Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/116

 

агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.ӨЛЗИЙ-ОТГОН даргалж,

Нарийн бичгийн дарга:                            *******   

Улсын яллагч:                                             *******

Шүүгдэгч нарын  өмгөөлөгч:                    *******

Шүүгдэгч:                                                      *******, ******* оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн агануур дүүргийн рокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 200*******000000113 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .......... оны.... дүгээр сарын ...-ны өдөр .. настай, ам бүл .....,

аянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* ******* /РД:................/,

Монгол Улсын иргэн, ......оны .... дугаар сарын ...-ны өдөр ... настай, ам бүл ...., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* /РД:..................... /.

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч *******, ******* нарт нь бүлэглэж 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн агануур дүүргийн ******* дүгээр хороо Тогос-Уул хэсгийн ******* дугаар гудамжнаас Д.-н гээгдүүлсэн “ХААН” банкны виза картыг нууц дугаар бичсэн цаасны хамт олж, улмаар Нийслэлийн агануур дүүргийн ******* дүгээр хороо, айдлаг хэсэгт орших “Ахиц Трейд” ХХК-ийн “Ахиц-1” хүнсний дэлгүүрт байрлах автомат тооцооны машинд картыг уншуулж 370,000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

                                     

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 8 дугаар сарын 21-ний орой 21 цаг 00 минутын үед агануур дүүргийн ******* дүгээр хороо, Тогос-Уул хэсэгт байрлах манай гэрийн хажууд байрлах хөрш айлын гэрт машинтай хүмүүс ирчихсэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Тэгээд шөнө 01 цагийн үед тухайн айлын хүмүүс хоорондоо маргалдаж, зодолдоод байх шиг сонсогдож байсан. Тэгээд хэсэг чимээгүй болсны дараа нь 02 цагийн үед машин асаад хөдлөөд яваад өгсөн. Тэгээд нөхөр хүүхэд бид гурав унтаж амарсан. Маргааш өглөө нь сүү авахаар дэлгүүр рүү 9 цагийн үед нөхөр -ын хамт явж байхад манай хашааны урд талын шороон зам дагуу хэдэн цаас, 2 ширхэг цэнхэр өнгийн хүнсний эрх гэсэн карт, ХААН банкны карт 1 ширхэг зэрэг эд зүйлс байсан бөгөөд цааснууд дунд банкны виза картны код, нэр бичсэн цаас байсан. Тэгээд тухайн картуудыг түүж аваад дэлгүүр ороод буцаж гэртээ ирсэн. Тэгээд хүүхдээ ээжийн гэрт хүргэж өгөөд нөхөр бид хоёр “Соронз” дэлгүүр рүү явсан. Тэгээд Соронз дэлгүүрийн АТМ-нд ХААН банкны виза картыг хийж кодыг оруулахад тохирч байсан. Тэгээд нөхөр бид хоёр буцаж айдлаг хэсэгт байрлах “Ахиц” нэртэй дэлгүүрийн АТМ орж 350,000 төгрөгөөр 1 удаа, 20,000 төгрөгөөр 1 удаа нийт  370,000 төгрөгийг гарган авсан. Тухайн үед газар худалдаж авсан мөнгө нэхэгдээд байсан учир 300,000 төгрөгийг нь агануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн хэсэгт байрлах газар худалдсан айлд хүргэж өгсөн. Үлдсэн мөнгөөр нь хоол хүнсний зүйл худалдан авсан.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

            Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 8 дугаар сарын 21-ний орой 21 цаг 00 минутын үед агануур дүүргийн ******* дүгээр хороо, Тогос-Уул хэсэгт байрлах манай гэрийн хажууд байрлах хөрш айлын гэрт машинтай хүмүүс ирчихсэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Тэгээд шөнө 01 цагийн үед тухайн айлын хүмүүс хоорондоо маргалдаж байх шиг сонсогдож байгаад хэсэг чимээгүй болсны дараа нь 02 цагийн үед машин асаад хөдлөөд яваад өгсөн. Маргааш өглөө нь 9 цаг болж байхад охиндоо сүү авах гээд дэлгүүр рүү эхнэрийн хамт явж байхдаа хашааныхаа урд талын шороон замын хажуугаас хэдэн цаас, 2 ширхэг цэнхэр өнгийн хүнсний эрх гэсэн карт, ХААН банкны карт 1 ширхэг зэрэг эд зүйлсийг олсон. Тэр цааснууд дунд банкны виза картны код, нэр бичсэн цаас байсан. Тэгээд “Ахиц” дэлгүүрийн АТМ-нд ХААН банкны виза картыг хийж 370,000 төгрөгийг гарган авсан. Тэгээд газар худалдан авсан хүндээ 200,000 төгрөгийг нь, 55,000 төгрөгөөр гэрлийн утас, гэрлийн утасны гадуур хийдэг бүрээс 8,000 төгрөгөөр, мөн мотоциклын бензин авч хийсэн.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч Д.-н мөрдөн байцаалтад өгсөн: “ ...и 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн “ХААН” банкны картаа төрсөн эгч Д.О-т өгч явуулсан. ...2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 13 цаг өнгөрч байхад миний данснаас 370,000 төгрөг гарсан мэдээлэл ирсэн. и эгч рүү залгаж “Картнаас мөнгө авсан” талаар асуухад “би түрүүвчээ хулгайд алдсан байна” гэж хэлсэн. и эгчид картаа өгөхдөө цаасан дээр нууц кодыг нь бичиж өгсөн юм,  хохиролын мөнгөө төлж барагдуулсан тул гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг  /хх-ийн 13-15-р хуудас/,

Гэрч Д.О-н мөрдөн байцаалтад өгсөн: “... би 2020 оны 8 дугаар сарын дундуур дүү Д.-н “ХААН” банкны картыг аваад Улаанбаатар хот руу явсан. Виза картных нь кодыг цаасан дээр бичүүлж авсан. Картыг нь ашиглаж байгаад 1 хоногийн дараа агануурт ирээд 2020 оны 8 дугаар 21-ний орой найзынхаа танидаг айлд очсон. Маргааш нь буюу 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр дүү Д. залгаад “миний данснаас мөнгө гарчихлаа, та мөнгө авсан юм уу” гэж хэлэхээр нь би “үгүй” гэсэн. Виза карт миний цүнхэнд түрүүвчинд байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19-р хуудас/,

2020 оны 8 дугаар сарын 2*******-ний өдрийн Д.-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулгад “2020 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 13 минутад 350,000 төгрөг, 13 цаг 1******* минутад 20,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн” гэх лавлагаа /хх-ийн *******-р хуудас/,

2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр камерийн бичлэгт үзлэг хийсэн: “2020 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн камерын бичлэгт ....цагаан өнгийн богино ханцуйтай цамц, цэнхэр өнгийн биеийн тамирын өмд, цэнхэр өнгийн углааш өмссөн 20 орчим насны эмэгтэй АТМ-аар үйлчлүүлж мөнгө авч байна, тухайн үед цагаан өнгийн ханцуйгүй футболк, хар хөх өнгийн биеийн тамирын өмд өмссөн 20 гаран насны бор царайтай эрэгтэй хүн орж ирж тухайн эмэгтэйгээс мөнгө аваад дэлгүүрээс гарч байна” гэсэн тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/,

Шүүгдэгч *******-н хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 51, 5*******-63-р хуудас/,

*******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 72-р хуудас/,

Шүүгдэгч *******-ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 65-69-р хуудас/,

*******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 73-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

             

              1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

 *******, ******* нар нь бүлэглэж 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн агануур дүүргийн ******* дүгээр хороо Тогос-Уул хэсгийн ******* дугаар гудамжнаас Д.-ийн эзэмшлийн “ХААН” банкны виза картыг нууц дугаар бичсэн цаасны хамт олж, улмаар бусдын өмчлөл, эзэмшлийн зүйл гэдгийг мэдсээр байж Нийслэлийн агануур дүүргийн ******* дүгээр хороо, айдлаг хэсэгт орших “Ахиц Трейд” ХХК-ийн “Ахиц-1” хүнсний дэлгүүрт байрлах автомат тооцооны машинд картыг уншуулж 370,000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

  “Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй зүйлийг хэлэх бөгөөд тухайн эд хөрөнгийг санамсаргүй олсон этгээд өөрийн өмч хөрөнгө мэт захиран зарцуулах эрхтэй болсон үйлдлээр тухайн гэмт хэргийн объектив талын шинж тодорхойлогдоно.

Шүүгдэгч *******, ******* нар бусдын өмчлөлийн эд зүйлийг олж, өөрт ашигтай байдлаар завшсан гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн хэлэлцэгдсэн:

Хохирогч Д.-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ... 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 13 цаг өнгөрч байхад миний данснаас 370,000 төгрөг гарсан мэдээлэл ирсэн. и эгч рүү залгаж “Картнаас мөнгө авсан” талаар асуухад “би түрүүвчээ хулгайд алдсан байна” гэж хэлсэн. и эгчид картаа өгөхдөө цаасан дээр нууц кодыг нь бичиж өгсөн юм,  хохирлын мөнгөө төлж барагдуулсан тул гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг  /хх-ийн 13-15-р хуудас/,

Гэрч Д.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр дүү Д. залгаад “миний данснаас мөнгө гарчихлаа, та мөнгө авсан юм уу” гэж хэлэхээр нь би “үгүй” гэсэн. Виза карт миний цүнхэнд түрүүвчинд байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн  16-19-р хуудас/,

2020 оны 8 дугаар сарын 2*******-ний өдрийн Д.-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн *******-р хуудас/ болон шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгоно гэж заасан бөгөөд гэмт үйлдлийн улмаас хохирогчид нийт  370,000 төгрөгийн хохирол учирсан нь:

хохирогч Д.-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Хохирол болох 370,000 төгрөгийн буцаан авсан тул гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 15-р хуудас/,

2020 оны 8 дугаар сарын 2*******-ний өдрийн Д.-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга “2020 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 13 минутад 350,000 төгрөг, 13 цаг 1******* минутад 20,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн” гэх лавлагаа /хх-ийн *******-р хуудас/-аар тогтоогдож байх ба энэ нь хуульд заасан бага хэмжээнээс дээш хохиролд тооцогдож байна.

Иймд шүүгдэгч *******, ******* бүлэглэн Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч  Д. нь “ХААН” банкны 5750*******66232 дугаарын дансны хууль ёсны эзэмшигч болох нь, мөн тухайн эд хөрөнгөд хохирол учирсан нь түүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 13, 15-р хуудас/, гэрч Д.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн  16-19-р хуудас/, 2020 оны 8 дугаар сарын 2*******-ний өдрийн Д.-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх ******* дэх тал/-аар тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нар нь хохирол төлбөр болох 370,000 төгрөгийг хохирогч Д.-жид бүрэн төлж барагдуулсан, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн /хх-ийн 13, 60-р хуудас/ тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “*******, ******* нар нь гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 370,000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдсон. Иймд шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, тус зүйлчлэлд зааснаар 2*******0 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулах нийтэд тустай ажил хийлгэх ялыг 1 сарын хорих ялаар тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, тус тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлж, шүүгдэгч *******-ийн эдлэх хорих ялын нийт хэмжээг 1 жил 1 сараар тогтоох, ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, тус хуульд зааснаар 2*******0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг тус тус гаргаж байна.” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Ял шийтгэлийг хөнгөрүүлэх чиг баримжаатайгаар оролцоно. рокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлттэй маргахгүй. Гэм буруугийн талд нийлж байгаад хохирлоо бүрэн төлсөн байгаа, нялх хүүхэдтэй, хэргээ шударгаар хүлээн зөвшөөрсөн байгаа. -ийн хувьд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1.9-ийг баримталж ял оноож өгөөч. Эдлээгүй үлдсэн 3 сарын ял байгаа. Нийтэд тустай ажил  хийлгэх ял байна уу торгох ял байна уу чанарын ялгаагүй.  Нэг сарын ял болгоод өөрчлөхөөр 30 хоногийн ял болгоод нэмж нэгтгээд өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна. 10 сартай хүүхэд хөхөөрөө хооллодог, хэдийгээр нэмэгдэл хоолонд орсон ч гэсэн цаад хүүхдийн сэтгэлийн гэмтэл хэцүү, гэнэтхэн ээж нь байхгүй болчихоор хүүхэд гэмтэлтэй болдог, айдас түгшүүртэй болдог. Тийм болохоор чухал биш хүүхэд нь чухал байна. -ын хувьд эхнэр нь ял эдлээд явахаар 10 сартай хүүхдээ өөрөө харах болж байгаа. Нийтэд тустай ажил хийхээр яваад өгөхөөр нөгөө хүүхдийг хэн харах вэ гэсэн асууудал байгаа учраас хуульд заасан торгуулийн ялыг *******50 нэгжээр тогтоогоод 9 сарын хугацаанд төлөх хугацаа тогтоож өгнө үү” гэв.  

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хууль мэдэхгүй байдлаасаа ийм хэрэгт орлоо. Хохирогчид хохирлыг буцааж өгсөн.”, ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна.”  гэв.

 Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.5 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 2*******0 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар аянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар *******-д оногдуулсан 2*******0 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг эдлэх ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50,000 төгрөгөөр торгох ял оногдуулж тус тус шийдвэрлэв.

              Энэ хэрэгт шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй ба хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-******* дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* ******* , ******* бүлэглэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******* *******  -д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.5 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 2*******0 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 Шүүгдэгч ******* -д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.5 дугаар 1 дэх хэсэгт зааснаар *******50 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар аянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 2*******0 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг эдлэх ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг *******-д мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-д тайлбарласугай.

8. Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь 370,000 /гурван зуун далан мянга/-н төгрөгийг хохирогч Д.-д хүлээлгэн өгснийг баталж, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 10. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, *******, ******* нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, *******-д авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  ДАРГАЛАГ*******, ШҮҮГ*******                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН