Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 179

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

 

 

 

   2020             05               19                                                 2020/ШЦТ/179                      

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Ж.З, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

хохирогч А.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Ж-ын З-д холбогдох эрүүгийн 1934003560269 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.          

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Архуст суманд 1988 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Төв аймаг Архуст сумын Ноёншанд 1 дүгээр багийн Боголын 01-20 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НД дугаарын регистртэй, Х овгийн Ж-ын З

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ж.З нь 2019 оны 05 дугаар сард Төв аймгийн Архуст сумын Ноёншанд 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр болох А.С-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.З:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.С:

...Гэр бүлийн гишүүн буюу өөрийн нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 19344003560269 дугаартай хэрэгт хохирогч А.С /хх-ийн 33-35, 36-37, 88 дүгээр хуудас/, гэрч С.Ч /хх-ийн 40-43 дугаар хуудас/, гэрч Б.Б /хх-ийн 44-46 дугаар хуудас/, гэрч Б.О /хх-ийн 47-48 дугаар хуудас/, гэрч Б.Т /хх-ийн 49 дүгээр хуудас/, гэрч Б.З /хх-ийн 50-51 дүгээр хуудас/, гэрч П.Б /хх-ийн 52-53 дугаар хуудас/, гэрч Л.Ц /хх-ийн 54 дүгээр хуудас/, гэрч Ц.С /хх-ийн 55 дугаар хуудас/, гэрч С.Ч /хх-ийн 56 дугаар хуудас/, гэрч Х.Д /хх-ийн 57-58 дугаар хуудас/, гэрч Э. /хх-ийн 121-122 дугаар хуудас/, гэрч А.С /хх-ийн 226 дугаар хуудас/, шинжээч И.Ганболор /хх-ийн 227 дугаар хуудас/,  яллагдагч Ж.З /хх-ийн 67-68, 69-70, 131-132 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 312 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-61 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-8-23 дугаар хуудас/, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 28 дугаар хуудас/, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 90-92 дугаар хуудас/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 98-99 дүгээр хуудас/, шүүгдэгч Ж.З-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 71-83 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна. 

   

Шүүгдэгч Ж.З нь 2019 оны 05 дугаар сард Төв аймгийн Архуст сумын Ноёншанд 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр болох А.С-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч А.С-ийн ...2019 оны 05 дугаар сарын 06-ны шөнө манай нөхөр Ж.З гэрт орж ирээд намайг унтуулахгүй уурлаад намайг архи авч өг гэхээр нь дэлгүүр рүү цуг очоод чи дэлгүүрээс очоод авчих гэхэд чи өөрөө авч өг гээд машин дотор үснээс зулгааж зодсон. Би дэлгүүрээс 2 ширхэг 2.5 литрийн сэнгүр пиво авч гэртээ очоод манай нөхөр З пивоноос 1-2 аяга уугаад ямар ч шалтгаангүйгээр миний эрүү рүү гараараа цохисон. Тэгээд хэрэлдэж байгаад унтсан. Өглөө босоход зүүн талын эрүү шанаа хавдсан байдалтай хөндүүр ихтэй байсан. Ажил руу явах гэхэд явуулахгүй чи намайг цагдаад өг гээд орилж хашхираад байсан... /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

...2019 оны 05 дугаар сарын 6-ны өдөр дахин цохиулж 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дахин нэг дүгээр эмнэлэгт Булган эмчид үзүүлэн эмчилгээ хийлгэсэн байгаа... /хх-ийн 88 дугаар хуудас/,

шинжээч И.Ганболорын ...А.С-ийн эрүүнд хуучин хугарал гэмтэл тогтоогдоогүй... ...А.С-ийн биед учирсан гэх эрүү ясны хугарал нь шинэ хугарал байсан бөгөөд КТГ-ийн шинжилгээн дээр хуучин хугарлын талаар тогтоосон дүгнэлт, нөхцөл байдал тогтоогдоогүй учир шинэ гэмтлээр тогтоосон байгаа... /хх-ийн 227 дугаар хуудас/,

яллагдагч Ж.З-ийн ...манай эхнэр С нөгөө пиво ганцаараа уугаад согтчихсон орилж чарлаад байхаар нь нэг удаа баруун гараараа хацар хэсэг нь алгадаад авсан юм. Тэрнээс өөр би ямар нэг байдлаар зодож цохисон асуудал огт байхгүй... /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

...Би сонсгож байгаа ялын 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Харин сүүлд нэмж сонсгож буй 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би 2019 оны 05 дугаар сарын 04-ний орой эхнэр С-г алгадсан нь үнэн, мөн маргааш нь ус буцалгагч авч шидсэн нь үнэн. Тэрнээс өөрөөр зодсон цохисон асуудал надад огт байхгүй... /хх-ийн 131-132 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд

Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 312 дугаартай ...А.С-ийн биед эрүү ясны хугарал, зүүн эрүү, баруун, зүүн бугалганд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/ болон болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-8-23 дугаар хуудас/, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 28 дугаар хуудас/, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 90-92 дугаар хуудас/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 98-99 дүгээр хуудас/, шүүгдэгч Ж.З-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 71-83 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.     

         

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно.

 

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч Ж.З болон түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

    

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

                        

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:  

Шүүгдэгч Ж.З нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны Төв аймгийн Архуст сумын Ноёншанд 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр болох А.С-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж зодсон, уг үйлдлээ хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршигтай шалтгаантай холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.    

 

Мөн шүүгдэгч Ж.З болон түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ж.З-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ж.З-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.С-ийн биед эрүү ясны хугарал, зүүн эрүү, баруун, зүүн бугалганд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан байна.

 

Түүнчлэн хохирогч А.С, шүүгдэгч Ж.З-аас эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтас хэргийн 98 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ, хавтаст хэргийн 243 дугаар хуудаст авагдсан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ж.З-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ж.З-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тул хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, мөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн хэргийн зүйлчлэл болоод түүнд ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрсөн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэсний дагуу эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.   

 

Мөн шүүгдэгч Ж.З-д шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тус тус ял оногдуулахыг мэдэгдэж, түүний тэнсэж, үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Эрүүгийн 19344003560269 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СD хураагдан ирснийг хэрэг хадгалах хүртэлх хугацаагаар хэрэгт хадгалахыг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.З нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч А.С нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.  

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг

     хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

        36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                             хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Ж-ын З-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Ж-ын З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Ж-ын З-д шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Ж-ын З-д тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн хэд хэдэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 19344003560269 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СD хураагдан ирснийг хэрэг хадгалах хүртэлх хугацаагаар хэрэгт хадгалахыг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.З нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч А.С нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн Ж-ын З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн Ж-ын З-д авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.ГАНДАНСҮРЭН