| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0708/Э |
| Дугаар | 693 |
| Огноо | 2020-11-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 693
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Ц.Ганчимэг,
шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Х овогт Л-ын Б-т холбогдох эрүүгийн 210000000844 дугаартай, 187/2020/0708/Э индекстэй хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...... оны.... дугаар сарын .....-ний өдөр Дархан хотод төрсөн,......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа авто засвар хийдэг ажилтай, ам бүл .......... хамт, Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт Л-ын Б /РД:................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 06-ны шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонгины амралтанд амарч байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч М.Б-ыг цээж, нүүр толгой руу нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь баруун гайморовын хөндий урд хананы хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан мөн уг маргааныг салгахаар очсон М.Б-ын төрсөн эцэг Ш.М-г нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь доод зовхинд шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Л.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 06-ны шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонгины амралтанд амарч байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч М.Б-ыг цээж, нүүр толгой руу нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь баруун гайморовын хөндий урд хананы хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан мөн уг маргааныг салгахаар очсон М.Б-ын төрсөн эцэг Ш.М-г нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь доод зовхинд шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Л.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч М.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 9 дүгээр сарын 6-ны шөнө 2 цагийн орчим манай нөхөр Л.Б бид 2 хоёулаа архи уусан байсан. Тэгээд хоорондоо манай нөхөр гэртээ ирж хоноогүй асуудлаас болоод маргалдсан. Нөхрөө янз бүрээр хэлсэн. Тэрнээс болж манай нөхөр намайг гараараа баруун талын хацар орчимд нэг удаа цохиж авсан. Тэгэхээр нь би аав, ээжийг дуудсан. Тухайн үед би аав, ээжтэйгээ явах гэсэн чинь Л.Б явуулахгүй аавтай маргалдаад аав Ш.М-г нүүр орчимд нь нэг удаа цохьсон. Урд намайг зодож, цохиж байсан зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/
3. Хохирогч Ш.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 5-ныий өдөр гэртээ байж байтал миний охин М.Бадамханд ХУД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонгино” гэх амралтын газар нөхөртөө зодуулсан намайг эндээс ирээд авчих гэхээр нь би эхнэрийн хамт тус амралтын газарт очоод М.Б-ыг гарч ир гэтэл М.Бадамханд, нөхөр, хүүхдийн хамт гарч ирэхээр нь юу болсон талаар тэр хоёроос асуусан чинь манай охин бид хоёр хоорондоо маргалдсан чинь Л.Б намайг доромжлоод байна гэхээр нь охиноо хүүхдүүдтэй нь машинд суулгаад авч явах гэтэл Л.Баянбааатар бид нарыг хориод байхаар нь арай гэж холдуулж байгаад тэрнээс хөдлөөд явтал Л.Б араас машинтайгаа дагаж ирээд манай охин руу уурлаж байснаа зүүн талын хойд цонхоор гараа оруулж байгаад миний охины нүүр рүү гараараа цохиод авахаар нь би яагаад миний охиныг цохиж байгаа юм гээд Л.Б-ыг цохиод авсан чинь Л.Б зөрүүлээд миний нүүр рүү гарараа 1 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/
4. Гэрч Т.Э-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонгино” амралтын газар эхнэр Б.Ууганбаяр болон найз н.Соронзхуяг, Л.Баянбаатар, М.Бадамхандтай маргалдаж байгаад эхнэрийгээ ор руу түлхээд унагачихсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгатал М.Бадамханд тэндээс явлаа гээд 2 хүүхдээ хувцаслаад аваад гарсан тэгэхээр би эхнэрийн хамт унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/
5. Гэрч Ч.У-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Хан-Уул үүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонгино” амралтын газарт нөхөр Т.Энхболд болон найз Соронз /нэрийг нь сайн мэдэхгүй/, Л.Б нарын хамт амарсан. Бид нар тус амралтын газарт амрангаа архи, пиво ууж байтал орой Соронз явах ажилтай болчихлоо гээд тэндээс яваад өгсөн. Би тус амралтын газрын гадаа саравчинд Л.Баянбаатар, М.Бадамханд нартай яриад сууж байтал М.Бадамханд нөхрйигөө гэртээ ирж хоноогүй гадуур хоногоор явж байгаад ирсэн талаар яриад маргалдаад эхэлсэн тэгсэн чинь Л.Б уурлаж М.Б-ын элэг рүү зүүн тохойгоо цохихоор нь би та хоёр яагаад байгаа юм бэ гээд тэр хоёрын голоор ороод суутал М.Бадамханд ширээн дээр байсан 0.5 литрийн цэвэр усны хоосон савыг аваад Л.Б руу шидсэн тэгсэн чинь Л.Б М.Б-ыг үснээс нь баруун гараараа зулгаагаад толгойг нь доош дарахаар нь би тэр хоёрыг салгаад М.Б-ыг дагуулаад тэднээс холдоод тайвшруулахаар юм ярьсан юм чинь би эндээс явлаа гээд амарч байсан өрөө рүүгээ ороод 3 хүүхдээ сэрээгээд хувцсыг нь өмсүүлсэн чинь Л.Б хүүхдүүдэ өгч явуулахгүй гээд М.Б-ын араас татаад хажуу тийш унагасан. Тэгсэн чинь Л.Бадамханд босож ирээд хүүхдээ хувцасласан чинь дахин нуруу руу нь баруун гараараа цохьсон тэгсэн чинь М.Бадамханд утсаар яриад байснаа хүүхдүүдээ хувцаслаад тэндээс дагуулаад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/
6. Гэрч Д.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Та намайг эндээс ирээд авчих гэхээр нь би нөхрийн хамт тус амралтын газар очоод М.Бадамханд руу залгаад ирчихсэн байна гэж хэлтэл М.Бадамханд нөхөр хүүхдүүдийн хамт гарч ирэхээр нь юу болсон талаар тэр хоёроос асуусан чинь бид хоёр маргалдсан, Л.Б намайг доромжлоод байна гэхээр нь охиноо хүүхдүүдтэй нь хамт машинд суулгаад авч явах гэтэл Л.Б бид нарыг хориод байхаар нь арай гэж машиндаа суулгаад тэндээс хөдлөөд явтал Л.Б араас машинтайгаа дагаж байгаад бид нарын урд гараад зам хашиж зогссоноо бид нарын машин дээр хүрч ирээд манай охины нүүр рүү гараараа цохиод авахаар нь манай нөхөр чи яагаад манай охиныг цохиж байгаа юм гээд Л.Б-ыг цохиод авсан чинь Л.Б зөрүүлээд манай нөхрийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/
7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ШЭШГ-ын 9 дүгээр сарын 10-ны өдрийн 10215 дугаартай “...М.Б-ын биед баруун гайморовын хөндий урд ханын хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгэдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-21-22/,
8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ШЭШГ-ын 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 10216 дугаартай ”...Ш.М биед баруун доод зовхинд шарх, баруун дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-24-25/,
9. Шүүгдэгч Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 9 дүгээр сарын 6-ны шөнө Сонгины амралтанд эхнэр М.Бадамханд бид хоёр хоорондоо маргалдсан. Тухайн үед эхнэр согтуу над руу юунаас болсон талаар мэдэхгүй орилж хашгираад дайраад нүүр ам руу цохиж аваад байхаар нь холдуулах гээд гараараа нүүрэнд нь нэг удаа цохиж авсан. Тэгэхэд ааж, ээж нь ирсэн байсан. Тэгээд аав, ээж хоёрыгоо хараад над руу бүүр их дайраад байхаар нь аав нь салгах гэж орж ирсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг өөрөөсөө холдуулах гээд түлхсэн чиь хойшоо хоёулаа унасан. Тэрнээс би аав Ш.М-г цохиж авсан зүйл байхгүй. Эхнэр М.Бадамханд бид хоёрыг салгах гэж байгаад түлхэгдээд унасан шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан. Тухайн гэмтлүүдийг би учруулсан болохыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10215, 10216/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Л.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 06-ны шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонгины амралтанд амарч байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч М.Б-ыг цээж, нүүр толгой руу нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь баруун гайморовын хөндий урд хананы хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан мөн уг маргааныг салгахаар очсон М.Б-ын төрсөн эцэг Ш.М-г нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь доод зовхинд шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Л.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Бадамханд, Ш.Моголдой нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-10, 62, 64/, Л.Б-ын хувийн байдал /...33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа авто засвар хийдэг ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х боржигон овогт Л-ын Б-ыг 1650 /нэг мянга зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.650.000 /нэг мянга зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг мянга гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг мянга гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1650 /нэг мянга зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.650.000 /нэг мянга зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр тогтоож, уг торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Л.Б-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч Х боржигон овогт Л-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х боржигон овогт Л-ын Б-ыг 1650 /нэг мянга зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.650.000 /нэг мянга зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг мянга гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг мянга гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1650 /нэг мянга зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.650.000 /нэг мянга зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Б-т оногдуулсан 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Л.Б-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Л.Б-т сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР