| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2020/0115/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/117 |
| Огноо | 2020-10-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/117
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.ӨЛЗИЙ-ОТГОН даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Наранжаргал
Улсын яллагч: Н.Ганчимэг
Шүүгдэгч: Э.С /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.С-д холбогдох эрүүгийн 2004000870112 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, .....оны ... дүгээр сарын ...-ний өдөр .. настай, ам бүл .......................................тоотод оршин суух,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, мөн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг тус тус зааснаар 5,850,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Ц овгийн Э-ын С /РД: УЮ92091111/.
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч Э.С нь 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны баруун талын асфальтан засмал зам дээр 45-25 ОРХ улсын дугаартай “УАЗ-31519” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.12-т заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө”, мөн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг замаар өөдөөс буюу эсрэг урсгалаас ирж байсан улсын дугааргүй “Hensim” маркийн мотоциклтой мөргөлдөж, түүнийг жолоодож явсан Д.Б-н биеийн эрүүл мэндэд богтос ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.С нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өмнө нь мэдүүлэг өгсөн байгаа, дахин өгөх шаардлагагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “ 2020 оны 7 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед өөрийн гэр болох Багануур дүүргийн 5 дугаар хороо Залуусын 13 дугаар гудамжны 05 тоотоос Их хурд маркийн улаан өнгийн мотоциклтой Багануур дүүргийн 4 дүгээр хороо хөдөө хэсэг баруун байдлаг руу хөдөө гэр рүүгээ явах гэж байгаад 4 дүгээр хорооны баруун талын асфальтан зам дээр саарал өнгийн “УАЗ 469” маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч намайг эмнэлэгт авч ирэхэд миний зүүн гарын бугалга хэсгээр хугарсан байсан. Тэр жолооч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед би хамгаалах каск өмссөн байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд жолоочоос өөр хүн байгаагүй. Би хоёр сар гаран ажил хийгээгүй. Жолооч надад эмчилгээ болон гэм хорын хохиролд 2,250,000 төгрөг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
Гэрч Ц.Я-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2020 оны 7 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед манай хүү Б залгаад аваарт орчихлоо эмнэлэг дээр байна гэсэн. Очиход эмнэлэгийн гадна цагаан өнгийн “УАЗ 469” машинтай нэг залуу зогсож байсан, хаана мөргөлдсөн талаар асуухад 4 дүгээр хорооны харалдаа зам дээр мотоциклийг нь замын хашлага түшүүлээд тавьчихсан байсан. Манай хүүгийн зүүн гар хугарсан гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн:”...тухайн тээврийн хэрэгслийг Э.С-д 10,000,000 төгрөгөөр худалдсан. Э.С төлбөрөө бүрэн төлж дууссан байсан, тээврийн хэрэгслийн нэрийг Э.С-д шилжүүлж өгч чадаагүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 241 дугаартай: “...1. Д.Б-н биед зүүн гарын шуу богтос ясны доод булууны хугарал, баруун гарын сарвуу, зүүн хөлний өвдөг, шилбэ, баруун хөлний шилбэ хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зйүлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх богтос ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 42797 дугаартай: “...45-25 ОРХ улсын дугаартай, УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн ...Урд буфер хонхойсон, урд нүүр цуурсан гэмтэл нь ослын үед үүссэн байна. Осол гарахад нөлөөлөх шалтгаан байхгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 14,2 мм байгаа нь зам дугуй хоёрын барьцалтыг бууруулах хэдий ч жолоодлогод нөлөөлөхгүй тул осолд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 47-48-р хуудас/,
Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай: “УАЗ-469 маркийн 45-25 ОРХ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Э.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.12-т заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө”, мөн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12-р хуудас/,
2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 22.00 цагт гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан: “... Багануур дүүргийн 4-р хорооны баруун талын асфалтан зам дээр автомашин мотоциклтой мөргөлдсөн байна.” гэсэн дуудлага, тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,
Шүүгдэгч Э.С-н хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 92-99-р хуудас/,
Э.С-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, баримтууд /хх-ийн 116, 121-130-р хуудас/,
Хохирогч Д.Б-ийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 100-101, 106-110-р хуудас/,
Д.Б-ийн гомдол саналгүй, хохирол төлбөрт 2,150,000 төгрөг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн баримт /хх-ийн 135-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Э.С нь 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны баруун талын засмал асфальтан зам дээр 45-25 ОРХ улсын дугаартай “УАЗ-469” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.12-т заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө”, мөн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг замаар өөдөөс буюу эсрэг урсгалаас ирж байсан улсын дугааргүй “Hensim” маркийн мотоциклтой мөргөлдөж, түүнийг жолоодож явсан Д.Б-ийн биеийн эрүүл мэндэд богтос ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Э.С нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “ 2020 оны 7 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед өөрийн гэр болох Багануур дүүргийн 5 дугаар хороо Залуусын 13 дугаар гудамжны 05 тоотоос Их хурд маркийн улаан өнгийн мотоциклтой Багануур дүүргийн 4 дүгээр хороо хөдөө хэсэг баруун байдлаг руу хөдөө гэр рүүгээ явах гэж байгаад 4 дүгээр хорооны баруун талын асфальтан зам дээр саарал өнгийн “УАЗ 469” маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч намайг эмнэлэгт авч ирэхэд миний зүүн гарын бугалга хэсгээр хугарсан байсан. Тэр жолооч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед би хамгаалах каск өмссөн байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд жолоочоос өөр хүн байгаагүй. Би хоёр сар гаран ажил хийгээгүй. Жолооч надад эмчилгээ болон гэм хорын хохиролд 2,250,000 төгрөг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 42797 дугаартай: “...45-25 ОРХ улсын дугаартай, УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн ...Урд буфер хонхойсон, урд нүүр цуурсан гэмтэл нь ослын үед үүссэн байна. Осол гарахад нөлөөлөх шалтгаан байхгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 14,2 мм байгаа нь зам дугуй хоёрын барьцалтыг бууруулах хэдий ч жолоодлогод нөлөөлөхгүй тул осолд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 47-48-р хуудас/,
- Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай: “УАЗ-469 маркийн 45-25 ОРХ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Э.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.12-т заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө”, мөн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8-р хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12-р хуудас/,
- 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 22.00 цагт гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан: “... Багануур дүүргийн 4-р хорооны баруун талын асфалтан зам дээр автомашин мотоциклтой мөргөлдсөн байна.” гэсэн дуудлага, тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв.
Цагдаагийн ерөнхий газрын Жолоодох эрхийн лавлагаагаар Э.С нь В, С, СЕ ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна /хх-ийн 94-р хуудас/.
Шүүгдэгч Э.С-ийн хууль зөрчсөн үйлдлээс шалтгаалж хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 241 дугаартай: “...1. Д.Б-ийн биед зүүн гарын шуу богтос ясны доод булууны хугарал, баруун гарын сарвуу, зүүн хөлний өвдөг, шилбэ, баруун хөлний шилбэ хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зйүлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх богтос ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/-ээр нотлогдож байна.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Э.С-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 241 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нь хохирогч Б.Б-д хохирол, төлбөрт нийт 2,250,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол, саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухай мэдүүлж, баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул /хх-ийн 15-16-р хуудас/ Э.С-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.С-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэв.
Шүүгдэгч Э.С гаргасан дүгнэлтдээ: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, өөрийн хийсэн үйлдлээ илчилж, сайн дураараа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Э.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН