Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 139

 

 

 

 

 

 

 

  2020 оны 04 сарын 21                            Дугаар 2019/ШЦТ/139                                       Зуунмод сум          

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд, 

улсын яллагч А.Азжаргал,

шүүгдэгч Ц.П, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овгийн Ц-ийн П-д холбогдох эрүүгийн 2034001720165 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.  

     

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1971 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дундговь аймаг, Сайнцагаан сум, 9 дүгээр баг, Мандалын 6-19 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ЗЮ дугаарын регистртэй, Т овгийн Ц-ийн П

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                      /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ц.П нь Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Долоон уулын ар” гэх газарт 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумаас Төв аймгийн Баянцагаан сум явах чиглэлийн төв асфальтан замд өөрийн өмчлөлийн 05-57 ДУА улсын дугаартай Хьюндай Саната-8 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзаж, тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгон явна” гэсэн заалтыг зөрчиж урдаа явсан автомашиныг зогсоход түүнийг мөргөхгүйн тулд эсрэг урсгалд орж, улмаар эсрэг урсгалд зорчин явсан 56-89 ТӨҮ улсын дугаартай приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Ч.Я-ын эрүүл мэндэд хүнд хохирол, С.Б-ны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.              

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.П:

...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэв.

 

Эрүүгийн 2034001720165 дугаартай хэрэгт хохирогч С.Б /хх-ийн 19-20 дугаар хуудас/, хохирогч Ч.Я /хх-ийн 22-23 дугаар хуудас/, хохирогч Б.Ж /хх-ийн 25-26 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Т.О /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ц.Н /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Ж /хх-ийн 36 дугаар хуудас/, гэрч П.О /хх-ийн 37-38 дугаар хуудас/, гэрч Г.О /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, гэрч Т.З /хх-ийн 41-42 дугаар хуудас/, гэрч М.Э /хх-ийн 43 дугаар хуудас/, гэрч М.Э /хх-ийн 44-45 дугаар хуудас/, гэрч Б.Ц /хх-ийн 46-47 дугаар хуудас/, гэрч М.Т /хх-ийн 48 дугаар хуудас/, гэрч Б.С /хх-ийн 49-50 дугаар хуудас/, гэрч У.Ц /хх-51 дүгээр хуудас/, гэрч Ц.Н /хх-ийн 52-53 дугаар хуудас/, гэрч Ц.П /хх-ийн 54-55 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.З /хх-ийн 57-58 дугаар хуудас, яллагдагч Ц.П /хх-ийн 186-187, 188-189 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд, 

шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101 дугаартай дүгнэлт /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаартай дүгнэлт /хх-ийн 82-83 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 103 дугаартай дүгнэлт /хх-ийн 91-92 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт /хх-ийн 102 дугаар хуудас/,

“Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 16695500 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 116-120 дугаар хуудас/,

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 406 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 131-134 дүгээр хуудас/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 09/59 дугаартай хохирлын үнэлгээ /хх-ийн 151-152 дугаар хуудас/, болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 09/60 дугаартай хохирлын үнэлгээ /хх-ийн 161-172 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, холбогдогч жолоочийн биеийн байцаалт /хх-ийн 4-7 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-17 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн  93 дугаар хуудас/, хохирогч Ч.Я-ын хохирлын баримт /хх-ийн 199-205 дугаар хуудас/, хохирогч, шүүгдэгч нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 219-224 дүгээр хуудас/, шүүгдэгч Ц.П-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 191-196, 208-214 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна. 

   

Шүүгдэгч Ц.П нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Долоон уулын ар” гэх газарт Төв аймгийн Зуунмод сумаас Төв аймгийн Баянцагаан сум явах чиглэлийн төв асфальтан замд өөрийн өмчлөлийн 05-57 ДУА улсын дугаартай Хьюндай Саната-8 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзаж, тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгон явна” гэсэн заалтыг зөрчиж урдаа явсан автомашиныг зогсоход түүнийг мөргөхгүйн тулд эсрэг урсгалд орж, улмаар эсрэг урсгалд зорчин явсан 56-89 ТӨҮ улсын дугаартай приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Ч.Я-ын эрүүл мэндэд хүнд хохирол, С.Б-ны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч С.Б...гэнэт тас няс гээд дугараад явчихсан. Юу болсныг нь мэдээгүй. Ослоос болж миний баруун гар, бугуй хэсгээрээ хугарчихсан, түнхний аяга цөмрөлттэй гэсэн... ...би эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа нөхөн төлүүлмээр байна... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

хохирогч Ч.Я...эсрэг урсгалаас машин урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд бүгд автомашинаас буугаад байж байтал эмнэлэг, цагдаа нар ирсэн. Ослоос болж хоёр гарын шуу хугарсан. Таван хавирга хугарсан гэсэн гэмтэл авсан... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

хохирогч Б.Ж ...хьюндай соната 8 маркийн автомашин урсгал сөрж гарч ирээд миний жолоодож явсан 56-89 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн эгц урдаас мөргөчихсөн. Тэгээд би автомашинаасаа буух гэсэн чинь миний талын хаалга онгойхгүй байсан. Тэгэхээр нь эсрэг талынхаа хаалгаар буусан.. Тэгээд би эмээг дуудсан чинь гар эвгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би суудлын бүсийг нь тайлаад автомашинаас буулгасан. Харин өвөөг бол автомашинаас буулгаагүй... ...миний нуруу эвгүй болчихсон байгаа... ...би тухайн үед зам цастай урд том оврын ачааны автомашин явж байсан болохоор 50 орчим километр цагийн хурдтай явж байсан... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Т.О...44-33 УНУ улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг. Осол болох үед миний автомашиныг аав барьчихсан явж байсан... ...Миний автомашины хойд талын гупер дотогшоогоо хонхойгоод орчихсон, хормой нь хагарчихсан, гуперний түгжээнүүд хугараад уначихсан байсан... ...Би үнэлгээний дүнгээр автомашиныхаа засварын мөнгийг буруутай жолоочоос гаргуулж авмаар байна... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

иргэний хариуцагч, нэхэмжлэгч Ц.Н-ын ...өмнө гэрчийн мэдүүлэг дээр өөрийн мэдэх зүйлээ ярьсан. Одоо нэмж ярих зүйл байхгүй... ...тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг засуулмаар байна... /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Б.Ж ...миний автомашины урд хэсэг бүхэлдээ эвдэрч гэмтсэн, бас дотор салон хагарсан, суудалнууд махийсан, хаалганууд гацаад онгойхгүй байсан... ...миний автомашинд учирсан хохирлыг барагдуулах хүсэлтэй байна. Миний автомашинд учирсан гэмтлийг засаад зүгээр болгочихвол надад гомдол санал гээд байх юм байхгүй... /хх-ийн 36 дугаар хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.З ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

яллагдагч Ц.П ...миний тээврийн хэрэгсэлд Дундговь аймгаас гарахад нийт 5 зорчигч зорчиж явсан. Харин Төв аймгийн нутаг Самбартай хөтөл гэдэг газар нэг хүн буусан. Осолд орох үед миний тээврийн хэрэгсэл дотор 4 зорчигч зорчиж явсан... ...би тухайн үед 40 километр цагийн хурдтай явж байсан... ...Би С.Б, Ч.Я нарын эмчилгээний зардал гэж 1254276 төгрөг төлсөн. Харин тээврийн хэрэгслүүдэд учирсан хохирлыг даатгалд холбогдох бичиг баримтыг нь бүрдүүлээд өгчихсөн... /хх-ийн 188-189 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд, 

шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101 дугаартай ...Ч.Я-ын биед хүзүүний 2-р нугалам, цээжний 2-р нугаламын их биеийн хугарал, баруун талын плеврийн хөндийн сул хий, шингэн, хүзүүний 6, 7-р хөндлөн сэртэнгийн хугарал, баруун талын 2, 3, 4, 5, 6, 7-р хавирга, зүүн 12 дугаар хавирганы хугарал, өвчүү ясны хугаралт, баруун зүүн шууны хугарал, хүзүү, зүүн шилбэнд зулгарал бүхий хүнд хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 73-74 дүгээр хуудас/, 

шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаартай ...С.Б-ны биед зүүн дунд чөмөгт ясны тогооны хугарал, баруун шуу ясны хугарал, сүүжний холбоосны урагдал, өгзөг, түнхний булчингийн ширхгийн хаван бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 82-83 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 103 дугаартай ...Б.Ж-ийн биед зүүн гарын сарвуунд зулгаралт бүхий шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар гэмтлийн зэрэгт хамаараагүй... талаарх дүгнэлт /хх-ийн 91-92 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаартай ...Жолооч Ц.П нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн... талаарх дүгнэлт /хх-ийн 102 дугаар хуудас/,

“Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 16695500 дугаартай ...Т.О-ын эзэмшлийн “TOYOTA HARRIER” маркийн 44-33 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг 128100 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 116-120 дугаар хуудас/,

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 406 дугаартай ...Ц.Н-ын эзэмшлийн “TOYOTA PTIUS-30” маркийн 15-08 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг 1505000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 131-134 дүгээр хуудас/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 09/59 дугаартай ...Ц.П-ийн эзэмшлийн “SONATA-8” маркийн 05-57 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг 3990200 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 151-152 дугаар хуудас/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 09/60 дугаартай ...Б.Ж-ийн эзэмшлийн “TOYOTA PTIUS-20” маркийн 56-89 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг 4731600 төгрөгөөр үнэлсэн... хохирлын үнэлгээ тайлан /хх-ийн 161-172 дугаар хуудас/, болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, холбогдогч жолоочийн биеийн байцаалт /хх-ийн 4-7 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-17 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн  93 дугаар хуудас/, хохирогч Ч.Я-ын хохирлын баримт /хх-ийн 199-205 дугаар хуудас/, хохирогч, шүүгдэгч нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 219-224 дүгээр хуудас/, шүүгдэгч Ц.П-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 191-196, 208-214 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.   

    

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно.  

     

Прокуророос шүүгдэгч Ц.П-ид холбогдох эрүүгийн 2034001720165 дугаартай хэргийг шүүгдэгч Ц.Пийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогч Ц.Н, Жамбалсүрэн, С.Б, Я нар нь түүнтэй эвлэрсэн тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.  

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч Ц.П-ийн Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Долоон уулын ар” гэх газарт 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумаас Төв аймгийн Баянцагаан сум явах чиглэлийн төв асфальтан замд өөрийн өмчлөлийн 05-57 ДУА улсын дугаартай Хьюндай Саната-8 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзаж, тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгон явна” гэсэн заалтыг зөрчиж урдаа явсан автомашиныг зогсоход түүнийг мөргөхгүйн тулд эсрэг урсгалд орж, улмаар эсрэг урсгалд зорчин явсан 56-89 ТӨҮ улсын дугаартай приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Ч.Я-ын эрүүл мэндэд хүнд хохирол, С.Б-ны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн хувьд холимог хэлбэрээр буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь санаатай үйлдэл, эс үйлдэхүй, хохирол хор уршигт хүргэсэн нь болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.   

 

Иймд шүүгдэгч Ц.П-ийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.П-ийн холимог гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Я-ын эрүүл мэндэд хүнд хохирол,   

хохирогч С.Б-ны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан байна.

Хохирогч Ч.Я, С.Б нар нь мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн улмаас учирсан хүнд, хүндэвтэр хохиролтой холбоотой эмчилгээний зардалтай холбоотой 1250000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг хавтаст хэргийн 199-205 дугаар хуудаст нэхэмжилсэн ба дээрх хохирлыг шүүгдэгч Ц.П нь хавтаст хэргийн 219 дүгээр хуудаст нөхөн төлсөн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.З мөрдөн байцаалтын шатанд ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... талаарх мэдүүлэг хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас,

Мөн иргэний нэхэмжлэгч Т.О-д шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд ...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэсэн тайлбар,

иргэний хариуцагч, нэхэмжлэгч Ц.Н, иргэний нэхэмжлэгч Б.Ж нар нь “шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт хавтаст хэргийн 220-222 дугаар хуудаст авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.П-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ц.П-ид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тул хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан болгоомжгүй гэмт хэрэгт нь хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэх дүгнэлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Ц.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх бөгөөд түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр /2/ жилийн хугацаагаар эрх хассан тул тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс нэмэгдэл ялын хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2034001720165 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.П нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Ц.Н, Ж, С.Б, Ч.Я нар нь шүүгдэгч Ц.П-ид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, эвлэрснийг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

 

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.П-ийн жолоочийн 389974 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

 

 

 

       Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

      хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овгийн Ц-ийн П-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Т овгийн Ц-ийн П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.П-ид шүүхээс тэнссэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.П нь шүүхээс тэнссэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

мөн шүүхээс 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2034001720165 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч С.Б, Ч.Я, Б.Ж, Т.З, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ц.Н, иргэний нэхэмжлэгч Т.О нар нь шүүгдэгч Ц.П-ид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул шүүгдэгч Ц.П нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.    

   

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.П-ийн жолоочийн 389974 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгасугай. 

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.П-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодохыг эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхээс тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.П-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.П-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН