Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
Хэргийн индекс | 111/2017/0027/З |
Дугаар | 01 |
Огноо | 2019-01-15 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 01
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ц.Нэргүй даргалж, шүүгч Б.Батчимэг, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй
Нэхэмжлэгч:Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэн Б.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц
Хариуцагч:Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.О, түүний өмгөөлөгч Н.Э нарыг цахим сүлжээгээр оролцуулж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б.Э-н нэхэмжлэлтэй, Баянговь сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.О-д холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, сумын Санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгож, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх“ гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь тухайн засаг захиргааны ажилчдыг аймаг, нийслэл, сум, дүүргийн дарга нартай зөвшилцөн томилох ёстой байдаг.
Ажлын чиг үүрэгтэй холбоотой аймаг, нийслэлийн төрийн сангийн даргатай зөвшилцөж томилох ёстой байсан. Энэ байдлаас үзэхэд зөвшилцсөн зүйл байдаггүй. Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчтой үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан.
Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг журамласан нь буруу юм. Төрийн албаны тухай хуулийн 25.1.1 дэх хэсэгт зааж өгсөн байгаа.
Зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан бол ажлын байраар хангах, хангахгүй ажлаас чөлөөлөх зэрэг асуудал яригдах ёстой. Гэтэл уг зөрчил гаргасан талаар ямар нэгэн захиргааны акт байдаггүй.
Мөн хавтаст хэрэгт авагдаагүй байна. Хариуцагч тайлбарт дурьдахдаа тушаалд дурьдагдаагүй зүйлийг дурьдсан байсан. Энэ зөрчлийн талаар болон Авилгатай тэмцэх газарт шалгуулаад үүнийг хэрэгсэхгүй болгсон тогтоол гарсан байдаг.
Б.Э нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нөхөн зөрчлийн баримтуудыг гаргаж ирж маргаан үүсээд байгаа талаар яригдаад байгаа.
Шүүхээс тамгын газрын дарга руу албан бичиг явуулсан байгаа. Тухайн зөрчлүүдийг гаргасан гээд байгаа боловч эрх зүйн акт байхгүй. Сангийн сайдыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тушаалыг ноцтой зөрчсөн. Хөндлөнгийн аудитын байгууллагаар 2017 онд Б.Эын ажлыг шалгаад Баянговь сумын Засаг даргад явуулсан байдаг.
Төрийн жинхэнэ албан хаагчыг Сангийн сайдын тушаалаар ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд төрийн албан хаагчийн үндэслэлээр өмгөөлөгдөх ёстой.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Б.Э-д холбогдуулж 2 зөрчил дурьддаг. Аймгийн Дотоод аудит нь ямар чиг үүрэгтэй байгууллага юм бэ? гэдгийг тодорхойлох ёстой.
Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд дотоод аудит ямар ажил үүрэг гүйцэтгэх талаар зөвлөмжинд нь зааж өгсөн байгаа.
Гэтэл Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хороо нь нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засаг даргад даалгасан. Энэ дотоод аудит нь санхүүгийн албаны дарга нь зөвлөмж өгч шалгалтын зөвлөмж зөрчиж чөлөөлж байгаа нь хууль бус юм. Дотоод аудитын гэрээнд заасан нь зөрчил гэж үзэж байна. Яг бодит байдал дээр төрийн сангийн гарын үсгийн баталгаа нотриатаар батлагдаад төрийн сан дээр эрх нь үүссэн байгаа.
Эрхийнхээ дагуу санхүүгийн албаны хөрөнгө зарцуулах асуудал дээр Дотоод аудит шалгахад нэгдугээр гарын үсэг 2 дугаар гарын үсэг гэж байгаа. Тухайн журмыг 7.2, 7.3 дугаар заатаар эрх нь баталгаажсан хууль зөрчиж гарын үсэг зурсан зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн хариу тайлбарт дурьдагдсан. Мөн мөнгө шилжүүлсэн зэрэг зөрчил илэрсэн гэх боловч тухайн хугацаанд Б.Э гуай нь ажлаагүй байсан зэрэг нь Цагдаагийн байгууллагад эрүү үүсгэн шалгагдаж байх хугацаанд тогтоогдсон болно.
Төрийн албаны зөвлөл нь гомдлыг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээж аваад хуулиараа сарын дотор хариу буцаан мэдэгдэх ёстой. Гэтэл төрийн албаны зөвлөл хариу өгөөгүй. Иймд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлгаргаж өгсөн байгаа. Үүнээс үзэхэд манай талаас Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хугацаанд нь мэдэгдээгүй.Нэг бол хаанаас яаж гарч ирсэн баримт гэдгийг мэдэхгүй байна.
Үүнтэй холбоотойгоор Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин болох 10996920 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны сүүлээр Төрийн албаны зөвлөлийн нарийн бичиг Биндэръяатай очиж уулзаж байсан. Төрийн албаны зөвлөл комисс томилсон байгаа. Гэхдээ ажлаагүй байгаа гэж надад хэлсэн. Гэхдээ тэр комисс нь ажлаад дүгнэлтээ гаргасан байсан уу? Б нь мэдээгүй надад өгөөгүй юу? Гэдгийг би сайн мэдэхгүй байна гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Саяны тайлбарт тайлбар хийхэд санхүүгийн ерөнхийлөн захирагч нь ерөнхий нягтлан бодогч гэж тайлбарлаж байна. Энэ нь шууд захиран зарцуулагч гэсэн үг юм. Б.Э гуайг томилсон тушаал нь анхнаасаа хүчингүй байсан. Өөрөө санхүүгийн албаны шалгалтандаа тэнцээгүй. Мөн аудитын шалгалтаар удаа дараа зөрчил гаргасан ба халагдсанаасаа хойш Төрийн албаны зөвлөлд хандсан гэх боловч тухайн хүсэлт болон хариу өгсөн зүйл хэрэгт авагдаагүй байдаг. Хуулийн талаас нь манай өмгөөлөгч тайлбарыг гаргана гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн Захиргааны хэргийн шүүх хуралдаанд хариуцагч талын өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөлөгчийн зүгээс хэд хэдэн шаардлагатай холбоотой няцаалт хийнэ. Нэхэмжлэгч талаас Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дугаартай ажлаас халах тушаалыг гаргахдаа мөрдөх ёсгүй хуулийн зүйл заалтыг барьсан гэж маргадаг. Өмгөөлөгчийн зүгээс Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын гол барьсан Төрийн албаны тухай хуулийн 25.1.1 дэх хэсэг буюу гол хуулиа барьсан. Үүнд дагалдах хуулиудыг мөн зааж өгсөн байгаа.
Санхүүгийн албаны даргыг ажлаас нь чөлөөлөх гол эрх зүйн актыг барьсан байна гэж үзэж байна. Баянхонгор аймгийн дэргэдэх дотоод аудитын хорооны дүгнэлтээр Б.Э гэдэг хүн нь санхүүгийн алдаа дутагдал гаргасан гэдэг нь тогтоогдсон.
Нэхэмжлэгч талаас энэ аудитын дүгнэлт дээр ямар нэгэн гомдол болон гаргасан хүсэлт байдаггүй. Тэгэхээр энэ асуудал дээр хэд хэдэн зүйлийг зориуд хэлэх нь зүйтэй байна. Б.Э-ын хувьд Баянхонгор аймгийн дотоод аудитын газраас хэд хэдэн зөрчил гаргасан байна гэж үзсэн байдаг. Үүнээс зохих санхүүгийн баримтлах ёстой дүрмийг хэд хэдэн байдлаар зөрчсөн гэж үздэг. Үүнээс 3 удаагийн шилжүүлгээр 4102500 төгрөг, 80000 төгрөг, 30065380 төгрөгийн гүйлгээг хийсэн байдаг.
Энэ нь Төсвийн тухай хуулийн 60.3, 60.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс шийдвэргүйгээр зөрчилдөө зарцуулсан ийм үйлдлүүд илэрсэн байна.
Энэ актаар тогтоосон үйл байримтыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй. Мөн Дотоод аудитын хорооны 8-рт Баянговь сумын Санхүүгийн албаны дарга нь санхүүгийн асуудлыг байнга хянах албан тушаалтан боловч өөрөө гүйлгээ хийж гарын үсэг зурж гүйлгээг баталгаажуулсан байгаа нь ажлын байрны зорилтын 1, 5 дугаар зүйлийг зөрчсөн байна.
Ингээд Санхүүгийн дотоод аудитын хорооны дүгнэлтээр Б.Э-ыг ажлаас чөлөөлөх нь үндэслэлтэй юм гэсэн дүгнэлт гаргаж Баянговь сумын Засаг дарга болон Тамгын газрын дарга нарт даалгасан ийм чиглэл өгсөн байгаа.
Энэ тогтоол нь Баянговь суманд хүргэгдсэн. Энэ тогтоолын дагуу Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.О нь холбогдох актыг гарган ажилласан байгаа.
Энэ акт гарсны дараа Б.Э нь ямар нэгэн маргаан үүсгээгүй. Маргаан үүсгээгүй явж байгаад гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Манай талаас гомдож байгаа нэг зүйл нь өөрийг нь байхгүй байхад энэ нэхэмжлэл гараад явсан байдаг. Энэ нэхэмжлэл гаргасан итгэмжлэлд зурсан гарын үсэг нь өөрийнх нь гарын үсэг биш байсан.
Хэдийгээр давж заалдах шатны шүүхээс энэ үйл баримтыг шалгахаар хэргийг анхан шатны шүүхэд буцаасан хэдий ч энэ үйл баримт нь тухайн нэхэмжлэгчийн хил гаалиар орж ирсэн гэсэн баримт болон бусад зүйлээр хангалттай нотлогдож байгаа. Давж заалдах шатны шүүх болон Хяналтын шатны шүүхэд гол зөрчил нь юу байсан юм бэ? сайтар шалгаж тогтоох ёстой Захиргааны хэргийн шүүх шалгаагүй байна гэсэн агуулгаар хэргийг буцааж байсан.
Тэгэхээр шүүх Баянхонгор аймгийн Дотоод аудитын шалган гаргаж ирсэн зөрчлийн нөхөн шалгах шаардлагагүй юм. Хариуцагчийн зүгээс Б.Эд холбогдох сонсгох ажиллагаа хийгдсэн. Ажлаас халах тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн гол зүйл заалтыг барьж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон түүний удирдлагын тухай хуулийн 33.4 болон өөрийн тушаал гаргах эрх хэмжээ зүйл заалтын хэмжээ мөн
Төрийн албаны тухай хуулийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар албан үүргээ хангалттгүй биелүүлсэн учир үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргасан. Өнөөдрийн хэргийг шүүх хянан шийдвэрлэх явцдаа үүссэн нөхцөл байдалд Б.Э нь өөрөө одоо ажилд орсон байгаа.
Энэ ажилд орсон байдал нь ажилд эгүүлэн тогтоолгох гээд байгаа нэхэмжлэлийн шаардлагатай дүйцэхгүй байна. Б.Э нь сүүлд орсон ажилдаа ороод жинхэлээд ажиллаж байгааг анхаарч үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, холбогдох баримтууд нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдсон.
Хариуцагчийн анх 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 127 тоотоор гаргасан тайлбар дээр дурьдагдсан үйл баримт нь Дотоод аудитын хорооны тогтоосон тодруулж тайлбарласан баримт байгаа. Түүнээс биш ямар нэгэн байдлаар илүү хэлсэн зүйл байхгүй.
Нэхэмжлэгчийн ярьж байгаа улс төрийн шалтгаанаар гэж хэлээд байгаа зүйл нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон бусад зүйлээр нотлогдон тогтоогдоогүй. Ийм нөхцөлүүд байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн эхний тайлбараа гаргаж байна гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар Б.Э-ын нэхэмжлэлтэй, Баян-говь сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.О-д холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, сумын Санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгож, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх“ гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн 11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар өргөдөл гаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дугаарт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Б.Эыг ажилд томилох тухай” 49 дугаартай тушаалаар Б.Э-ыг Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилон ажиллуулж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр тушаалаар хууль тогтоомж, санхүүгийн сахилга батыг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалын 3.5.2, 6.1, Аймгийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн төрийн албанаас халах тушаал гаргажээ.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө.", Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон" бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол дараа 2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн" бол төрийн энэ албан хаагчийг албанаас халахаар, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалын хавсралтын 3.5.2-т "Монгол Улсын хууль тогтоомж, санхүүгийн сахилга батыг ноцтой зөрчсөн, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайланг санамсаргүй болон санаатай буруу гаргасан нь төрийн болон хөндлөнгийн аудитын байгууллага, хууль хяналтын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах, төрийн албанаас түр буюу бүрмөсөн чөлөөлөхөөр, 6.1-д "Холбогдох хууль тогтоомж зөрчсөн, санхүүгийн тайлан, тэнцэл, төсвийн гүйцэтгэлийн мэдээг бодит бус мэдээлэлд үндэслэн, бурэн бус, чанаргүй гаргасан, удаа дараа хугацаа хожимдуулсан, хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид Төсвийн тухай хуулийн 70, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шийтгэлийг ногдуулна." гэж тус тус заасан.
Түүнчлэн маргаан бүхий актад баримталсан Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлд 70.3 гэсэн заалт байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээрх хуулийн заалтууд, Сангийн сайдын тушаал, Аймгийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч Б.Эыг Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын ажил, албан тушаалаас халсныг шүүх хууль бус гэж дүгнэлээ.
Учир нь Төрийн жинхэнэ албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтан төрийн албанаас халах эрхтэй боловч ингэхдээ төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаас гадна Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3-т аймаг, нийслэлийн төсөвт харьяалагдах байгууллагын төвлөрүүлэн захирагч (төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг, сумын төсөвт харъяалагдах байгууллагын төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай тус тус" зөвшилцөн томилж, чөлөөлөхөөр хуульчилсан атал хариуцагч үүнийг харгалзаагүй байна.
Хедөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах харилцааг зохицуулсан. Нэхэмжлэгч жинхэнэ албан хаагч бөгөөд хөдөлмөрлөх эрхийн харилцаандаа хөдөлмөрийн гэрээ бус Төсвийн тухай хуульд зааснаар "Үр дүнгийн гэрээ" байгуулан ажилладаг учир хуулийн энэ заалтыг баримталсан нь үндэслэлгүй, албан хаагчийг төрийн албанаас халахдаа аливаа сайдын тушаал, тогтоолыг баримтлах шаардлагагүй болно
Төрийн албан хаагчийн хууль, журам, ажлын байрны тодорхойлолтоор тодорхойлогдсон албаны чиг үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй хориглосон хэм хэмжээг зөрчсөн бол Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан шийтгэлүүдийг хүлээлгэх эрхтэй хэдий ч гарсан зөрчлийг тогтоох, баримтжуулах, тохирох сахилгын шийтгэлийг оногдуулах, зөрчил гаргасан хугацаа, удаа дараа буюу 2 түүнээс дээш зэргийг харгалзах, үндэслэлтэй шийдвэр гаргах нь хариуцагчийн үүрэг юм.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн "Санхүүгийн алба байгуулах тухай" 326 дугаар тогтоолын хавсралтаар Санхүүгийн[1] албаны зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны жишиг нормативийг тогтоож, албаны дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогч, түүнчлэн Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтод гүйцэтгэвэл зохих албаны чиг үүргийг журамлаж, тогтоосон.
Хариуцагч Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Отгонжаргал нэхэмжлэгчийг"...сумын санхүүгийн албаны даргаар ажиллаж байх хугацаандаа 2 дугаар гарын үсгийг өөрөө зурж, өөрөө хянан баталгаажуулж, төрийн сангийн гүйлгээг өөрөө хийдэг байсан ба нэгдмэл сонирхолтой этгээд Засаг дарга асан Э.М-тай хамтран албан тушаалаа урвуулан ашиглан иргэдээс санал аваагүй, эрэмбэлээгүй, хурлын шийдвэргүйгээр хөрөнгө зарсан. Эмийн эргэлтийн сангийн 2015 оны санхүүгийн тайланд аудит хийх явцад Б.Эын хариуцаж байх үеийн 4.111.461 /дөрвөн сая нэг зуун арван нэгэн мянга дөрвөн зуун жаран нэгэн төг|рөгийг хувьдаа завшсан зөрчил гарч өнөөг хүртэл тооцоо хийгээгүй, ... сум ххөгжүүлэх сангаас нөхөр Б.Б-н нэр дээр 2013 онд 5.000.000 /таван сая/ төгөргийг/ зээлээд өнөөг хүртэл төлөөгүй, ...ажилтны зан харьцаа, ёс суртахууны хувьд дутагдалтай" гэх зөрчлүүдийг гаргасан бөгөөд Төсвийн тухай хууль, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж тайлбарлан маргаж байна.
Маргаан бүхий захиргааны актад хууль тогтоомж, санхүүгийн сахилга батыг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж тодорхойлсон атлаа нэхэмжлэгчийн гаргасан гэх дээрх зөрчлийн аль нэгийг дурдаагүй, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хорооны 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн "Хяналт шалгалтын дүнгийн тухай" 01 дүгээр тогтоолыг үндэслэсэн, үндэслэсэн болохоо шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбараараа дэмжсэн тул хариуцагч 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр тушаалаа гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг өөрөө хийгээгүй, албан үүргээ хэрэгжүүлээгүй эсвэл хангалтгүй биелүүлсэн алин болохыг тогтоогоогүй, үндэслэл бүхий бус шийдвэр гаргажээ.
Хариуцагчийн дээрх үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.1-д "...хууль дзэдлэх нь төрийн албаны үндсэн зарчим" гэснийг тус тус зөрчсөн, зөрчснөөрөө -нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан *энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх" гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг алдагдуулжээ.
Хоёр. "Урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Баянговь сумын санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааиы цалин гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх"-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Э-ыг төрийн албанаас хууль бусаар халсан нь дээрх байдлаар тогтоогдож, ажлаас халсан нь нэхэмжлэгчийн "хөдөлмөрлөх эрх"-ийг зөрчсөн байх тул түүнийг урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д "Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.", Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д "Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно." гэж тус тус заасны дагуу түүний ажилгүй хугацааны буюу 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх 8.391.699 /Найман сая гурван зуун ерэн нэгэн мянга зургаан зуун ерөн ёс/ төгрөгийг Баянговь сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, илүү нэхэмжилсэн 2323702 /хоёр сая гурван зуун хорин гурван төгрөг долоон зуун хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мвн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д "Энэ 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.", газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 хавсралтаар батлагдсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам"-ын 2-д "хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө." гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дугаарт зааснуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3 дугаарт зааснуудыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.Э-ыг Баянговь сумын Санхүүгийн албаны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дүгээрт зааснуудыг баримтлан Баянговь сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 29-нийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 10996929 /арван сая есөн зуун ерэн зургаан төгрөг есөн зуун хорин есөн/ төгрөгнөөс 8672318 /найман сая зургаан зуун далан хоёр төгрөг гурван зуун арван найман/ төгрөгийг гаргуулж Б.Эд олгох, илүү нэхэмжилсэн 2323702 /хоёр сая гурван зуун хорин гурван төгрөг долоон зуун хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, уг хугацаанд хамрах нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянговь сумын Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дүгээрт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дүгээрт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.