Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунгэрэл,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч П.З,

шүүгдэгч Н.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж

ирүүлсэн ******* овогт Н.Лид холбогдох эрүүгийн 2007001590076 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ................................. ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ............................................. тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн   дугаартай, ******* овогт Н.Л.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч Н.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 36-4 тоот хашааны үүдэнд 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд П.Зтай маргалдан улмаар тоосгоны хагархай хэсгээр дух болон толгойн ар дагз хэсэгт нь тус тус нэг удаа цохиж биед нь дух, дагзны хуйханд шарх гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Л шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй” гэв. Хохирогч П.З шүүхийн хэлэлцүүлэгт: “*******гийн гэрт байж байгаад явлаа гээд гарсан. Тэгсэн араас цохисон” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Лийн гэрчээр өгсөн: ...Би 2020 оны 03 дугаар сарын 28 ны өдөр 10 цагийн үеп найз П.Згийн хамтаар айл нүүлгэлцчихээд гэр байсан газар нь 0,75 граммын Хараа нэртэй архийг 3 уулаа хувааж уусан. Тэгээд П.Зтай манай гэр лүү хүргүүлээд гэрт очоод байж байхдаа урьд өдөр нь хамт ажил хийх байсан тэрэнд П.З яваагүй тэрнээс болоод уг асуудлыг ярьж маргалдсан. Тэгээд гэрээс гараад хашааны хаалганы үүдэнд очоод хоорондоо барьцалдаж аваад тэр үед газарт байсан тоосгоны хагархайг газраас аваад толгойны урд хэсэгт дух орчим нь 1 удаа дараа нь дагз хэсэгт нь 1 удаа цохисон. Цохисны дараа тоосгоо хаяад П.Зтай эвлэрээд гэртээ ороод унтсан байсан. гэсэн мэдүүлэг,/хх-ийн 23 р тал/,

Шүүгдэгч Н.Лийн яллагдагчаар өгсөн:.. Бид 2 хоёулаа согтуу байсан. ажилд явна явахгүй гэдгээс болоод маргалдаад тоосгоор цохисон гэсэн мэдүүлэг / хх-ийн 71 р тал/

Хохирогч П.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 03-р сарын 28-ны өдөр найз Н.Лтой хамт айл нүүлгэсэн тэндээ 0,75 граммын Хараа нэртэй архийг гурвуулаа хувааж уугаад Н.Лийн гэр рүү явсан тэнд очоод байж байгаад ажилд явна явахгүй гэдгээс болж маргалдсан би харьлаа гээд гэрээс гараад хашааны хаалгыг онгойлгоод гарах гэж байтал араас толгойн дагз хэсэг рүү нэг удаа тоосгоор цохисон дараа нь эргээд хартал дахиад нэг удаа дух хэсэгт гартаа барьсан тоосгоороо цохисон юм.” гэх мэдүүлэг, /хх-ийн 13 дугаар хуудас/

 

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн өглөө 08 цагийн үед манай нөхөр ажилдаа явлаа гэж хэлээд гараад явсан, тэгсэн үдээс хойш 16 цагийн үед нүүр ам болон хувцас хунар нь нэлэнхийдээ цус болчихсон гаднаас ороод ирсэн, тэгээд би нөхрөөсөө "яасан бэ юу болов гээд" асуусан чинь "би хүнд зодуулчихлаа" гэж хэлээд бие нь салгалаад байхаар нь "чамайг хэн зодсон юм бэ" гэж асуусан чинь эхэндээ хэнд зодуулснаа хэлэхгүй надаас нуугаад байсан тэгснээ сүүлдээ Н.Л намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд би Н.Л чамайг яахаараа зоддог юм бэ гэж асуусан чинь "би гэртээ харьлаа гээд явсан чинь миний араас хүрч ирээд тоосгоор цохисон гэж хэлсэн. Тэгээд би Н.Лийнд очихоор гудамж өгсөөд алхаж байтал Н.Лийн гудамжны үзүүрт газар цус болсон байсан тэгээд би цаашаа яваад Н.Лийнд гэрт очоод түүнтэй уулзаад "чи яагаад манай нөхрийг зодсон юм бэ гэж" асуусан чинь "би танай нөхөртэй өнөөдөр уулзаагүй" гээд байсан тэгсэн Н.Лийн гэрт манай нөхрийн амны хаалт байсан, мөн гэрийнх нь гадаа малгай нь байж байсан тэгээд би Н.Лийг дагуулаад гэртээ очсон чинь манай нөхөр П.З Н.Лид хандаад "чи одоо найзыгаа яагаад ийм болгож байгаа юм гэсэн чинь Н.Л "найз нь чамайг ингэж зодно гэж баймаараагүй л юм даа найз нь тасарсан байсан байна гэж хэлээд манай нөхрөөс уучлалт гуйгаад байсан. Тэгээд манай нөхрийн толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь түргэн дуудаад үзүүлсэн чинь оёдол тавихгүй бол болохгүй юм байна гэж хэлээд эмнэлэг рүү очсон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 20 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/227 дугаар:

“1. П.Згийн биед дух, дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн

байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/ Хэргийн газар үзлэг хийсэн, нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 04-08 р тал/,

Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 36-4 тоот хашааны үүдэнд 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд П.Зтай маргалдан улмаар тоосгоны хагархай хэсгээр дух болон толгойн ар дагз хэсэгт нь тус тус нэг

удаа цохиж биед нь дух, дагзны хуйханд шарх гэмтэл учруулан эрүүл мэндэд нь

хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох

Шүүгдэгч Н.Лийн өгсөн: ... гэрт очоод байж байхдаа урьд өдөр нь

хамт ажил хийх байсан тэрэнд П.З яваагүй тэрнээс болоод уг асуудлыг ярьж

маргалдсан. Тэгээд гэрээс гараад хашааны хаалганы үүдэнд очоод хоорондоо

барьцалдаж аваад тэр үед газарт байсан тоосгоны хагархайг газраас аваад

толгойны урд хэсэгт дух орчим нь 1 удаа дараа нь дагз хэсэгт нь 1 удаа цохисон.”

гэх,

Хохирогч П.Згийн өгсөн: “араас толгойн дагз хэсэг рүү нэг удаа

тоосгоор цохисон дараа нь эргээд хартал дахиад нэг удаа дух хэсэгт гартаа

барьсан тоосгоороо цохисон.” гэх,

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “би нөхрөөсөө "яасан

бэ юу болов гээд" асуусан чинь "би хүнд зодуулчихлаа" гэж хэлээд бие нь

салгалаад байхаар нь "чамайг хэн зодсон юм бэ" гэж асуусан чинь эхэндээ хэнд

зодуулснаа хэлэхгүй надаас нуугаад байсан тэгснээ сүүлдээ Н.Л намайг

зодсон гэж хэлсэн..” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний

хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/227 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна

гэж үзлээ.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Н.Лид

холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон,

улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон

байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Н.Лийг Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд

хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл

оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Л холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас хэргийг

хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэн хялбаршуулсан журмаар хэрэг хянан

шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр

торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байх тул

түүнд тохиролцсон торгох ялыг оногдуулж хэсэгчлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт Прокурорын тогтоолоор эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг

хагархай тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар

шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт

битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Н.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лхагвдоржид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л нь оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.Л нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хагархай тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Х.ГАНБОЛД