| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2020/0101/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/99 |
| Огноо | 2020-08-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/99
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******.*******ямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******- д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******.Наранжаргал
Улсын яллагч *******.*******уяндэлгэр
Шүүгдэгч *******- нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, ..., ам бүл .., эхнэр .. хүүхдийн хамт *******агануур дүүргийн ... тоот хашаанд оршин суух *******- овгийн *******- ийн *******- /РД:................./.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Яллагдагч *******- нь 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 16-17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн 2 дугаар хорооны нутагт орших хатуу хучилттай зам дээр *******.П-ийн эзэмшлийн 52-32 *******Р******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа арын суудал дээр сууж явсан Д.*******-ийн нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохисны улмаас Д.*******-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс *******- д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч *******- гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр барагцаагаар 11 цагийн үед гэртээ эхнэртэйгээ хамт байж байхад манай дүү *******- орж ирсэн. *******и эмчилгээний журмаар ууж байсан архинаас *******-ад 2 удаа хийж өгөөд сууж байхад *******- гаднаас орж ирээд мөн л архинаас хамт уусан. Тэр архийг дуусгачихаад дахин 1 шил 0.75 литрийн архи аваад бид гурав хувааж уусан. Энэ үед хөдөөнөөс хонь ирсэн бөгөөд *******- *******- хоёр уг хонийг муулж янзалсан. Тэгэхээр нь хадмууддаа шинэ шөл амсуулъя гээд 2 дугаар хороо руу явахад *******- *******- хоёр хамт явсан. Ингээд хадмынд очоод байж байхад *******- гэрт нь шүлсээ хаяад байсан ба би түүнийг боль гэж хэлэхэд тоохгүй дахин шүлсээ хаяад байсан. Тэгэхээр нь би түүнийг 1 удаа алгадаад гадаа байсан таксинд суулгаад хадмууддаа баяртай гэж хэлчихээд буцаад явсан. *******уцах замд *******- машин дотор шүлс, цэрээ хаяад байхаар нь би түүний нүүр хэсэгт зангидсан гараараа 2 удаа цохисон ...” гэсэн мэдүүлэг /хх-н 51, 52-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч Д.*******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******- ах жолоочийн дэргэд суугаад, би арын суудалд суугаад, миний хажууд *******- ах сууж байсан. *******и *******- ахтай маргалдаад байж байхад *******- ах миний зүүн талаас нүүр хэсэгт гараараа цохих шиг болоход миний хамарнаас цус гарсан. Миний хамар зүүн талаасаа баруун тал руугаа чихэгдээд мурийсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-р хуудас/
*******эрч *******.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******- *******- нар хоорондоо маргалдаад байх үед *******- эргэж хараад *******-ыг 2-3 удаа цохиод, *******-ийн нүүр хэсэгт 1 удаа цохисон. Энэ үед *******-ийн хамарнаас цус гоожиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч *******П-ын өгсөн “...би аавтайгаа, *******- ах, түүний эхнэр *******-, *******- нарын хамт таксинд суугаад 2 дугаар хороонд байдаг *******- эгчийн аав, ээжийнх рүү явсан. Тэнд очоод архи хувааж уусан бөгөөд тэд нар хоорондоо маргалдаад *******- ах аавын шанаа хэсэгт 1 удаа цохисон. Энэ үед *******- эгчийн аав ээж уурлаад бид нарыг явцгаа гээд бид нар таксиндаа суугаад буцаад явсан. Таксинд явж байхад *******- ах аавыг дуул гээд манай аав дуултал *******.*******- ах “юу дуулаад байгаа юм” гэж аавтай маргалдсан. *******этэл *******- ах эргэж хараад манай аавын хамар луу 2-3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 27-р хуудас/
Шинжээчийн 234 дугаартай “…Д.*******-ийн биед хамар ясны шинэ хугарал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 36-р хуудас/
Согтуурал шалгасан “...*******- 2.46 хувийн согтолттой гэсэн...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 8,7-р хуудас/
Шүүгдэгч *******- гийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг баримтууд /хх-н 56-60-р хуудас/
*******- гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...ял шийтгэлгүй...” гэх хуудас /хх-н 61-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******- г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах сан*******-…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчийн “...*******эм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч *******- нь 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 16-17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн 2 дугаар хорооны нутагт орших хатуу хучилттай зам дээр *******.П-ийн эзэмшлийн 52-32 *******Р******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа арын суудал дээр сууж явсан Д.*******-ийн нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд ясны шинэ хугарал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байд*******- нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамаар*******-, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
*******- нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь Д.*******-ийн нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохисон үйлдлээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…Д.*******-ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 234 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******- гийн үйлдэл нь Д.*******-ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******- д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******- нь хохирогчийн эрүүл мэндийн хохиролд 1.000.000 төгрөг төлсөн болох нь гэм хорийн хохирол төлсөн нотариатчийн баталгаа, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-н 17-18-р хуудас/, шүүгдэгчийн “...хохирол бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “... хохирол 1.000.000 төгрөг авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч бусдад төлөх хохирол төлбөргүй болно.
Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.
Шүүгдэгч *******- нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч *******- д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн
1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,
36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд
тус тус заасныг удирдлага болгон ТО*******ТООХ нь:
1. Шүүгдэгч *******- овгийн *******- ийн *******- г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******- овгийн *******- ийн *******- г таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******- д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******- д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. *******- д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
Д*******Р**************Л**************Ч ШҮҮ*******Ч*******.*******ЯМ**************Ж*******В