Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунгэрэл,

улсын яллагч С.Цэрэндалай,

шүүгдэгч Т.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Т.Жд холбогдох эрүүгийн 200700840061 дугаартай хэргийг 2020 оны 04

дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ……………….. ажилладаг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, …………………………..  тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн  ….. дугаартай, ******* овогт Т.Ж.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Ж нь 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр архи ууж согтуурсан үедээ ******* дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллалаа явуулдаг авто угаалгын хашааны доторх тоосгон байшинд А.Стой маргалдаж улмаар хутга мэс хэрэглэн түүний баруун гарын эрхий хурууг зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: “Найзтайгаа жаахан маргалдаад санамсаргүй хутга бариад гарыг зүссэн” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Ж яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр өдөр би өөрийн найз А.Стой муудалцсаны улмаас түүний баруун гарын эрхий хуруу орчимд барьсан хутгаараа зүсэж гэмтээсэн нь үнэн.” гэх мэдүүлэг, /хх- ийн 53 дугаар хуудас/

Хохирогч А.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Т.Ж бид 2 өчигдөр утсаар ярьж байгаад 12 цагийн үед Замчинд гүүрэн дээр таарч уулзсан. Эхнэр ******* нь цуг явж байсан ба бид 3 тэдний манаа хийдэг 2-р хороонд байрлах ******* дунд сургуулийн баруун талд байдаг авто угаалгын газрын хашаан дотор манаачийн улаан тоосгон байшинд ирсэн юм. Тэгээд бид 2 нэг шил 0,5 литрийн Цагаан нэртэй архи авч ууж дуусаад би явж нэг том пиво авчирч ууж байхад Т.Ж эхнэртэйгээ маргалдаад байхаар нь би боль гэхэд зүгээр болсон, уг пивоо ууж дуусаад дахиад би нэг пивонд яваад ирсэн, тэгээд задлаад ууж байхад Т.Ж намайг гэнэтхэн нүүрэнд цохиод авахаар би чи яагаад байгаа юм гэхэд яадгийн гээд бид 2 зууралдаад ноцолдож хойд орны завсраар унахдаа хажууд ширээн дээр байсан жижиг цагаан хутгыг авсан, зууралдаж байхаднэг мэдсэн чинь миний баруун гарнаас цус гараад ирэхээр нь чи миний хурууг эсгэчихлээ шдээ гээд харахад Т.Ж баруун гартаа хутгаа барьчихсан байсан, би өөрийгөө хамгаалаад Т.Жы араар нь тэвэрч хоолойг нь боож хөдөлгөөнгүй болгоод *******г хаалга онгойлгож бай би гарлаа гээд ******* хаалга нээхэд нь би босоод гялс зугтаж гараад эмнэлэг дээр ирж баруун гарынхаа эрхий хурууны эсгэсэн хэсэгт 5 оёдол хийлгэсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16 дугаар хуудас/

 

Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би нөхөртэйгөө ******* сургуулийн ард байдаг авто угаалгын газрыг харж үүдний жижиг улаан байшинд нь амьдардаг юм. Өнөөдөр би нөхөр Т.Жтай Замчинд явж байхад ******* гэдэг найз нь таараад манайд ирж нөхөртэй хамт архи ууж суусан. Тэгээд 2-улаа согтож унтаж амрах тухайн ярьж байгаад гэнэтхэн маргалдаад манай нөхөр эхлээд *******г цохиод зууралдаад авсан, манай нөхөр хойд улаан орны дээд тавцан дээр байсан ногоо арилгадаг жижиг хутгыг авч зодолдоод байхаар нь би болиулах гээд дийлээгүй, үүдний хавьд зууралдаж байхад ******* гэнэтхэн яая чи миний гар зүсээд

хаячихлаа гар мэдээгүй болчихлоо гээд гарнаас нь цус гоожоод шалан дээр дуслаад эхэлсэн, тэгээд ******* нөхрийн араас нь барьж хүзүүгээр нь боож хөдөлгөөнгүй болгоод намайг хаалга онгойлго гэхээр нь би онгойлгож өгөхөд нөхрийг тавиад гарч гүйсэн. Нөхөр намайг битгий хутга барьсныг битгий хэлээрэй, дуугүй байгаарай гээд байсан, би гэрийн шал үүдний хавьд цус болчихсон байсан ба би арчиж цэвэрлээд нөхрийн үүдэнд шалан дээр хаясан хутгыг авч цус болсон хэсгийг арчаад хутгаа цонхны наана тавьсан, арчсан даавуугаа хогийн саванд хийсэн. Тэгтэл цагдаа нар ирсэн..” гэх мэдүүлэг, /хх-ийн 19 дүгээр хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2704 дугаар:

 

1. А.Сын биед баруун сарвууны эрхий хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь их бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх- ийн 27 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Ж нь 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр архи ууж согтуурсан үедээ ******* дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллалаа явуулдаг авто угаалгын хашаан дотор байрлах манаачийн тоосгон байшинд А.Стой маргалдаж улмаар хутгаар түүний баруун гарын эрхий хурууг зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Ш ү ү г д э г ч Т . Жө г с ө н : “ Н а й з т а й г а а ж а а х а н м а р г а л д а а д санамсаргүй хутга бариад гарыг зүссэн. Тэр өдөр би өөрийн найз А.Стой муудалцсаны улмаас түүний баруун гарын эрхий хуруу орчимд барьсан хутгаараа зүсэж гэмтээсэн нь үнэн.” гэх, Хохирогч А.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Т.Ж намайг гэнэтхэн нүүрэнд цохиод авахаар би чи яагаад байгаа юм гэхэд яадгийн гээд бид 2 зууралдаад ноцолдож хойд орны завсраар унахдаа хажууд ширээн дээр байсан жижиг цагаан хутгыг авсан, зууралдаж байхад нэг мэдсэн чинь миний баруун гарнаас цус гараад ирэхээр нь чи миний хурууг эсгэчихлээ шдээ гээд харахад Т.Ж баруун гартаа хутгаа барьчихсан байсан,” гэх, Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “манай нөхөр эхлээд *******г цохиод зууралдаад авсан, манай нөхөр хойд улаан орны дээд тавцан дээр байсан ногоо арилгадаг жижиг хутгыг авч зодолдоод байхаар нь би болиулах гээд дийлээгүй, үүдний хавьд зууралдаж байхад ******* гэнэтхэн яая чи миний гар зүсээд хаячихлаа гар мэдээгүй болчихлоо гээд гарнаас нь цус гоожоод шалан дээр дуслаад эхэлсэн,” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2704 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Т.Жд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон

байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Т.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Жд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх хянаад шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан уг торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Т.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж нь оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Т.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Х.ГАНБОЛД