Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунгэрэл,

улсын яллагч Э.Ариунболд,

 

шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Н.Гд холбогдох эрүүгийн *******070003*******075 дугаартай хэргийг ************** оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, , ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, ............................. тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн ......... дугаартай, ******* овогт Н.Г.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* амралтын газарт *******19 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 01 цагийн орчимд М.Мтай маргалдан улмаар нүүр лүү нь хөлөөрөө 4 удаа жийж өшиглөж, гараараа нүүр лүү нь 3 удаа гараараа цохиж биед нь баруун хөмсөгт шарх, баруун хацар, хамар духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Г яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*******19 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Тэрэлжид ******* гэх амралтын газарт очоод найзуудтайгаа хамт архи ууж согтуурах үедээ М.М гэдэг охиныг зодож биед нь гэмтэл учруулсан нь үнэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 49 дүгээр хуудас/

 

Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*******19-12-27-ны өдөр манай ангийн ******* дунд сургуулийн нэг анги Н.Гын найз төрсөн өдрөө тэмдэглэнэ цуг явъя гээд бид цугтаа Тэрэлж рүү явсан. Улаанбаатар хотоос машинаар хүргүүлээд Тэрэлжид ******* гэдэг амралтанд ******* цагийн орчимд ирээд

гэр авч байрлаад идэж ууж сууцгаасан. Шөнө 00 цагийн үед манай найз ******* С.Нж 2 ам зөрөхөд ******* бүтэхгүй юм байна явъя гэж хэлсэн, С.Нж

гарч орж ирээд та нар хүн дуудсан юмуу гээд уурлаад байхаар нь та нар явцгаа бид нар үлдлээ гээд би Н.Гыг түлхэхэд баруун орон дээр унаж миний нүүр хэд хэдэн удаа жийж өшиглөхеөр нь би зүүн гуянаас нь хазсан, тэгээд би босоод дээд талын орон дээр нь суугаад чи яагаад миний нүүр рүү жийж байгаа юм гэхэд Н.Г инээснээ пиво уугаадхая гээд аягатай пиво авч нүүр рүү цацсан, тэр үед тэд нар гараад явчихсан ба чи яагаад хүн рүү пиво цацаж байгаа юм гэхэд Н.Г миний нүүр рүү 2-3 удаа цохиж би арагшаа орон дээр суухад миний зүүн хөмсөгнөөс цус гараад эхэлсэн. Тэгтэл тэд нар орж ирээд би *******гийн ******* дугаартай утсаар Цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд биднийг Налайхад хэлтэс дээр авчирч эмнэлэг ороод миний зүүн хөмсөгт 2 оёдол хийсэн. Энэ гэмтлийг Н.Г, намайг 4 удаа жийж өшиглөж, дараа нь нүүрэнд 2-3 удаа цохиж учруулсан..” гэх мэдүүлэг, /хх-ийн 11 дүгээр хуудас/

 

Гэрч С.Нж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*******19 оны 12 дугаар сарын 27-ны өдөр найз Ц.Эын төрсөн өдөр болоод Н.Г бид 3 М.М, *******, ******* гэх 3 охины хамт төрсөн өдрийг тзмдэглэхээр Тэрэлжийн ******* гэх амралтын газарт ирсэн юм. Орой ******* цагийн үед тус амралтын газарт ирээд зүүн урд захын гэрт ороод авчирсан юмаа идэж уугаад Соёрхол нэртэй архи задалж ууцгаасан. Шөнө 23 цаг енгөрч байхад ******* гэх охин нь байхаа гадагшаа гар утсаар яриад хүн дуудаад байх шиг болохоор нь юун хүн дуудаад байдаг юм бэ гэхэд та хэд явцгаа эсвэл бид явна гээд маргалдаж эхэлсэн. Н.Г М.Мтай маргалдаж ойртоход нь нүүр рүү нь гараараа түлхэж холдуулахад М.М Н.Гыг ор руу түлхэж суулгаад ойртоход Н.Г нүүр ам рүү нь хөлөөрөө хэд хэдэн удаа жийж түлхээд байсан, тэр үед би ******* ******* 2-той гараад юм ярилцаж 5 минут орчим болж байхад М.М муухай орилох чимээнээр юу болов гээд гэрт ороод ирэхэд М.Мгийн баруун хөмсөгнөөс нь цус гарчихсан зуухны хажууд уйлаад сууж байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*******19 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ц.Эын төрсөн өдөр байсан ба бид нар Тэрэлжийн тийшээ М.Мгийн өмнө нь ажилладаг байсан гэх амралтын газарт очиж тэмдэглэхээр ярилцсан юм. Тэгээд тэр өдөр Н.Г, С.Нж, М.М, *******, ******* нарын хамт миний төрсөн өдрийг тэмдэглэхээр Тэрэпжийн ******* гэх амралтын газарт ирсэн юм. Орой ******* цагийн үед тус амралтын газарт ирээд зүүн урд захын гэрт байрлаж авчирсан юмаа идэж уугаад Соёрхол нэртэй 0.75 л-ийн архи задалж ууцгаасан. Шөнө 00 цагийн орчимд ******* гэх охин нь байхаа гадагшаа гар утсаар яриад хүн дуудаад байх шиг болохоор нь юун хүн дуудаад байдаг юм бэ гэхэд та хэд явцгаа эсвэл бид явлаа гээд маргалдаж эхэлсэн. Н.Г М.Мтай маргалдаж ойртоход нь нүүр рүү нь мангасдаж холдуулсан, тэгэхэд М.М Н.Гыг ор руу түлхэж суулгаад Н.Г ойртоход Н.Г нүүр ам руу нь хөлөөрөө хэд хэдэн удаа жийж түлхээд байсан, тэр үед би ******* ******* С.Нж нар гараад юм ярилцахаар гэрээс гарсан дараа Н.Г баруун орон

дээрээс босож ирээд ойртож тулаад хэрэлдэж байгаад М.Мг нүүрэнд нь 2 удаа цохиход муухай орилж хөмсөгнөөс нь цус гарч тэд нар ороод ирсэн.” Гэх мэдүүлэг, /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 848 дугаар:

“1. М.М-н биед баруун хөмсөгт шарх, баруун хацар, хамар, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4 . Ц а а ш и д е р ө н х и й х ө д ө л м ө р и й н ч а д в а р ы н т о г т о н г и а л д а л т а н д нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь *******19 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн 01 цагийн үед М.Мтай маргалдан улмаар нүүр рүү нь хөлөөрөө 4 удаа жийж өшиглөж, гараараа нүүр рүү нь 3 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх, баруун хацар, хамар духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Н.Н.Гын өгсөн: “архи ууж согтуурах үедээ М.М гэдэг охиныг зодож биед нь гэмтэл учруулсан нь үнэн.” гэх, хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “би Н.Гыг түлхэхэд баруун орон дээр унаж миний нүүр хэд хэдэн удаа жийж өшиглөхөөр нь би зүүн гуянаас нь хазсан, тэгээд би босоод дээд талын орон дээр нь суугаад чи яагаад миний нүүр рүү жийж байгаа юм гэхэд Н.Г инээснээ пиво уугаадахая гээд аягатай пиво авч нүүр рүү цацсан, тэр үед тэд нар гараад явчихсан ба чи яагаад хүн рүү пиво цацаж байгаа юм гэхэд Н.Г миний нүүр рүү 2-3 удаа цохиж би арагшаа орон дээр суухад миний зүүн хөмсөгнөөс цус гараад эхэлсэн” гэх, гэрч С.Нж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Н.Г М.Мтай маргалдаж ойртоход нь нүүр рүү нь гараараа түлхэж

холдуулахад М.М Н.Гыг ор руу түлхэж суулгаад ойртоход Н.Г нүүр

ам рүү нь хөлөөрөө хэд хэдэн удаа жийж түлхээд байсан ...М.Мгийн баруун

хөмсөгнөөс нь цус гарчихсан зуухны хажууд уйлаад сууж байсан.” гэх, гэрч Ц.Энх-

Учрал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Н.Г М.Мтай маргалдаж

ойртоход нь нүүр рүү нь мангасдаж холдуулсан, тэгэхэд М.М Н.Гыг ор

руу түлхэж суулгаад Н.Г ойртоход Н.Г нүүр ам руу нь хөлөөрөө хэд

хэдэн удаа жийж түлхээд байсан, ...Н.Г баруун орон дээрээс босож ирээд

ойртож тулаад хэрэлдэж байгаад М.Мг нүүрэнд нь 2 удаа цохиход муухай

орилж хөмсөгнөөс нь цус гарч тэд нар ороод ирсэн.” гэх мэдүүлгүүд, Шүүхийн

шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 848 дугаартай дүгнэлт зэргээр

тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Н.Гд холбогдох

эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын

яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна

гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт ын Н.Гыг

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний

эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм

буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Гд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй

тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх хянаад

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан

тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс

шалтгаалсан байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар

хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь

зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ын Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг

тус тус дурдсугай.

5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Х.ГАНБОЛД