Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

гэрч Т.Ө,

шүүгдэгч Ө.Аын өмгөөлөгч Н.Болормаа,

шүүгдэгч О.Т, Ө.А нарыг оролцуулан тус шүүхийн

хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Пүрэвсүрэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт О.Т, Ламтан овогт Ө.А нарт холбогдох эрүүгийн *******тай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .............................. ажилладаг, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт ...................................... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл үгүй, Ламтан овогт Ө.А /РД:  /,

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, чөлөөт бөхийн тамирчин байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ..................................... тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй, ******* овогт О.Т /РД: *******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Ө.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шөнийн 02 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөт хад” амралтын газарт харуул хамгаалалтын ажилтан О.Тын тавьсан шаардлагыг эсэргүүцэн нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь зүүн дээд 2, 3-р шүдний сулрал, дээд уруулын салстад язрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Яллагдагч О.Т нь 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2 шөнийн 02 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөт хад” амралтын газарт иргэн Ө.Аын нүүр хэсэгт нь гараараа цохиж хамар ясны хугарал, хамрын нуруу, нуруу, баруун мөр, баруун бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн цээж, зүүн тохой, баруун зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Тэрэлжид манай найзууд шоу зохиож байна гээд очсон. Очоод согтууруулах ундаа хэрэглээд нэлээн согтолттой байсан. Гэрт зодоон болоход би оролцоогүй хамгаалагч орж ирээд гаргасан. Тэгээд гарч ирээд намайг өчиж байсан хамгаалагчтай нь муудалцаж цохилцсон” гэв.

Шүүгдэгч О.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2020 оны 08 дугаар сарын 07-ны шөнө хүний гуйлгаар дөрвүүлээ очиж хамгаалалтад гарсан. Тэгээд том гэрт ******* гээд ахтай хамт хамгаалалтад гарч байсан чинь эд нар бүжиглээд хүн мөргөөд яваад байсан. Тэгээд зохион байгуулагч нар нь эд нарыг сайн хараарай хөгжим мөргөөд байна шүү гэж хэлсний үндсэн дээр ******* ах бид 2 гэрт зогсож байсан. Тэгээд ******* ах энэ хүүхдийг сайн хараарай гэж надад хэлэхээр нь за за гайгүй байлгүй дээ гэж бодоод гадаа тамхи татчихаад ирье гээд гадаа гараад тамхиа асаагаад байж байтал зодоон боллоо гээд зохион байгуулж байгаа хүмүүсээс хэлсэн. Гүйгээд орсон чинь ******* нүүр нь цус болчихсон байсан. Эд нар багадаа арвуулаа явж байсан. Тэгсэн Ө.А буржгар үстэй, өөр шиг нь хар куртиктэй залуу руу намайг цохичихлоо эд нарыг ал гээд хэлсэн. Нөгөө тал нь 7, 8-уулаа тал талаасаа зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь бид нар харуул хамгаалалтын дүрмийн дагуу нэг талыг нь хашааны гадна гаргаад таслан сэргийлсэн. Тэгээд дүү намайг хөгшин банди, хошного, бөгс, чи намайг амжихгүй би танилтай гээд хэлэхээр нь би чамайг оруулахгүй тийм зүйл байхгүй гээд үүдний хаалгаа барьсан байсан. Тэгсэн зодолдсон хүмүүстэйгээ учраа олъё гэж хэлсэн. Тэгээд зодолдсон залууг нь зохион байгуулж байсан хүмүүс нь таньдаг, Ө.А өөрөө ч таньдаг юм шиг байгаа юм. Зохион байгуулж байгаа хүмүүс нь

гэрийн ар талд авч ороод байхаар нь би битгий ингээрэй наадуул чинь сүүлд

асуудал үүсгэнэ шүү гэж хэлж байсан. Тэгээд уулзуулъя гээд Ө.******* гэрийн

үүдэнд та 2 хоорондоо учраа олчих адилхан эрчүүд байж гээд уулзуулсан. Бид нар

хоорондоо учраа олчих юм бол аятайхан салгаад явуулчихдаг, гомдолтой гэх юм

бол цагдаа дуудаад өгөөд явуулдаг. Тэгсэн Ө.А нөгөө залуугаа шууд

баруун гараараа цохиод авсан. Тэгээд 2 талд нь манай хамгаалагч нар хорьчихсон

байсан чинь нөгөө залуус нь орилолдоод дайрсан. Тэгээд энэ хоёрыг салгаж

хаячихаад нөгөө олон залуучуудыг гараа алдлаад зогсоосон. Тэгсэн Ө.А

суга доогуур орж ирээд цохьчихоод зугтаахаар нь футболка дээрээс нь барих гэж

байгаад алдсан. Ө.Аын найз нь намайг араас боосон байсан. Ө.А

алга болж байгаад цаг гаруйн дараа Т.Өыг би барьж аваад найзыгаа олж өг

3

гэсэн чинь Ө.А гарч ирээд ахын дүү хоёулаа энд учраа олъё гэсэн чинь

Ө.А чи заргалдаад яв Монголын цагдаа, прокурор амжихгүй, аль аль

талаараа чи намайг дийлэхгүй гэхээр нь би аргаа бараад цагдаад өгсөн” гэв.

Гэрч Т.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Бид хэд 2020 оны 08 дугаар

сарын 07-нд Тэрэлжийн Нарлаг зуслангийн хажуу талын амралтад найз дээрээ

очсон. Тэгээд очоод байж байгаад хэсэг хугацааны дараа бүжиглэж байгаад гэр

дотор хүмүүстэй маргалдаан үүсэхэд хамгаалагч ирж салгаад гэрээс гаргасан.

Тэгээд зодоон болохын наахан байж байхад Ө.А уурандаа нөгөө хүмүүс рүү

дайрах үед хамгаалагч болиулахад Ө.А хамгаалагчийг цохисон, хамгаалагч

зөрүүлээд цохисон. Тэгээд Ө.А ерөнхийдөө нэлээн согтуу нүүрээ дараад

газар унахад 2, 3 хамгаалагч Ө.Аыг өчиж аваад тавихгүй, бид хэд найзыгаа

авчихъя гэж зөндөө асуусан. Тэгээд бид хэд хамгаалагч нарын нүдийг хариулж

байгаад Ө.Аыг машинд суулгасан, хэсэг хугацааны дараа Ө.А утас

алга болчихлоо гээд буугаад ирээд машины багаж налаад сууж байсан чинь

цагдаа нар ирээд аваад явсан” гэв.

Хохирогч О.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны

08 дугаар сарын 07-ны өдөр “Мөнгөт хад” гэдэг амралтын газарт болсон шоун дээр

*******, *******, ******* бид 4 хамгаалалтад ажиллахаар очсон юм.

Шөнө 01 цагийн орчим би гадаа тамхи татаж байхад том гэрт нь зодоон болоод

байна гэхээр нь би ороход манай хамгаалагч ******* нэг бандийг аваад гарч

байсан. ...Тэгтэл Жони гэх залуу намайг “хөгшин бандиа чи намайг амжихгүй шүү”

гэхээр нь “та нар ингэж болохгүй” гэхэд найзууд нь “ахаа ороод муудалцсан

хүмүүстэйгээ учраа олчихъё эр хүмүүс байна уулзья” гэхэд нь хашаа pyy

буцаагаад оруулсан. Тэгтэл Жони гэх залуу өмнө нь зодолдсон буржгар үстэй

жижигхэн залуутай шууд зодолдоод эхлэхээр нь би дундуур нь ороод салгахад

намайг Жони буюу Ө.А гэх залуу дээд уруул хавьд цохиж авахаар нь би

хувцаснаас нь зуураад авахад тал талаас найзууд нь ирээд салгаад аваад

явчихсан. ...Ө.А гэдэг залууд цохиулснаас болж миний дээд уруулын салст

язарч цус гарсан, үүдэн доод нэг шүд, үүдэн дээд талын хажуугийн нэг шүд

суларсан. Одоо хөдөлгөөнтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

Хохирогч Ө.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөнө 02

цагийн үед шоу болж байгаа том гэрийн дотор манай нэг найз нэг залуутай

маргалдахад хамгаалагч нар орж болиулсан. Би бас танихгүй залуутай

маргалдаад зогсож байхад биднийг гэрээс гаргаж нэг хамгаалагч намайг гарыг ард

өчихөд нь би эргэж хараад уг хамгаалагчийн нүүрэнд нь нэг удаа цохиход

хамгаалагч зөрүүлээд намайг хамар руу нэг удаа цохисон. Тэгээд хүмүүс салгаж

холдуулаад миний хамраас цус гарсан. Намайг цохисон хамгаалагчийг

О.Т гэдгийг сүүлд нь мэдсэн. ...Хамар ясны хугарал, хамрын нурууны цус

хуралт гэмтлийг хамгаалагч О.Т цохиж учруулсан. Нуруу, баруун мөр,

баруун бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж зүүн тохой, баруун зүүн

сарвуунд зулгаралт гэмтлүүдээс баруун зүүн сарвууны зулгаралт нь нэг

хамгаалагч нь гар ард өчөөд хашааны гадаа гаргахад учирсан байх, би бас гүйж

явахдаа газар унаад өнхөрсөн болохоор бусад хөхрөлт зулгаралт гэмтлүүд

4

учирсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

Гэрч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08

дугаар сарын 07-ны орой Налайх дүүргийн “Мөнгөт хад” амралтын газарт болсон

шоун дээр хамгаалагчаар ажилласан юм. Шөнө би гэрийн үүдэн дээр зогсож

байхад том гэр дотор зодоон болоод байна гэхээр нь ороод очиход хэдэн жаахан

залуучууд зодолдож байхад нь гол зодолдоод байсан нэг залууг нь гаргаж

хашааны гадаа гаргасан. Дахиад гэрийн гадаа үлдсэн залуучуудын хооронд

зодоон болоод байна гэхээр нь бид очоод салгаж байтал манай О.Т гэдэг

хамгаалагчийг хашааны гадаа гаргасан залуу гүйж орж ирээд хажуугаас нь хамар

хавьд нь цохисон. Тэгтэл О.Т “яая намайг цохичихлоо ш дээ” гээд

тонгойход уруул амнаас нь цус гарч байсан. Уг залууг найзууд нь Жони гэж

дуудаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,

Гэрч Д.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар

сарын 07-ноос 08-нд шилжих шөнө *******, *******, О.Т бид нар

Налайхаас хойш байх “Мөнгөт хад” амралтын газарт зохион байгуулагдах шоуны

хамгаалалтад ажилласан юм. Шөнө 02 цагийн үед гадаа зогсож байхад том гэрээс

манай хамгаалагч ******* ах нэг бандийг гаргаж ирсэн. Тэр банди хамар ам нь

цус болчихсон харагдсан. Тэгээд би тэр бандийг аваад байж байхад найзууд нь гэх

залуучууд ирээд хэн цохчихсон юм бэ гээд хэл ам хийгээд байсан. О.Т

тухайн үед бас 2 залуу муудалцаж байхаар нь салгаж байхад нь тэр банди

гэнэтхэн хажуугаас нь нүүр аманд нь гараараа цохиод авахад Төмөрөө намайг

цохичихлоо гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар хуудас/,

Гэрч Д.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08

дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө *******, *******, О.Т бид

нар Налайхаас хойш байдаг “Мөнгөт хад” амралтын газарт зохион байгуулагдах

шоуны хамгаалалтад ажилласан юм. Шоу болж байгаа гэрт би тайзны хавьд согтуу

хүүхдүүд өсгөгч энэ тэрийг нь унагаачих гээд байхаар нь хамгаалсан маягтай

зогсож байхад хүүхдүүд дуу дуулж бүжиглэж байгаад 2 залуу ноцолдоод унахаар

нь нэгийг нь би татаж аваад холдуулж гэрийн үүдэнд *******д энийг барьж бай

зодоон үүсгээд байна гэж бариулаад дотогш орж нөгөө зодолдсон залууг нь гаргаж

ирсэн. Тэр залууг найзууд нь Жони гэж дуудаад байсан. Тэгээд Жониг цуг яваа

найзуудтай нь хашааны гадаа гаргахад “ахаа оръё одоо та нарын ажлыг

хүндэтгэнэ, дахиж зодоон үүсгэхгүй” гээд байхаар нь оруулахад дахиад зодолдох

гээд байхаар нь хамгаалагч Төмөрөө голоор нь ороод ойртуулахгүй зогсож байтал

хажуугаас нь Жони гэх залуу уруул ам руу нь цохитол цус гараад тонгойж намайг

цохичихлоо гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ө.А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн

“...Шөнө 02 цагийн орчим шоу болж байгаа том гэрийн дотор манай найз Аззаяа

нэг залуутай маргалдахад хамгаалагч нар орж болиулсан. Би бас маргалдаад

зогсож байхад биднийг гэрээс гаргаж нэг хамгаалагч миний гарыг ард өчихөд нь би

эргэж хараад уг хамгаалагчийн нүүрэнд нэг удаа цохиход хамгаалагч зөрүүлээд

намайг хамар руу нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 75-79 дүгээр хуудас/,

5

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 08

дугаар сарын 07-ны орой шоунд оролцохоор найзууд болох Намуун, Ө.А

бид гурав шөнө 00 цагийн орчимд “Мөнгөт хад” гэдэг амралтын газарт ирсэн. Шөнө

02 цагийн орчимд найз Ө.А бүжиглэж байгаад нэг залуугийнх нь биед нь

хүрч нөгөөх нь маргалдаж муудах гэхэд 2-3 хамгаалагч орж ирээд Ө.Аыг

аваад гэрээс гаргасан. Бид араас нь гарахад Ө.Аын гарыг нь бүдүүн

биерхүү хамгаалагч ард нь гарыг нь өчөөд байсан чинь Ө.А уруул руу нь

цохитол зөрүүлээд хамгаалагч Ө.Аыг нүүр хамарт нь цохиход хамраас нь

цус гарч нүүрээ дараад доошоо суусан. Тэгээд хамгаалагч нар ард нь гарыг нь

өчөөд барьж хашаанаас гаргасан. ...гэр дотор Ө.А ямар нэг хүнтэй

зодолдоогүй, маргалдахад нь хамгаалагч нар аваад гарсан. Ө.Аыг тэдний

нэг болох танихгүй бүдүүн том биетэй, 40 орчим насны хамгаалагч нүүрэнд нь

цохиход хамраас нь цус гарч доош суусан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр

хуудас/,

Гэрч Т.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 08 дугаар

сарын 07-ны орой шоунд оролцохоор найзууд болох Нямцэрэн, Амартүвшин,

Анужин, Энхжин бид нар 00 цагийн орчимд “Мөнгөт хад” гэдэг амралтын газарт

ирсэн. Шөнө 02 цагийн орчимд найз Ө.А бүжиглэж байгаад нэгнийх нь биед

нь хүрч түлхсэн ч юм уу маргалдаад эхлэхэд нь 2 хамгаалагч орж ирээд

Ө.Аыг гэрээс гаргасан. Бид араас нь гарахад Ө.А нэг бүдүүн биерхүү

хамгаалагчийг нүүрэнд нь цохиод автал нөгөөх нь энэ бацаан чинь намайг

цохичихлоо ш дээ гээд орилсноо, Ө.Аыг зөрүүлээд хамарт нь цохиход

нүүрээ дараад доошоо суусан. Тэгтэл хамраас нь цус гарсан. Тэгээд 2 хамгаалагч

Ө.Аыг ард нь гарыг нь өчөөд урдаа бариад хашаанаас гаргасан” гэх

мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

Гэрч М.Цогжавхлангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 08

дугаар сарын 07-ны орой Ө.А бид нар утсаар холбогдож Налайх руу шоунд

явъя гэж ярилцаж байгаад би 00 цагийн орчимд “Мөнгөт хад” гэдэг амралтын

газарт ирсэн. Бид шоу болж байгаа том гэрт пиво худалдаж авч уугаад бүжиглэж

байтал Ө.А нэг залуутай маргалдаж эхэлтэл хамгаалагч нар Ө.Аыг

аваад гарсан. Би гэрт үлдээд муудалцаад байх шиг болохоор нь араас нь гараад

харахад нэг том биетэй хамгаалагч гараа саваад Ө.Аын нүүрэнд цохичих

шиг болсон. Би очоод харахад хамраас нь цус гарчихсан байсан ба хамгаалагч нар

гарыг нь ард нь бариад чирч гулдраад хашаанаас гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн

28-30 дугаар хуудас/,

Гэрч М.Намууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөнө 02 цаг өнгөрч

байхад би 00 орчхоод буцаад Гэрт ороход хүмүүс муудалцах гээд байх шиг

болохоор нь би гараад гадаа сууж байхад Ө.А гэрээс гарч ороод байх шиг

байсан. Нэг харахад гэрийн гадаа Ө.А нэг том биетэй бүдүүн хамгаалагчтай

барилцаж аваад нүүрэнд нь цохиход тэр хамгаалагч намайг цохьчихлоо ш дээ гээд

зөрүүлээд Ө.Аын хамарт нь цохиж хамраас нь цус гараад ирсэн. Тэгээд би

шууд холдоод явчихсанаа буцаж ирээд бид хоёр Ө.Аыг авч

6

хашааны гадаа гаргаад машиндаа суулгасан. Тэгтэл Ө.А утсаа хайснаа

“миний утас байхгүй унагаачихсан юм шиг байна” гээд буцаад ороход нь цагдаа

бариад явчихлаа гэж хэлсэн. ...Ө.А хүнтэй муудалцсан

зодолдсон асуудал байхгүй. гэрт ороход огт танихгүй өөр хүмүүс хоорондоо

муудалцах гээд байх шиг харагдсанаас Ө.А хүнтэй муудалцаагүй,

хамгаалагч ах хамар руу нь цохиход цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар

хуудас/,

Гэрч Г.Мөнх-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 08

дугаар сарын 07-ны орой шоунд оролцохоор найзуудын хамт 00 цагийн орчимд

“Мөнгөт хад” гэдэг амралтын газарт ирсэн. Шөнө 02 цагийн үед бүжиглэж байхдаа

хэдэн залуучуудтай маргалдах үед 2 хамгаалагч нар ирээд Ө.Аыг аваад

гарсан, хойноос нь дагаад гарахад нэг хамгаалагчтай нь маргалдаж байснаа

Ө.А тэр хамгаалагчийг цохиход намайг энэ бацаан цохичихлоо ш дээ гэхэд

2 хамгаалагч нэмэгдэж ирээд Ө.Аыг өчиж жаахан цаашаа авч явснаа би

араас нь дагаад явж байхад цохиулсан бүдүүн хамгаалагч ах Ө.Аын нүүр

рүү нь гараараа цохиход Ө.Аын хамраас цус гарчихсан байсан. Тэд цааш

нь чирч авч яваад хашааны гадаа гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар

хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын

14-ний өдрийн шинжээчийн №08 шэ/625 дугаар:

“1. О.Тын биед зүүн дээд 2, 3-р шүдний сулрал, дээд уруулын

салстад язрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн

байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын

17-ны өдрийн шинжээчийн №08 шэ/626 дугаар:

“1. Ө.Аын биед хамар ясны хугарал, хамрын нуруу, нуруу, баруун

мөр, баруун бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал цээж, зүүн цээж, зүүн

тохой, баруун зүүн сарвуунд, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн

байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас /,

Шүүгдэгч Ө.Аын иргэний үнэмлэхний хуулбар, Чингэлтэй дүүргийн

12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Байнга оршин суугаа хаягийн

тодорхойлолт, “Файр сван” ХХК-ийн тодорхойлолт, хохирлын баримт, дансы

7

хуулга зэрэг /хх-ийн 89-118 дугаар хуудас/, шүүгдэгч О.Тын иргэний

үнэмлэхний лавлагаа /хх-ийн 121 дүгээр хуудас хуудас/, Сонгинохайрхан дүүргийн

6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 122, дугаар хуудас/, Ял

шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80-81 дүгээр хуудас/, шүүгдэгч нарын

хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ

хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан

үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд

хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Т нь яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийг

үйлдээгүй гэж гэм буруутай эсэхэд маргаж, шүүгдэгч Ө.А, түүний

өмгөөлөгч нар гэм буруугийн асуудлаар маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэхээр

улсын яллагчтай мэтгэлцэж, байр сууриа илэрхийлж оролцлоо. Шүүгдэгч

О.Т нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14

дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3

дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн

дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх

ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг

гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Ө.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020

оны 08 дугаар сарын 07-ны шөнийн 02 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар

хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөт хад” амралтын газарт

харуул хамгаалалтын ажилтан О.Тын тавьсан шаардлагыг эсэргүүцэн

нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь зүүн дээд 2, 3-р шүдний сулрал, дээд

уруулын салстад язрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн

хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар

хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Шүүгдэгч Ө.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...намайг өчиж

байсан хамгаалагчтай муудалцаж цохилцсон” гэх мэдүүлэг,

Хохирогч О.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ө.А

гэдэг залууд цохиулснаас болж миний дээд уруулын салст язарч цус гарсан, үүдэн

доод нэг шүд, үүдэн дээд талын хажуугийн нэг шүд суларсан. Одоо хөдөлгөөнтэй

байна" гэх мэдүүлэг,

Гэрч Т.Ө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд зодоон болохын

наахан байж байхад Ө.А уурандаа нөгөө хүмүүс рүү дайрах үед хамгаалагч

болиулахад Ө.А хамгаалагчийг цохисон...” гэх мэдүүлэг,

Гэрч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай

О.Т гэдэг хамгаалагчийг хашааны гадаа гаргасан залуу гүйж орж ирээд

8

хажуугаас нь хамар хавьд нь цохисон. Тэгтэл О.Т “яая намайг

цохичихлоо ш дээ” гээд тонгойход уруул амнаас нь цус гарч байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Д.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.Т

тухайн үед бас 2 залуу муудалцаж байхаар нь салгаж байхад нь тэр банди

гэнэтхэн хажуугаас нь нүүр аманд нь гараараа цохиод авахад Төмөрөө намайг

цохичихлоо гэж байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хамгаалагч

Төмөрөө голоор нь ороод ойртуулахгүй зогсож байтал хажуугаас нь Жони гэх

залуу уруул ам руу нь цохитол цус гараад тонгойж намайг цохичихлоо гэсэн” гэх

мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08

дугаар сарын 14-ний өдрийн 625 дугаар дүгнэлт зэрэг болно.

Шүүгдэгч О.Т нь 2020 оны 08 дугаар сарын 07-ны шөнийн 02

цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа

явуулдаг “Мөнгөт хад” амралтын газарт иргэн Ө.Аын нүүр хэсэгт нь

гараараа цохиж хамар ясны хугарал, хамрын нуруу, нуруу, баруун мөр, баруун

бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал цээж, зүүн цээж, зүүн тохой, баруун

зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай

учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох

баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогч Ө.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би бас

танихгүй залуутай маргалдаад зогсож байхад биднийг гэрээс гаргаж нэг

хамгаалагч миний гарыг ард өчихөд нь би эргэж хараад уг хамгаалагчийн нүүрэнд

нь нэг удаа цохиход хамгаалагч зөрүүлээд намайг хамар руу нэг удаа цохисон.

Тэгээд хүмүүс салгаж холдуулаад миний хамраас цус гарсан. Намайг цохисон

хамгаалагчийг О.Т гэдгийг сүүлд нь мэдсэн” гэх мэдүүлэг,

Гэрч Т.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд зодоон болохын

наахан байж байхад Ө.А уурандаа нөгөө хүмүүс рүү дайрах үед хамгаалагч

болиулахад Ө.А хамгаалагчийг цохисон, хамгаалагч зөрүүлээд цохисон” гэх

мэдүүлэг,

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Бид араас нь

гарахад Ө.Аын гарыг нь бүдүүн биерхүү хамгаалагч ард нь гарыг нь өчөөд

байсан чинь Ө.А уруул руу нь цохитол зөрүүлээд хамгаалагч Ө.Аыг

нүүр хамарт нь цохиход хамраас нь цус гарч нүүрээ дараад доошоо суусан. Тэгээд

хамгаалагч нар ард нь гарыг нь өчөөд барьж хашаанаас гаргасан...гэр дотор

Ө.А ямар нэг хүнтэй зодолдоогүй, маргалдахад нь хамгаалагч нар аваад

гарсан” гэх мэдүүлэг,

Гэрч М.Цогжавхлангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ... араас нь

9

гараад харахад нэг том биетэй хамгаалагч гараа саваад Ө.Аын нүүрэнд

цохичих шиг болсон. Би очоод харахад хамраас нь цуг гарчихсан байсан ба

хамгаалагч нар гарыг нь ард нь бариад чирч гулдраад хашаанаас гаргасан” гэх

мэдүүлэг,

Гэрч М.Намууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Нэг харахад гэрийн

гадаа Ө.А нэг том биетэй бүдүүн хамгаалагчтай барилцаж аваад нүүрэнд

нь цохиход тэр хамгаалагч намайг цохьчихлоо ш дээ гээд зөрүүлээд Ө.Аын

хамарт нь цохиж хамраас нь цус гараад ирсэн. Тэгээд би шууд холдоод

явчихсанаа буцаж ирээд бид хоёр Ө.Аыг авч хашааны гадаа

гаргаад машиндаа суулгасан” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Мөнх-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ө.Аыг

өчиж жаахан цаашаа авч явснаа би араас нь дагаад явж байхад цохиулсан бүдүүн

хамгаалагч ах Ө.Аын нүүр рүү нь гараараа цохиход Ө.Аын хамраас

цус гарчихсан байсан. Тэд цааш нь чирч авч яваад хашааны гадаа гаргасан” гэх

мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08

дугаар сарын 17-ны өдрийн 626 дугаар дүгнэлт зэрэг болно.

Шүүгдэгч О.Т, Ө.А нар нь харилцан бие биенийхээ

эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн

гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон,

мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2

дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж

тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн

1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд

шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн

болно.

Иймд шүүгдэгч Ө.О.Т, О.Ө.А нарыг Монгол Улсын Үндсэн

хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн

халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл

мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл

мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх

тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч нарт дээрх зүйл, хэсэгт

зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч О.Т нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй,

мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад “нэхэмжлэх зүйлгүй” хэмээсэн тул шүүгдэгч

Ө.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Ө.А нь хавтаст хэрэгт баримтаар 100.000 төгрөг

10

нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад “нэхэмжлэлээсээ татгалзаж,

гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” хэмээсэн тул шүүгдэгч О.Тыг

бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ө.А, О.Т нарыг гэм буруутайд тооцсон

тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна

Шүүгдэгч Ө.А, О.Т нар нь урьд ял шийтгэлгүй байх ба

тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5

дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын

улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх

нөхцөлд тооцсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл

байдал тогтоогдоогүй.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан

хохирол, хор уршгийн шинж чанар, хувь хүний нөхцөл байдал, гэмт хэргийн

оролцоо зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй

гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар шүүгдэгч Ө.Аод 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000

төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч О.Тт 500 нэгжтэй тэнцэх

хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг дөрвөн

сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.О.Т, О.Ө.А нар нь торгох ялыг шүүхээс

тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван

таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар

солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга

хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө,

орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт О.Т, Ламтан овогт Ө.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Аыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тыг 500 11/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Аод оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.Тт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх

биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ө.А, О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч Ө.А, О.Т нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.А, О.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ЭНХЖАРГАЛ