Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/106

 

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.ӨЛЗИЙ-ОТГОН даргалж,

Нарийн бичгийн дарга     *******

Улсын яллагч                       *******

Шүүгдэгч                               ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн *******агануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн  200*******000000*******0******* дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******987 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “*******агануур тохижилт” ОНӨААҮГ-т автын механик инженер ажилтай, Нийслэлийн *******агануур дүүргийн ******* дүгээр хороо, 7 дугаар байрны 6******* тоотод оршин суух, ******* *******   Э /РД: УЮ870803**************/.  

       Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 7 дугаар сарын *******7-*******8-нд шилжих шөнө 02 цагийн орчимд *******агануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны *******5 дугаар гудамжны ******* тоот хашааны гадна *******.Г-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдах явцдаа хохирогчийн нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөх, гараараа цохих зэргээр зодож, түүний биед хамар ясны шинэ хугарал, хамрын нуруу, зүүн чихний дэлбэн, хүзүүний хэсгүүдэд зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын *******7-*******8-нд шилжих шөнө архи ууж байхад *******.Г  М.А-той ажилд ормоор байна гэж ярьж эхэлсэн. Надад “ажилд ормоор байна ах” гэхээр нь би “манай ажил хийхэд хэцүү шүү дээ, хүнд ажил” гэсэн утга бүхий үг хэлэхэд хохирогч надруу “чи намайг ажил хийж чадахгүй гэж бодоод байгаа  юм уу гөлөг минь, би 2000 малтай хоёр малчинтай хүн” гэж агсам тавьж эхлэхээр нь бид нар гэрээс гарцгаасан. Миний араас ирээд хоолойноос заамдахаар нь нүүр рүү нь, толгой руу нь нэг удаа мөргөж, шанаа орчим нь гараараа нэг удаа цохьсон. Хувингаар цохьсон асуудал байхгүй. Хохирогчийн эмчилгээнд гарсан төлбөрийг төлж барагдуулна.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч *******.Г-н мөрдөн байцаалтад өгсөн: “*******и 2020 оны 7 дугаар сарын *******7-ны шөнө 23 цагийн үед найз М.А-ын эхнэр Н.С-г *******агануур дүүргийн 5 дугаар хороо Нарийны *******5 дугаар гудамжны 0******* тоотод гэрт нь хүргэж өгөхдөө нэг шил архи авч очсон. Тэднийд байхдаа найз М.А-той ажилд оруулж өгөхгүй биз гэхэд хөгшин нь мэдэхгүй Э /*******/ гээд энэ ах мэднэ гэсэн. Тэгэхээр нь ******* дээр очоод “ахаа та намайг ажилд оруулж өгөхгүй биз” гэж асуухад тэр надруу “чи ч ажил хийж чадахааргүй юм байна даа” гэсэн. *******и тэр ахад “дүү нь ажил голохгүй ямар ч хамаагүй ажил хийнэ” гэхэд ******* “чи ажил хийж чадахгүй хүн байна” гэхээр нь “за за хүнээс ажил гуйна гэж юу байхав” гэж хэлээд чимээгүй болсон. Найз М.А-той хөдөө хамт явах байсан бөгөөд “хөдөө мал маллах малчин олдох уу” гэх зэрэг зүйл яриад сууж байхад ******* надруу “чи яасан том гар вэ” гэхээр нь би “дуугүй бай банди минь” гэж хэлсэн. Шөнө 0******* цаг өнгөрч байхад харихаар гэрээс гарч хүмүүсийн ард алхаж явхад ******* шууд эргэж харангуутаа намайг барьж аваад толгойгоороо хамар руу мөргөөд хамар руу цохиход хамарнаас цус ихээр гарсан. Яаж гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан миний хамар руу нэг зүйлээр цохих шиг болсон. Гомдолтой байна, ямар ч байсан эмчилгээ хийлгэсний дараа гарах зардлаа нэхэмжилнэ.”  гэх мэдүүлэг /хх*******6-*******8 дахь тал/,   

Гэрч М.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 7 дугаар сарын *******7-ны өдөр 22 цагийн үед ажлын газрын хүмүүс болох *******, О.Г, Г.Д, *******.******* нар бага зэрэг архи уусан, нэг шил архи барьж орж ирсэн. 23 цагийн үед найз *******.Ганзориг архи уусан халамцуу байдалтай манай эхнэр Н.С-н хамтаар орж ирсэн. *******.Г “намайг ажилд оруулаад өгчих” гэхээр нь би манай механик мэднэ гээд *******-тай уулзуулсан. Тэр хоёр ярилцаж байгаад яриа нь өндөрсөөд явчихсан. *******и тэд нарыг “одоо гарцгаа” гээд шөнө 0******* цагийн үед гэрээсээ гаргасан. *******.Г ******* нар гар нүцгэн байсан. ******* *******.Г-н нүүр рүү толгойгоороо мөргөөд гараараа нэг удаа цохьсон. *******и голоор нь орж салгаад *******.Г-г гэр рүү нь авч явсан. *******.Г-г хувингаар цохисон хүн байхгүй. *******усад нь *******-5 метрийн цаана зогсож байсан зодоонд оролцоогүй. Хэрэг болохоос өмнө манай гэрийн түлээний саван дотор 3 литрийн жижиг хувин байсан. *******.Г-г гэртээ оруулж тайвшруулаад байж байтал манайхаас гарахдаа хувин аваад гарахаар нь би “яах гэж байгаа юм бэ” гэхэд “зүгээрээ хөгшин нь хэрэглэнэ” гээд авч яваад эхнэр А “энэ хувингаар намайг цохьсон” гэж худал хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

Гэрч Г.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...А-ын гэрт ...найз нь гэх *******.Г ...орж ирсэн. *******-тай маргаад ер нь хүн болгон руу агсрах гээд байсан. Шөнийн 02 цагийн үед бөөнөөр гэрээс гарахад *******.Г О.Г ах руу “муусайн хог цэвэрлэдэг гуйлгачид” гэхэд ******* “боль” гэсэн. ******* түүний нүүр рүү мөргөх шиг болоход М.А салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 2*******-р хуудас/,

Гэрч *******.*******-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Нарийны *******5-******* тоотод хамт ажилладаг М.А-ын гэрт амралтыг нь тэмдэглэх гээд нэг шил архитай очсон. ...М.А-ын найз гэх залуу архи авч ирээд танилцсан, тэр залуу ”би 2000 гаран малтай, малчингаа сарын 900,000 төгрөгөөр цалинжуулдаг” гээд “би танайд ажилд ормоор байна” гэсэн. Тэгэхээр нь ******* “чи ийм олон малтай юм чинь хүний хог шороо цэвэрлэдэг ажил хийж яах гэж байгаа юм бэ” гэхэд *******.Г гэнэт л уурлаад *******-тай маргаж эхэлсэн. Тэр бид нарыг муу хашааны хог цэвэрлэдэг гуйлгачид гэж хэлж байсан. Харихаар бид гэрээс гарах үед би хашаанаас гарч бие засаад буцаж хашаанд орж ирэхэд *******.Г-ийн хамарнаас цус гарсан зогсож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 229 дугаартай: “*******. *******.Г-н биед хамар ясны шинэ хугарал, хамрын нуруу, зүүн чихний дэлбэн, хүзүүний хэсгүүдэд зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлээр учирсан байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.*******-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ” гэх дүгнэлт  /хх-ийн 32-33-р хуудас/,

Шинжээч Ө.Ш-н мөрдөн байцаалтад өгсөн: “...229 тоот дүгнэлтэд дурдагдсан хамар ясны шинэ хугарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хамрын нуруу, зүүн чихний дэлбэн, хүзүүний хэсгүүдэд зулгаралт, баруун нүдний доод зовхинд учирсан цус хуралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 295 дугаартай: “Эрэгтэй подволк 25,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 6*******-р хуудас/,  

2020 оны 7 дугаар сарын *******8-ны өдрийн гэмт хэргийн талаархи ирүүлсэн гомдолд: “Манай нөхөр Г-г зүс таних хүн зодож биед нь халдсан байна” гэсэн тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

Шүүгдэгч *******-н хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн *******7-50-р хуудас/,

*******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 5*******-р хуудас/,

*******.Г-н гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 58, шүүх хуралдаанд өгсөн/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

******* нь 2020 оны 7 дугаар сарын *******7-*******8-нд шилжих шөнө 02 цагийн орчимд *******агануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны *******5 дугаар гудамжны 0******* тоот хашааны гадна хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдах явцдаа хохирогч *******.Г-н нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөх, гараараа цохих зэргээр зодож, түүний биед хамар ясны шинэ хугарал, хамрын нуруу, зүүн чихний дэлбэн, хүзүүний хэсгүүдэд зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч *******.Г-н биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч  *******-ын  хохирогчийн нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөх, гараараа цохих зэрэг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь:  

- хохирогчийн “...******* шууд эргэж харангуутаа намайг барьж аваад толгойгоороо хамар руу мөргөөд хамар руу цохиход хамарнаас цус ихээр гарсан. Яаж гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан миний хамар руу нэг зүйлээр цохих шиг болсон. Гомдолтой байна, ямар ч байсан эмчилгээ хийлгэсний дараа гарах зардлаа нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн *******6-*******8-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- гэрч М.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...******* *******.Г-ийн нүүр рүү толгойгоороо мөргөөд гараараа нэг удаа цохьсон. *******и голоор нь орж салгаад *******.Г-ийг гэр рүү нь авч явсан. *******.Г-ийг хувингаар цохьсон хүн байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

- гэрч Г.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...*******.Г О.Г ах руу “муусайн хог цэвэрлэдэг гуйлгачид” гэхэд ******* “боль” гэсэн. ******* түүний нүүр рүү мөргөх шиг болоход М.А салгасан”  гэх мэдүүлэг /хх-ийн 2*******-р хуудас/,

- гэрч *******.*******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгэхээр нь ******* “чи ийм олон малтай юм чинь хүний хог шороо цэвэрлэдэг ажил хийж яах гэж байгаа юм бэ” гэхэд *******.Г гэнэт л уурлаад *******-тай маргаж эхэлсэн. Тэр бид нарыг “муу хашааны хог цэвэрлэдэг гуйлагчид” гэж хэлж байсан. Харихаар гэрээс гарах үед би хашаанаас гарч бие засаад буцаж хашаанд орж ирэхэд *******.Г-ийн хамарнаас цус гарсан зогсож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 229 дугаартай  дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/,

- Шинжээч эмч Ө.Ш-н мөрдөн байцаалтад өгсөн: “229 тоот дүгнэлтэд дурдагдсан хамар ясны шинэ хугарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хамрын нуруу, зүүн чихний дэлбэн, хүзүүний хэсгүүдэд зулгаралт, баруун нүдний доод зовхинд учирсан цус хуралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 295 дугаартай: “Эрэгтэй подволк 25,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 6*******-р хуудас/, 

              - шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв. 

Иймд шүүгдэгч *******-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч *******.Г-ийн эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 229 дугаартай  дүгнэлт  /хх-ийн 32-33-р хуудас/, шинжээч Ө.Ш-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/-ээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч *******.Г нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 769,000 төгрөг нэхэмжилж, холбогдох баримтыг /хх-ийн 58, 6*******-р хуудас, шүүхэд ирүүлсэн/  шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар хохирогчийн гэм хорын хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэлийн үндэслэл, түүний нотлох баримтаар нотлогдож буй байдлыг харгалзан нэхэмжлэлийг зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл эмнэлэгт үзлэг, оношилгоо хийлгэсэн төлбөр болох нийт 386,000 төгрөгийн баримт /хх-ийн 58-р хуудас/, хөрөнгийн үнэлгээчний дүгнэлтээр үнэлэгдсэн цамцны үнэ 25,000 төгрөг, эмийн сангаас худалдаж авсан бүтээгдэхүүний үнэ 8,980 төгрөгийн баримтуудыг үнэлж, шатахуун, хоол авсан гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, гэм хорын хохиролд хэрхэн зарцуулагдсан нь нотлогдохгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч *******-с гэм хорын хохиролд **************9,980 /дөрвөн зуун арван есөн мянга есөн зуун ная/-н төгрөг гаргуулж хохирогч *******.Г-т олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 32*******,020 /гурван зуун хорин дөрвөн мянга хорь/-н төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах гэм хорын хохирлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв. 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******-ыг хохирогч *******.Г-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт  зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэсэн ба шүүгдэгч ******* гаргасан дүгнэлтдээ: “*******и өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг барагдуулна.” гэв.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн *******-******* дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.*******0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* ******* Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ******* ******* 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******60 дугаар зүйлийн *******60.******* дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг *******-т  мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-т тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.******* дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.******* дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-аас гэм хорын хохиролд **************9,980 /дөрвөн зуун арван есөн мянга есөн зуун ная/-н төгрөг гаргуулж хохирогч *******.Г-т олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32*******,020 /гурван зуун хорин дөрвөн мянга хорь/-н төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  6. Хохирогч *******.Г нь цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7.  Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш ************** хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН