /хх-ийн 129-130 дугаар хуудас/,  яллагдагч Ж.А /хх-ийн 137-138 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,  

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 787 дугаартай дүгнэлт /хх-ийн 104-105 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 788 дугаартай дүгнэлт /хх-ийн 107-108 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 786 дугаартай дүгнэлт /хх-ийн 111-112 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 785 дугаартай дүгнэлт /хх-ийн 115-116 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 6383 дугаартай дүгнэлт /хх-ийн 118-119 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаартай дүгнэлт /хх-ийн 122-123 дугаар хуудас/,

Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 180 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 126 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-15 дугаар хуудас/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 16-19 дүгээр хуудас/, Төв аймгийн Өндөрширээт сумын сумын Эрүүл мэндийн төвийн албан тоот, тушаалын хуулбар /хх-ийн 23-25 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 29-62 дугаар хуудас/, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт /хх-ийн 67-81 дүгээр хуудас/,  шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 145-153, 176-189 дүгээр хуудас/, Худалдаа хөгжлийн банкны хариу тайлбар, итгэмжлэл, фидукцын гэрээний хуулбар /хх-ийн 157-165 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 171-173 дугаар хуудас/, хохирол төлсөн баримтууд /хх-ийн 205-208 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

   

Шүүгдэгч Ж.А нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн орой Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутаг “Галзуу харын худаг” гэх газарт Улаанбаатар хотоос баруун аймаг руу явах чиглэлийн асфальтан зам дээр Худалдаа хөгжлийн банкны нэр дээр бүртгэлтэй 75-24 УНА улсын дугаартай Тоёота прадо-120 маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” 3.4 “жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас гулгаж, улмаар замын хажуу руу онхолдож уг ослын улмаас зорчигч Б.М-ийн амь насыг хохироож, П.Г, Ц.Ө нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч П.Г-ын ... Би 2019 оны 11 дүгээр 11-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хотруу найз А-ын машиныг жолоодоод явсан. Ингээд Өвөрхангай аймгаас А-д өөрт нь жолоог нь шилжүүлээд хажуу талд нь суугаад явсан... ...Ингээд хөдлөөд явж байгаад өөд өгсөөд уруудаж байхад цас ороод хялмаалаад байсан гэтэл машин зам дээр гулгаад замын хажуу тал руу онхолдсон... ...Ослын дараа машинаас гарч ирээд хүнээ бүртгэхэд нөгөө замаас суусан жирэмсэн эмэгтэй шидэгдчихсэн байсан... ...Уруудаж явахдаа замын халтиргаанаас болж замын хажуу руу гарсан гэж бодож байна... ...Толгойд 7 см зүсэгдсэн 7 оёдол тавиулсан. Зүүн даланд зулгаралт гэмтэлтэй... ...Надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй... /хх-ийн 84 дүгээр хуудас/,

 

хохирогч Ц.Ө-ийн  ... 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот руу гарсан. Ингээд замдаа явж байгаад замын хажууд гар өргөөд зогсож байсан хүний хажууд зогсоод нэг жирэмсэн эмэгтэйг машины арын суудлын голд суулгаад Улаанбаатар хот руу хөдлөөд замд цас орж хальтиргаатай байсан. Тэгтэл машин зам дээр гулсаад замын хажуу талын жалгыг мөргөөд 2 эргээд хажуугаараа зам дээр тогтсон. Тэгтэл нэг хүн ирээд амьд хүн байна уу гээд хашгирсан. Тэгтэл хамт явсан Х байна аа гээд орилсон. Тэгээд би хажуу тал руугаа харахад Х миний хажууд байсан би охин яасан юм бэ гэхэд хэн ч дуугараагүй. Ингээд цагдаа бид нарыг гаргаад охин яасан бэ гэхэд энд байна гээд зааж байсан. Зүгээр үү гэж асуухад байхгүй болсон байх аа гэж байсан. Ингээд дээрээс нь юмаар хучаад цагдаа түргэн цагдаа дуудаад 30 орчим минутын дараа Аргалант сумын түргэн тусламж ирж нөгөө охиныг үзээд нас барсан байна гэж хэлээд бидэнд машиндаа тусламж үзүүлсэн... ...Би суудлын бүс зүүсэн байсан. Жолооч мөн зүүсэн байсан харин замаас суусан охин зүүгээгүй байсан... ...Машин зүгээр л явж байгаад л зам дээр гулгаад замын хажуу руу онхолдчихсон... ...Дух, дагз хавдаж шалбарсан, 2 нүд хөхөрсөн, гарын сарвуу жижиг жижиг шалбарсан... /хх-ийн 86-87 дугаар хуудас/,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн ... Тухайн осол гардаг өдөр ээжтэйгээ утсаар би аймаг дээр семинартай өнөөдөр сумаас гараад гэртээ очиж хоночихоод өглөө Төв аймаг явж семинартаа сууна гэж ярьж байсан. Унаа олдохгүй унаа хайгаад байж байна гэж ярьсан байсан. Ямар унаагаар ирэх гэж байгаа талаараа бол хэлээгүй юм билээ. Хэрвээ сумын төвөөс унаа олдохгүй бол хойд зам дээрээс унаанд сууна гэж ярьсан байсан. Сумын төвөөс гарахдаа дүү рүүгээ утсаар яриад би гарах гэж байна намайг тосож аваарай гэж ярьсан байсан... ...Гомдолтой байна... /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Х.О-ийн ... Манай байгууллагатай гэрээ байгуулж А, Н гээд хүмүүсийн нэр дээр байдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан юм. Авто машин худалдан авах зориулалттай зээл авсан. 48 сарын хугацаатай 35.000.000 төгрөг зээлсэн байгаа. Захиран зарцуулах эрх нь Худалдаа хөгжлийн банкинд байгаа... /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

гэрч Л.Х-ийн ... Би 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгаас өглөө 07 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу Г, Ө, А нарын хамтаар гарсан... ...3амд нилээн хальтиргаатай эвгүй байгаад байсан. Ингэж явж байгаад Эрдэнэсант сум нилээн өнгөрөөд явж байхад замын хажуу талд хар өнгийн машин зогсчихсон хажуу талд нэг залуу гар өргөөд зогсож байсан. Ингээд манай жолооч дугуй нь хагарсан юм болов уу зогсож туслая гээд зогсоод яасан талаар нь асуухад нөгөө залуу Улаанбаатар хот руу хүн дайя гэж хэлсэн... ...Ингээд авч явахыг зөвшөөрөөд жолооч жирэмсэн эмэгтэйд хандаж миний дүү дунд талд сууна шүү дээ гэхэд өөрөө зөвшөөрөөд суусан. Ингээд Улаанбаатар хот руу хөдөлж явж байгаад манай машин замын баруун гар тал руу гулгаж замын хажуу тал руу онхолдоод 2 удаа бөмбөрөөд эргэж зам руу гараад талаараа хараад тогтсон... ...Ингээд гарч ирээд хүнээ бүртгэхэд дунд суусан жирэмсэн охин алга байсан. Ингээд Ө нөгөө охин яасан бэ гэхэд нөгөө цагдаа охин тийшээ үсэрсэн гээд зааж харуулсан. Ингээд харахад зам дээр хөдөлгөөнгүй хэвтэж байсан... /хх-ийн 97 дугаар хуудас/,

гэрч А.А-ийн ... 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Галзуу харын худаг гэх газрын замын 48 дахь километрийн заалтын орчим 75-24 УНА улсын дугаартай Прадо маркийн машин 500 орчим метрийн өмнө Улаанбаатар хот чиглэлтэй тойрог тойрохдоо гулгаж замын хажуу руу онхолдож 3-4 удаа эргэсэн. Эргэх үед нэг хүн шидэгдсэн хамгийн сүүлийн эргэлтэн дээр цонхоор нь шидэгдсэн. Тэгээд онхолдсон... ...талийгаач эмэгтэй асфальтан зам дээр шидэгдэж яваад очиход ямар нэгэн хөдөлгөөн байхгүй толгой хэсгээс нь маш их хэмжээний цус гарсан байсан... ...тухайн өдөр цас ороод зам цастай, гулгаатай байсан юм тэрнээс болж жолоодлого алдан замын хажуу руу унасан байх... /хх-ийн 98 дугаар хуудас/,

гэрч Л.Б-ын ... 75-24 УНА улсын дугаартай Прадо маркийн машин 500 орчим метрийн өмнө Улаанбаатар хот чиглэлтэй тойрог тойрохдоо гулгаж замын хажуу руу онхолдож 3-4 удаа эргэсэн эргэх үед нэг хүн шидэгдсэн. Хамгийн сүүлийн эргэлтэн дээр цонхоор нь нэг хүн шидэгдсэн.. ...талийгаач эмэгтэй асфальтан зам дээр шидэгдэж, яваад очиход ямар нэг хөдөлгөөн байхгүй толгой хэсгээс маш их хэмжээний цус гарсан байсан... ...Араас өмнөөс нь миний машинаас өөр машин байгаагүй... /хх-ийн 99 дүгээр хуудас/,

гэрч Б.Н-ийн ... 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өглөө 14 цагийн үед манай найз охин болох талийгаач Б.М Төв аймгийн Зуунмод суманд эмийн санч нарын сургалттай байсан юм. Тэгээд би өөрийн 92-91 ТӨА улсын дугаартай хар өнгийн Простер маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймаг Өндөрширээт сумаас төв зам руу Улаанбаатар хот орох замын унаанд суулгаж өгөх санаатай бид 2 явсан. Тэгээд Төв аймаг Өндөрширээт сум руу салдаг уулзвар дээр би цагаан өнгийн Прадо маркийн тээврийн хэрэгслийг зогсоогоод Улаанбаатар хот руу хүн аваад явчих гэж хэлэхэд за гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгсэлд 4 зорчигч явсан. Тэгээд манай найз охиныг тээврийн хэрэгслийн арын суудлынхаа голын суудалд суулгаж өгсөн. Тэгээд найз охиноо суулгачихаад би машин унаад сумын төв рүү явсан... ...Манай найз охин 7 сартай жирэмсэн эмчийн хяналтанд байдаг байсан... /хх-ийн 100 дугаар хуудас/,

яллагдагч Ж.А-ын ... Би 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө өөрийн эзэмшлийн Прадо 120 маркийн 75-24 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Баянхонгор аймгаас Улаанбаатар хот орох гээд хуучин ажиллаж байсан Ө, Х, Г нарын хамт дөрөвүүлээ явсан. Тэгээд явж байтал Төв аймаг Эрдэнэсант өнгөрөөд явж байтал замын хажууд хар өнгийн машины хажууд нэг залуу гараа өргөөд зогсож байсан. Тэгээд би машин тэрэг нь эвдэрчихсэн юм бол уу гэж бодоод машинаа зогсоогоод юу болсон бэ гээд асуутал та Улаанбаатар хот руу нэг хүн аваад явчихаачээ гэж хэлсэн. Тэгээд бид нар машиндаа бага зайтай байгаа арын суудлын голд сууна ш дээ гээд хэлтэл бид нар машиндаа бага зайтай байгаа арын суудлын голд сууна ш дээ гээд хэлтэл зүгээр зүгээр болно гэж хэлсэн. Тэгээд замын хажууд байсан хар машин луу гараад даллаад дуудтал хар куртиктэй эмэгтэй бууж ирсэн. Тэгээд миний машины хажууд ирээд зай багатай юм байна ш дээ гээд хэлтэл нөгөө залуу нь зүгээр зүгээр бэлэн унаа олдсон байна ш дээ суучих суучих гэж хэлсэн. Тэгээд тээврийн хэрэгслийн арын суудлын голд орж суусан. Би машинд суулгасан залууд хандан хот ороод хаана буух юм бэ гээд асуухад драгон дээр хүн тосоод авчина гэж хэлж байсан. Тэгээд бид 5 цааш хөдөлсөн тээврийн хэрэгсэлд суулгасан залуу замын хажууд байсан хар машинаа унаад эргээд явж байсан. Тэгээд Төв аймаг Аргалант сум “Галзуу харын худаг” гэх газар өгсүүр тойргоор өгсөөд гараад явж байтал замын цагдаа зохицуулалт хийгээд байж байсан. Тэгээд тормос гишгэтэл машин баруун гар тийшээгээ эргэсэн. Тэгээд машин унасан байх маш хурдан болж өнгөрсөн нэг мэдсэн цагдаа амьд хүн байна уу гэж хашгирч байсан тэгээд би нэг мэдсэн машинаас гарчихсан запас дугуйн дээр сууж байсан... ...Машин унаад явж байхад зам хар харагдаж байгаа мөртлөө их хальтиргаа гулгаатай байсан. Мөн цас орчихсон хальтиргаатай хэсэг нь харагдахгүй байсан... ...мөн тээврийн хэрэгсэлд суусан эмэгтэйд суудлын бүсээ зүүж яваарай гээд хэлэхэд зүүгээгүй... /хх-ийн 137-138 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,  

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 787 дугаартай ... Ц.Ө-ийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт, баруун шуу, баруун гарын сарвуунд цус хуралт, дух, дагзанд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учирсан.... талаарх дүгнэлт /хх-ийн 104-105 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 786 дугаартай ... П.Г-ын биед толгойд шарх, зүүн мөр, зүүн бугалганд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан ... талаарх дүгнэлт /хх-ийн 111-112 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаартай ... Б.М-ийн биед гавал ясны хугарал, тархины эдийн няцралт, дунд чөмөгт ясны хугарал, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд шарх, дух, баруун хацар, зүүн гарын сарвуунд зулгаралт, зүүн гарын сарвуу, зүүн өвдөгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Б.М нь гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ...” дүгнэлт /хх-ийн 122-123 дугаар хуудас/,

Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 180 дугаартай шинжээчийн ... Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 75-21 УНА улсын дугаартай Тоёота Прадо -120 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ж овогтой А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зам тээврийн осол гарсан өдрийн зам орчны байдал нь асфальт, шулуун уруу, нойтон, цастай, хальтиргаатай, суурингийн гаднах, үзэгдэх орчин хангалтгүй, гэрэлтүүлэггүй, цастай, эерэг хөдөлгөөнтэй, хоёр эгнээтэй гэжээ. Иймд зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэв... ...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 75-21 УНА улсын дугаартай Тоёота Прадо-120 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ж овогтой А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэж үзэв... гэсэн дүгнэлт /хх-ийн 126 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-15 дугаар хуудас/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 16-19 дүгээр хуудас/, Төв аймгийн Өндөрширээт сумын сумын Эрүүл мэндийн төвийн албан тоот, тушаалын хуулбар /хх-ийн 23-25 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 29-62 дугаар хуудас/, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт /хх-ийн 67-81 дүгээр хуудас/,  шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 145-153, 176-189 дүгээр хуудас/, Худалдаа хөгжлийн банкны хариу тайлбар, итгэмжлэл, фидукцын гэрээний хуулбар /хх-ийн 157-165 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 171-173 дугаар хуудас/, хохирол төлсөн баримтууд /хх-ийн 205-208 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

  

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ж.А-ын “TOYOTA PRADO-120” маркийн 75-21 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.М-ийн амь нас хохирсон үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй гэдгээ мэдсээр байж гаргахгүй байж чадна гэж тооцсон, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж, хүний амь нас хохирч, эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй гэж үзсэн ба дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Түүнчлэн шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Т.Баярбат, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, Ж.Б нар  нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүйг болно.

 

Мөн шүүгдэгч Ж.А-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь дангаараа яллах үндэслэл болохгүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг давхар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгүүдээр, мөн шинжээчийн дүгнэлтүүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна.   

 

Иймд шүүгдэгч Ж.А-ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ж.А-ын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Б.М-ийн амь нас хохирсон, иргэн П.Г, Ц.Ө нарт хөнгөн хохирол тус тус хохирол учирсан байна.

 

Шүүгдэгч Ж.А-ын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид Б.Б-д 19.780.300 /арван есөн сая долоон зуун наян мянга гурван зуу/ төгрөг, хохирогч Ц.Ө-т 1.684.000 /нэг сая зургаан зуун наян дөрвөн мянга/ төгрөг, хохирогч П.Г-д 3.127.000 төгрөг /гурван сая нэг зуун хорин долоон мянга/ төгрөг тус тус төлсөн байна.

 

Иймд шүүгдэгч Ж.А-ыг энэ шийтгэх тогтоолоор амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, хохирогч Ц.Ө, П.Г нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ж.А-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тул хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Д.У-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, эрх хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ж.А-ын жолоочийн 86366 дугаартай үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассантай холбоотойгоор зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдаж байгаа болно.

 

     Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                          хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

                                удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Ж-ын А-ыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ж-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ж-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

                                              

4. Шүүгдэгч Б овгийн Ж-ын А-ыг нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид Б.Б-д 19.780.300 /арван есөн сая долоон зуун наян мянга гурван зуу/ төгрөг, хохирогч Ц.Ө-т 1.684.000 /нэг сая зургаан зуун наян дөрвөн мянга/ төгрөг, хохирогч П.Г-д 3.127.000 төгрөг /гурван сая нэг зуун хорин долоон мянга/ төгрөг тус тус төлснийг, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

            шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ж.А-ын жолоочийн 86366 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ж-ын А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Ж-ын А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Ж-ын А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН