Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 139/2017/00070/И |
Дугаар | 105 |
Огноо | 2017-03-21 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: аймгийн суманд 1969 онд төрсөн, 48 настай, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч мэргэжилтэй, аймгийн сумын -р баг,р байрны тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Д овогт Дгийн Эын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймгийн т холбогдох,
аймгийн гын 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 05 тоот дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 25-нд хүлээн авч, 2017 оны 02 сарын 01-нд 139/2017/00070/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Хариуцагчийн төлөөлөгч: аймгийн суманд 1985 онд төрсөн, 32 настай, дээд боловсролтой, багш, физикч мэргэжилтэй, аймгийн ын даргын үүрэг гүйцэтгэгч ажилтай, аймгийн сумын -р баг, тоотод оршин суух, З овогт Цийн Г
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Ха овогт Хийн Оөх эрхийн үнэмлэхийн дугаар /,
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У, нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн төлөөлөгч Ц.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын 2016 оны 04 сарын 11-ний өдрийн Б/08 тоот тушаалаар “Бүрдийн уянга” зуслангийн зохион байгуулагчаар ажилд орж 2016 оны 04 сарын 08-нд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Энэ хугацаанд алдаа, дутагдал гаргаагүй. Ажлын байранд заасан чиг үүргийнхээ дагуу ажлаа хийж гүйцэтгэж байсан. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргатай 2016 оны 04 сарын 08-ны өдөр “Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн ажилтнуудын ёс зүй, хариуцлагын гэрээ” байгуулж, Монгол Улсын Төрийн албаны тухай хууль болон бусад тогтоол, шийдвэр, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн ажилтнуудын баримтлах ёс зүйн дүрмийг чанд сахин хуулийн хүрээнд ажиллаж ирсэн. 2016 оны 10 сарын 08-ны өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийг Монгол Улсын засгийн газрын 9 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 20-ны өдрийн Б/53 тоот захирамжаар “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” болгон өөрчилж, орон тоо, бүтцийг баталсан. Энэ баталсан захирамжийн хавсралтанд Гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын албанд “Хүүхдийн зуслангийн зохион байгуулагч”-ийн орон тоо хэвээрээ батлагдсан. Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Оыг ажлаас нь чөлөөлж Ц.Г даргыг ажилд авсан. Ц.Г дарга ажлаа хүлээж аваад байгууллагын бүтэц өөрчлөгдөөгүй байхад намайг хууль бусаар ажлаас халсан учраас би гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг үндэслэж намайг ажлаас халсан байсан. Бүтэц, орон тоо нь хэвээр хадгалагдаж байгаа учраас энэ хуулийн заалт нь ямар ч үндэслэлгүй болж байгаа юм. Нэхэмжлэлийн бүх шаардлагаа дэмжиж байна. Иймд аймгийн хөгжлийн газрын даргын 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 05 тоот дугаартай тушаалыг хүчингүй болгож, хүүхдийн зуслангийн зохион байгуулагчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 сарын 03-ны өдрийн “Аймгийн засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчилж, аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 20-ны өдрийн Б/53 тоот захирамжаар тус газрын бүтэц, зохион байгуулалт, орон тоог баталсан. Үүнтэй холбогдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Бүрдийн уянга” хүүхдийн зохион байгуулагчийн орон тоо нь ймгийн рын дэргэдэх “Бүрдийн уянга” хүүхдийн зуслангийн зохион байгуулагч болж өөрчлөгдсөнтэй холбогдуулаад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 05 тушаалаар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Бүрдийн уянга” хүүхдийн зуслангийн зохион байгуулагч Д.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “Аж ахуйн нэгж байгууллага түүний салбар нэгж татан буугдсан” гэсэн үндэслэлээр цуцалж ажлаас нь чөлөөлсөн. Энэ нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдсэн гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Э нь 2016 оны 04 сарын 11-ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар хүүхдийн зуслангийн арга зүйч зуслангийн зохион байгуулагчийн албан тушаалд томилогдсон. Томилогдон ажиллаж байх хугацаанд Монгол улсын Засгийн газрын тогтоол гараад Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон өөрчлөгдсөнтэй холбогдуулаад даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Г нь 2017 оны 01 сарын 02-ны өдөр 05 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг үндэслэсэн байна. Аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан гэдэг нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үндэслэлд хамаарна. Товчхон хэлбэл тухайн байгууллага ямар ч байдлаар цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж заасан байдаг. Гэтэл үүнд хамаарахгүй. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болж өөрчлөгдсөнтэй холбогдуулаад ажил, албан тушаал, орон тоо нь хэвээр батлагдсан ажилтны эрх зүйн байдлыг дордуулж, хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрчиж болохгүй. Энэ хүний гүйцэтгэж байгаа ажил албан тушаал тухайн байгууллагын нийгэмд гүйцэтгэж байгаа чиг үүрэг нь өнөөдрийг хүртэл хэвээр батлагдаж ирсэн гэдэг нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл энэ талаар мөн 2012 оны 06 сарын 15-ны өдрийн Улсын дээд шүүхийн зөвлөмж байдаг. Энэ нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар татан буугдсан гэдгийг ойлгоно гэж заасан. Гэтэл энэ үндэслэлүүдээр тухайн байгууллага татан буугдсан гэдэг нь огт тогтоогдохгүй байна. Ийм учраас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 05 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлдээ цалингийнхаа тоог тооцож гаргаагүй. Ажилгүй байсан хугацааны цалинг тооцож гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа өнөөдөр тодруулаад 3 сарын хугацаанд буюу 1606752 төгрөг гэж тодруулж өгч байгаа юм. Иймд тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буюу зуслангийн зохион байгуулагчийн ажил, албан тушаалд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 1606752 төгрөгийг гаргуулах, үүнтэй холбогдуулаад нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хангаж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч аймгийн газарт холбогдуулан аймгийн газрын даргын 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 05 тоот дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Г Д.Эыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “Аж ахуйн нэгж байгууллага түүний салбар нэгж татан буугдсан” гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлсөн нь хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Д.Э нь аймгийн даргын 2016 оны 04 сарын 11-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх Бүрдийн уянга хүүхдийн зуслангийн арга зүйчийн албан тушаалд томилогдож /хэргийн 3-р тал/, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ /хэргийн 39-43-р тал/ байгуулагджээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 05 дугаар “Д.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар /хэргийн 5-р тал/ нэхэмжлэгч Д.Эыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан...” үндэслэлээр буюу “ Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчилж байгуулсан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Бүрдийн уянга хүүхдийн зуслангийн зохион байгуулагчийн ажлаас нь чөлөөлжээ.
Монгол улсын Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д хуулийн этгээдийг татан буулгах үндэслэлүүдийг зааж өгсөн байна.
Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгож өөрчилж Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлагаар ажиллуулахаар шийдвэрлэсэн болохоос биш тухайн байгууллагыг татан буулгаагүй байна.
Мөн Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/53 дугаар өдрийн захирамжаар аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчилж бүтцийг захирамжийн хавсралтаар баталж, маргаж буй нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан хүүхдийн зуслангийн зохион байгуулагчийн орон тоог 1-ээр Гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын албанд хэвээр баталж өгчээ /хэргийн 6-7-р тал/.
Иймд ажилтныг ажлаас халах үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан” үндэслэл болсон үйл баримт нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул Д.Эыг аймгийн газрын хүүхдийн зуслангийн зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 05 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.Э нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2017 оны 01 сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаа буюу 2017 оны 03 сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны олговор гаргуулах тухай шаардлага гаргасан ба Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05-ны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2016 оны 10, 11, 12 дугаар саруудад сард 535584 төгрөгийн цалин авч байсан нь түүний хөдөлмөрийн гэрээ, №183021 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар /хэргийн 8-12, 39-43-р тал/ тогтоогдож байх тул нэг өдөрт ногдох дундаж цалин хөлс 535584:21=25504 төгрөг, үүнийг ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 01 сарын 02-ноос 2017 оны 03 сарын 21-н хүртэл 1 сард 22 хоног, 2 сард 18 хоног, 3 сард 14 хоног, нийт 54 хоног*25504=1377216 төгрөгийн ажилгүй байсан хугацааны олговорыг аймгийн раас гаргуулж, нэхэмжлэгчид олгох, уг олговорыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцон дэвтэрт бичилт хийхийг аймгийн т тус тус даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлөх тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 1377216 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 36985 төгрөг, нийт 107185 төгрөгийг хариуцагч аймгийн аас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан аймгийн рын даргын 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 05 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эыгаймгийн рын зуслангийн зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, аймгийн аас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 1377216 /нэг сая гурван зуун далан долоон мянга хоёр зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эт олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Эын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч аймгийн т даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч аймгийн аас улсын тэмдэгтийн хураамжид 107185 /нэг зуун долоон мянга нэг зуун наян тав/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ