Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/103

 

                                                                                                                                                                                                                                                                             

 

 

    2020         09          09                                      2020/ШЦТ/103  

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Ө.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                               Н.Ганчимэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Ж.Цэцэгээ                                                

 Шүүгдэгч                                                  Ө.******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдөр *******-******* аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 20 дугаар гудамжны 5 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овгийн ын ******* /РД:*******/

      

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Ө.******* нь 2020 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 23 дугаар гудамжны 8 тоот хашаанд байрлуулсан БРА улсын дугаартай “Toyota Prius” маркийн автомашинд нэвтрэн орж арын суудал дээр байсан хохирогч А.ийн 24 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас нийт 1.440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Ө.*******н шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би ийн хашаанд байсан машины жолооч талын хаалгыг онгойлгож байгаад арын суудал дээр байсан 2 шуудай ноолуурыг авсан. Машиных нь хаалга татангуут онгойдог байсныг мэдэж байсан. Ноолуурыг 2 хувааж зарсан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч А.ийн мэдүүлсэн: “...Би ******* дүүргийн 4 дүгээр хороо, гэх газарт малаа маллаад ганцаараа, харин эхнэр Г. ажил хийдэг болохоор ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 23 дугаар гудамжны 8 тоотод амьдарч байна. ...Намайг ирэхэд хашаанд байсан манай БРА улсын дугаартай “Toyota Prius-11” маркийн машин дотор байсан 2 ширхэг шуудайтай ноолуур алга болсон байсан. Миний машины жолооч талын урд хаалганд ямар нэгэн гажсан зүйл байгаагүй. Өнөөдөр харахад уг хаалга гажиж дээд талаарай зайтай болсон байна. Хүрд талын арын хаалга, хүрдний эсрэг талын урд хаалга түгжигдэхгүй байгааг худалдаж аваад 3-4 сарын дараа мэдсэн. ...4 шуудай ноолуур нийлээд 40 кг болж байсан. Тэгсэн үлдсэн 2 шуудайтай ноолуур нь нийлээд 16 кг байсан. Алдсан 2 шуудай ноолуур 24 кг байсан болов уу. Ө.******* эхлээд 1.200.000 төгрөг, дараа нь 120.000 төгрөг өгсөн. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 151/

Мөрдөн байцаалтад гэрч Г.Оюун-Эрдэнийн мэдүүлсэн: “...Манайх ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 23 дугаар гудамжны 8 тоотод Ө. гэж хүний хашаанд түр байгаа. 2020 оны 5 дугаар сарын 7-ны орой 19 цаг өнгөрч байхад гэртээ иртэл хашаан дотор байсан манай хучлагатай машины хучлага гэрийн урд хэсэгт, машины жолооч талын хаалга хагас онгорхой байхаар нь очиж шалгатал машин дотор арын суудал дээр байсан 2 шуудайтай ноолуур байхгүй байсан. Тээврийн хэрэгслийг хамгийн сүүлд би түлхүүрээр нь цоожилсон. Машины хаалганд хэзээ гажаа орсныг мэдэхгүй байна, манай нөхөр засварласан, одоо машины хаалга зүгээр байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 18-19, 152/,

Мөрдөн байцаалтад гэрч Ө.ын мэдүүлсэн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн ах Ө.******* яриад “ахдаа дансаа өгчих, Баяраа ахтай хамт явж байна, мөнгө шилжүүлэх гэсэн юм” гэхээр нь би өөрийн Хаан банкны 5750658447 дансаа хэлсэн. Удалгүй миний данс руу ноолуурын үнэ гэсэн утгатай 765.000 төгрөг орж ирсэн. Тэгтэл Ө.******* ах наад мөнгөө гийн данс руу шилжүүлээрэй гэсэн. ...Ө.******* ахын хэлсэн *******т байдаг манай хамаатан гийн данс руу бүгдийг нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/,

Мөрдөн байцаалтад гэрч Л.гийн мэдүүлсэн: “...Ө.******* нь миний төрсөн ах ын хүүхэд юм. 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Ө.*******гийн дүү нь залгаад “ахад мөнгөний хэрэг гарсан гэнэ, таны данс руу мөнгө шилжүүлье, та аваад өгөөч” гэсэн. Тэгээд миний Хаан банкны 5324011894 тоот данс руу 765.000 төгрөг Ө. шилжүүлсэн. Тэгээд Ө.******* намайг ажлын гаднаас аваад бид хоёр -ын АТМ-ээс 765.000 төгрөг авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 27/,

Мөрдөн байцаалтад гэрч Ж.ын мэдүүлсэн: “...Би Ө.*******г манай нутагт ирж аавтайгаа хамт морь уядаг байсан болохоор зүс танина. Энэ жил Ковид-19-тэй холбогдуулж хүмүүс маск зүүсэн байсан болохоор ямар хүн ирж ноолуур авчирч өгч байгаа нь сайн мэдэхгүй байсан. Жил болгон тогтмол ирж ноолуураа өгдөг хүмүүс ирж өгдөг. Ө.******* өөрөө малтай болохоор ирж ноолуураа өгдөг. Ө.*******г өөрөө ирж ноолуур өгсөн эсэхийг нь сайн санахгүй байна. Яагаад гэвэл 3-4 сарын өмнөх зүйл. Мөн надад ноолуур худалдан авсан талаараа ямар нэгэн бүртгэл баримт байдаггүй. Хүмүүс ирээд ноолуур өгөхөөр би байнга Хаан банкны дансанд хийдэг болохоор тухайн үед өгсөн дансанд нь мөнгийг хийдэг. Би Хаан банкны 5750658447 тоот дансыг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 154-155/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ******* дүүрэг дэх Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 09/036 дугаартай дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Prius-11” маркийн БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хаалга, цонх, цоожинд эвдлэгч багажаар үүсгэгдсэн ул мөр байхгүй байна. Тээврийн хэрэгслийн жолооны хүрд талын урд хаалганы гадаргууд эвдлэгч багажаар үүсгэгдсэн ул мөр байхгүй байна. Тээврийн хэрэгслийн түлхүүрээр хаалга цоожлогдсон үед жолооны хүрд талын арын хаалга, жолооны хүрдний эсрэг талын урд хаалга онгойх боломжтой...” гэжээ. /хх-ийн 49-51/

“Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний төвийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 165-2 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Ямааны ноолуур 24 кг, 1 кг нь 60.000 төгрөг, нийт 1.440.000 төгрөг..” гэжээ. /хх-ийн 158/

Жанцанхоролын ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар “...2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цаг 03 минутад 5750658447 дугаарын дансанд ноолуурын үнэ 765.000 төгрөг шилжүүлэв...” гэжээ /хх-ийн 101/

Хэргийн газрын үзлэгийн “Хэрэг гарсан гэх газар  нь ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 23-08 тоот хашаа байв. Хашааны хаалганаас хойш хашааны гол хэсэгт ертөнцийн зүгээр баруун хойш харуулан байрлуулсан БРА улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл байв. Жолоочийн хаалганы дээд ирмэгээс доош цонхны доод үзүүр  хүртэл хөшигдсөн байж болзошгүй 0.5-1 см хэмжээтэй завсар гарч гажсан байдалтай байв. Арын тээшинд байсан шуудайтай ноолуурыг өргөдөг жингээр хэмжихэд шар шуудайтай ноолуур нь 7.9 кг, ногоон шуудайтай ноолуур нь 8.1 кг байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-8/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай “ БРА улсын дугаартай саарал өнгийн Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд уг тээврийн хэрэгслийн хаалгануудад ямар нэгэн эвдлэгч багажны ул мөр байхгүй байв. Тээврийн хэрэгслийг түлхүүрээр нь хаалгыг цоожлох үед жолоочийн хүрд талын хаалга, жолооны хүрдний эсрэг талын урд хаалга онгойж байсан тул тэмдэглэлд тусгав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 9-10/,

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “******* регистрийн дугаартай ******* овгийн ын *******”, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “мэдээллийн санд бүртгэгдээгүй” гэжээ. /хх-н 67, 94/

Хохирогч А.ийн хүсэлтэд “2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр *******гаас ноолуурын мөнгө 1.200.000 төгрөг авсан. Мөн үлдэгдэл 120.000 төгрөг, нийт 1.440.000 төгрөг авсан” гэжээ. /хх-н 113-114, 184/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ө.*******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ө.******* нь тээврийн хэрэгсэлд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 1.440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр,тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлж байгаа. Гэтэл дээрх заалтын хүндрүүлэх нөхцөл байдалд тээврийн хэрэгсэл гэж заагаагүй байна. Прокурорын яллах дүгнэлтэд *******г хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэлд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэхдээ хэргийн үйл баримт буюу гэмт хэргийн объектив талыг бичээгүй. Өөрөөр хэлбэл прокурор тээврийн хэрэгсэлд нэвтэрсэн үйлдлийг тусгайлан хамгаалсан байр эсвэл тусгайлан хамгаалсан агуулахын аль нь болохыг дүгнээгүй байна. Тусгайлан хамгаалсан байр, агуулах гэж тусгай хамгаалалттай байр болон бараа материал эд хөрөнгө хадгалдаг агуулахыг хэлнэ. Эрүүгийн хуулийн төсөөтэй хэрэглэх боломжгүй. Тээврийн хэрэгслийг тусгайлан хамгаалсан байр, агуулах гэж үзэх боломжгүй. Тиймээс эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ө.******* нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 23 дугаар гудамжны 8 тоот хашаанд байрлуулсан БРА улсын дугаартай “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгсэлд нэвтрэн орж арын суудал дээр байсан хохирогч А.ийн 24 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 1.440.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би ийн хашаанд байсан машины жолооч талын хаалгыг онгойлгож байгаад арын суудал дээр байсан 2 шуудай ноолуурыг авсан. Машиных нь хаалга татангуут онгойдог байсныг мэдэж байсан. Ноолуурыг 2 хувааж зарсан” гэсэн мэдүүлэг, хохирогч А.ийн “...Намайг ирэхэд хашаанд байсан манай БРА улсын дугаартай “Toyota Prius-11” маркийн машин дотор байсан 2 ширхэг шуудайтай ноолуур алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17, 151/, гэрч Г.Оюун-Эрдэнийн “2020 оны 5 дугаар сарын 7-ны орой 19 цаг өнгөрч байхад гэртээ иртэл хашаан дотор байсан манай хучлагатай машины хучлага гэрийн урд хэсэгт, машины жолооч талын хаалга хагас онгорхой байхаар нь очиж шалгатал машин дотор арын суудал дээр байсан 2 шуудайтай ноолуур байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19, 152/, гэрч Ө.ын “Ө.******* яриад “ахдаа дансаа өгчих, Баяраа ахтай хамт явж байна, мөнгө шилжүүлэх гэсэн юм” гэхээр нь би өөрийн Хаан банкны 5750658447 дансаа хэлсэн. Удалгүй миний данс руу ноолуурын үнэ гэсэн утгатай 765.000 төгрөг орж ирсэн. Тэгтэл Ө.******* ах наад мөнгөө гийн данс руу шилжүүлээрэй гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч Ө Л.гийн “2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Ө.*******гийн дүү нь залгаад “ахад мөнгөний хэрэг гарсан гэнэ, таны данс руу мөнгө шилжүүлье, та аваад өгөөч” гэсэн. Тэгээд миний Хаан банкны 5324011894 тоот данс руу 765.000 төгрөг Ө. шилжүүлсэн. Тэгээд Ө.******* намайг ажлын гаднаас аваад бид хоёр -ын АТМ-ээс 765.000 төгрөг авч өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 165-2 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 158/, хэргийн газрын болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хэлнэ гэж заасан ба Ө.*******н хулгайлах үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 1.440.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Прокурорын яллах дүгнэлтэд Ө.*******н “тээврийн хэрэгсэлд нэвтэрсэн” үйлдлийг тусгайлан хамгаалсан байр, агуулахын алинд нэвтэрснийг дүгнэж ирүүлээгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлж ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна./хх-н 172/

Тусгайлан хамгаалсан байр, агуулах гэж хамгаалах үүрэг хүлээсэн этгээд бүхий харуул, хамгаалалт бүхий объектыг ойлгох бөгөөд тээврийн хэрэгсэл буюу автомашинд нэвтэрсэн үйлдлийг хуульд тусгайлан заагаагүй байна. Иймд Ө.*******н хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэлд нэвтэрсэн дээрх үйлдлийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн гэх шинжид хамаатуулан хүндрүүлэн зүйлчилж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах, хүндрүүлэх үндэслэлгүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Ө.*******н үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн зүйлчилж, дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ө.******* нь хохирогч А.т 1.440.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан байх ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.оос “Ө.*******гаас 1.440.000 төгрөгийг авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэжээ /хх-ийн 17, 113, 184/. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс Ө.*******г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “прокурорын ялын саналтай маргахгүй” гэсэн болно.  

Ө.******* нь “ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт  амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Ө.*******г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, Ө.*******гийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж дүгнэв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ******* дүүргийн Прокуророос шүүгдэгч ******* овгийн ын *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэхээр тогтоосугай.

2. Шүүгдэгч ******* овгийн ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ын *******г 340 /гурван зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ө.*******д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ө.******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эд хөрөнгийн хохирол болох 1.140.000 төгрөгийг хохирогч А.т төлсөн болохыг дурдсугай.

7. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.*******д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.БАЙГАЛМАА