Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/101

 

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******.*******ямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    *******.Ганцоож

Улсын яллагч                                                      Н.Ганчимэг

Шүүгдэгч                                                        *******- нар оролцов.

 

Шүүгдэгч: *******онгол улсын иргэн, ....оны .... дугаар сарын ..-ны өдөр ....аймгийн ......суманд төрсөн, ....настай,  ам бүл ...  *******- овгийн *******-гийн *******- /РД:.................... /.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

            Яллагдагч *******- нь 2020 оны 7 дугаар сарын 16-17-ныг шилжих шөнийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн 1 дүгээр хороо 23 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд “гэртээ ор, эхнэрийнхээ үгэнд ор” гэж хэлсэн үгэнд дургүйцэж, хохирогч *******.*******-гийн зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиж, тэвэрч дарж унах үед хохирогч *******.*******- баруун чихээрээ модон хашлага мөргөснөөр түүний эрүүл мэндэд нь баруун чихний гэмтэл, зүүн нүдний салст цус хуралт, зүүн шуу сарвууны хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                    Шүүхээс *******-т холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОР*******ОЙЛО******* нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 19 цагийн үед *******-, Г- нарын хамт *******элз хайрханы ойролцоо *******ааст голын эрэг дээр 2 шил архи уусан. Тэгээд Г- *******элзэд гэртээ үлдэж, *******- бид хоёр ажлын газрын *******-ыг дуудаж авахуулсан. Тэгээд *******агануур дүүрэгт ирээд 42 дугаар байрнаас *******-ийг аваад 23 дугаар байр луу буюу манай гэр лүү явсан. *******анай гэрийн гадаа ирэхэд эхнэр маань гарч ирээд намайг гэртээ ор гэхэд нь би *******-тэй 1 шил архи ууна гэсэн байсан болохоор гэртээ орохгүй санаатай зогсож байхад *******- надад хандаж ”гэртээ ор, одоо болсон, эхнэрийнхээ үгэнд ор” гэж дээрэнгүй хэлэхээр нь миний уур хүрч *******-гийн зүүн нүд рүү нэг удаа цохиж, цээжээр нь тэврээд биеийнхээ жингээр дээрээс нь дараад хамт газар унасан. Энэ үед *******- босож ирээд чихнээс цус гараад байна гэхээр нь гайгүй байх гэж бодоод *******-тэй хамт гэр лүү нь явсан ...” гэсэн мэдүүлэг /хх-н 44, 45-р хуудас,

              *******охирогч *******.*******-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр инженер Г-ын төрсөн өдөр байсан бөгөөд *******- бид хоёр Г-тай уулзаж бид гурав 2 шил архи хувааж уусан. Тэгээд *******агануур дүүрэгт ирээд 23 дугаар байрны гадна очиход *******-ын эхнэр гэрээсээ гарч ирээд *******-ыг гэртээ ор гэхэд *******- эхнэрийнхээ үгэнд орохгүй маргалдаад байсан. *******и түүнийг хэсэг харж зогсож байгаад *******- дээр очоод “эхнэрийнхээ үгэнд ор, гэртээ ор” гэж хэлтэл *******- миний хэлсэн үгэнд дургүйцэж миний зүүн нүд рүү гараа цохисон, би зөрүүлээд түүнийг цохиход *******- намайг тэвэрч арагш нь түлхээд газарт унагасан. *******и унахдаа орцны үүдэнд байсан зүлэг хязгаарласан модон хашлаганд баруун талын чихээ зүсчихсэн. *******и чи хамар хоолойн эмнэлэг, тархины ерөнхий зураг авдаг эмнэлэгт үзүүлсэн бөгөөд тухайн зардлыг *******- гаргасан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-н 13, 14-р хуудас/

              Гэрч *******.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нөхрийгөө гэртээ ор гэж хэлтэл манай нөхөр *******- миний үгэнд орохгүй байсан. Гэтэл *******- манай нөхөрт хандаж “гэртээ ор, эхнэрийнхээ үгэнд ор” гэж хэлтэл *******- дургүйцэж *******-г нэг удаа цохих шиг болсон, *******- зөрүүлээд *******-ын нүүр хэсэгт 1 удаа цохиж байсан. *******и тэр үед гэр лүүгээ орчихсон бөгөөд хэсэг хугацааны дараа *******- манай гэрийн хаалгыг тогшоод *******- ах хашаа мөргөөл уначихлаа цусыг нь арчих даавуу аваад гараад ир гэсэн. Тэгээд намайг гараад очиход *******- нь *******- намайг түлхчихлээ гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 20, 21-р хуудас/

              Гэрч *******.*******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...23 дугаар байрны гадна Ц- эгч *******- ахыг “гэртээ орж унт, маргааш ажилтай” гэхэд *******- ах орохгүй, дахиад нэг шил архи ууна гээд байсан. Тэр үед *******- ах *******- ахад хандаж “гэртээ ор, эхнэрийнхээ үгэнд ор” гэж хэлтэл *******- ах тэр үгэнд дургүйцэж *******- ахын нүүр лүү цохиод авсан, *******- ах зөрүүлээд нэг удаа *******- ахын нүүрэнд цохисон бөгөөд *******- ах *******- ахыг тэврээд арагш нь түлхэж унагасан. *******- ах газарт унахдаа орцны үүдэнд байсан модон хашааг мөргөж чихээ зүссэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 23, 24-р хуудас/ 

              Гэрч Г.*******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******-ыг эхнэр Ц- нь гэртээ ор гэсэн боловч үгэнд нь орохгүй байхаар нь *******- “чи эхнэрийнхээ үгэнд ороод гэртээ ор” гэхэд *******- дургүйцэж *******-гийн нүүр хэсэгт гараараа 1 удаа цохиход *******- зөрүүлж бас *******-ын нүүр хэсэгт цохихоор нь би 2 тийш нь салгахад согтуу хүмүүс чинь бие биерүүгээ тэмүүлж байгаад *******- нь *******-гийн цээжээр тэврээд арагш нь түлхэхдээ *******-гийн дээрээс давхралдаад газар унахдаа орцны үүдний зүлэг хашсан модон хашлаганд *******- чихээ зүсчихсэн бололтой цус гарчихсан босож ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-р хуудас/ 

              Шинжээчийн 230 дугаартай “…*******.*******-гийн биед баруун чихний гэмтэл, зүүн нүдний салст цус хуралт, зүүн гарын шуу, сарвууны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир ирмэгтэй биет зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 28, 29-р хуудас/

              *******огтуурал шалгасан мөрдөгчийн “...*******- нь 1,26 хувийн согтолттой...” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 2-3-р хуудас/

              *******эдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 9-10-р хуудас/

              Шүүгдэгч *******-ын хувийн байдлыг харуулсан иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа зэрэг баримтууд /хх-н 50-53-р хуудас/

              *******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...ял шийтгэлгүй...” гэх хуудас /хх-н 54-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгчийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч *******- нь 2020 оны 7 дугаар сарын 16-17-ныг шилжих шөнийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн 1 дүгээр хороо 23 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд “гэртээ ор, эхнэрийнхээ үгэнд ор” гэж хэлсэн үгэнд дургүйцэж, хохирогч *******.*******-гийн зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиж, тэвэрч дарж унах үед хохирогч *******.*******- баруун чихээрээ модон хашлага мөргөснөөр түүний эрүүл мэндэд нь баруун хацарнаас ташуу дээш чиглэлтэй баруун чихний дэлбэн хүртэл 8х0.2см шарх гэмтэл, зүүн нүдний салст цус хуралт, зүүн гарын шууны гадна доод хэсэгт 3х2см, сарвууны хэсэгт 1х05см, 1.5х0.5см зулгаралт гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

*******эргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

*******- нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт 1 удаа цохиж, түлхэж унагасан үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******.*******-гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 230 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******-ын үйлдэл нь *******.*******-гийн *******онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, *******үний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

 *******охирогч *******.*******- нь “...эмчилгээний төлбөрт ойролцоогоор 300.000 төгрөг төлж барагдуулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохиролын талаар маргаан байхгүй...” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч *******- нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******-ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

*******охирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг  тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон ТОГТОО******* нь:

 

1.Шүүгдэгч *******- овгийн *******-гийн *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******- овгийн *******-гийн *******-ыг таван зуун тавин /550/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган /550.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-т мэдэгдсүгэй.

      4. *******охирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.

             5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             6. *******-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

             7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

             8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Д*******РГ*******Л*******ГЧ ШҮҮГЧ  *******.*******Я*********************Ж*******В