| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2020/0113/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/115 |
| Огноо | 2020-10-19 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/115
агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.ЯМАЖАВ даргалж, шүүгч АЙГАЛМАА, С.ӨЛЗИЙ-ОТГОН нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга: *******
Иргэдийн төлөөлөгч: *******
Улсын яллагч: *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн
өмгөөлөгч: *******
Гэрч: *******, *******, *******, *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч:
Шүүгдэгч: нарыг оролцуулан тус
шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн агануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн -д холбогдох эрүүгийн 2004000000088 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ... оны ....дугаар сарын...-ний өдөр ...настай,
урьд Нийслэлийн агануур дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
агануур дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар -д 58 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 01 сар 05 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 9 жил 1 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж,
агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 61 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хорих шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг журамлан уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 01 сар 05 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 9 жил 1 сар 05 хоногийн хугацаагаар тогтоосон хорих ялаас Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан ялаас 2 жилийг өршөөн хасаж байсан -ийн /РД:....../.
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны орой 20-21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн агануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын хэсгээс ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт буюу хөдөө хэсэгт *******, *******, *******, О.Г нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа О.Г-тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг өмсөж явсан цамцны захаас нь заамдан сэгсрэх, мөн нүүрэн тус газарт нь алгадах зэргээр зодож, О.Г нь дээрхи үйлдлийн улмаас хөл алдан газарт унахад нь биеийн жингээр дээрээс нь давхралдаж унахдаа цээжнийх нь орчимд зүүн гарын тохойгоороо тохойлдож унасны улмаас О.Г-ын эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл, элэгний эдийн задрал, элэгний дээд гадаргуу, холбоос дагасан элэгний үүдэвч хэсэг, нарийн гэдэсний чацархай, хэвлийн ар хана, баруун 6, 7, 11, 12 дугаар хавирганы булчин зөөлөн эдийн цус хуралт, хэвлийн хөндий дэх шингэн цусан хураа бүхий хүнд хохирол учруулж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “и 2020 оны 7 дугаар сарын 08-ны орой 19 цагийн орчимд гэрээсээ -тай хамт гараад явж байхад Хэрлэнгийн 8 дугаар гудамжны үзүүрт О, Ц, , хохирогч Г нартай таарсан. Тэгээд О намайг гэртээ хүргээд өгөөч гэхээр нь би тэр гурвыг машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгөх гээд гэрийнх нь гадаа очсон. Тэгтэл гэр нь цоожтой нөхөр А нь байхгүй гараад явсан байсан. Тэгээд тэр гурав нэг том пиво барьчихсан байхаар нь тэрийг хувааж ууцгаасан. Тэгтэл Ц надаас “миний дүү надад нэг шил архи аваад өгөөч” гэсэн. и угаасаа айл руу явах замдаа нэг шил архи авчихаад машиныхаа ард хийчихсэн байсан учраас “эгч юм уух гэж байгаа бол надад байгаа” гэж хэлсэн чинь “тэгвэл энд уугаад яах вэ? зайдуу гараад ууя” гэсэн. Тэр үед хохирогч нилээд муудсан, хөл дээрээ ч тогтохгүй, юм ч ярьж чадахгүй байсан. Хохирогч бид хоёр тэр үед маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Тэгээд бид 5 тэндээсээ хөдлөөд Тогос-Уулын овооны дэргэд очиж архиа ууцгаасан. Тэгтэл Ц эгч талийгаачийг “өөр хүүхэнтэй явалдсан” гэсэн юм яриад тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгснээ Ц эгч “чи намайг өчнөөн жил доромжиллоо, одоо болоогүй юм уу, хужаад байхдаа хүртэл намайг доромжилсон биз дээ” гээд хэрэлдсэн чинь талийгаач толгойтой үснээс нь зулгаасан, тэгтэл Ц эгч босоод талийгаачийг хоёр удаа өшиглөсөн. Талийгаач газарт нилээд хэвтсэн бөгөөд Ц эгч уурлаад машинд суугаад өгсөн. Тэгээд бид 4 ард нь үлдэж юм ярьж суусан. Яг тэр үед хэсэг бороо ороод бид хэд машиндаа сууцгаасан юм. Тэр үед талийгаач босохгүй бид хоёрын араас ирэхгүй байсан. Тэгэхээр нь би “наадах чинь яасан юм бэ?” гэсэн чинь “босч ирэхгүй байна шүү дээ” гэхээр нь бид хоёр талийгаачийг өргөөд машинд суулгахдаа О эгчийн талаар ирээд “та бууж бай” гэж хэлээд талийгаачийг суулгасан. Тэр үед талийгаачийн нүд нь анивчаад зүгээр байсан. Тэгээд бид нар наашаа уруудаад Тогос-Уулын ард руу машинтайгаа хэсэг зогсож байгаад бороо намдахаар нь хөдлөөд наашаа явж байсан чинь машин дотор гэнэт өмхий ханхлаад явчихсан. Тэгээд би “юу болов оо наад хүн чинь зүгээр үү” гэсэн чинь “зүгээр зүгээр” гээд Ц эгч талийгаачийн толгой дээр нь суучихсан байхаар нь би “наад хүнийхээ толгой дээрээс дараад алчихаж байгаа юм биш биз дээ, наад хүнийхээ толгой дээрээс босооч” гэсэн чинь Ц эгч “энэ муу пиздааг яасан ч яадгийн” гэсэн. Тэгээд бид нар цаашаа яваад Тогос-Уулын 6 дугаар гудамжны 3 тоотод байдаг Шаазгай гэдэг найзындаа очсон. Тэгээд бид хоёр машинаас буугаад нөгөө 3 машиндаа үлдсэн. Өмнө нь уусан архи маань дуусаагүй байсан бөгөөд -ыг уухгүй гэхээр нь би гэдэг найзтайгаа тэдний хашаанд нөгөө үлдсэн архиа хувааж уусан. Тэгтэл Ц эгч машинаас буугаад араас “хөөе явъя л даа” гэсэн. Тэгснээ айлын хашаан дотор орж ирээд бие засчихсан чинь нөгөө айлын эхнэр уурлаад “та нар айлын хашаанд бие заслаа заваан юм бэ?” гээд хөөсөн. Тэгээд би Ц эгчийг аваад машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгөхөөр Хэрлэнгийн 11 дүгээр гудамжны 9 тоотод очсон. Тэр үед А ах гэртээ ирчихсэн байсан. Тэгээд О эгчийг авч үлдээд намайг “миний дүү наад хэдийгээ гэрт нь хүргэж өгөөрэй, наад хэд чинь О эгчтэй чинь нийлээд ахыг чинь ажилд явсан хойгуур 7, 8 хоног архи уусан байна, өчигдөр С гэдэг айлд архи уусан байсан” гэхээр нь би “яаж хүргэж өгөх юм бэ? тэгээд ч би согтуу байна” гэсэн чинь А ах “за тэгвэл хамт явъя, гудамжаар зам заагаад явъя” гээд зам заагаад хамт явсан. Явсаар байгаад бранкад шиттэй гудамжинд нэг ногоон хаалганы гадаа очоод зогссон. Тэгээд тэр айлд орох гэсэн чинь А ах талийгаачийг харснаа “яанаа гар нь хөрчихсөн байна шүү дээ” гэхээр нь би машинаас буугаад тойрч очоод гарыг нь барьж үзсэн чинь хөрчихсөн байсан. Тэгээд бид нар бүгдээрээ ярилцаад, -ыг “ахын дүү чи үлд” эрүүл жолооч олоод эмнэлэгт үзүүлье гээд яваад З ахын гадаа очсон. Тэгээд З ахад “хамаг бие гар нь хөрчихсөн байна, арай үхчихээгүй байгаа даа” гэж хэлсэн чинь З ах “би хүргэж өгч чадахгүй чи өөрөө эмнэлэгт хүргэж өг, би харин машиныг чинь аваад үлдье” гэсэн. Тэгэхээр нь буцаад Хэрлэнгийн 11 дүгээр гудамжны 9 тоот А ахын гадаа очоод талийгаачийг машинаас буулгаад гэрт оруулсан. Тэгээд А ахыг түргэн дуудаач гэсэн чинь утас унтарсан байна гэхээр нь би өөрийнхөө утсаар түргэн дуудсан. Тэгээд түргэн ирээд “энэ хүн өнгөрчихсөн байна” гэсэн. Тэгээд Ц эгч гарахдаа “амьд нь амьдыгаа өмөөрнө шүү” гэж хэлээд гараад явсан. Тэгээд бүгдээрээ байцаалт өгчихөөд гэртээ харих замдаа би А ахтай хэргийнхээ талаар ярьсан юм. А ах надаас “талийгаачийн цамцыг хэн урсан юм бэ?” гэхээр нь би “Ц эгч цохиод цамцаар нь боогоод, машин дотор хоорондоо муудалцаад бие биенийгээ үсдээд байсан, гайгүй байгаа” гэсэн А ах “зүгээр ээ зүгээр, З-ийн дүү нь гэнэт архины шоконд ороод нас барсан, тэрэн шиг л нас барсан байлгүй” гэсэн. Тэгээд би хэргийн талаар тас нуугаад мэдүүлэг өгөөгүй байж байгаад 7 дугаар сарын 16-ны өдөр Ц эгчийг “тэгсэн ингэсэн гээд” мэдүүлгээ өгсөн. Дараа нь 8 дугаар сарын 04-ний өдөр дахин мэдүүлэг өгөхдөө үндсэн мэдүүлгээ өгсөн. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа надаас нэг ч удаа байцаалт аваагүй, би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцчихаад мэдүүлэг өгье гэсэн чинь Н байцаагч надаас ерөөсөө байцаалт аваагүй” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн үед манай хүү О.Г архи уучихсан, халамцуу байдалтайгаар гэрээр орчихоод гарсан бөгөөд тэрнээс хойш тааралдаагүй. Шөнө 01 цаг өнгөрч байхад Цагдаагийн хэлтсээс хүүг маань нас барсан гэж хэлсэн. Хүү маань тогтсон ажил хийж байгаагүй, хувиараа хар, бор ажил хийж амьдралаа залгуулж явдаг байсан. ...Шинжээчийн дүгнэлттэй танилцахад гадны нөлөөтэй нас барсан байна гэсэн байна. Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Оршуулгын зардалд нийт 5,681,930 төгрөг гарсныг буруутай этгээдээс гаргуулна .” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр би 14 цагийн орчимд найзындаа сууж байтал ахынд миний мөнгө авах ёстой хүн байна гэхээр нь ахынд очсон юм. Тэгээд очоод би өртэй хүнээсээ мөнгөө авах гэсэн чинь нөгөө хүн маань бас нэг хүнд өгчихсөн гэхээр нь нөгөө хүнийг нь иртэл хүлээхээр болсон. Тэгээд би ахтай хамт нэг том шил архины тал, 2 том лаазтай пиво хувааж уусан. Тэгээд ахтай хамт гараад дэлгүүрээс хэдэн лааз пиво авсан. Тэгээд явж байгаад Хэрлэнгийн хойд талын гудамжинд нэг ах, хоёр эгчтэй таарсан бөгөөд ах нөгөө хэдэд хандан “бүгдээрээ ийшээ тал руу гарч хэдэн пиво ууя” гэж хэлээд машиндаа суулгасан. Тэгээд бид нар явсан бөгөөд тэр үед талийгаач ах нэг эгтчэй муудалцаад байсан. Тэр үед ах “эгчийг жаахан дээрэлхээд байна уу” гээд талийгаачтай жаахан маргалдсан. Тэгээд Тогос-Уулын тийшээ хөдөө хэсэг рүү гараад машинаасаа буугаад пиво ууцгаасан. Тэнд байсан хоёр эгчийн нэг нь талийгаач ахтай маргалдаад байсан. Тэгээд нэг мэдсэн чинь ах талийгаач ахтай зууралдаад заамдсан чинь талийгаач ах ахыг нэг удаа алгадсан. Тэр үед би араас нь тэвэрч аваад салгасан. Тэгээд тэндээ хэсэг суугаад пиво уусан. Тэгтэл дахиад ах талийгаач ахтай маргалдаад баруун шанаа орчимд нь 2 удаа алгадсан. Тэгтэл нөгөө ах хөл алдах маягтай унахад ах дээр нь дараад унасан. .. Тэрнээс хойш талийгаач ах нэг их хөдөлгөөн хийгээгүй бөгөөд “наадах чинь зүгээр үү” гэсэн чинь тэнд байсан нэг эгч “наадах чинь баашилж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд удалгүй нөгөө хоёр эгч чинь талийгаач ахын гар хөлийг бариад судсыг барьж үзсэн. и ч гэсэн гарыг нь барьж үзэхэд судас цохилж байгаа үгүйг мэдэрч чадаагүй. Тэгээд тэндээсээ хөдөлсөн бөгөөд нөгөө хоёр эгч чинь талийгаачийн хоёр гарнаас нь бариад дундаа хийгээд явсан. и ахаас “наад хүн чинь зүгээр байгаа” гэж асуусан “зүгээрээ, ах нь чамайг гэрт чинь хүргээд өгье” гээд тэндээс хөдлөөд явсан. Удалгүй би гэрийнхээ гадаа ирсэн бөгөөд тэр үед оройны 21 цаг болж байсан. Тэгээд би гэртээ буугаад үлдсэн. ...Хоорондоо заамдалцаад маргалдсан. Согтуу заамдалцсан, зууралдалцсан чигээрээ газар унасан. ...Дээр нь заамдалцсан чигээрээ зүүн гараараа дараад унасан.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “и -тэй тэр орой 20 цаг өнгөрч байхад утсаар ярьсан бөгөөд удалгүй манайд ирсэн. Манайд ирэхээсээ өмнө надтай утсаар ярьсан. Тэгж ярихдаа “ах хаана явна, 100 татах уу” гэхээр нь би “ах нь маргааш ажилтай, архи уухгүй” гэсэн. Тэгтэл “би Ц эгч, О эгчтэй хамт явж байна, энэ хоёр эгч нэг танихгүй залуутай явж байна, энд нэг далчиганасан залуу байна, ах алгадчих уу яах уу” гэхээр нь би “яах юм бэ миний хүү? хэрэггүй” гэсэн. Тэгээд надтай ярьснаас хойш 10 гаруй минутын дараа манайд орж ирсэн. Тэгснээ “ах яагаад дүүгээсээ зугатаад байгаа юм бэ?” гэхээр нь би “зугатаагүй ээ, ах нь ажлаасаа сая ирлээ” гэж хэлсэн чинь “энэ хоёрыг танайд буулгачих уу” гээд Ц талийгаач хоёрыг хэлсэн. Тэгэхээр нь би “хэрэггүй, гэрт нь буулгаж өг” гэсэн. Тэгтэл “би гэрийг нь мэдэхгүй шүү, цуг явъя” гэхээр нь би хамт явсан. Тэгээд гараад машинд нь суух үед талийгаач Ц хоёр машины ард сууж байсан бөгөөд талийгаач арын суудал дээр голд нь сууж явсан, урд талд нь шар цамцтай гэдэг залуу сууж байсан. Тэгээд би жолоочийн ар талын суудал дээр суух гэхэд талийгаач хажуулдаад байж байхаар нь толгойг нь өргөөд Ц-ыг налуулаад би өөрөө суугаад явсан. Тэгээд бид нар Тогос-Уулаар тойроод Ц-ыг хүргэж өгөх гээд ага Гүн рүү эргэсэн чинь Ц гэртээ харихгүй гэсэн. Тэгэхээр нь талийгаачийг гэрт нь буулгая гээд явж байсан чинь Ц “талийгаачийг эмнэлэгт үзүүлье” гэсэн. Тэгэхээр нь би “яасан юм бэ?” гэсэн чинь Ц “хүйсний нүх нь төмбийчихсөн байна” гэсэн. Тэгтэл талийгаачийн гар миний гэдсэнд хүрсэн бөгөөд гар нь хүйтэн, хурууны өндөгнүүд нь хүйтэн болсон байсан. Тэгээд -д хэлж зогсоод судсыг нь барьж үзэхэд цохилж байгаа үгүй нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд эрүүл жолооч олъё гээд явж байхдаа -ыг замдаа буулгасан. Тэгээд З-д очоод З-г авч явах гэсэн чинь эхнэр нь “харвачихсан хүнийг хамаагүй хөдөлгөж болохгүй, түргэн дууд” гэсэн. Тэгэхээр нь бид нар шууд манай гэрийн гадаа очоод бид хоёр талийгаачийг өргөөд гэрт оруулаад түргэн дуудсан.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хээр очоод нэг шил виски, нэг шил архитай ирсэн. Тэгээд хөдөө хээр очоод машин дотроо архи уусан. Талийгаач хоёр маргалдсан. Талийгаач “намайг яагаад алгасаад байгаа юм бэ? хэний ч олоод уучихдаг архи” гэж хэлсэн бөгөөд үүнээс болоод талийгаач хоёр машин дотор маргасан. ...Дээр доороо орчихсон байсан. Талийгаач доор нь байсан, дээр нь байсан. Тэгээд -гийн найз нь тэр хоёрыг муудалцаад байхаар нь салгасан.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 1, 3-6-р хуудас/,
Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 22-р хуудас/,
Цогцост хийсэн шүүх задлан шинжилгээний үед баримтжуулсан ажлын гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 23-25-р хуудас/,
Цагдаад хүлээлгэн өгөх бичиг /1-р хх-ийн 26-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 27-32-р хуудас/,
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 33-36-р хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 48-60-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 13.00 цагийн үед манай хүү О.Г архи уучихсан, халамцуу байдалтай гэрээр ороод гарсан бөгөөд тэрнээс хойш тааралдаагүй. Шөнө 01.00 цаг өнгөрч байхад Цагдаагийн хэлтсээс хүүг маань “нас барсан” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 77-78-р хуудас/,
Гэрч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... ах хөх өнгийн “Мицибүши Айртрек” маркийн машинаа жолоодоод, би хажуу талд нь суугаад явсан. Шууд “Ахиц-1” дэлгүүрийн гадна очиж зогсоод ах дотогшоо ороод 4-5 лааз пиво аваад гарч ирсэн. “Хоёулаа ойрхон айл руу очъё” гэж хэлээд Хэрлэнгийн гудамж руу орсон. Хашааны үүдэнд 2 танихгүй эмэгтэй, 1 танихгүй ахтай юм яриад зогсож байсан бөгөөд тэр гурав гурвуулаа нэлээд согтуу байсан. ах тэд нарын хажууд очиж зогсоод, машинаасаа бууж 2 эгчтэй мэндлээд “ойрхон явж пиво ууя” гэж хэлээд тэр гурвыг машиндаа суулгаад хөдөлсөн. ...Тогос-Уул гэр хорооллын хойшоо чигээрээ явж хээр очоод машинаас бүгдээрээ буугаад пиво ууцгаасан. ах согтуу ахад хандан “чи манай эгчийг жоохон дээрэлхээд байна уу, үгүй юу” гээд асуусан. Нөгөө залуу өөдөөс нь “чамд хамаагүй” гэх зэргээр үг хаялцаад байсан. и бие засчихаад буцаад иртэл ах тэр ахтай зууралдаад заамдалцаад байж байсан бөгөөд би очоод салгах хооронд ах баруун гараараа тэр ахын зүүн хацар луу 1 удаа алгадсан. и тэр хоёрыг салгаад байж байхад нөгөө согтуу ах эхнэр болох хүнтэйгээ хэрэлдээд, ах руу үг хаяад өдөөд байсан чинь ах тэр ахын өмсөж явсан цамцных нь захаас нь 1 гараараа бариад хоолойг нь боогоод нүүр лүү нь 2 удаа алгадсан. Тэр хоёр зууралдаж байхад ах тэр ахыг гараараа сэгсрээд байсан чинь тэр ах хойшоо хөл алдаад газар унасан бөгөөд энэ үед ах өөрийнхөө биеийн жингээр дээрээс нь унахдаа яг цээжнийх нь орчим зүүн тохойгоороо тохойлдож унасан. Нөгөө хоёр эгч очоод ахыг татаад босгосон чинь нөгөө ах ерөөсөө босохгүй, юм ч дуугарахгүй хэвтээд байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103-104-р хуудас/,
Гэрч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 08-ны өглөө 6 цаг 45 минутад гэрээсээ гарч ажилдаа явсан. Орой 17 цаг 35 минутад ажлаа тараад гэртээ харихад гэрт хүн байхгүй, цоожтой байсан. ... надтай З-ийн утсаар яриад “та хаана явна, дүү нь жоохон архи уучихсан байна, дүүд нь виски байна, та архи уух уу, О эгч, эгч хоёр шал согтуу залуутай хамт гудамжинд явж байхаар нь авчихлаа. Энэ согтуу залуу нь шалчиганаад байна, дүү нь нэг алгадчих юм уу” гэхээр нь би “миний дүү болохгүй ээ, битгий дэмий юм хийгээд бай, ах нь өглөө ажилтай, архи уухгүй” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би гэртээ ирээд зурагт үзээд сууж байтал гаднаас ганцаараа орж ирээд “ах яагаад худлаа хэлээд зугтаагаад байна аа, дүүгээ голоод байгаа юм уу, энэ эгч согтуу залуу хоёрыг хаашаа хүргэж өгөх юм бэ” гэж надаас асуугаад зогсож байхад манай эхнэр О араас нь орж ирсэн. Тэгээд зөрөөд гараад явахаар нь би араас нь гарах гэтэл эхнэр намайг “хаачих гэж байгаа юм бэ” гээд гаргахгүй байхаар нь “чи архи ууж болоод байдаг, би гарч болдоггүй юм уу” гээд эхнэртээ уурлаад гараад явсан. Тэгээд гараад очиход -ийн машин хашааны гадаа зогсож байхаар нь би машиных нь жолоочийн эсрэг талынх нь хойд хаалгаар машин дотор орж суусан. Намайг хаалга нээхэд талийгаач Г миний нээсэн хаалгыг налчихсан унтаж байсан. болохоор жолоочийн арын сандал дээр сууж байсан бөгөөд жолоочийн хажуу талын сандал дээр шар футболктой халамцуу залуу сууж байсан. Харин өөрөө машинаа жолоодоод явж байсан. Тэгээд би талийгаачийг өргөөд цаашаа түлхээд хажууд нь суусан бөгөөд намайг суумагц машинтайгаа хөдөлсөн. ид нар хөдлөхдөө ага гүнд -г хүргэж өгье гэж ярилцсан ба хөдлөөд явж байхад адаахай эгчийндээ очихгүй гээд байсан. Тэгэхээр нь “Г-ыг аавынд нь хүргэж өгье, чи гэрийг нь мэднэ биз дээ” гэхэд толгой дохьсон. Ахиц дэлгүүр өнгөрөөд явж байгаад Г тасарчихсан юм уу гэж асуухад урд талаас надад хандан “дүү нь наадахыг чинь далчиганаад байхаар нь нэг алгадчихсан юм” гэж хэлсэн. Тэгээд 4 дүгээр хорооны уулзвар өнгөрөөд явж байхад надад хандан “Г-ын хүйс нь түмбийчихсэн байна, хэдүүлээ эмнэлэгт хүргэж өгье” гэж хэлсэн. Залуус хэсэг рүү орох гээд засмал замаас шороон зам руу орох үед машин донсолсон тэр үед Г-ын гар миний гэдсэнд хүрэхэд хүйтэн болчихсон байсан. и -г зогс гэж хэлээд Г-ын гарны судсыг тэмтрээд үзсэн чинь сайн мэдэгдэж өгөхгүй байсан. и -д хандан “наадах чинь шоконд орчихсон байна, яг одоо эмнэлэг хүргэж өгье” гэж хэлэхэд “яах юм бэ, би өөрөө согтуу машин барьж явж байж эрхээ хасуулчихвал амьдралгүй болно” гэж хэлсэн. ид хэдийг ярилцаад байж байтал бидэнд хандан “шар футболктой залуу бид хоёрыг буугаад үлдчих, -г Г-ыг эмнэлэгт хүргээд өгчих” гэхэд “болохгүй ээ, наадах чинь шоконд орчихсон л байна, гудамжинд буулгаад хаячихая” гэхээр нь би -д хандан “тэгж болохгүй, ядахдаа эрүүл жолооч олоод эмнэлэг явъя, би баз хүргэн З-г гуйчихая гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 83-84-р хуудас/,
Гэрч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн: “..тухайн үед харанхуй байсан бөгөөд Г-ыг машинаас татаж унагаагаад ноцолдоод байсан. Яг хаана хаана нь хэдэн удаа цохьсоныг анзаарч хараагүй. ...талийгаач Г нь -д зодуулсныхаа дараа машинд яаж орж ирж суусныг нь би санахгүй байна. Ямар ч байсан машинд буцаж орж ирээд суусан байдлыг нь харахад толгойгоо хойшоо налаад ямар нэгэн чимээгүй суугаад байсан. ...ямар ч байсан талийгаачийг татаж унагаад дээр нь гараад ноцолдоод байхаар нь -тэй явж байсан залуу салгасан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-109-р хуудас/,
Гэрч М.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “ 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр би ээлжтэй байсан. 21 цаг 50 минутын үед агануур дүүрэг 3 дугаар хороо 26 дугаар байрны 13 тоотод хүн үзээд явж байтад диспичерийн 103 дугаараас залгаад 4 дүгээр хороо Хэрлэнгийн 11 дүгээр гудамжны 9 тоотод “хүн татаж унаад ухаангүй болчихлоо гэсэн дуудлага ирлээ яаралтай шууд гараарай” гэсэн. Тухайн хаягт очиход махлаг, өндөр, бор залуу хашааны хаалга онгойлгож өгсөн. Тэгээд монгол гэрт ороход баруун талын буйдан дээр зүүн хөлөө хагас нугалсан, дээшээ харсан байдалтай, эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд шууд гүрээн дээр нь дарж судасны цохилт мэдрэгдэхгүй, цээж чагнахад амьсгал, зүрхний цохилтын тоо сонсогдохгүй, хүүхэн харааг гэрэл тусгаж шалгахад хоёр талд ижил хэмжээтэй өргөссөн, нас барсан нь тодорхой байсан. Юу болсон талаар асуухад “гаднаас орж ирээд сандал дээр сууж байгаад татаад унахаар нь орон дээр хэвтүүлсэн” тухай гэрт байсан хоёр залуу ам уралдан ярьж байсан. Талийгаачийн зүүн эгэм болон хүзүүний орчим зулгарсан гэмээр улайсан, фудболкыг нь сөхөж үзэхэд энгэр хэсэг нь урагдсан байдалтай, мөн өмссөн өмдний шуумаг орчим шавар болсон байсан. Зүүн хөхний 3-4 дүгээр хавирганы орчим хуучин хөхөрсөн сорви байх шиг байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-119-р хуудас/,
Гэрч .З-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 20 цаг 40 минутын орчимд А манай гэрээс харина гээд явсан. ... А-г гараад 10 орчим минут өнгөрч байхад гаднаас / гэдэг гэх/ ганцаараа орж ирээд надад хандан “архи уумаар байна, би хүнтэй маргалдчихлаа” гэхээр нь би дургүйцээд, эхнэр загнаад хөөгөөд явуулсан. бага зэрэг согтуу харагдаж байсан бөгөөд хэнтэй маргалдсан талаар тэр үед мэдээгүй юм. Тэгээд гараад явсныхаа дараа 20 орчим минут өнгөрч байхад , А-г дагуулан дахин гаднаас орж ирсэн. надад хандан “Г-н бие муу байна, та эрүүл архи уугаагүй юм чинь эмнэлэг рүү миний машиныг бариад хүргээд өгөөч, Г-г үзүүлэх гэсэн юм” гэж хэлсэн. ...Анх очоод харахад Г машины арын суудал дээр сууж байсан, ямар нэгэн дуу чимээ гарахгүй байсан. Ингээд А-н гэрийн гадна ирэхэд Г-г А хөлнөөс нь бариад, цээжнээс нь тэврээд А-н гэр рүү аваад орсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101-р хуудас/,
Гэрч Т.Э-ны мөрдөн байцаалтад өгсөн: “... өчигдөр -р гэрийн гадаа хүргүүлж манай гэрт орж ирэхдээ “баларсаан” гэхээр нь түүнээс “юу болов хөгшөөн” гэж асуухад “ нэг ахыг цохьчихсон чинь нөгөө ах нь ухаан орохгүй байна, гайгүй байгаадаа, яадаг бол” гээд санаа нь зовоод байх шиг байсан. бас ярихдаа “ надад хэлэхдээ гайгүй, би өөрөө зохицуулна гэсэн” гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136-137-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 017 дугаартай: “1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр элгэний эдийн задрал, элэгний дээд, доод гадаргуу, элэг, өрцний холбоос, нарийн гэдэсний чацархай, хэвлийн ар хана, баруун 6, 7, 11, 12-р хавирганы булчин зөөлөн эдийн цус хуралт, хэвлийн хөндий дэх шингэн цусан хураа, баруун доод зовхи, баруун мөр, суга, зүүн эгэмд зулгаралт, дээд уруулын дотор салст, зүүн суганд цус хуралт бүхий шинэ гэмтэл, дух зүүн шилбэнд хуучин зулгаралт, цээж, зүүн бугалгад хуучин цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэвлийн битүү гэмтэл элгэний эдийн задрал, элэгний дээд гадаргуу, холбоос дагасан, элэгний үүдэвч хэсэг, нарийн гэдэсний чацархай, хэвлийн ар хана, баруун 6, 7, 11, 12-р хавирганы булчин зөөлөн эдийн цус хуралт, хэвлийн хөндий дэх шингэн цусан хураа гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. аруун доод зовхи, баруун мөр, суга, зүүн эгэмд зулгаралт, дээд уруулын дотор салст, зүүн суганд цус хуралт бүхий шинэ гэмтэл, дух зүүн шилбэнд хуучин зулгаралт, цээж, зүүн бугалгад хуучин цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлүүд нь нийтдээ болон тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3. Талийгаач нь хэвлийн битүү гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ. 4. Цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх өвчингүй байна. 5. Шүүх химийн шинжилгээгээр О.Г-ын цусанд 3.2 промилли, ходоодны шингэнд 3.6 промилли, шээсэнд 3.1 промилли спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолтод хамаарна. 6. Шүүх биологийн шинжилгээгээр О.Г нь АВ/IV/ бүлгийн цустай байна. 7. 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 13 цаг 00 минутын үзлэгээр нас бараад 16-20 цаг болсон байх боломжтой байна. 8. Эмнэлгийн зохих тусламж үйлчилгээг үзүүлсэн ч амь нас аврагдах боломж бага байжээ. 9. Нас барсны дараа цогцсыг нэгдсэн эмнэлгийн шарил хадгалах өрөө рүү зөөвөрлөсөн тул байршил өөрчлөгдсөн байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 146-150-р хуудас/,
Шинжээч эмч .Г-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь ойролцоо нэг байрлалд байгаа гэмтлүүд юм. Ир үзүүртэй зүйлээр хатгагдах, зүсэгдэх, цавчигдах зэрэг шинж чанартай гэмтлүүд үүсдэг бол мохоо зүйлээр бяцрах, няцрах, тасрах, задрах зэрэг шинж чанартай гэмтлүүд үүсдэг. ...уг гэмтэл хүн богино хугацаанд цус алдаж нас барах аюултай байдаг. ...тухайн гэмтэл өөрөө явж байгаад унахад үүсэх боломжгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158-160-р хуудас/,
Нийслэлийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3232 дугаартай: “Шинжилгээнд цамцанд ханзралт шинээр, өмдөнд урагдалт, цооролт, сэмрэлт хуучин эдэлгээний явцад гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 1169-170-р хуудас/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 742 дугаартай: “1. нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. 2. нь одоо хийж буй үйлдэл, эс үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгон хариуцлага хүлээх, хэрэг хариуцах чадвартай байна. нь үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 191-192-р хуудас/,
Шүүгдэгч -ийн хувийн байдалтай холбогдох баримтууд /2-р хх-ийн 09-29-33, 37, 41, 45, 47-48, 50, 52-54, 56, 58, 60, 62, 63, 66, 67, 71, 72-73, 75, 77-83- р хуудас/,
- -ийн эрүүгийн хариуцага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, лавлагааны баримт /2-р хх-ийн 42-р хуудас/,
-Хохирогч О.Г-ын хувийн байдалтай холбогдох баримтууд, гэм хорын хохирлын нэхэмжлэлийн баримтууд /1-р хх-ийн 238-250, 2-р хх-ийн 1-5-р хуудас, шүүх хуралдаанд өгсөн баримт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.Гэм буруугийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Нийслэлийн агануур дүүргийн Прокурорын газраас -г 2020 оны 7 дугаар сарын 08-ны орой 20-21 цагийн орчимд Нийслэлийн агануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын хэсгээс ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт буюу хөдөө хэсэгт *******, *******, *******, О.Г нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа О.Г-тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг өмсөж явсан цамцны захаас нь заамдан сэгсрэх, мөн нүүрэн тус газарт нь алгадах зэргээр зодож, О.Г нь дээрхи үйлдлийн улмаас хөл алдан газарт унахад нь биеийн жингээр дээрээс нь давхралдаж унахдаа цээжнийх нь орчимд зүүн гарын тохойгоороо тохойлдож унасны улмаас О.Г-ын эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл, элгэний эдийн задрал, элэгний дээд гадаргуу, холбоос дагасан элэгний үүдэвч хэсэг, нарийн гэдэсний чацархай, хэвлийн ар хана, баруун 6, 7, 11, 12 дугаар хавирганы булчин зөөлөн эдийн цус хуралт, хэвлийн хөндий дэх шингэн цусан хураа бүхий хүнд хохирол учруулж санаатай алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Монгол улсын иргэн амьд явах эрхтэй.” гэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй.” гэж заасан.
Талийгаач О.Г нь хэвлийн битүү гэмтэл, элэгний эдийн задрал, элгэний дээд гадаргуу, холбоос дагасан элэгний үүдэвч хэсэг, нарийн гэдэсний чацархай, хэвлийн ар хана, баруун 6, 7, 11, 12 дугаар хавирганы булчин зөөлөн эдийн цус хуралт, хэвлийн хөндий дэх шингэн цусан хураа бүхий эрүүл мэндэд учирсан хүнд хохирлын улмаас нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 017 дугаартай: “1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр элгэний эдийн задрал, элэгний дээд, доод гадаргуу, элэг, өрцний холбоос, нарийн гэдэсний чацархай, хэвлийн ар хана, баруун 6, 7, 11, 12-р хавирганы булчин зөөлөн эдийн цус хуралт, хэвлийн хөндий дэх шингэн цусан хураа, баруун доод зовхи, баруун мөр, суга, зүүн эгэмд зулгаралт, дээд уруулын дотор салст, зүүн суганд цус хуралт бүхий шинэ гэмтэл, дух зүүн шилбэнд хуучин зулгаралт, цээж, зүүн бугалгад хуучин цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэвлийн битүү гэмтэл элгэний эдийн задрал, элэгний дээд гадаргуу, холбоос дагасан, элэгний үүдэвч хэсэг, нарийн гэдэсний чацархай, хэвлийн ар хана, баруун 6, 7, 11, 12-р хавирганы булчин зөөлөн эдийн цус хуралт, хэвлийн хөндий дэх шингэн цусан хураа гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. аруун доод зовхи, баруун мөр, суга, зүүн эгэмд зулгаралт, дээд уруулын дотор салст, зүүн суганд цус хуралт бүхий шинэ гэмтэл, дух зүүн шилбэнд хуучин зулгаралт, цээж, зүүн бугалгад хуучин цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлүүд нь нийтдээ болон тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3. Талийгаач нь хэвлийн битүү гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ. 4. Цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх өвчингүй байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 146-150-р хуудас/-ээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хохирогч О.Г-ын амь насанд хохирол учруулсан гэмтэл нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 20-21 цагийн орчим агануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын хэсгээс ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт буюу хөдөө хэсэгт шүүгдэгч -ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчтой хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар ноцолдох, заамдалцах явцдаа дээрээс нь дарж унасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь
- гэрч -ын шүүх хуралдаанд өгсөн “2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ... Тэгээд нэг мэдсэн чинь ах талийгаач ахтай зууралдаад заамдсан чинь талийгаач ах ахыг нэг удаа алгадсан. Тэр үед би араас нь тэвэрч аваад салгасан. Тэгээд тэндээ хэсэг суугаад пиво уусан. Тэгтэл дахиад ах талийгаач ахтай маргалдаад баруун шанаа орчимд нь 2 удаа алгадсан. Тэгтэл нөгөө ах хөл алдах маягтай унахад ах дээр нь дараад унасан. .. Тэрнээс хойш талийгаач ах нэг их хөдөлгөөн хийгээгүй бөгөөд “наадах чинь зүгээр үү” гэсэн чинь тэнд байсан нэг эгч “наадах чинь баашилж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд удалгүй нөгөө хоёр эгч чинь талийгаач ахын гар хөлийг бариад судсыг барьж үзсэн. и ч гэсэн гарыг нь барьж үзэхэд судас цохилж байгаа үгүйг мэдэрч чадаагүй... Удалгүй би гэрийнхээ гадаа ирсэн бөгөөд тэр үед оройны 21 цаг болж байсан. Тэгээд би гэртээ буугаад үлдсэн. ...Хоорондоо заамдалцаад маргалдсан. Согтуу заамдалцсан, зууралдалцсан чигээрээ газар унасан. ...Дээр нь заамдалцсан чигээрээ зүүн гараараа дараад унасан.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, мөн *******-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Хашааны үүдэнд 2 танихгүй эмэгтэй, 1 танихгүй ахтай юм яриад зогсож байсан бөгөөд тэр гурав гурвуулаа нэлээд согтуу байсан. ... ах согтуу ахад хандан “чи манай эгчийг жоохон дээрэлхээд байна уу, үгүй юу” гээд асуусан. Нөгөө залуу өөдөөс нь “чамд хамаагүй” гэх зэргээр үг хаялцаад байсан. и бие засчихаад буцаад иртэл ах тэр ахтай зууралдаад заамдалцаад байж байсан бөгөөд би очоод салгах хооронд ах баруун гараараа тэр ахын зүүн хацар луу 1 удаа алгадсан. и тэр хоёрыг салгаад байж байхад нөгөө согтуу ах эхнэр болох хүнтэйгээ хэрэлдээд, ах руу үг хаяад өдөөд байсан чинь ах тэр ахын өмсөж явсан цамцных нь захаас нь 1 гараараа бариад хоолойг нь боогоод нүүр лүү нь 2 удаа алгадсан. Тэр хоёр зууралдаж байхад ах тэр ахыг гараараа сэгсрээд байсан чинь тэр ах хойшоо хөл алдаад газар унасан бөгөөд энэ үед ах өөрийнхөө биеийн жингээр дээрээс нь унахдаа яг цээжнийх нь орчим зүүн тохойгоороо тохойлдож унасан. Нөгөө хоёр эгч очоод ахыг татаад босгосон чинь нөгөө ах ерөөсөө босохгүй, юм ч дуугарахгүй хэвтээд байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103-104-р хуудас/,
- Гэрч *******-н шүүх хуралдаанд өгсөн: “и аярхүүтэй тэр орой 20 цаг өнгөрч байхад утсаар ярьсан бөгөөд удалгүй манайд ирсэн. ...Тэгээд гараад машинд нь суух үед талийгаач Ц хоёр машины ард сууж байсан бөгөөд талийгаач арын суудал дээр голд нь сууж явсан, урд талд нь шар цамцтай гэдэг залуу сууж байсан. Тэгээд би жолоочийн ар талын суудал дээр суух гэхэд талийгаач хажуулдаад байж байхаар нь толгойг нь өргөөд Ц-ыг налуулаад би өөрөө суугаад явсан. ... Ц “талийгаачийг эмнэлэгт үзүүлье” гэсэн. Тэгэхээр нь би “яасан юм бэ?” гэсэн чинь Ц “хүйсний нүх нь төмбийчихсөн байна” гэсэн. Тэгтэл талийгаачийн гар миний гэдсэнд хүрсэн бөгөөд гар нь хүйтэн, хурууны өндөгнүүд нь хүйтэн болсон байсан. Тэгээд -д хэлж зогсоод судсыг нь барьж үзэхэд цохилж байгаа үгүй нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд эрүүл жолооч олъё гээд явж байхдаа -ыг замдаа буулгасан.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, ******* мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 08-ны орой ...Намайг хаалга нээхэд талийгаач Г миний нээсэн хаалгыг налчихсан унтаж байсан. болохоор жолоочийн арын сандал дээр сууж байсан бөгөөд жолоочийн хажуу талын сандал дээр шар футболктой халамцуу залуу сууж байсан. Харин өөрөө машинаа жолоодоод явж байсан. Тэгээд би талийгаачийг өргөөд цаашаа түлхээд хажууд нь суусан бөгөөд намайг суумагц машинтайгаа хөдөлсөн. ...Ахиц дэлгүүр өнгөрөөд явж байгаад Г тасарчихсан юм уу гэж асуухад урд талаас надад хандан “дүү нь наадахыг чинь далчиганаад байхаар нь нэг алгадчихсан юм” гэж хэлсэн. Тэгээд 4 дүгээр хорооны уулзвар өнгөрөөд явж байхад надад хандан “Г-ын хүйс нь түмбийчихсэн байна, хэдүүлээ эмнэлэгт хүргэж өгье” гэж хэлсэн. Залуус хэсэг рүү орох гээд засмал замаас шороон зам руу орох үед машин донсолсон тэр үед Г-ын гар миний гэдсэнд хүрэхэд хүйтэн болчихсон байсан. и -г зогс гэж хэлээд Г-ын гарны судсыг тэмтрээд үзсэн чинь сайн мэдэгдэж өгөхгүй байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 83-84-р хуудас/,
- Гэрч *******-ын шүүх хуралдаанд өгсөн “... нэг шил виски, нэг шил архитай ирсэн. Тэгээд хөдөө хээр очоод машин дотроо архи уусан. Талийгаач хоёр маргалдсан. Талийгаач “намайг яагаад алгасаад байгаа юм бэ? хэний ч олоод уучихдаг архи” гэж хэлсэн бөгөөд үүнээс болоод талийгаач хоёр машин дотор маргасан. ...Дээр доороо орчихсон байсан. Талийгаач доор нь байсан, дээр нь байсан. Тэгээд -гийн найз нь тэр хоёрыг муудалцаад байхаар нь салгасан.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, *******-ын мөрдөн байцаалтад өгсөн “..тухайн үед харанхуй байсан бөгөөд Г-ыг машинаас татаж унагаагаад ноцолдоод байсан. Яг хаана хаана нь хэдэн удаа цохьсоныг анзаарч хараагүй. ...талийгаач Г нь -д зодуулсныхаа дараа машинд яаж орж ирж суусныг нь би санахгүй байна. Ямар ч байсан машинд буцаж орж ирээд суусан байдлыг нь харахад толгойгоо хойшоо налаад ямар нэгэн чимээгүй суугаад байсан. ...ямар ч байсан талийгаачийг татаж унагаад дээр нь гараад ноцолдоод байхаар нь -тэй явж байсан залуу салгасан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-109-р хуудас/,
- Гэрч М.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн “ 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр би ээлжтэй байсан. 21 цаг 50 минутын үед агануур дүүрэг 3 дугаар хороо 26 дугаар байрны 13 тоотод хүн үзээд явж байтад диспичерийн 103 дугаараас залгаад 4 дүгээр хороо Хэрлэнгийн 11 дүгээр гудамжны 9 тоотод “хүн татаж унаад ухаангүй болчихлоо гэсэн дуудлага ирлээ яаралтай шууд гараарай” гэсэн. Тухайн хаягт очиход махлаг, өндөр, бор залуу хашааны хаалга онгойлгож өгсөн. Тэгээд монгол гэрт ороход баруун талын буйдан дээр зүүн хөлөө хагас нугалсан, дээшээ харсан байдалтай, эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд шууд гүрээн дээр нь дарж судасны цохилт мэдрэгдэхгүй, цээж чагнахад амьсгал, зүрхний цохилтын тоо сонсогдохгүй, хүүхэн харааг гэрэл тусгаж шалгахад хоёр талд ижил хэмжээтэй өргөссөн, нас барсан нь тодорхой байсан. ...Талийгаачийн зүүн эгэм болон хүзүүний орчим зулгарсан гэмээр улайсан, фудболкыг нь сөхөж үзэхэд энгэр хэсэг нь урагдсан байдалтай, мөн өмссөн өмдний шуумаг орчим шавар болсон байсан. Зүүн хөхний 3-4 дүгээр хавирганы орчим хуучин хөхөрсөн сорви байх шиг байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-119-р хуудас/,
- Гэрч .З-н мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 20 цаг 40 минутын орчимд А манай гэрээс харина гээд явсан. ... А-г гараад 10 орчим минут өнгөрч байхад гаднаас / гэдэг гэх/ ганцаараа орж ирээд надад хандан “архи уумаар байна, би хүнтэй маргалдчихлаа” гэхээр нь би дургүйцээд, эхнэр загнаад хөөгөөд явуулсан. бага зэрэг согтуу харагдаж байсан бөгөөд хэнтэй маргалдсан талаар тэр үед мэдээгүй юм. Тэгээд гараад явсныхаа дараа 20 орчим минут өнгөрч байхад , А-г дагуулан дахин гаднаас орж ирсэн. надад хандан “Г-н бие муу байна, та эрүүл архи уугаагүй юм чинь эмнэлэг рүү миний машиныг бариад хүргээд өгөөч, Г-г үзүүлэх гэсэн юм” гэж хэлсэн. ...Анх очоод харахад Г машины арын суудал дээр сууж байсан, ямар нэгэн дуу чимээ гарахгүй байсан. Ингээд А-н гэрийн гадна ирэхэд Г-г А хөлнөөс нь бариад, цээжнээс нь тэврээд А-ийн гэр рүү аваад орсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101-р хуудас/,
- Гэрч Т.Э-ны мөрдөн байцаалтад өгсөн “... өчигдөр -гээр гэрийн гадаа хүргүүлж манай гэрт орж ирэхдээ “баларсаан” гэхээр нь түүнээс “юу болов хөгшөөн” гэж асуухад “ нэг ахыг цохьчихсон чинь нөгөө ах нь ухаан орохгүй байна, гайгүй байгаадаа, яадаг бол” гээд санаа нь зовоод байх шиг байсан. бас ярихдаа “ надад хэлэхдээ гайгүй, би өөрөө зохицуулна гэсэн” гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136-137-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 017 дугаартай: “1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр элгэний эдийн задрал, элэгний дээд, доод гадаргуу, элэг, өрцний холбоос, нарийн гэдэсний чацархай, хэвлийн ар хана, баруун 6, 7, 11, 12-р хавирганы булчин зөөлөн эдийн цус хуралт, хэвлийн хөндий дэх шингэн цусан хураа, баруун доод зовхи, баруун мөр, суга, зүүн эгэмд зулгаралт, дээд уруулын дотор салст, зүүн суганд цус хуралт бүхий шинэ гэмтэл, дух зүүн шилбэнд хуучин зулгаралт, цээж, зүүн бугалгад хуучин цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэвлийн битүү гэмтэл элгэний эдийн задрал, элэгний дээд гадаргуу, холбоос дагасан, элэгний үүдэвч хэсэг, нарийн гэдэсний чацархай, хэвлийн ар хана, баруун 6, 7, 11, 12-р хавирганы булчин зөөлөн эдийн цус хуралт, хэвлийн хөндий дэх шингэн цусан хураа гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. аруун доод зовхи, баруун мөр, суга, зүүн эгэмд зулгаралт, дээд уруулын дотор салст, зүүн суганд цус хуралт бүхий шинэ гэмтэл, дух зүүн шилбэнд хуучин зулгаралт, цээж, зүүн бугалгад хуучин цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлүүд нь нийтдээ болон тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3. Талийгаач нь хэвлийн битүү гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ. 4. Цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх өвчингүй байна. 5. Шүүх химийн шинжилгээгээр О.Г-ын цусанд 3.2 промилли, ходоодны шингэнд 3.6 промилли, шээсэнд 3.1 промилли спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолтод хамаарна. 6. Шүүх биологийн шинжилгээгээр О.Г нь АВ/IV/ бүлгийн цустай байна. 7. 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 13 цаг 00 минутын үзлэгээр нас бараад 16-20 цаг болсон байх боломжтой байна. 8. Эмнэлгийн зохих тусламж үйлчилгээг үзүүлсэн ч амь нас аврагдах боломж бага байжээ. 9. Нас барсны дараа цогцсыг нэгдсэн эмнэлгийн шарил хадгалах өрөө рүү зөөвөрлөсөн тул байршил өөрчлөгдсөн байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 146-150-р хуудас/,
- Шинжээч эмч .Г-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь ойролцоо нэг байрлалд байгаа гэмтлүүд юм. Ир үзүүртэй зүйлээр хатгагдах, зүсэгдэх, цавчигдах зэрэг шинж чанартай гэмтлүүд үүсдэг бол мохоо зүйлээр бяцрах, няцрах, тасрах, задрах зэрэг шинж чанартай гэмтлүүд үүсдэг. ...уг гэмтэл хүн богино хугацаанд цус алдаж нас барах аюултай байдаг. ...тухайн гэмтэл өөрөө явж байгаад унахад үүсэх боломжгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158-160-р хуудас/,
- Нийслэлийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3232 дугаартай: “Шинжилгээнд цамцанд ханзралт шинээр, өмдөнд урагдалт, цооролт, сэмрэлт хуучин эдэлгээний явцад гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 1169-170-р хуудас/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.
нь О.Г-тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг өмсөж явсан цамцны захаас нь заамдан сэгсрэх, мөн нүүрэн тус газарт нь алгадах зэргээр зодох үйлдэл гаргасан нь хохирогчийн үхлийг шууд хүсээгүй боловч дээрх биед нь халдаж буй үйлдлээс болж хохирогч нь арагш унахад дээрээс нь цээжнийх нь орчимд зүүн гарын тохойгоороо тохойлдож унасны улмаас хүнд хохирол учруулж, санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нар нь архидан согтуурч, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал мөн гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаархи дүгнэлтдээ “Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэлээр явагдаагүй, хэргийн нотолгоо ба гэм буруугийн байдлыг шийдвэрлэж байгаа нотолж байгаа үндэслэл болох гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй, хууль хэрэглээний алдаатай байгаа тул -д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж прокурорт буцаах саналтай” гэж маргаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх бүрэлдэхүүн анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч -ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж хэргийг шийдвэрлэсэн болно.
Тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЗ/178 дугаартай захирамжаар өмгөөлөгч -ын гаргасан гэрч нарын мэдүүлгийн эргэлзээтэй байдал, мэдүүлгийн зөрүүг гаргуулах хүсэлтийг хангаж, анхан шатны шүүх хуралдаанд гэрч *******, *******, *******, ******* нарыг оролцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэрчийн эрх, үүргийг сануулж, шүүх бүрэлдэхүүн болон хэргийн оролцогчид хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулж мэдүүлэг авсан.
Гэрч *******, *******, ******* нар нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ мөрдөн байцаалтад гэрчээр анх удаа өгсөн мэдүүлгээ худал өгсөн, түүнээс хойш өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанд өгч байгаа мэдүүлгүүдээ үнэн зөвөөр мэдүүлж байгаагаа илэрхийлсэн. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаанаар хангалттай шалган тогтоосон, гэрч нарын шүүх хуралдаанд өгч буй мэдүүлгүүд болсон үйл явдлын талаар агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлж байна гэж үзэв.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн амь нас хохирсон зэргийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
-н хууль зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч О.Г нь амь насаараа хохирчээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гэм хорын хохирол болох хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардлалд баримтаар дараах нэхэмжлэлийг гаргажээ. Үүнд:
үгд нийлээд 5,663,930 төгрөг
“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулснаас гарсан шууд хохирол төлбөрт 5,663,930 /таван сая зургаан зуун жаран гурван мянга есөн зуун гуч/ төгрөгийг шүүгдэгч аярхүүгээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-т олгуулах нь зүйтэй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх... саналтай” гэх дүгнэлтийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******-с “Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргах тусгайлсан саналгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь -д оногдуулах улсын яллагчийн гаргасан саналыг арай их байна гэж үзэж байгаа.” гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч -с “шүүхээс -г гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд оногдуулах ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчимд нийцүүлэн, тус хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 742 дугаартай дүгнэлтэд: “1. нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. 2. нь одоо хийж буй үйлдэл эс үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгон хариуцлага хүлээх, хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ. /1-р хх 191-192-р хуудас/,
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч -д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүх бүрэлдэхүүнээс шүүгдэгч -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 /арван нэг/-н жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч -г 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 207-р хуудас/-оор баривчилж, шүүгдэгч нь тухайн өдрөөс хойш шүүхийн шийдвэрээр 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 102 хоног цагдан хоригдсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар -н цагдан хоригдсон 102 /нэг зуун хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд -д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЯМАЖАВ
ШҮҮГЧ АЙГАЛМАА
ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН