| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2020/0096/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/95 |
| Огноо | 2020-08-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/95
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Н.Ганчимэг
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19__ оны __ дугаар сарын __-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, __ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* дүүргийн ___________________ ажилтай, ам бүл 5, эхнэр 2 хүүхдийн хамт ******* дүүргийн ___ дугаар хороо,____ байрны ___тоот орон сууцанд оршин суух, *******.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Яллагдагч ******* нь 2020 оны 7 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн ___ дугаар хороо, ____ байрны ___ дугаар давхарт ___ тоот гэртээ өөрийн эхнэр *******-г “гадуур хонолоо” гэх шалтгаанаар гэрээсээ хөөхдөө өшиглөх, үсдэх, өвдөглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун доод 2-р шүдний булгаралт, зулайн хуйх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд зовхи, хамар, баруун шагайн тавхайнд зулгарал, баруун мөр, бугалга, тохой, шууны, сарвуу, зүүн бугалга, шуу, цээж, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуя, өвдөгт, баруун шагайд цус хуралт гэмтэл бүхий нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнийн 01 цагийн үед манай эхнэр ******* гэртээ орж ирсэн. Тэгэхээр нь би эхнэртээ хандаж “урьд нь надаас салж өөр хүнтэй амьдарч явж байгаад одоо больё, амьдралаа бодъё” гэж буцаж ирчихээд гэртээ хонохгүй гадуур хонолоо гэж дургүй хүрээд зайл, яв гэхэд намайг тоохгүй унтахаар хэвтээд өгөхөөр нь баруун гуя руу нь өшиглөхөд босохгүй болохоор нь үснээс нь зулгааж хаалга руу чирсэн. Энэ үед би *******-н ам хэсэгт өвдөглөчихсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 56, 57-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнийн 01 цагийн үед гэртээ ороод хүүгийнхээ хажуугаар унтахаар хэвтэхэд манай нөхөр ******* босож ирээд миний бүдүүн гуя руу өшиглөж намайг зайл, яв гэж хөөгөөд үснээс зулгааж гэрийн үүд рүү чирэхдээ өвдөгөөрөө ам хэсэг рүү өвдөглөж миний доод талын үүдэн 2-р шүд булгарсан. Би урьд нь *******-с салаад 1 сар ангийнхаа залуутай амьдарч байгаад хүүхдүүдээ бодсон нь дээр гээд эргээд эвлэрч хамт амьдарч байгаа юм. Би 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Цэнхэрмандал сум руу яваад машин эвдрээд тэндээ хоноод 7 дугаар сарын 4-ний өглөө ирэхэд манай нөхөр нөгөө залуутайгаа хоноод ирлээ гэж уурласан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 29,30-р хуудас/
Гэрч Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 02 цагийн орчимд амрах гээд зүүрмэглэж байхад эмэгтэй хүн орилоод байхаар нь ******* ахынд ороход тэр гэрийнхээ үүдэнд эхнэр *******-н үснээс зулгаачихсан яв зайл гэж хөөгөөд ******* эгч ”үгүй, би гарахгүй, гэртээ унтмаар байна” гээд байсан. Тэр үед ******* ах үснээс нь зулгааж гаргаад гэрийнхээ хаалгыг дотроос нь цоожилчихсон. Энэ үед ******* эгч энэ хардаа гээд унасан шүд харуулсан, ******* намайг өвдөглөчихсөн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/
Шинжээчийн 210 дугаартай “…*******-н биед тархи доргилт, баруун доод 2-р шүдний булгаралт, зулайн хуйх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд зовхи, хамар, баруун шагайн тавхайнд зулгаралт, баруун мөр, бугалга, тохой, шууны, сарвуу, зүүн бугалга, шуу, цээж, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуя, өвдөгт, баруун шагайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/
Шүүгдэгч *******-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа зэрэг баримтууд /хх-н 62-65-р хуудас/
*******огтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 21-22-р хуудас/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-н 9-16-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 2-5-р хуудас/
*******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...ял шийтгэлгүй...” гэх хуудас /хх-н 66-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн ялыг 5 сарын хугацаагаар төлөх саналтай байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 7 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 3 дугаар хороо, _____ байрны __ дугаар давхарт ___ тоот гэртээ өөрийн эхнэр *******-г “гадуур хонолоо” гэх шалтгаанаар гэрээсээ хөөхдөө өшиглөх, үсдэх, өвдөглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун доод 2-р шүдний булгаралт, зулайн хуйх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд зовхи, хамар, баруун шагайн тавхайнд зулгарал, баруун мөр, бугалга, тохой, шууны, сарвуу, зүүн бугалга, шуу, цээж, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуя, өвдөгт, баруун шагайд цус хуралт гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчийг үсдэж чирэх, гуя руу нь өшиглөх зэргээр зодсон үйлдэлүүдээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 210 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******-н үйлдэл нь *******-н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.
Хохирогч ******* нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Шүүгдэгч ******* нь торгох ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт шүүх хуралдаанд гаргасан тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд тус тус зааснаар уг торгуулийн ялыг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор биелүүлэх үүрэгтэйг, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******-д тус тус мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн
1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,
36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд
тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г таван зуун тавин /550/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган /550.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацааанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д тус тус мэдэгдсүгэй.
4. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧА.БЯМБА*******АВ