| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2020/0100/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/100 |
| Огноо | 2020-11-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/100
М*******НГ*******Л УЛ*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Н.Ганчимэг
Шүүгдэгч *******- нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ....оны ..... дугаар сарын ..-ны өдөр ....аймгийн ......суманд төрсөн, ... настай, ... тоот хашаанд оршин суух *******- овгийн *******-ийн *******- /Р*******:........................ /.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Яллагдагч *******- нь 2020 оны 6 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хэрлэн худалдааны төвийн урд таксины зогсоол дээр *******-той маргалдаж “архи авч өгсөн байхад дахиад архи авч өг гэж нэхлээ” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, хөл болон хөмсөг хэсэг рүү өшиглөх зэргээр зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс *******-т холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
****************************РХ*******ЙЛ*******Х нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 57 дугаар байранд айлын засвар хийж өгсөн юм. *******эгээд тэр айлын эзэн надад 1 шил архи авч өгөөд бид хоёр хувааж уусан. *******ройн 18 цагийн үед нөгөө айлаасаа гарч яваад *******-, *******- нартай тааралдсан. *******эгээд бид гурав архи уухаар болж *******- бид хоёр мөнгөө нийлүүлээд 1 шил архи аваад хувааж уусан. Би согтоод байсан болохоор гэртээ харилаа гэхэд *******- надаас дахиад архи аваад өг гэж нэхээд байхаар нь би одоо болсон гэж хэлээд такси авахаар Хэрлэн зогсоол орсон. Гэтэл *******- араас хүрч ирээд архи нэхээд миний араас тэврээд авахаар нь би түүнийг түлхэж бид хоёр газар хамт унасан. Би түрүүлж босож ирээд *******-ын гуя хэсэг рүү 2 удаа өшиглөсөн... Миний буруу, их гэмшиж байна, архи уухгүй гэж мэрийж байгаа, 20 жил тамхи татаж байгаад саяхан татахаа больсон, архийг мөн адил хэрэглэхээ больё гэж шийдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 42-44-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******-той тааралдахад сугандаа 1 шил архи хийчихсэн байсан. *******эгээд бид нар тэр архийг нь Уурхайн байрны цаад талд хувааж уусан. *******эгээд *******- гэртээ харилаа гээд Хэрлэн зогсоол орж таксинд суух гэтэл согтуу байна гээд такси суулгахгүй байсан. *******- бид хоёр юунаас болж маргалдсан талаар санахгүй байна. Ямартай ч бид хоёр заамдалцаад цамцны захаар боолцож байсан. *******- миний баруун хөлний шагай хэсэг рүү өшиглөж би газарт унасан. *******эгээд миний дээрээс гараараа цохиод байсан. Мөн миний хөмсөг рүү өшиглөөд цус гаргачихсан. *******- надаас уучлалт гуйж 50.000 төгрөг өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-н 10, 11-р хуудас/,
Гэрч *******Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би хувиараа таксинд явдаг. Хэрлэн зогсоол дээр зогсож байхад 21 цагийн үед *******-, *******-ыг газарт унагаагаад өшиглөж байсан. *******лон удаа хаашаа ч хамаагүй өшиглөж байгаа харагдсан. *******-ыг босгоход нүүр нь цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15, 16-р хуудас/
Гэрч *******.*******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******- *******-оос дахиад архи нэхээд байсан. *******эгэхэд *******- “хүн яахав дээ гээд архи авч өгсөн, одоо боллоо” гэж хэлсэн. *******эгээд гэнэт л тэр хоёр барьцалдаад хаана нь яаж цохисныг санахгүй байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17, 18-р хуудас/
Гэрч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад оройн 21 цагийн үед Хэрлэн худалдааны төвийн урд зогсоол дээр хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага ирсэний дагуу очиход *******-, *******- гэгч хоёр хүн хоорондоо зодолдсон бололтой зогсож байсан. *******- *******-ыг зодсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/
Шинжээч эмчийн 194 дугаартай “…*******-ын биед баруун хөмсөгт шарх, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, хамар, дээд уруул, хүзүү, баруун тохой, хоёр өвдөг, зүүн шагайд зулгаралт, баруун шагайн зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, нуруу хэвлийд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. *******ээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. *******ээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26, 27-р хуудас/
*******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн...” гэх хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 52-58-р хуудас/
Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн этгээдийн цагийн бүртгэл /хх-н 61-65-р хуудас/
Багануур-Ус *******НӨАА*******ҮГ-ын тодорхойлолт, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-н 66-р хуудас/
Иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын “... хөдөлмөрийн чадвар алдалтыг 79 хувиар 24 сараар тогтоох...” гэсэн шийдвэр /хх-н 48-51-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...Миний буруу, би гэмшиж байна, тархи толгойны гэмтэлтэй болохоор аягүй хурдан согтдог, өөртөө маш их гэмшиж байна... “ гэжээ.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч *******- нь 2020 оны 6 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хэрлэн худалдааны төвийн урд таксины зогсоол дээр *******-той маргалдаж “архи авч өгсөн байхад дахиад архи авч өг гэж нэхлээ” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, хөл болон хөмсөг хэсэг рүү өшиглөх зэргээр зодож, биеийн эрүүл мэндэд нь баруун хөмсөгт 1.2 см няцарсан шарх, баруун зовхи эргэн тойрон хаван хавдартай, цус хуралттай, 2 хөмсөгний гол хэсэгт 0.7х0.1см, хамрын нуруунд 0.7х0.1см, зүүн хажууд 0.3х0.2см, дээд уруулд 0.2х0.2см, хүзүүний баруун хажуу доод хэсэгт 5х1см, 2х0.2см зулгаралт, баруун өвдөгт 1.3х1см, зүүн өвдөгт 0.6х0.5см, зүүн шагайд 1.2х0.1см зулгаралт, зүүн далны хэсэгт 6х2см цус хуралт, 3.5х0.1см зураасан зулгаралт, баруун даланд 1.4х0.8см, далны дотор хэсэгт 4х01см, далны доод хэсэгт 0.6х0.3см зулгаралт, баруун тохойд 0.6х0.6см, 2х1.5см зулгаралт, зүүн тохойд 6х5см зулгаралт, хэвлийн зүүн дээд хэсэгт 10х2см цус хуралт, гол хэсэгт 10х0.1см зулгаралт, хүйсний баруун дээд хэсэгт 4х2см цус хуралт зэрэг гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
*******- нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохих, хөл болон хөмсөг хэсэг рүү өшиглөж зодсон үйлдлүүдээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******-ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 194 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******-ын үйлдэл нь *******-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч *******- нь “эмчилгээний зардал 50.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, *******- нь “ хохирол 50.000 төлсөн...” гэж шүүх хуралдаанд мэдүүлж байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...нийтэд тустай ажил хийхэд биеийн байдал дийлэхгүй, торгуулийн ял эдэлмээр байна...“ гэжээ.
Шүүгдэгч *******-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч *******- нь “...79 хувийн групптэй, байрны дотор засал хийж ойролцоогоор 600,000-700,000 төгрөгийн орлого олдог...” гэж мэдүүлсэн, мөн хохирогч нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэндийн хувьд 79 хувийн группт байдаг зэрэг хувийн байдлууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял шийтгэнэ.
Шүүгдэгч *******-т торгох ял оногдуулах тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд тус тус зааснаар уг торгуулийн ялыг 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор биелүүлэх үүрэгтэйг, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******-т тус тус мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******- нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон **************Г*********************Х нь:
1. Шүүгдэгч *******- овгийн *******-ийн *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******- овгийн *******-ийн *******-ыг долоон зуун /700/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган /700.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж дуусгахаар тогтоож, уг торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-т мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар *******- нь хохирогчийн эмчилгээний зардалд 50.000 төгрөг төлсөн, хохирогч *******- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. *******-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
*******АРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ